[EP6]
Тэр өрөөнд юу болж байгааг надад тайлбарлаад өгөөч
Дунүн: тэр өрөө гэж ?
Аан танай найз чинь уу ?
Би: тиймээ миний найз
Дунүн: чи сонсож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Би: тиймээ миний сэтгэл хангалттай шархалсан
Дээрээс нь Юсобд дурласан охидуудаас дарамталсан бас аймшигтай ярианууд гээд л би аль хэдийнээ дасчихсан
Дунүн: би чамд хэлнэ харин чи нэг л зүйлийг ойлго
Чи Юсобоос салсан ч тэр хэзээ ч нэр холбогдож байсан охидуудтайгаа нийлэхгүй
Тэр чамаас өөр хэнийг ч ингэж ихээр хайрлахгүй гэдгийг ойлгоорой
Магадгүй тэр үүрд энэ чигээрээ байна гээд боддоо
Бодлогогүй үйлдлээсээ болж хэн нэгнийг харанхуй руу түлхэж байгаа ч юм билүү
Би: тэгвэл 2лаа харанхуй руу унасан нь дээр үү
Эсвэл нэг нь гэрэл болоод явсан нь дээр үү
Дунүн: мэдээж гэрэл гэхдээ зөв газраа л гэрэлтэх хэрэгтэй гэж хэлхэд нь би түүний нүд рүү хараад
Би: чи юу хэлхээс шалтгаалж би хаана гэрэлтэхээ сонгох хэрэгтэй тийм биз дээ
Дунүн: тийм шүү гэж хэлээд хэсэг бодож байгаад ам нээх гэтэл Юсоб гарч ирэн Дунүний нэрийг дуудаж дараа нь намайг харсан бололтой түүний хажууд зогсож байсан
Дүжүн: Чи энд юу хийж яваан
Дунүн: би дуудсан юмаа гэхдээ тэр явах гэж байна гэж хэлхэд нь би Дунүнрүү харчихаад хаалга ру чиглэн алхаж байтал тэр араас минь ирээд гарнаас минь барин гарах хаалга чиглэн алхана , дулаахан гар ... түүний гар хэзээ ч хүйтэж байдаггүй үргэлж л дулаахан
Бид 2 явсаар дуу чимээгүй газар ирхэд тэр нүд рүү минь эгцэлж хараад удалгүй
Юсоб: Чи жинхэнээсээ намайг орхиж байгаа юм уу?
Энэ бүхэн төгсгөл нь гэж үү? Гэж хэлхэд нь би толгойгоо дохиж чимээгүй хариулт хэлж байсан ч дотроо бол чангаар би хүсэхгүй байна чамаас салмааргүй байна гэж орилож , түүний хариултыг хүлээн зогсоно
Юсоб: тийм байхнээ гэж хэлээд зүүн гараараа 2 хацарнаас минь барин өөр лүүгээ харуулаад
Тэгвэл аз жаргал хүсье , надаас илүүг нь олоод аз жаргалтай инээмсэглээрэй гэж хэлчихээд яваад өгөх нь тэр ... түүнийг яван явтал арай ядан барьж байсан нулимсаа урсган зогсож байтал Дунүн ирж бид манай гэрийн ойролцоох тоглоомын талбайд суун дотор өрнөсөн яриагаа үргэжлүүллээ
Дунүн: *санаа алдах* юу гэж хэлхээ мэдэхгүй юмдаа
Юми бол их муу охин , Юсоб бид хэд багын найзууд гэдгийг мэдэх байх
Юми бол энэ сургуульд шилжиж орж ирхээс өмнөх Юсобтой үерхэдэг байсан та 2ыг уулздаг байхад тэр Юсоб дээр хэд хэд ирж буцаж нийлхийг гуйсан ч Юсоб аль хэдийнээ чамд дурлачихсан байсан болхоор тэрэнд үгүй гэдэг хариултыг хэлснээр бүх зүйл эхлэсэн гэж хэлж болно
Би: Юми тэгвэл Юсобоос болж манай сургуульд орж ирж бас надтай найзууд болсон гэж хэлэх гээд байна уу?
Дунүн: тиймээ би анх гайхаж байсан нээх тоогоогүй дараа нь чи тэрэнтэй дотносож найзлах эхлэхэд байдал буруудаж та 2 муудах болгонд Юми болон Жисү гэх 2 охин Юсобоос салхаа больсон
Би: гэхдээ
Дунүн: гэхдээ юу гэж
Би: би юу ч ойлгохгүй юм
Юсоб яагаад тэр 2ыг эргүүцэж болдоггүй юм бэ? Хэрвээ юсоб тэр 2ыг тоохгүй байхад л хангалттай байхад
Би эмэгтэй хүн болхоороо ойлгохгүй байгаа байх
Ер нь цаашдаа ч ойлгохгыг хүсэхгүй байна
Энэ удаа шийдчихсэн , шийдвэрээсээ няцахгүй гэж бодож байгаа
Дунүн: хэдий Юсобоос салсан ч бид хэдтэй бол найзууд байх юм байгааздээ
Би: тэгэлгүй яахав дээ
Дунүнээр гэртээ хүргүүлчихээд гэрт орж ирхэд Кёнсүү зочны өрөөний буйдан дээр суучихсан зурагт үзээд сууж байхад нь би түүний хажууд очоод
Би: чи яваагүй юм уу?
Кёнсүү: дүү чинь унтаад өгсөн хамаагүй гэрийг чинь үлдээгээд явчиж болохгүй юм шиг санагдаад явж чадсангүй
Би: аан
Кёнсүү: яасан миний өмнөөс баахан зодоон хийж байгаад ирэв үү
Би: мхн
Кёнсүү: эрэгтэй нь эмэгтэйгээ хамгаалдаг байтал
Би: хаха чамайг гэмгүй хэрнээ Юсобд зодуулсан болхоор хамгаалсын тэрнээс биш өөр юмнаас болж зодуулсан бол нүдээ аниад л өнгөрнө
Кёнсүү: чи ч тэгнэ л дээ
Би: би чамайг налаад унтаж болох уу? Үнэхээр их ядарч байна
Кёнсүү: тэг л дээ
Би Кёнсүүг налан нүдээ анин Юмигийн талаар бодон хэвтэнэ , Хэсү Юми 2т ямар их итгэдэг байлаа даа гэтэл яагаад ?
***
Зочны өрөөнд нар шууд тусдаг учраас өглөө хамгийн түрүүн сэрчихлээ гэж бодсон ч Кёнсүү аль хэдийнээ сэрээд яваад өгсөн бололтой
Буйдангаас босож дахин нүүрээ будаж үсээ задгайлалгүй сургууль дээр ирээд Юмийг ирхийг хүлээсэн ч тэр ирсэнгүй Хэсү бид 2 нүдээ ширгэтэл сургуулийн хашаагаар орж ирэх хүүхдүүдийг харж зогслоо
Удалгүй ангийн багш орж ирээд Юмиг өвчтэй чөлөө авсан тухай хэлж хичээл тарсний дараа Хэсүтэй хамт гэрт нь очхоор болж хичээл таран тартал Юмигээс юу гэж асуухаа бодож суув
Хэрвээ буруу зүйл хэлээд түүнийг гомдоочихвол яах бол ? ямар нэгэн буруу санаа агуулаагүй байгаасай гэж хүсэж байна
Юсоб Юми 2ыг алдаж чадахгүй нь , , ,
Хичээл тарж Хэсүтэй хамт сургуулийн хашаанаас гарч ирхэд Хэсүгийн найз залуугийн найз Эрик гэх залуу зогсож байх нь тэр ...
Хэсү: ммм тэр надаас шалгаагаад байхаар нь би яаж ч чадсангүй *инээх*
Би: Юмиг яах болж байна
Хэсү: тэрний машинаар явхад л хангалттай шдээ
Бид Эрикийн машинаар Юмигийн гэрийн гадна ирхэд дотор нэг л сонин болоод явчихлаа, Хэсү ч юу ч мэдэхгүй байгаа болхоор бодох юмгүй надаас түрүүлж яваад би харин түүний ард бодол болон алхаж байв цахилгаан шатанд суухдаа
Би: Хэсү-яа
Хэсү: ммм ?
Би: Юмигийн гэрт бид чиний мэдэхгүй нэг зүйлийн талаар ярих байх
Битгий гайхаарай гарч ирээд би бүгдийг хэлэх болно
Би өөрөө ч өчигдөр мэдсэн
Хэсү: за
Хэсү бид 2 өмнө нь хэзээ ч Юмигийн гэрт ирж байгаагүй бөгөөд Юми л бидний гэрт ирдэг байсан болхыг өнөөдөр олж мэдээд 2лаа ирхээр шийдсэн нь энэ юм
Гэрийх нь гадна ирхэд Хэсү ямар ч бодох зүйлгүй хонхыг нь дархад Юми хаалга нээж өгөөд намайг хараад царай нь бараагаад арай ядан дотогшоо орооч гэж хэллээ
Бид дотор орход Юмигийн гэр саруулхан гэрэлтэй харагдаж байв. Гэр нь орж ирхэд тэр биднийг зочны өрөөндөө суулган өөрөө гал тогоо орж бидэнд шүүс болон жигнэмэг авчирч өгөөд
Юми: сургуулиар юу байна даа
Нэг өдөр хичээлдээ яваагүй уйдаж үхэх гэж байна
Даанч эмч намайг 7 хоног амрах хэрэгтэй гэсэн
Хэсү: сургуулиар юу байхав дээ
Байдагаараа л ...
Нээрэн сониноос бид 2 Эриктэй хамт ирсэн тэр гадаа байгаа
Юми: хөөх тэр ч сайн залуу харагдсан шүү
Хэсү: хөөш чи сонсож байна уу?
Би: сонсож байнаа
Хүн болгон эхлээд сайн юм шиг харагддаг гэхдээ доторхи хүнийг нь танихад цаг хугацаа хэрэгтэй байдаг юм
Хэсү: тийм шүү манай найз залуу ч одоохондоо гайгүй л байна
Бид бараг цаг тэднийг суухад Юми тэр тухай ам нээсэнгүй , бид Юмигийнд хоол идхээр болж Хэсү Эрикийг авч орж ирхээд болж Юми бид 2 2лахнаа үлдэхэд Юми над дээр ирээд
Юми: миний өрөөнд орж үзмээр байна уу?
Би: тэгье
Юмигийн өрөөний хаалга хаалттай байх бөгөөд тэр хаалга нээхэд нь ханан дээр томоос том Юсоб Юми 2ын зураг өлгөөтэй байх нь тэр ... хичээлийн ширээ орных нь хажуугийн шүүгээн дээр нь гээд л бүх тавиур дээр нь Юсобтой авхуулсан зураг байхыг хараад би гайхаж орхилоо
Би: энэ – энэ
Юми: би чамайг бүгдийг мэдсэн гэж бодсон юмсан
Дунүн чамд бүгдийг хэлнэ гэж байсан хэлээгүй хэрэг үү?
Би: хэлсэн л дээ гэхдээ
Юми: ямар ч тайлбар хиймээргүй байна
Зүгээр би түүнд хайртай энэ л тайлбар нь ...
Намайг юм дугарч чадалгүй зогсож байтал Хэсү Эрик 2 орж ирж Юми тэр 2 дээр очход нь би өрөөнийх нь хаалгыг хаагаад тэдэн дээр очоод хамтдаа инээдэх гэж өөрийгөө хичээсэн ч чадсангүй. Яг одоо юу хийхээ мэдэхгүй юм
Юми зовж байсан байхдаа гэхдээ би ч гэсэн зовж байсан. Юмиг хархад тэр Юсобыг эцсээ хүртэл орхихгүй шинжтэй харин би яах ёстой юм бол ? бид салсан гэвч би юу хийх ёстой вэ ?
Бид орой болтол Юмигийнд байсан ч би бараг дугарсангүй ... удалгүй Юмигийн байрны гадна ямар нэгэн зүйл хагарах төмөр зүйл эвдэрч байгаа сонсогдож эхлэхэд нь би цонхонд ойртон доош хархад Эрикийн машинийг хэдэн залуус эвдэж байх нь тэр
Би: Эрик тэр чиний машин биз дээ
Эрик: айн гэж хэлээд цонхонд ойртоод доошоо харчихаад
Мэдрэл юм байх даа гэж хэлээд сандран гутлаа углан гархад нь Хэсү бид 2 ч гэсэн түүний араас гарлаа
Цахилгаан шатаар буун Эрикийн машин дээр очход Юсоб ЖүнХён Хёнсын Гикван 4 бэйсболийн цохиураар Эрикийн машиныг юу ч үгүй эвдчихээд бид нар луу юу ч болоогүй харснаа Юсоб чихнийхээ ард хавчуулсан байсан тамхиа амандаа зуугаад халааснаасаа асаагуур гаргаж ирэн тамхиа асааж нэг сорон утааг нь Эрик рүү үлээгээд дараа долоовор болон дунд хурууныхаа завсраар тамхиа хавчуулан Эрик руу хараад
Юсоб: төлбөрөө манай найзын пабнаас ирж аваарай гэж хэлэн газар цохиураа чирсээр яваад өгөх нь тэр ...
Солиотой амьтан ...
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)