5 страница1 мая 2026, 18:44

[EP5]

Юсоб: чи ч гэсэн залуустай зугаацхад л болно гэж хэлхэд нь биеээ барьж дийлсэнгүй түүнийг алгадаад авчихлаа ...

Би: дахиад надтай уулзах тухай бодоод хэрэггүй

Энэ удаа жинхэнээсээ байх болно

Чи хангалттай зугаацаж болно. Гэж хэлээд өрөөний хаалгыг саван гарах хаалгыг чиглэн алхаж байтал Дүжүн намайг барьж аваад

Дүжүн: нэг л муу совин татаад байна

Чи хэрвээ эндээс гараад явчихвал дахиж ирэхгүй юм шиг санагдаад байна

Нэг л удаа тэрнийг уучилчих , тэр ч гэсэн чам шиг шаналаж байгаа

Би: хэрвээ салчихвал хэн хэн нь шаналахгүй харин ч амар юм биш үү бас дуртай зүйлээ хийгээд

Мэдэж байна , энэ шийдвэрээс болж шаналаж бас харамсана гэдгээ гэхдээ яг одоо хамгийн зөв арга. Гайхалтай би түүнээс салаад 5 минут болоод л шууд тэрнийг санаж байна

Дүүгээсээ өмнө гэртээ очиж хэдэн сар хийгээгүй хоолоо хийж тавиад өрөөндөө орж Юсобтой холбоотой болгоныг хайрцганд хийж шүүгээнийхээ дээр тавиачихлаа

Анх удаа л тэрнээс салах тухай ийм баттай шийдвэр гаргаж байгаа минь энэ ... аав ээж 2ыг ирхэд нь хоолыг нь халааж өгөөд ахлах ангид орсноос хойш бараг анхных гэж хэлж болхоор юм байна 4лээ сууж хооллож байна тэд яг л эвэртэй туулай харсан мэт гайхацгааж энэ бүхний учрыг зөвхөн дүү минь л мэдэж байв

Шөнө унтах гэсэн ч нойр хулжин дүүгийнхээ өрөөнд орж орных нь хажууд очоод

Би: хамт унтаж болох уу?

Дүү: тэг л дээ

Чи эргээд ирсэн үү?

Би: анх удаа л шийдвэртээ ийм итгэлтэй байж үзэж байна

Дүү: шийдвэрээ ядаж 7 хоног хэрэгжүүлээрэйдээ

Үнэндээ Юсоб ахыг та л өөрчлөж чиглүүлэх ёстой харин таныг Юсоб ах өөрчилж байна

Би: эгчийнхээ талд орохгүй Юсобын талд орно гэнээ

Дүү: тэгэлгүй яадаг юм Юсоб ах чинь царайлаг шдээ

Та гологдож байнга уурлах нь аргагүй

Би: Яа Сүни гуай

Дүү: яасан үнэн л биз дээ

Би: засс сонин санагдчихлаа

Дүү: за авгай минь унтаж үз маргааш хичээлтэй биз дээ

Үсээ задгай тавилгүй хойш нь боогоод нүүрээ ч будалгүй хамгийн анх ямар охин байсан тэрэн шигээ сургууль руугаа алхална

Сургуульд ойртох тусам сургуулийн хүүхдүүдтэй тааралдаж бүгд гайхан намайг харж тэрнээс нь болоод анх удаа сургууль дээр ирхэд эвгүй сонин мэдрэмж төрлөө

Юми: пүү чи чинь юу болчихоо вэ?

Би: өөрийгөө өөрчилмөөр санагдаад

Хэсү: бурхан минь чи мөн гэж үү? Өмнөхөөсөө илүү хөөрхөн харагдаж байна шдээ

Чиний нүд бас арьс чинь ийм гоё гэдгийг мэдэлгүй төгсөх гэж байсан гэж бодхоор л

Би: хэхэ би Юсобоос жинхэнээсээ салсан.

Юми: үнэн биз

Би: аанхан энэ удаа шийдсэн бас шийдвэртээ эргэлзэхгүй бат итгэлтэй байгаа

Хэсү: тэгвэл өнөөдөр миний бодсон газар луу 3лаа хамтдаа очиж чадахнээ

Би: ямар газар

Хэсү: очоод мэдээ их гоё газар байгаа

Би: ажилгүй учраас хамтдаа явье

Юми: тэг тэг анх удаа 3лаа тийшээ явахнээ

Тэр 2ын ямар газрын тухай яриад байгаа нэг л сайн ойлгосонгүй , ямар ч байсан бид 3 илүү дотносож чадхаар бол хамаа алга магагүй ... магадгүй гэж Юсобоос болж тэднийг гомдоож байсан байх ... гэхдээ би тэрнийг санаж бас хархыг хүсэж байгаа ч гэсэн бага зэрэг тэвччихвэл бүх зүйл мартагдаж зүгээр л дурсамж болж үлдэнэ тэр хүртэл тэвчих хэрэгтэй

Эхний цагийн хичээлийн багш орж ирээд 5 минут болсон ч Кёнсүү орж ирсэнгүй бугуйн цагаа байн байн харсаар 20 минут өнгөрсний дараа тэр хаалгаар шагайгаад багшаас орж болох эсхийг асуугаад багш зөвшөөрч Кёнсүү суудалдаа суухдаа над руу инээмсэглэхэд нь би бугуйн цагаа харуулхад тэр толгой дохин суудалдаа суулаа ...

Дараагийн цаг орох багш 20 минут хоцорч ирнэ гэсэн болхоор Кёнсүү бид 2 сургуулийн хажууд байдаг дэлгүүр орох гээд явж байтал сургуулийн хашаанд Юсоб болон тэдний найзууд тамхилаад инээлдэн зогсож байснаа Кёнсүү бид 2ыг хараад бүгд инээлдэхээ болж бид 2ыг дагуулан харна харин Юсобийн нүд зөвхөн Кёнсүүг аймшигтайгаар харж байхыг хараад тэрний харцнаас айх шиг ... түүний харц Кёнсүү алж ч чадна

Юсобыг сайтар мэддэг учраас түүнийг юу хийхийг мэдэж байлаа ... тэр гартаа барьж байсан тамхиа сороод над руу хархад нь бидний харц тургаран

Би: явцгаая

Кёнсүү: чи очихгүй юм уу?

Би: БИД САЛЦГААСАН гэж хэлээд шивнэх төдийхнөөр битгий тэрэнлүү хараарай гэж хэлхэд тэр мэдрэл юм шиг эргээд харчих нь тэр

Би: -_- мангар амьтан гэж амандаа шивнэх төдийхнөөр хэлээд тэрнийг чирэх нь холгүй цамцнаас нь зуураад дэлгүүрийг зүглэхэд

Кёнсүү: нээрэн юм уу?

Худлаа биш биз

Ийм хурдан уу?

Жисүгээс болсон уу? Гэх мэт асуултыг ар араас нь асууж гархад нь би нэгэнд нь хариулалгүй

Би: нэг ч хариулт хэлэхгүй учраас надаас дахиж битгий асуу за

Кёнсүү: уучлаарай

Би: зүгээр дээ ,

Хичээл тараад Юми Хэсү 2той хэлээд байсан сайхан газарт очход Хэсүгийн найз залуугийн найз нартай уулзхаар билльярдны газар ирхэд Хэсүгийн найз залуугаас гадна 2 өндөр залуу байв

Хэсү: та 2 Юмиг танина харин бид 2той нийлдэг Мико

Мико тэр бол Жони харин энэ Эрик

Манай Эрик чиний зургийг харчихаад чамтай танилцхыг их хүссэн дээ ...*инээх*

Эрик: намайг Эрик гэдэг гэж хэлээд гараа сунган инээмсэглэлээ

Эрик гэх тэр залуу гадаад нэртэй ч гэсэн солонгос царайтай. Өндөр гоё инээмсэглэдэг их л цэвэрхэн нүдэнд дулаахан бас надад маш их анхаарал тавьсан нь таалагдсан юм

Юсобийн ачаар билльярд сайн тоглож сурсаны ачаар Хэсүгийн найз залуу болон түүний найз нарыг хангалттай хожиж Жони гэх залууг алмайруулж орхих нь тэр ... тэр хэлэхдээ надаас сайн тоглодог охинтой таарч байгаагүй бас эмэгтэй хүнийг тоглож чадна гэж бодоогүй юм байх

Эрик гэх тэр залуугаар гэр лүүгээ дөхүүлэн түүнийг явуулчихаад Кёнсүүрүү залгахад түүний утас хажууханд сонсогдож утасны дуу гарч байгаа газар луу алхахад чулуун хашааны харанхуй хэсэгт Кёнсүү суучихсан доошоо хараад сууж байлаа

Түүнд дөхөж очоод урд нь өвдөглөн суугаад утасныхаа дэлгэцний бүдэгхэн гэрлийг тусгахад харсан зүйлдээ итгэсэнгүй утасныхаа гэрлийг спичкийг асаагаад түүнлүү тусгахад түүний нүүр авах юмгүй болчиж

Би: Юсоб уу ?

Кёнсүү: миний нүүрийг янзлаад өгөх хүн чамаас өөр алга

Эм түрхээд өгөөч

Би: мангар амьтан

Кёнсүүг гэртээ оруулхад гэрт дүүгээс өөр хэн ч байсангүй. эмнийхээ хайрцгыг гаргаж ирэн түүний нүүрэнд эм түрхэхэд тэр ярвайгаад

Кёнсүү: зөөлхөн түрх л дээ

Би: засс хамгийн зөөлхөнөөрөө түрхэж байна шүү

Дургүй хүргээд байвал double болгочий шүү

Би: Сүни-яааа

Дүү: яааавааа

Би: ээж аав 2 яасан юм

Дүү: найз нартайгаа зугаалгаар явсан

Кёнсүүгийн нүүрийг цэвэрлэж өгчихөөд Сүнид түүнд хоол хийж өгөөрэй гэж хэлээд Жүнхёны пабны наана ирхэд паб руу Юми орчих нь тэр ...

Түүний нэрийг дуудсан ч тэр сонсоогүй бололтой. Дотогшоо орхоор нь гайхан түүний араас дагаад орход Гикван түүнийг дагуулан VIP өрөө рүү орчихлоо.

Юми Гиквантай үерхэж байгаа эсвэл танилууд ямар харилцаатай арай тэр Юсобтой ??? гэж бодон тэдний байгаа өрөөний гадна зогсож байгаад хаалгыг нь бага зэрэг нээхэд харах ёсгүй зүйлээ харчихаад гар хөл чичигнэн нэг алхам хоёр алхамаар арагшилсаар хэн нэгнийг мөргөад эргэж хархад

Дунүн: Мико

Би: Дүнүнаа

Дунүн: чи энд юу хийж байгаа юм

Би: би – би

Тэр өрөөнд юу болж байгааг надад тайлбарлаад өгөөч

Дунүн: тэр өрөө гэж ?

Аан танай найз чинь уу ?

Би: тиймээ миний найз

Дунүн: чи сонсож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Би: тиймээ миний сэтгэл хангалттай шархалсан

Дээрээс нь Юсобд дурласан охидуудаас дарамталсан бас аймшигтай ярианууд гээд л би аль хэдийнээ дасчихсан

Дунүн: би чамд хэлнэ харин чи нэг л зүйлийг ойлго

Чи Юсобоос салсан ч тэр хэзээ ч нэр холбогдож байсан охидуудтайгаа нийлэхгүй

Тэр чамаас өөр хэнийг ч ингэж ихээр хайрлахгүй гэдгийг ойлгоорой

Магадгүй тэр үүрд энэ чигээрээ байна гээд боддоо

Бодлогогүй үйлдлээсээ болж хэн нэгнийг харанхуй руу түлхэж байгаа ч юм билүү

Би: тэгвэл 2лаа харанхуй руу унасан нь дээр үү

Эсвэл нэг нь гэрэл болоод явсан нь дээр үү

Дунүн: мэдээж гэрэл гэхдээ зөв газраа л гэрэлтэх хэрэгтэй

---MN4EVER---

5 страница1 мая 2026, 18:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!