8 страница1 мая 2026, 18:44

[EP8]

Би түүнийг тоохгүй өнгөрөх гэтэл тэр хүзүүгээр минь 2 гараа оруулан араас минь тэврхэд нь зүрх золтой л зогсчихсонгүй

Яагаад одоо хүртэл энэ мэдрэмжийг түүнээс аваад байгаа юм бээээ ?ЯАГААД

Юсоб: Мико

Мико

Эргээд ир гуйж байна

Энээс илүү тэвчиж чадахгүй нь

Би чамгүйгээр амьдарч чадахгүй нь

Түүний амнаас өөрийнхөө нэрийг сонсох энэ мэдрэмж , түүний хоолойны өнгөнөөс намай хайрлах хайрыг мэдэрч байна

Бид одоо ч бие биеэндээ хайртай гэхдээ яг л хуучин шигээ байх юм бол ямар ч нэмэргүй тийм биз дээ

Хамтдаа харанхуйд уусах ёстой гэж үү? Чи надаас болж харахуйд уусаж байна уу эсвэл Би чамаас болж харанхуйд уусаж байна уу?

Юсобоос мэдэрдэг энэ мэдрэмж дэндүү гайхамшигтай гэхдээ гэхдээ ...

Мэдэхгүй юм нэг бодлын 2лаа 2талд зовох шаардлага байхгүй ч юм шиг

Хичнээн хайр байгаад яах юм бэ? Хайр хүнийг өөрчилдөг гэсэн гэхдээ Юсоб яагаад миний төлөө өөрийгөө өөрчилж чаддаггүй юм бэ? Би түүний төлөө өөрчлөгдсөн гэхдээ муу талаараа гэтэл тэр ядаж нэг удаа өөрчлөх тухай бодоогүй бодож байсан ч надад харуулах гэж оролдоогүй тиймээс би олж харсангүй

Түүний хэлж байгаа үгс үнэн эсвэл худал аль нэг нь Хэрвээ үнэн бол би үгүйсгэхийг хүсэж байна харин худал бол баярлууштай юм.

Би эргэж харан түүнийг зөрүүлэн тэвэрлээ. Тэр ч намайг урьд урьдыхаасаа чангаар тэвэрч байв.

оройн 19 цагаас 22 цаг хүртэл бид гадаа олон зүйлийн тухай ярилцаж зогссоор цаг хэр хурдан өнгөрсөнг ч анзаарсангүй , энэ удаа тэр их хүлээцтэй миний хэлэх үгсийг анхааралтай сонсож байлаа ...

Бүх зүйл зөвөөр эргэсэн , бидний ярилцаж байж шийдсэн анхны шийдвэр зөв байгаасай гэж хүсэж байна

Түүнэс салаад гэртээ орж ирэн оройн хоолоо идчихээд өрөөндөө орж ирэн орон дээрээ таван хошуу болж хэвтээд тааз ширтэн хэвтэж байтал баруун нүднээс минь нулимс урсаж эхлэх нь тэр ...

тиймээ бид жинхэнээсээ салчихлаа , Тэр дахиж ирэхгүй гэдэг амлалт өгсөн Юсоб амлалтандаа хүрдэгийг би мэдэх учир түүнд итгэж түүнээс амлалт авсан юм. Юсоб болон Мико 2ын хайрын түүх гайхалтай байгаагүй энгийн л нэгэн хосуудын түүх  байсан ч тэдний түүх энэ хүрээд өндөрлөж байна

ТӨГСӨВ.

Маргааш нь би сагсны тэмцээнд очсонгүй , мэдээж би шөнөжин уйлсан нүд гэж авах юмгүй болсон учраас энэ төрхөө түүнд харуулхыг хүссэнгүй

Гэхдээ амлаж байна энэ бол түүний араас унагах сүүлчийн нулимс

одоо жинхнээсээ аз жаргал хүсэх хэрэгтэй бололтой ...

Амралтын өдрүүдээр гэрээсээ хамраа ч цухуйлагсангүй , гэрээсээ гаралгүй 2 жил хийгээгүй гэрийн ажил болон хачир дарах ажлыг хийж ээж аавыг багагүй гайхшируулж орхилоо.

Юсобтой холбоотой гэсэн бүрнээ заримийг нь хаяж заримыг нь шатааж энэ бүхнийг нэг мөсөн дуусгахаар шийдлээ. Хэрэв энэ бүхэн надад байгаад байвал хэзээ ч би өнгөрснөөс салж чадахгүй , өнгөрсөнтэйгөө зууралдсаар л байх болно

Шинэ  7 хоног шинэ эхлэл , Миний амьдрал дахин эхлэж байгаа гэхдээ өнгөрсөнөөс надад хэрэгтэй зүйлүүд зөндөө байгаа

Юсоб бид 2 салсан болхоор тэдний найз нараас харилцаагаа таслана гэсэн үг биш шүү дээ. Энэ өөрчлөлт надад таалагдаж байна өглөө нүүрээ будна үсээ янзлана гээд л өглөө эрт босохоос эхлээд маш их цаг ордог байсан тэрнээс болж өглөөний цайгаа ч ууж чаддаггүй байсан бол одоо бол өглөөний цайгаа уусан ч хангалттай цай гарч сургууль руугаа алхадаг болсон.

Бид 2 салаад нээх урт хугацаа өнгөрөөгүй ч гэсэн бид сургуулийн гадаа , коридор , цайны газарт тааралдаж байгаа ч бие биеэнлүүгээ харахгүйгээр танихгүй хүмүүс шиг зөрдөг болчихсон хамгийн сонин нь би энэнд эмзэглэхгүй байгаа юм

мөн Юсоб урьдыхаасаа өөр болчихсон , сургуулийн аль нэг булан тамхилаад зогсож байдаг байсан тэр болон тэрний найзууд ч харагдхаа больж , зодоон хийсэн гэх яриа ч дуулдхаа больчихсон аль эсвэл би тэднээс хол байгаа болхоор анзаарахгүй байгаа байх

Өдөр болгон шахуу Эрик ирж бид хамтдаа гадуур зугаалж , цагыг хамт өнгөрөөж байгаа

Сургуулийн гадна гарч ирхэд Эрик зогсож байлаа , би түүнийг хараад даллаад түүний урд очиж зогсоод

Би: өнөөдөр бас л хүрээд ирэв үү?

Эрик: аанхан

Би: Оюутан болхоор завтай байдаг юм шиг байна тээ , Хурдан оюутан болмоор санагдчихлаа

Эрик зүгээр ч нэг ирдэггүй надтай ханьтай номын санд сууж Элсэлтийн шалганд минь тусладаг зарим үед ах шиг зарим үед найз шиг байдаг хүн ...

Бид өдөржин номын санд хичээлээ хийсээр орой болгож Эрик бид 2 манайх руу алхаж байтал тэр нэг л өөр хийдэггүй үйлдэлүүдээ хийж эхлэх нь тэр

Надад хэтэрхий ойртож гараас минь барих гэлл урьд өмнө нь хийж байгаагүй тэр үйлдэлүүд

Энэ үйлдэлүүд нь надад эвгүй санагдаж байсан ч би эсэргүүцэл үзүүлсэнгүй магадгүй тэрнээс дулаан зүйл мэдрэнэ гэж найдсан байх

Гэрийн гадна ирээд тэр ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаам шиг догдолж байснаа өөртөө тэгж их итгэхгүй байгаа бололтой "Баяртай" гэж хэлэн яваад өгөв

Магадгүй тэр миний бодож байсан зүйлийг надаас асуувал яах вэ? Би одоо ч Юсобийг мартаагүй , мартхад хангалттай хугацаа ч биш зөвхөн хөндийрхөд л хангалттай хугацаа

Гэртээ орж хувцасаа солиод хийх хичээл байхгүй болхоор орон дээрээ таван хошуу болж хэвтээд тааз ширтхэд төгсөлтийн шалгалтнаас өөр юу ч бодогдсонгүй гэхдээ Юсоб юу хийж байгаа бол ? өмнөх шигээ Жүнхёний паб-д сууж байгаа болов уу?

Дүү: хөөё юугаа ингэтлээ бодоов ?

Би: чамд хамаагүй ээ

юу болоов

Дүү: сая гэрийн утас руу нэг залуу залгаад тоглоомын талбайд хүүлээж байна гэсэн шүү

Би: Миний амьдралд ааваас өөр эрэгтэй хүн байхгүй аан нээрэн Кёнсүү байгаа юм байнаа Эрик бас

Дүү: Паах ямар аймар шалиг юм бэ?

Би: засс дуугай бай гэж хэлэнгээ гадуур хувцасаа өмсөөд

за гялс гарчаад ороод ирье

Дүү: за за ер нь та гэртээ байгаа чинь таалагдахгүй байна шүү

Би: -_-

Тоглоомын талбай дээр ирхэд хэн ч харагдсангүй , дүүдээ чадуулчихлаадаа гэж бодоод эргэж хараад явах гэтэл халаасанд байгаа утас минь чичирч , гар утсаа гаргаж ирхэд Эрикээс зурвас ирчихсэн байх нь тэр ...

Магадгүй тэр энэхүү зурвасыг маш удаан бодож бичсэн байх , бичээд л арилгаад л

тэрхүү зурвасыг уншхад л цэг таслал бүрт нь ямар их сэтгэл шингээж бодож байж бичсэн нь харагдаж байлаа

Зурвасыг нэг бүрчлэн анхааралтай уншиж байтал хэн нэгний гар хүзүүгээр минь орж ирэн араас халуу төөнөөж чихэнд минь араас минв тэврэх тэр хүний амьсгал сонсогдож байлаа ...

---MN4EVER---

8 страница1 мая 2026, 18:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!