[EP11]
Шөнөжингөө дэрээ нортол уйлж хонолоо. Хэрвээ тэрнээс салбал аз жаргалтай байж чадна гэж боддог байсан хэдий түүнтэй хамт байхад би зовж шаналдаг байсан ч хэзээ ч зүрх минь уйлж , дотроос минь ямар нэгэн зүйл гаргах гэж байгаа мэт санагддаггүй байсан Харин одоо нэг л зүйл буруу болоод байх шиг санагдаж , нэг газраа тогтож чадхаа больчихсон ...
Юм л болвол уйтгарлаж , шөнөөр түүнийг санаж уйлдаг болсон нь бүтэлгүй хайрын шинж байх.
Шалгалт дөхөж түүнийг мартахын тулд хичээлдээ улайрч , Эриктэй уулзахаа ч багасгаж хамаг анхаарлаа шалгалтандаа хандуул Сөүлийн их сургуульд орхоор бэлдэнэ
Ээж аав 2 намайг орж чадахгүй гэж хэлсэн ч би өөртөө итгэлтэй байгаа учраас шийдвэртээ үнэнч байхаар шийдсэн. Хааяа нэг зав гархаар Юсобийн тухай бодож өөрийгөө зовоохгүй гэж их л хичээдэг гэхдээ энэ бүгд шал дэмий зүйл л болж хувирдаг нь харамсалтай.
Хамгийн сайхан дурсамжууд минь түүнтэй хамт өнгөрсөн , гэхдээ өдөр хоног өнгөрсөөр энэ бүхэн шинэхэн дурсамжинд дарагдана гэдэгт итгэлтэй байна
Хааяа бид цайны газар , коридорт таардаг ч бие биенээсээ харцаа буруулдаггүй , дахиж бид ингэж харц тулгарч дахиж догдлохгүй учраас бид харцнаасаа ичдэггүй байх
Дахиж түүний нүд рүү ширтэж чадахгүй , дахиж түүний харцнаас хайр олж харахгүй хэзээ нэгэн цагт бид уулзах л байх тэр үед чи хэн нэгнийг хайрлаж магадгүй аав болчихсон байна байх Харин би зүгээр дурсамж байх болно.
***
Өглөөний агаар өрөөнд орж ирхэд нойрноосоо хагас дутуу сэрсэн ч нүдээ нээх тэнхэл алга , удалгүй өрөөнд хэн нэгэн орж ирж байгаа нь дуулдаж байсан нүдээ нээж чадсангүй удалгүй
Дүү: авгай минь босоочээ , өнөөдөр төгсөлтийн шалгалттай биз дээ
Би: гэхдээ цаг арай болоогүй байгааз дээ
Дүү: 10 цагаас гэсэн биздээ
Би: мхн
Дүү: одоо тэгвэл 9:30 болж байна гэж хэлхэд нээгдэхгүй байсан зовхи нээгдэж шалан дээр хальтрах шахам угаалгын өрөө рүү гүйж ороод нүүр ам , үс гэзгээ янзлаад өрөөндөө орж ирээд хувцасаа ухаж байтал
Дүү: цайгаа уучихаад яваарай
Би: амжихгүй байхаа
Дүү: одоо дөнгөж 9 л болж байна гэж хэлээд хэлээ гаргачихаад гараад явчихлаа
Хараал ид , хайран нойр минь ...
Өглөөний цайгаа уугаад гэрээсээ гаран сургууль руу алхангаа хичээлийн тухай бодох гэсэн ч анхаарал төвлөрч өгөхгүй нэг л биш байлаа
Угаасаа олон зүйл бодож тархиа ажлуулаад ч хэрэггүй байх
Намайг сургууль дээр ирхэд нээх олон хүүхдүүд харагдсангүй , сургуулийн зарлалийн самбарт хадсан зарлалаас өөрийнхөө шалгалт өгөх ангиа хараад дээшээ шатаар гарч байтал дээрээс Юсоб Гикван 2 бууж ирж байх нь тэр ... Гикван намайг харснаа мэндлээд амжилт хүсэж би ч зөрүүлэн тэр 2 амжилт хүсээд Юсоб руу хархад бид дахиад л харц тулгарчихлаа ...
Энэ магадгүй хамгийн сүүлчийх байх.
Бүтэн 90 минутийн турш сууж шалгалтаа өгсний дараа ангийнхаа охидуудтай сургуулийн ойролцоох догбуги зардаг газар орж юу ч бодолгүй өнгөрсөн 2 жилийн хугацаанд болж өнгөрсөн хөгжилтэй зүйлсүүдийг нь сонсон суулаа ... 2 жил тийм ч урт хугацаа биш ч бие биедээ дасхад хангалттай хугацаа бас дурлахад мөн гайхалтай дурсамжийг бүтээхэд ч тэр хангалттай
Шалгалтаа өгөөд санаа амарсан бололтой гэртээ орж ирээд л нам унтчиж , 2 өдөр гэрээсээ гаралгүй унтаж хааяа сэрж хоол бэлдэж идээд жинхэнээсээ амрах шиг л болж гар утсаа хартал Эрикээс дуудлага болон зурвасууд ирчиж , зурвасыг уншаад түүнлүү залгаад орой уулзхаар болоод хэд хоног арчлаагүй арьс үсээ янзлаад Эриктэй уулзахаар төлөвлөсөн газар луугаа алхана , удахгүй борооших гэж байгаа бололтой гадаа чийг үнэртэж саяхан цэлмэг байсан тэнгэрт борооны бараан үүлс бөөгнөрчихсөн байв.
2 ширхэг том цонхтой хүн бага кофе шопын урд ирээд хаалгыг нь татхад шинэхэн талх кофены үнэр хамар цоргим үнэртэж Мико цонхны хажуу дах ширээн дээр ирж суугхад зөөгч түүнд меню өгхөд
Би: би хүн хүлээж байгаа юм л даа , ирхээр нь захиалгаа өгч болно биз дээ
Зөөгч: бололгүй яахав гэж хэлээд цааш яваад өгөх нь тэр ... Мико цонхны цаана зам даган хурдлах машин , хаа нэг яаран алхах хүмүүсийг харан инээмсэглэн сууна
Хичээлээ таран бөөнөөрөө алхах сурагчид. Тэр одоо сурагч байхаа больсон
Оюутан болсон. Түүний сурагч нас , түүний анхны хайр бүгд түүнийг орхиж өнгөрсөнд үлдэж буй дурсамж юм. Харин одоо шинэ бүхэн түүний урд харагдана.
Түүнийг бодол болон сууж байхад Эрик аль хэдийнээ ирчихсэн түүний инээмсэглэх төрхийг харан сууж түүнд улам ихээр дурласаар сууж байтал кофе шопын хаалганы хонх жингэнэж ухаан ороод Эрикийг хараад бага зэрэг цочирдов.
Би: хэзээ ирсийн
Эрик: түрүүн
Би: хэлэхгүй
Эрик: хөөрхөн харагдаад байхаар чинь хармаар санагдаад
Өнгөрсөн өдрүүдэд сайн амарч авсан уу?
Би: мхн , хэдэн сарынхаа нойрыг авсан даа
Түүний асуултанд товч үгээр хариулсаар бараг л өдөр өнгөрлөө , үнэндээ үнэхээр залхуутай юм
Хүн бүхэн хайрыг магтан дуулдаг гэхдээ яг үнэн хэрэгтээ хайр бол там.
Хайрласан ч там
Хайрлуулсан ч там , диваажин гэж андуурах хэрэггүй
Зөв хүнээ олсон хүний хувьд л диваажин байх
Эрик Мико 2ын гайхалтай болзоог ганцхан дуудлага үгүй хийнэ гэж хэн мэдлээ. Мико харилцуураа аваад л царай нь хухай цайн нүүрэнд нь тодорч байсан инээмсэглэл алга болох нь тэр ...
Би: Эрик намайг уучлаарай надад ажил гарчихлаа гэж хэлээд суудалаасаа босход Эрик түүний гарнаас барьж аваад
Эрик: битгий яв
Хэрвээ чи явах юм бол чиний энэ бүх хугацаанд хичээж өөрийгөө зовоосон зовлон бүхэн ямар ч хэрэггүй тоос болоод л үлдэнэ
Би: гэхдээ би тэрнийг хармаар байна. Ядаж холоос ч болтугай хархыг хүсэж байна
Уучлаарай
Би ийм л хүн , миний хайр одоо ч гэсэн дүрэлзэн асаж ганцхан түүнийг бодож байна. Надад хэн нэгэн зовох нь хамаагүй зөвхөн би зовохгүй бас Юсоб зовохгүй байх л чухал
Хэн нэгэн өөр хүний тухай бодож байгаагүй би ийм л хувиа хичээсэн хүн гэж хэлхэд тэр гараа тавихад нь эргэж харалгүй тэндээс гархад гадаа бороо дуслаж байх нь тэр ...
Замын хажууд гараа өргөхөд такси зогсож өгөхгүй байн байн цаг харан зогсож байгаад тэсгэл алдан автобусны буудал дээр очоод хамгийн түрүүнд ирсэн тэр чиглэл рүү явдаг автобусанд суулаа
Би: байна уу?
Дунүн: чамд хэрэгтэй мэдээ эсхийг мэдэхгүй юм
Гэхдээ Юсоб цагийн дараа нисэх гэж байгаа
Ямар ч байсан 2 жил ирэхгүй байх
Энэ үг л чихэнд байн байн сонсогдож байлаа ... явхыг нь мэдэж байсан ч ийм хурдан явна гэж бодсонгүй , ядаж баяртай ч гэж хэлэлгүй явах гэж байгаа Юсобд гомдох шиг
Онгоцны буудалаас нилээн зайтай автобусны буудал дээр буухад гадаа бороо асгарч байв яг л миний сэтгэл шиг энэ бороо уйлхыг минь бусдад харуулахгүй гэж ингэж ихээр орж байгаа юм болов уу?
Хөл хөдөлгөөн бужигнасан хүмүүс дундуур шалба норсон ч тэднийг хайна цаг хархад яг 40 минут явсан байлаа тэр арай яваагүй байх ёстой гэж бодоод түүний нислэгийн орох хаалгагыг асуугаад 2давхар луу урсдаг цахилгаан шатаар гархад залуус бүгд тэрнийг хараад зогсож байгаа бололтой.
Том том хариалган залуус дундуур ороод түүнийг хархад тэр шалган луу орох гэж байгаа бололтой түүний гадаад паспорт болон визыг шалгаад дараагийнхаа хүнийхийг шалгах гэж байхад би түүний нэрийг дуудхад тэр аль хэдийнээ орчихсон байх ба би түүнийг чиглэн очход бид 2ыг хязгаарлагч төмөрнүүд зааглаж байлаа
Бид 2 талаас уулзаад Юсоб үсэнд минь хүрээд
Юсоб: ханиад хүрэх нь байна шдээ мангар юм уу?
Би: өөдгүй амьтан ядаж баяртай гэж хэлэх сэтгэл байсангүй юу гэж хэлээд цээж рүү нь цохиход тэр инээгээд
Юсоб: чамайг харчихвал явж чадахгүй юм шиг санагдаад гэж хэлхэд нь түүнийг хүзүүгээр нь тэврээд чихэнд нь
Би: хүлээж байх болхоор сайн сураад ирээрэй гэж чичигнэсэн хоолойгоор хэлхэд тэр намайг улам чанга тэврээд зогсож байтал онгоцны буудалны ажилтан бидэн дээр ирээд түүнийг орох ёстой гэж хэлхэд тэр намайг тэвэрхээ болиод өмднийхөө халаас нэг зүйл гаргаж ирээд гарт минь атгуулаад духан дээр минь үнсээд шалган луу орчихлоо ...
Түүний өгсөн зүйлийг харвал миний нэрийг бичсэн мөнгөлөг хүзүүний зүүлт байх нь тэр ... бид нар түүний онгоцыг нистэл тэнд байж байгаад сөүл рүү Жүнхёны машинтай явхад хэн ч юу ч дугарсангүй.
Тэдний намайг дөхүүлж өгчихөөд би гэр лүүгээ өгсөж байтал гэрийн гадна хэн нэгэн зогсож байлаа. Нүдээ онийлгон хархад нэг л таньдаг хүн
Тиймээ миний сайн танидаг хүн Кёнсүү байна
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)