[LastEP]
Тэд намайг дөхүүлж өгчихөөд би гэр лүүгээ өгсөж байтал гэрийн гадна хэн нэгэн зогсож байлаа. Нүдээ онийлгон хархад нэг л таньдаг хүн
Тиймээ миний сайн танидаг хүн Кёнсүү байна
Би: Кёнсүү
Кёнсүү: өөө чи ирчихээ юу ? шалгалт амжилттай юу?
Би харин энүүгээр явж байгаад
Би: аан сая Соби явчлаа
Кёнсүү: ийм хурдан уу?
Явна гэдгийг нь сонссон ч гэсэн ийм хурдан гэж бодсонгүй.
Би: харин би ч гэсэн ийм хурдан явна гэж бодсонгүй ээ
Гэнэт л ...
Кёнсүү: сэтгэл санаа ч авах юмгүй байгаа юм байна л даа
Би: мхн
Удалгүй манай охин дүү байдгаараа гоёчихсон гэрээс гарч ирэхдээ намайг хараад нүүр нь улайж гайхсан нүдээр надруу ширтээд
Дүү: та энд юу хийж байгаан
Би: юу гэртээ л орох гэж байна шдээ
Дүү: аан би гадагшаа гарах гээд л
Би: ганцаараа юу ?
Дүү: үгүй ээ Кёнсүү ахтай
Би: АЙН
Кёнсүү: харин би дүүд чинь өртэй болчихсийнмаа
Би: та 2 болзоод байгаамуу
Дүү: за та арай ч дээ би юу гэж Кёнсүү ахтай
Би: тэгээд яагаад хамаг хөөрхөн дээрээ тавьчихаад байгаа юм
Дүү: за би угаасаа хөөрхөн биз дээ
За балай хүүхэн минь гэр лүүгээ ор
Бид 2 оройтох гээд байна гэж хэлээд тэд яваад өгөх нь тэр ... Кёнсүүгийн сэргэлэн байгааг сайхан сэтгэлтэй халамжтай ер нь сайн хүүхэд
Гэртээ орж ирээд утсаа хархад Эрикээс ирдэг зурвас дуудлаганууд нэг ч алга. Аргагүй дээ би чинь тэр хүүхдийг хаячихсан шүүдээ
Юу гэж л надаас чаргууцалдаад байхав дээ. Анхнаасаа бид 2 танилцсан нь буруу байсан юм
Орон дээрээ хэвтэн нүдээ аниад хүзүүндээ зүүсэн өөрийн нэртэй мөнгөлөг зүүлтээ барин нүүрэндээ инээмсэглэл тодруулна
Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа дурсан хэвтэнэ
Чи яваад хэдхэн цаг л болж байна гэхдээ би аль хэдийнээ чамайг хүлээгээд эхлэчиж , чи ч гэсэн хүлээгээд эхлэчихсэн байх даа
3 жилийн дараа
Ээж: Яа Мико яваачээээ хичээлээсээ хоцрох нь байна шдээ
Төгсөхийн хооронд битгий хоцроод бай
Би: одоо гарлааа
Хөөчих юмаа
Ээж: ХУРДАЛАА чи
Хувцаслаж дуусаад өрөөнөөсөө гарч ирхэд дүү маань дөнгөж сэрж байгаа бололтой арзайсан үстэй нүд нь бүлцийсэн юм гарч ирээд өөдөөс эвшээлгэн
Дүү: та явах гэж байна уу?
Би: мхн
Дүү: зүүлтээ зүүгээгүй юм уу?
Би: өөө дандаа мартчихаад байх юмаа
Дүү: цүцү зүүхгүйгээс хойш хаячихмаар юм
Би: Амаа тат гэж хэлхэд тэр нүдээ эргэлдүүлэн угаалгын өрөө рүү орчих нь тэр ...
Би: яг одоо хичээлээсээ хоцрох гээд гүйж байна
: унтаахай
Би чамайг эрт унтаарай гэж хэлсэн биз дээ
Би: хичээл тараад уулзье , гүйгээд завгүй байна гэж хэлээд утсаа салган халаасандаа хийгээд хүн ихтэй чихэлдсэн автобусанд суухад хамгийн арын суудал дээр танил болсон Кёнсүү над руу инээмсэглэн сууж байв тэр надад аль хэдийнээ суудал авсан байсан болхоор түүний хажууд очиж суугаад
Би: за хүргэн хичээлдээ хоцрож байна уу?
Кёнсүү: эгчийгээ хүлээгээд хоцорчихлоо
Би: халамжтай хүргэн бэ? Гэж хэлхэд тэр нүдээ тормозуулахад нь би мангасдаад
Би: зайлаа ямар царай муутай юм бэ?
Кёнсүү: хаха
Кёнсүүгийн сургууль манайхаас 2 буудалыг өмнө байдаг болохоор тэр түрүүлж бууж би түүнээс салан 2 буудал илүү яваад сургууль дээр ирээд лекцийнхээ ангийн гадаа ирхэд ашгүй багш нь ирээгүй байв. Хамгийн аймар багш ганц ч минут хоцордоггүй өнөөдөр хоцорч байгаа нь анхны удаагийх байх
Удалгүй багш орж ирж лекцээ орж эхлэхэд би самбар луу харж байсан санаа бодол минь өөр газар өөр зүйл бодно
Энэ амралтаар болох Жүнхёны хуримнаас болсон байх. Шанаагаа тулан харандааныхаа ар талаар ширээ тогшин самбар луу ширтсээр л... хааяа нэг хүзүүнд зүүлтэйстэй зүүлтэндээ хүрч нүүрэндээ инээмсэглэл тодруулана.
Түүнтэй сайн муугаа мэдээд 3 жил үерхэчиж , тэдний гэрийн ойролцоох дэлгүүрээс 2ширхэг зайрмаг аваад цүнхнийхээ арын халаасанд хийсэн түлхүүрээ гаргаж ирэн хаалгыг нээгээд дотор орход угаалгын өрөөнөөс шүршүүрийн чимээ сонсогдож гал тогоонд нь орж хөргөгчинд зайрмагаа хийгээд гадуур хувцасаа буйданлуу шидчихээд хөргөгчнөөс нь сэндвич хийж болхоор зүйлс гаргаж ирээд талх шарагчинд хийж шараад , талхаа гаргаж ирэн талхан завсараа туна саладны навч помидор өргөс хэмх хийгээд тавган дээр тавиад кофе чанаад зогсож байтал тэр уснаас гарч ирэн ард ирж зогсоод бэлхүүсээр минь тэвэрхэд үснээс нь ус дуслаж , биений саван үнэртэж байв.
Би: Яа Ян Юсоб хамаг хувцас норгочихлоо ...
Юсоб: 7хоног уулзаагүй санаж үхэх гэж байхад ямар муухай охин бэ?
Би: бие даалтаа хийх ёстой байсан юм чинь
Юсоб: би бие даалттай байсан ч чамтай уулзадаг л биз дээ
Би: тэгвэл одооноос уулзахаа больчихгүй юу?
Юсоб: аймар охин , гэж хэлээд буйдан дээрээ хошуугаа унжуулан суучих нь тэр ... Жоохон хүүхэд шиг гэдэг нь
Flashback
Юсоб яваад ганц хоног өнгөрлөө гэтэл санаж байна. өдөржин сургууль хөөцөлдсөөр харанхуй болж байхад гэр лүүгээ алхаж байлаа
Толгойд олон бодлууд эргэлдсээр дээшээ өгсөж байтал чулуун хашааны наана нэг хүн зогсож байх нь тэр ... нүдээ онийлгож харсан ч сайн танигдахгүй байсан тул хөлөө чирсээр өөртөө итгэлгүй тэр залуугийн зогсож буй гэрийнхээ хашаа руу алхана ойртох тусам зүрх минь хүчтэй цохилож түүнд дөхөж очоод
Би: чи энд яааааж
Юсоб: үгүй ээ яахав дээ , 12 цаг нисээд тэнд очоод хэдхэн цаг болчихоод буцаад хүрээд ирлээ
Би: яах гэж ?
Юсоб: нүдэнд тэр Эрик Кёнсүү 2чинь харагдаад байгаам чинь гэж хэлхэд давхараагүй нүдэнд нь хэдэн давхар зурааснууд гараад нүд нь бүр гархилчихсан байлаа
Би түүнийг түшиж гэрлүү оруулхад аав ээж 2 гайхан Юсобыг нүд салгалгүй ширтэж байлаа. Юсоб аав ээж 2т ёслоод өөрийгөө танилцуулахад аав ээж 2 түүнээс элдэвийн асуулт асууж шалгааж харин Юсоб нэгд нэгэнгүй хариулж байхыг хараад Ян Юсоб хэзээ ийм байсан билээ гэх бодол төрж өөрийн эрхгүй инээмсэглэчихлээ. Ээж түүнд унтлагны хувцас өгөөд бид 2 миний өрөөнд орж ирээд Юсоб дэрэн дээр толгойгоо тавив уу үгүй юу нам унтаад өгчихлөө. Тэр унтаж байхдаа яг л жоохон хүүхэд шиг харагддаг гэдгээ мэддэг болов уу?
Унтаж буй Юсобын хацар дээр үнсээд түүнийг хөнжлөөрөө хучин өөрөө хажуугаар нь орж түүний гарыг дэрлэн тайван гэгч нь түүний амьсгаалах чимээнд бүүвэйлүүлэн унтлаа
***
Тэр миний төлөө өөрчлөгдсөн бас буцаж ирсэн энэ л бид хагацах ёсгүй хосуудын баталгаа байх. Гэхдээ тэр өөрчлөгдөөгүй байсан ч тэрнийг хайрласаар л байх байсан.
Түүний хошуугаа унжуулан сууж байхад нь хажууд нь очиж суугаад түүний цорвойлогсон хошуун дээр үнсэхэд тэр над руу харан инээгээд
Юсоб: өөдгүй зальтай охин гэж хэлэн хацарнаас минь барин хацрыг минь шахаж уруулыг минь цорвойлгон үнсээд
Юсоб: Би чамд хайртай ... гэж нүд рүү минь хараад хэлхэд нь
Би: Би ч гэсэн чамд хайртай гэж нүд рүү нь харан хэллээ ...
Хайр гэдэг зүйлийг би чамаар эхлүүлсэн төгсгөл нь ч гэсэн чи байгаасай. Дахиж жижиг ч бай том ч бай чулуунд бүдэрсэн ч бид хагацахгүй ... төсөөлж байна уу бид 2ын хайрыг ? хязгааргүй байгаа биз.
Нэгэнт сонгоод замаа холбосон бол
Насаараа хамт байхын төлөө зүтгэ
Хосууд муудахыг алийг тэр гэх вэ?
Хэрэлдэж маргалдсан ч битгий гүтгэ
Үл ойлголцол зуурдын бай
Үхэл л салгах үүрдийн бай
Алдааг хурааж сэтгэлийг нь битгий мөхөө
Ард үлдсэн зүйлийг нь битгий сөхөө
Салаа замын үзүүрт зөв сонголт хий
Салаад нийлээд хоёул жаргах уу?
Сайн бодоорой
Уучлал бол хайр
Уур бол хор
Сайхан амьдар
Салахыг хориглоно
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)