[EP9]
Тэрхүү зурвасыг уншхад л цэг таслал бүрт нь ямар их сэтгэл шингээж бодож байж бичсэн нь харагдаж байлаа
Зурвасыг нэг бүрчлэн анхааралтай уншиж байтал хэн нэгний гар хүзүүгээр минь орж ирэн араас халуу төөнөөж чихэнд минь араас минь тэврэх тэр хүний амьсгал сонсогдож байлаа ...
Хэтэрхий эвгүй санагдаж түүний гарыг болиулан эргэж хархад гайхсандаа золтой л нүд минь бүртэрцэнгүй
Би: Чи – Чи
Энд юугаа хийж байгаа юм
Дүжүн: За юундаа маяглаад байгаа юм ах нь хоол авч өгхөөр ирлээ
ганцаараа ч биш шүү гэхэд бутны араас Хёнсын гар ирхэд хувцасанд нь бөөн навч наалдчихсан
Хёнсын: ёооо үхэх шахлаа
Дүжүн: сая миний харснаар нөгөө Эрик гээд Юсобийн дургүй гар байсан уу үгүй юу?
Би: тиймээ , түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй юм
Хёнсын: үнэхээр та 2 салсан бол эртхэн замаа хөөсөн нь дээр дээ
гэхдээ чи ч бас новшийн охин юм аа , Юсобоос саллаа бид нарыг нэг нүдээрээ ч тоож хархаа больжээ
хааяа нэг ирээд Хёнсын ахаа хоолоо идсэн үү ? их турж байна шүү гэдэг байсан больсон Үнэхээр новшийн охин юмаа
Би: -_- Та нар чинь Юсобтой байнга л хамт явж байх юм байна шдээ
Юсоб бид 2 салсан тэр болгон тааралдах хэцүү , гаднаа зүгээр юм шиг харагдаж байгаа ч дотроо хичнээн их хэцүү байгааг Хёнсын ах ч ойлгохгүй л дээ
Дүжүн: Яахав дээ 2 ах нь тиймэрхүү юм мэдэхгүй ч гэсэн чамтай уулзах гээд ирцэн л байна шдээ
Хёнсын: Ойрхон газар орж мах шарж идье
би яг турж үхэх нь , Микогоо харсан хоол идмээр санагдлаа шдээ
Бид 3 гэрийн ойролцоох хоолны мухлагт орж 3хүний порцоор үхрийн мах захиалаад хүлээх зууур Хёнсын Дүжүн 2 Сөжү ууцгааж ойр зуурын юм ярилцсаар цаг 23 цаг болчиж , , ,
Намайг гэрийн гадна хүргэж өгөөд үргэжлүүлэх тухай ярилцаад явцгаагаад өглөө , гэртээ орж Эрикийн зарвасанд хариу өгөөд санаа амар орондоо орж дулаан хөнжлөөрөө өөрийгөө хучин тайван гэгч нь нүдээ анив.
***
Дүжүн Хёнсын 2 Микогийхоос гаран уусан Сөжүндээ халцгааж Жүнхёны Пабад орж ирхэд Юсоб Гикван Жүнхён Дунүн сууцгааж байх нь тэр ...
Жүнхён: хаана байж байгаад ингэж оройтов
Дүжүн: Мико дээр очиж хамт мах шарж идчээд л ирлээ
Юсоб: ямархуу байна , надаас салвал хамгийн аз жаргалтай эмэгтэй болно гээд байсан
Хёнсын: аанхан Бид 2ыг очход Эрик гээд залуу санал тавьж байсан
мэдээж зөвшөөрсөн л байлгүй дээ
тийм сайхан амьдрал нь жигдэрсэн залууд үгүй гэж хэлбэл Мико ёстой тэнэг болж таарах байх
Дүжүн: тэр ч тийм шүү , та 2 жинхэнээсээ салсан биз дээ гэж хэлээд Юсоб руу хархад Юсоб урдаа байсан жүүснээс балгаад
Юсоб: мэдээж , би түүнд амласан болхоор амлалтандаа хүрэх л ёстой
Түүний төлөө хийж чадах ганц зүйл юм уу даа гэж хэлээд сууж байсан буйдангаасаа босон хаалга руу алхангаа
Юсоб: за эрт харье даа , та нар ч гэсэн эртхэн харь гэж хэлээд Жүнхёны пабаас гаран хажуугийн гэрлээс өөр зүйлгүй замаар алхална ...
Чимээ аниргүй замаар алхаж байхдаа олон зүйлийг эргэцүүлэн бодож байгаа бололтой бодлогширонгуй алхсаар өмнө байнга ирдэг байсан тэр л газрынхаа гадна ирхэд хархыг хүссэн хүн нь гэрэлтэй цонхныхоо наана зогсож байв. Түүний царай тодоос тод харагдаж байсан тул Юсоб шонгийн ард зогсон түүнийг харна
удалгүй гэрэл унтарч Юсоб гар утсаа гаргаж ирэн түүний зургийг гаргаж ирэн утасныхаа дэлгэцийг үнсээд
Юсоб: Сайхан амраарай , гэж хэлэн цааш гэрийн зүг алхана
***
Миний талаас
Унтах гэтэл нойр хүрэхгүй байсан болхоор өрөөнийхөө гэрлийг асааж цонхоо нээж өрөөндөө агаар оруулах гэтэл гэрийн гадна Юсоб зогсож байх нь тэр ...
зүрх түргэн түргэн цохилож гарч очмоор байсан ч өөрийгөө хорьсоор гэрлээ унтрааж цонхны хажууд зогсон түүнийг хархад тэр гар утсаа гаргаж ирэн амандаа ямар нэгэн юм хэлчихээд эргэж харан яваад өгөв
Одоо ч гэсэн түүний араас гархыг ямар их хүсэж байна гээч ...
***
Өдөр хоног нэгэн хэвийн үргэжлэсээр л ... Юсобтой байхад сонирхолтой байсан ч юм шиг хааяа нэг бодогдож тэр үеп хэтэрхий гэнэн байснаа бодож өөрийгөө шоолох юм
Хичээл орж байхад багшаас асуун эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө орхооор явж байтал хэдэн сар сургууль дээр үзэгдэж харагдаагүй Жисү явж байх нь тэр
Түүний гэдэс нилээн том болчихсон Жирэмсэний даашинз өмсчихсөн явж байв. Би балмагдан юу хэлхээ мэдэхгүй түүний гэдэс рүү хараад дараа нь түүн рүү хараад
Би: үнэхээр том болсон байна шүү
Жисү: тиймээ , өдөр өдрөөр л томроод байх юм
хэдэн сар хараагүй чи ч бас их өөрчлөгдсөн байна шүү
Би: Үнэндээ Юсоб бид 2 салчихсан ,
Жисү: Арай бид 2оос болсон юм биш биз
Би: үгүй дээ гэхдээ чи Юсоб дээр очиж хэлсэн нь дээр байх
ганцаараа хүүхэд өсгөх хэцүү гэж сонссон
Жисү: Яа Мико чи гаднаа ширүүн байдаг хэрнээ яагаад дотроо ийм гэнэн байдаг байнаа
энэ хүүхэд юу гэж Юсобийх байж байдын
Үнэндээ танай найз Юми надад мөнгө өгсөн гэхдээ би тэр мөнгийг нь эргүүлээд өгчихсөн л дөө
тэр үед мөнгөний хэрэг маш их гарсан болхоор яах ч аргагүй авчихсан бас Кёнсүүд ч гэсэн буруу ойлгуулчихсан
Хүүхдийн эцэг хүүхдээ тоохгүй байсан болхоор авхуулхаар шийдээд мөнгө хэрэг болоод Юмид хандсан надаар тийм зүйл хийлгүүлсэн
Гэхдээ чи одоо ч гэсэн Юмитэй найзууд хэвээрээ байгаа юу
Би: тиймээ бид одоо ч найзууд би түүнийг Юсобд хайртайг гэдгийг ч мэдсэн
Гэхдээ л түүнийг уучилсан
Жисү: нинжин сэтгэлтэй юмаа
за за явлаа би төгсөх шалгалтаа өгхөөр болсон
Би: өөх тиймүү амжих юм уу ?
Жисү: амжилгүй яадаг юм болохгүй бол шалгалтан дээр төрнө шдээ хаха
за баяртай
Хичээл тараад Хэсүтэй хамт сургуулиас гарч ирхэд Хэсүгийн найз залуу болон Миний найз залуу Эрик нар зогсож байх нь тэр ... Эрик над руу харан инээмсэглээд гараа өгхөд нь түүний гараас хөтлөөд эргэж хархад сургуулийн хашааны гадна Юсоб Гикван Дунүн 3 зогсож байв. Дунүн Гикван 2 бидэн лүү харчихсан Харин Юсоб өөр тийшээ харчихсан зогсож байлаа.
Эрик бид 2 үерхээд удаагүй гэхдээ тэр өдөр би түүндзөвшөөрсөн хариу өгсөн юм. Яагаад гэдгээ ч өөрөө мэдэхгүй юм. Магадгүй Эрикээс ямар нэгэн гайхалтай зүйл мэдэрнэ гэж бодсон байх
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)