[EP4]
Толгой өвдөж , ам цангасаар арай ядан зовхио нээхэд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тааз , гэрлийн бүрхүүл , хөшиг , номын тавиур байхыг хараад гайхан гал тогооноос нэг л танил дуу гархад нь ядаж л танидаг хүнтэйгээ хамт байгааг мэдээд тайвширах шиг ...
Хажуу талын шүүгээн дээр нялбайлан эвхсэн саарал өнгийн цамц байхаар нь түүнийг өмсөөд гал тогоонд орход Кёнсүү зутан буцалгангаа дуу аялачихсан зогсож байв ...
Би хоолойгоо засаад
Би: тэгхээр би яагаад танайд байдаг билээ гэж асуухад тэр эргэж хараад
Кёнсүү: хөл дээрээ ч тогтож чадхааргүй уусан эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гэсэн ч эмэгтэй нь гэрийн хаягаа ч хэлэхгүй түүнийг байнга зовоодог найз залуугийнхаа нэрийг л дуудаж гадаа гудамжинд үлдээчхье гэсэн ч нэг анги болхоор үлдээж чадсангүй дээ
Би: миний хувцас хаана байна
Кёнсүү: хими цэвэрлэгээнд өгчихсөн
Үдээс хойш очиж авна даа. Тэр хооронд цутан ууж уусан архиа гарга бас усанд орохгүй бол чи яг пункер шиг үнэртэж байна
Миний өрөөний хувцасны шүүгэнд ванны шинэ алчуур байгаа тэрийг хэрэглэ
Кёнсүүгийн өрөөнд орж хувцасны шүүгээг нь нээж хархад бурхан минь миний шүүгээнээс ч эмх замбраатай байлаа ...
Шүүгэнд байсан эвхээстэй хөх өнгийн ванны алчуурыг аваад угаалгын өрөөнд нь орж шүршүүрт зогсохдоо өчигдөр болсон бүхнийг бодож бас Юсобтой уулзаад юу гэж асуух тухайгаа тайван гэгч нь сайтар бодож тунгааж
Хамгийн зөв шийдвэр нь Юсобд итгэх бас хэрвээ энэ бүхэн үнэн бол хамтдаа даваад гарах хэрэгтэй гэдгийг мэдсэн юм ... энэ хүртэл би хичнээн удаан тэвчиж янз бүрийн асуудалтай тулгарсан иймхэн асуудал бид 2т саад болох ёсгүй
Шүршүүрээс гарч ирхэд Кёнсүү миний хувцасыг хими цэвэрлэгээнээс авч ирхээр явсан бололтой харин ширээн дээр халуун цутан болон шинэхэн хар кофе намайг угтаж авав
Кёнсүүгийх тийм ч том биш ердөө нэг өрөө бөгөөд цонхон талдаа ор байрлуул ортой өрөөгөө бусад зүйлээс тусгаарлахын тулд номын тавиур байрлуулсан байлаа
Хичээлийн ширээ компьютер 2 хүний жижигхэн ширээ ер нь яг л таарчихсан илүү ч үгүй дутуу ч үгүй яг л таарчихсан
Цутангаа идээд сууж байтал Кёнсүү орж ирээд
Кёнсүү: дотор чинь зүгээр үү?
Би: зүгээрээ иймэрхүү юманд янз янз болхоор ходоод биш гэж хэлтэл тэр миний дух руу зөөлөн товшоод
Кёнсүү: мангар
Эмэгтэй юм байж өөрийгөө хайрлаж бай
Юсобыг хайрладаг хайраасаа ядаж жоохоныг өөртөө зориул гуйж байна
Би: зассс
Кёнсүү: энэ асуудалыг яаж шийдэх гэж байна
Би: ямар ч байсан Юсобтой ярилцаад үзнээ
Ийм асуудалаас болж салмааргүй байна гэж хэлхэд тэр ширээн дээр гараа тавиад над руу ойртоод
Кёнсүү: чи тэрний юунд нь болдог юм бэ? Солиорчиж
Тэр чамайг ингэж хайрладаг болов уу?
Би: чи тэрний хажууд 7 хоноход л намайг ойлгох болно
Тэр яг л нээгдэдгүй сэйф шиг ,
Тэдний гэрээс гараад манайх руу алхаж байхдаа бид 2 олон зүйлийн тухай ... олон ч гэж дээ Юсобын тухай ярилцлаа тэр яагаад яг ах шиг эсүүл олон жил найзласан сайн найз шиг санагдаад байгааг ойлгох юм алга
Хэр баргын хүнд Юсоб бид 2ын харилцааны тухай яриад байдаггүй хэрнээ Кёнсүүд бүгдийг нь яриж орхилоо магадгүй тэр надад туслах байх гэсэн гэнэн бодлоос болсон байх ...
Манай гэр лүү явдаг гудамаар алхаж байтал бидний чиглээд нэгэн залуу том том алхан ирж байлаа . нүдээ сөөмийлгөн харсан ч тэр нилээн зайтай байсан учраас харагдсангүй гэтэл хажууд зогсож байсан Кёнсүү аль хэдийнээ танисан бололтой над руу хараад
Кёнсүү: би ч том асуудалд орсон бололтой
Би: юу ? тэр арай Юсоб юм биш биз дээ
Кёнсүү: тиймээ тэрнээс гал гарч байгааг чи харахгүй байна гэж үү гэж хэлхэд нь яагаад ч юм дотор пал хийгээд явчихлаа
Уул нь би буруу зүйл хийгээгүй байлтай тэгтэл ямар нэг муу зүйл болох гэж байгаа мэдэрч байна
Бүх зүйл буруугаар эргэх гэж байгааг мэдрээд байх юм
Юсоб бидэнд рүү бараг гүйж ирээд Кёнсүүг газар унатал цохиод авах нь тэр ...
Би: Яа Ян Юсоб гэж орилход тэр над руу муухай хараад
Юсоб: яасан ? чи надаас уйдаа юу ?
Би: юу ? би юу ? харин чи надаас уйдаа юу ? гэхэд тэр миний гарнаас чанга бариад
Юсоб: энэ асуудалыг энд ярих ёсгүй байх гэж хэлээд миний мэдэх тэр газар луу чиглэн алхана тиймээ дахиад л ЖүнХёны паб руу явж байна
Энэ нь бид 2 урьд урьдыхаасаа илүүтэйгээр муудалцана гэсэн үг , яг энэ нь шиг маргаан бараг жилийн өмнө болж бид 2 сар шахуу 2 тийшээ болсон магадгүй энэ удаа бүр мөсөн байх тийм үү?
Юсоб миний гарнаас хичнээн чанга барьсанаа ч мэдэхгүйгээр уурлаж бид Жүнхёны пабад орж ирхэд тэдний найз нар бүгд бид 2ыг хараад бүх зүйлийг ойлгосон бололтой бүгд бид 2ыг дагуулан хараад бид 2 хамгийн наана байсан VIP өрөө рүү орж Юсоб намайг өрөөний буйдан дээр суулгаад өөрөө хажууд минь суугаад тамхиа гаргаж ирж асаагаад
Юсоб: хаана хоносон ?
Би: Кёнсүүгийнд гэж хариулхад тэр урдаа байсан ширээг хүчтэй цохиод
Юсоб: хайр юм уу? Зүгээр шохоорхол юм уу?
Би: тэгвэл Жисү та 2ых хайр байсан юм уу эсвэл шохоорхол байсан юм уу ?
Хайр байсан болоод чи түүнийг жирэмсэн болгосон байх тийм үү
Юсоб: хараал ид Мико Жисүг мартаж үз
Яагаад яагаад яагаад
Чи надад итгэдэггүй юм ?
Би: тэгвэл би яагаад чиний тухай энэ муу муухай цуурхалыг сонсож тэвчиж суух ёстой юм ЯАГААД
Би итгэдэг чамд итгээд 2 жил болж байна гэтэл 2 жилийн турш чамайг надаас салгах гэсэн охидууд бас хов жив багасахгүй улам нэмэгдсээр байна яагаад тийм зүйл багасахгүй ихсээд байгаа юм
Учир нь чи тэдэнд нүүр өгдөг болхоор л тэр ...
Жижигхэн хэрүүл болход чи охидтой зугаацдаг
Юсоб: тэгвэл чи ч гэсэн залуустай зугаацхад л болох юм биш үү?
Би: ЮУ?
Юсоб: тиймээ би чиний сонссоныг хэлчихлээ
чи ч гэсэн залуустай зугаацхад л болно гэж хэлхэд нь биеээ барьж дийлсэнгүй түүнийг алгадаад авчихлаа ...
Би: дахиад надтай уулзах тухай бодоод хэрэггүй
энэ удаа жинхэнээсээ байх болно
чи хангалттай зугаацаж болно
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)