[EP7]
Юсоб ЖүнХён Хёнсын Гикван 4 бэйсболийн цохиураар Эрикийн машиныг юу ч үгүй эвдчихээд бид нар луу юу ч болоогүй юм шиг харснаа Юсоб чихнийхээ ард хавчуулсан байсан тамхиа амандаа зуугаад халааснаасаа асаагуур гаргаж ирэн тамхиа асааж нэг сорон утааг нь Эрик рүү үлээгээд дараа долоовор болон дунд хурууныхаа завсраар тамхиа хавчуулан Эрик руу хараад
Юсоб: төлбөрөө манай найзын пабнаас ирж аваарай гэж хэлэн газар цохиураа чирсээр яваад өгөх нь тэр ...
Солиотой амьтан ...
Эрик: би тэгхээр энэ залууг хаанаас олно гэсэн үг үү
Би: хүсвэл надаас авч болно шүү
Миний хуучин найз залуу гэж хэлээд Юмигийн гэр лүү орж цүнхээ болон гадуур хувцасаа авхад тэр над дээр гүйж ирээд
Юми: хэн байсан бэ арай
Би: тиймээ Юсоб байсан
Юми: тэр намайг гэртээ өөр залуу оруулсан гээд уурласан юм байх даа
Би: Юми хонгор минь сэрүүн зүүднээсээ сэргэ , тэр чамайг аль хэдийнээ мартсан гэтэл чи
ямар их өрөвдөлтэй харагдаж байгаагаа мэддэг ч болоосой гэж хэлэн тэрний гэрийн хаалгыг саван Хэсү Эрик 2той таарсан ч тэр 2той юу ч дугаралгүй шууд л гэрийн зүг алхана
солиотой амьтан саяхан л надад аз жаргал хүссэн байж яагаад ийм зан гаргадаг байнааа ... Тамхи татахгүйгээр уураа гаргах гэж оролдсон ч болсонгүй хамгийн сүүлийн удаа гэж хэлээд замаасаа нэг ширхэг тамхи аваад гэр хүрэх замдаа сорсоор замын талд тамхи минь дуусаж уур минь ч гэсэн хангалттай гарчихсан байлаа
гэртээ орж ирээд оройн хоол бэлдэж байсан дүүгийнхээ хажууд очиж хоол бэлдэхэд нь туслаж аль болох янз бүрийн зүйл бодохгүй гэж өөрийгөө саатуулсаар орой болгож орондоо орж гар утасныхаа цагыг хартал утасны дэлгэцэн дээрхи Юсоб бид 2ын зураг намайг уйлуулчихлаа ...
шөнө уйлчихаад унтсан болоод ч тэр үү өглөө сэрхэд нүд хавчихсан байхыг хараад нээх тоосонгүй , Юсобтой таарахаас өмнө энэ бүхэнд нээх ач холбогдол өгч байгаагүй болхоор тэр байх
Сургууль дээр очоод Юмитэй өмнөх шигээ харьцана гэхээр нэг л эвгүй санагдаж жийрхэж байсан ч тэр надтай болон Хэсүтэй юу ч болоогүй юм шиг харьцаж байв.
Хэсү ч яахав юу ч мэдэхгүй , харин энэ тухай түүнд хэлэх ёстой юу гэдэг л чухал ...
Өдөр яг л өмнөх шигээ хэвийн өнгөрч байлаа , ангийхан шуугилдаж хосууд арын ширээнд сууцгааж харин Кёнсүү 3-р салааны дунд хавьцаа сууж байлаа
Өмнө нь түүнийг тэр хавьцаа суудаг эсхийг ч мэдэхгүй явж байсансан ... би 2-р салаанаас түүн лүү эргэж хархад тэр над руу инээмсэглээд самбар луу заах нь тэр
Энэ дохио нь намайг хичээлээ хий гэсэн утгатай юм байгаан
Хамгийн сонин нь энэ хугацаанд бараг л хичээлээ хийдэггүй байсан хэрнээ бүгдийг мэдэж байгаа нь хачирхалтай , , ,
Хэдэн өдөр Юсоб болон залуустай тааралдсангүй , тэд сургууль дээр ирэхгүй байгаа эсвэл би тэднийг олж хархаа больсон байх
Сургууль эзгүйрч би л ганцаараа үлчихсэн бололтой Юсобын ангийн хаалгыг нээхэд дотор хэн ч байсангүй анги руу орж Юсобийн байнга суудаг 1-р салааны хамгийн арын ширээн дээр очход ширээн дээр зүрхэн дотор М Юүсгийг бичээд гадна талд нь Чи Үнэхээр Явчихсан юм уу? Би Чамгүйгээр Амьдарч Чадахгүй нь гэж гаргагдахаар томоор бичсэн байв
Би ч гэсэн айж байна , энэ бүхэн ингээд дуусах вий гэхээс
Ширээн дээр бичсэн М Ю үсгэн дээгүүр гараа явуулан доглон нулимс урсган сууж байтал Гикван хаалга хүчтэй татан орж ирэх нь тэр
Би түүнийг харсан даруйдаа нулимсаа арчаад
Би: чи энд юу хийж байгаа юм
Гикван: харин чи манай ангид бүр Юсобийн ширээн дээр юу хийж байгаа юм
Гикван толгойгоо сэгсрэн
Гикван: би та нар шиг хүмүүсийг хэзээ ч ойлгохгүй байх
Бие биедээ хайртай байж салаад 2 талд зовж шаналах гэж
Хархаар л нилүүлээд харанхуй өрөөнд түгжчихмээр байх юм
Юсоб гэж савангийн дуурийн гол дүр байнаа байна
Уйлж нэг үзэхийн инээж нэг үзэхийн яах ч ёстой юм ,
Тэр цонхны тавцан дээр тавьсан ууттай бэлтгэлийн хувцасаа аваад
Гикван: за тэгээд хийж байснаа үргэжлүүлдээ
Үнэндээ гикванаас болж уйтгар гуниг маань үргэчихсэн болхоор ангиас гаран гэрийнхээ зүг алхаж байхад хүйтэн салхи жихүүдэс хүргэм салхилаж гэрлүүгээ улам хурдтай алхаж байтал гэрийн гадна Эрик гэх өнөөх залуу намайг хүлээн зогсож байх нь тэр ...
Түүнийг хараад балмагдсандаа арай ядан Сайн уу? Гэдэг үгийг хэлээд зогсож байтал тэр араасаа нэг ширхэг сарнай гаргаж ирээд
Эрик: үнэндээ би санал тавих гэж ирсэн боловч чамайг хүлээж байх зуураа олон зүйлийг бодоод арай эрт гэсэн дүгнэлтэнд хүрлээ
Хэрвээ хугацаа хэрэгтэй гэвэл би хүлээе
Би: үнэнийг хэлхэд би одоо ч найз залуудаа хайртай
Миний түүнийг гэх хайр хэзээ үгүй болхыг би мэдэхгүй ч ямар ч байсан хурдан мартагдахгүй гэдгийг л би хэлж чадна
Намайг хүлээнэ гэдэг яг л далай ус ширгэхийг хүлээхтэй адилхан
Эрик: Надад хамаагүй ээ , би хэзээ ч ийм итгэлтэй байж үзсэнгүй
Би: тэгвэл амжилт хүсье гэж хэлэн түүний хажуугаар зөрөн гэр лүүгээ орж түүнд хэлсэн зүйлээ бодход л хэлээ хазаад үхчихмээр санагдаж байв
Тэр царайлаг , боловсон , оюутан , халамжтай гээд л түүнд сайн чанаруул хангалттай байна шдээ тэгтэл яагаад түүнд татгалзчихваа
Хэрвээ Ян Юсобийг мартахыг хүсвэл өөр хэн нэгнийг хайрлаж байж л мартах бус уу? Мангар мангар
Ийм болоод л өдий хүртэл Юсобтой зууралдаж зовж шаналсан байх нь
***
Эрик гэх залуу яг хэлснээрээ уйгагүй залуу байв. Хичнээн түүнийг үл тоох гэсэн ч тэр шантарсангүй Харин Юсобийн хувьд тэр сургууль дээр харагдахаа больсон харин найз нар нь хааяа нэг надтай таарах ч өмнөх шигээ дотно байхаа больсон байв
Сургуулийн эрэгтэйчүүдийн сагсны тэмцээн болхоор болж баг бүрдсэн ч хамгийн сонин нь багийн бүрэлдэхүүнд Кёнсүү орсон нь сонирхотой санагдана ... миний мэдхээр тэр хэзээ ч сагсны бөмбөг барьж байгаагүй шиг л харагддаг гэтэл тэр одоо тоглох гэж байна
Аймшигтай юм магадгүй тэр бөмбөгнөөсөө зугтаж дараа нь ангийн хөвгүүдэд гөвүүлэх байх
Ангийн хөвгүүд заал авч байгааг сонсоод хичээл тараад гэртээ очиж идэх юм бэлдээд зааланд очход зүүн талын шийдэн дээр манай ангийхан харин нөгөө шийдэн дээр Юсобын ангийхан тоглож байх нь тэр
Олон хоног харагдаагүй байж тоглоом гэхээр л гүйгээд ирсэн байгааг нь ээ
Намайг хоол авч ирсэн сургаар манай ангийхан амрацгааж бэлдэж ирсэн зүйлээ дэлгэж тавиад Кёнсүү бид 2 тэдний наахан суугаад тэрэнд арай өөр зүйл бэлдэж ирсэнээ дэлгэж тавиад савх авч өгөөд Кёнсүүг савхдах гэтэл сагсны бөмбөг орж ирэн түүнд бэлдсэн бүхэн минь заалны шалаар нэг тарчихлаа
Уурласандаа тэдэн лүү хархад ДунҮн над руу харан
Дунүн: өө уучлаарай гар хальтирчихлаа
Кёнсүү-яааа тэдний идэж байгаагаас илчихээрэй
Кёнсүү: зааа
Уурандаа шалаар нэг тарсан хоолыг цэвэрлээд заалнаас гаран гэрийн зүг алхсан ч уур минь гарсангүй , ДунҮнийг тэнэг гэдгийг мэдэх ч арай ч ийм гэж бодсонгүй
Хичнээн итгэж байлаа тэгтэл бусдаасаа ялгарах юм алга өөдгүй новш
Уураа гаргахаар хүүхдийн тоглоомийн талбай дээр сууж хүүхдүүдийн тоглохыг харан нилээн удаан сууж байгаад хэдхэн алхамын цаана байгаа гэр лүү алхаж байтал Юсоб манай хашаанаас хэдэн алхамын наан хашаа налан зогсож байх нь тэр ...
Би түүнийг тоохгүй өнгөрөх гэтэл тэр хүзүүгээр минь 2 гараа оруулан араас минь тэврхэд нь зүрх золтой л зогсчихсонгүй
Яагаад одоо хүртэл энэ мэдрэмжийг түүнээс аваад байгаа юм бээээ ?ЯАГААД
Юсоб: Мико
Мико
Эргээд ир гуйж байна
Энээс илүү тэвчиж чадахгүй нь
Би чамгүйгээр амьдарч чадахгүй нь
Түүний амнаас өөрийнхөө нэрийг сонсох энэ мэдрэмж , түүний хоолойны өнгөнөөс намай хайрлах хайрыг мэдэрч байна
Бид одоо ч бие биеэндээ хайртай гэхдээ яг л хуучин шигээ байх юм бол ямар ч нэмэргүй тийм биз дээ
Хамтдаа харанхуйд уусах ёстой гэж үү? Чи надаас болж харахуйд уусаж байна уу Би чамаас болж харанхуйд уусаж байна уу?
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)