[EP10]
Өдөржингөө Эриктэй зугаалсан ч сургуулийн гадна харагдсан Юсобийн тэр царай нүдэнд харагдсаар л ...
Эрик: бие чинь муу байгаа юм уу?
Өдөржингөө л өөрийгөө хүчлээд байх юм
Би: юу ч болоогүй ээ , зүгээр л бодох юм их байна
Эрик: тэгвэл хүргээд өгье
Нээрэн маргааш уулзаж чадахгүй байх
Сургуулиараа аялалаар явж байгаа
Би: яриарай хүлээж байя гэж хэлээд манай гэрийн зүг алхалаа , бид манай гэрийн гадна ирхэд Эрик гарнаас минь чанга атган над руу бага зэрэг ойртход нь өөрийн эрхгүй түүнээс холдход тэр гайхсанаа инээмсэглээд
Эрик: сайхан амраарай , гэж хэлээд эргэж хараад алхах гэхэд нь би түүний нэрийг дуудаж тэр эргэж хархад нь би түүнд ойртон өлмийгөө өргөн хацар дээр үнсээд
Би: болгоомжтой хариарай , хүлээж байя гэж хэлхэд түүний нүүрэнд инээмсэглэл тодрон
Эрик: за
Гэртээ орж ирээд дүүтэйгээ нийлж оройн хоолоо бэлдээд өрөөндөө орж ирхэд гар утсанд 20иод дуудлага байснаас 15 нь Эрик харин 5 нь танихгүй дугаараас байлаа
Эрикийн дугаар луу залгахаасаа өмнө өнөөх танихгүй дугаар луу залгаж үзмээр санагдаад залгахад нийлээн удаан дуудуулж байгаад авхад нь
Би: байна уу?
: байна Мико юу ?
Би: тийм байна өөрөө хэн бэ?
: танихгүй байна уу?
Би: тиймээ танихгүй байна
: *инээх* Дунүн байнаа
Чи завтай байвал бид нар дээр хүрээд ирээч , онцлож хэлхэд Юсоб байхгүй гэж хэлхэд хэн нэгэн утсыг нь булааж аваад
Дүжүн: Мико хүлээж байя хурдан ирээрэй
Нээрэн Жүнхён мань хэдийг пабнаасаа хөөсөн мань хэд тэдний паб байдаг гудамжинд байдаг нэг газар байгаа шүү
Мэдрэмжээрээ олоод ирээрэй
Эмэгтэй хүн чинь аягүй мэдрэмж сайтай байдаг гэсэн шдээ
Аан нээрэн би мөнгөгүй , тэгсэн эд нар надаас мөнгө нэхээд байна мэдрэмжээрээ мөнгө аваад ирээрэй ах нь баяжхаараа өгчихнөө гэж хэлээд утсаа таслачих нь тэр
Гадуур хувцасаа өмсөөд түрүүвчин дэх мөнгөө хархад хүрэлцхээр мөнгө байхаар нь картаа үлдээгээд тэдний байгаа газар луу таксидаж очход тэд яг бодож байснаар Жүнхёны яг хажуу талын газар сууж байлаа ... Аргагүй ээ тэгтлээ их согтсон хүмүүс нээх хол явж чадахгүй байх
Тэдний сууж байгаа ширээнд ирхэд Дүжүн , Хёнсын 2 тальмаарчихсан 2лаа над руу дайрхад Дүжүн Хёнсыныг мангасдан буйдан дээр унагаагаад намайг тэвэрч аваад
Дүжүн: сайн охин , хуучин цагаа дурсаж сайхан ууцгаая
Би: би уухгүй ээ
Дүжүн: ооооё чи ч яахав эмэгтэй хүн татгалзаж болно
Юсоб харин эмэгтэй хүн шиг маяглаад бид нартай гархаа больсон шдээ тараад шууд харьдаг болсон
За бид нартаа суулаа гэхэд 1 – 2 цаг л болдог
Үнэн гомо зантай болчихсон шдээ
Дунүн: Дүжүн ах арай л их яриад байгаа юм шиг санагдаад байх юм гэж хэлхэд Хёнсын босож ирээд
Хёнсын: Жүнхён муу новш Дахиж Жүнхёны пабад орох ч үгүй
Ер нь би паб нээнээ , новшийн зан гаргасан
Хэдэн найз нарыгаа боочихмаа
Баяжхаараа мөнгө өгнө гэж бодож байсан одоо больсон
Данпуурвал таарна
Би: за битгий ингэж муухай зан гарга л даа
Жүнхёныг хангалттай л шатсан шдээ
Бид нар ямар жоохон ууж иддэг биш тасарч унатлаа уудаг байсан шдээ
Ядаж байхад Дүжүн ах мөд согтохгүй хамаг архийг нь уугаад л
Дунүн: харин тийн ууснаа шууд доошоогоо гаргачихдаг юм шиг л байдаг байсан гэж хэлхэд буйдан дээр унтаж байсан гикван босож ирхэд 2 нүдэнд нь давхраа орчихсон над руу харснаа
Гикван: хүүшээ буруу хараагүй биз
Манай экс бэр Мико байна шдээ
Аааая нөгөө хэн билээ тэр залуутайгаа жаргалтай байгаа юу?
Хөөрхий Юсоб минь
Дүжүн: тэр ч яахав цаа чинь төгсөлтийн шалгалтаа өгөөд шууд америк явах гэж байгаа шдээ
Хёнсын: чамайг мартах юм байхаа
Хөөрхий залуу
Дунүн: за залуусаа боль л доо
2лаа ярилцаж байгаад шийдсэн гэсэн тэгсэн ч эр эмийн дундуур илжиг битгий жороолд гэж үг байдаг байхааа
Чимээгүй л байцгаая
Хёнсын: өөөхөөө энэ Дунүн чинь харин ах нарыгаа илжиг гэчихлээ шдээ гэж орилох шахам босож ирхэд Дунүн нүдээ эргэлдүүлэн
Дунүн: эээ Хёнсын ахад дахиж уулгахгүй гэдгээ мэдээд авчье
Ашгүй тэд дуусацгааж шөнийн 3 цагт бүгд гэр гэрлүүгээ явцгаахаар болтол Гикван хөл дээрээ ч тогтохооргүй болтлоо согтчиж дээрээс нь Гикваныг гэрт нь хүргэж өгөх чадалтай хүн ч алга. Гикваныг сандал дээр суулгаад үлдсэн залуусийг ойролцоо амьдардаг амьдардагаар нь таксинд суулгаж өгөөд Гикван дээр очход тэр сандал дээр хажуулдчихсан 2хөлөн завсараа гараа хавчуулчихсан унтаж байх нь тэр ...
Түүний өмнө очоод сэгсрэн сэрээхэд Гикван намайг ч танихгүй болтлоо согтчихсон бололтой. Халааснаас нь гар утсыг нь аваад ирж авч чадах хэн нэгэн лүү залгах гэтэл гар утасных нь кодыг нь мэдэхгүй болхоор яахаа мэдэхгүй сууж байтал Юсоб Гикван руу залгаж байв ...
Над руу залгаагүй байтал би догдолж арай ядан ногоон товчлууран дээр дараад харилцуурыг авхад
Юсоб: байна уу?
Юсоб: байна уу?
Юсоб: байна уу?
Юсоб: байна уу?
Би: ммм байна уу?
Юсоб: чи яагаад ?
Би: харин эд нар намайг дуудаад тэгсэн Гикван намайг танихааргүй болтолоо согтчиж бас би тэрнийг дийлэхгүй байна
Юсоб: би удахгүй очлоо
Хаана байгаа юм
Би: Жүнхёны пабны урд
Юсоб: за
Юсобыг хүлээгээд сууж байтал Жүнхён өөрийнхөө пабнаас гарч ирэн намайг харснаа над дээр ирээд Гикваныг хараад
Жүнхён: та 2 юу хийж байгаа юм
Чи Гикваныг дээрэмдэж байгаа юм уу?
Би: юу? би яахлээрээ
Жүнхён: тэгээд яагаад тэрний утсыг чи барьчихсан байгаа юм
Би: чи одоо согтуу байгаа юм уу?
Гикван согтоод би Юсобийг дуудсан юм
Жүнхён: яагаад заавал Гикваны утас гэж чи утсаа яасан юм
Би: -_- муу согтуу толгой
Юсоб Гикван утас руу залгасан юм болсон уу?
Жүнхён: аан за за би Гикваныг аваад явлаа чи харь харь
Орой үдэш дэмий тэнээд
Би: -_- мангар амьтан
Жүнхён Гикваныг дагуулан таксинд суугаад яваад өгөх нь тэр . Би харих гэтэл Юсоб ирэх ёстойг санаад түүнийг хүлээн гадаа нилээн суулаа
Халааснаасаа гар утсаа гараж ирхэд Эрикээс бараг 50 дуудлага ирчиж , түүн лүү завгүй байсан гэж зурвас бичээд утсаа халаасандаа хийтэл Юсоб таксинаас бугаад хүрч ирээд
Юсоб: Гикван хаана байна ?
Би: харин Жүнхён аваад явчихсан
Юсоб: тийм үү? Хэлэхгүй
Би: за за би явлаа гэж хэлээд түүний хажуугаар өнгөрөн явах гэтэл
Юсоб: Мико
Би: яасан
Юсоб: би хүргээд өгье ,
Ийм орой яаж явах гэсэн юм гэж хэлээд бид 2 манайх руу алхалаа , замдаа бид 2 юу ч ярьсангүй
Хэн хэн нь ярихыг хүсэж байсан ч юу ярих ёстойгоо мэдэхгүй байсан байх л даа
Би хоолойгоо засаад
Би: америк явах гэж байгаа юм уу?
Юсоб: мхн ,
Би: хэр удаан
Юсоб: бараг эргэж ирхэгүй байх
Ирлээ гэхэд 4 жил болох байх , их сургуулиа төгстөлөө ирэхгүй байх
Би: аан , сурах сургуулиа олчихсон юм уу?
Юсоб: олчихсон , чи мэднэ шдээ ах эгч 2 тэнд байдаг
Бүх юм бэлэн болчихсон одоо зөвхөн төгсөлтийн шалгалтыг л хүлээж байна
Би: тийм үү? За амжилт
Сайн сураад ирээрэй
Юсоб: чи ч гэсэн сайн сураарай , бас дахин аз жаргал хүсье
Бараг ирчихлээ ингээд өөрөө явчих гэж хэлээд эргэж харан ирсэн замаараа буцаж алхаж эхлэх нь тэр ...
Би: баяртай
Энэ удаа жинхэнээсээ салах ёс хийх шиг боллоо ,
Гэртээ орж ирэн өрөөндөө орж ирэн хувцасаа солиод орон дээрээ хэвтээд Эрик руу залгахад тэр унтаагүй бололтой утсаа аваад
Эрик: унтаагүй байгаа юм уу?
Би: мхн гэхдээ одоо унтлаа
Зүгээр л яримаар санагдаад
Эрик: намайг санасан гэж үү?
Би: мхн
Эрик ?
Эрик: ммм ?
Би: надад дуу дуулаад өгөөч
Эрик: за
Эрикийг дуулж эхлэхэд нь өөрийн эрхгүй нулимс урсхад тэр дуулхаа болиод
Эрик: чи уйлаад байгаа юм уу
Би: аанхан чамайг хэтэрхий гоё дуулж байгаа болхоор өөрийн эрхгүй уйлчихлаа
Үнэндээ энэ бүхэн одоо л жинхэнээсээ дуусаж байгааг мэдээд уйлж байгаа юм. Жинхэнээсээ салах ёс хийсэн нь магадгүй дахиж нийлнэ гэсэн өчүүхэн найдлага байсан харин одоо бол ямар ч найдлага алга , дахиж тэрнийг харахгүй гэж бодхоор л дотор харанхуйлаад ирсэн юм.
Хэдий чамайг хайрлах хэцүү байсан ч чамд хэтэрхий их хайртайгаасаа болж үргэлж зовж шаналаж ирсэн гэхдээ одоо би зовохгүй Дахиж хэзээ ч чамайг хайрласан шигээ хайрлахгүй байх
Чамд зориулсан хайр минь ганцхан л байсан. Магадгүй энэ хайр үхэшгүй мөнхийн хайр учраас чамтай өнгөрүүлсэн дурсамжууд минь хэзээ ч мартагдахгүй байх ...
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)