Нэг сар
Зохиогчийн талаас
Утсан дээрх жорыг харсаар Жүхэ духан дээрх хөлсөө арчин гүнзгий амьсгаа гарган зогсоно. Амралтын өдөр бөгөөд тэрээр бялуу хийхээр шийдсэн нь энэ байв. Юнгитэй уулзсан цагаас хойш Жүхэ зөвхөн түүний хийсэн хоолыг идэж байгаа бөгөөд хариуд нь өөрөө нэр ч удаа Юнгид ямар нэгэн хоол хийж байгаагүйгээ мэдсэн юм.
Жүхэ хоол хийхдээ муу ч гэлээ ядаж түүнд бялуу хийж өгч чадна гэдэгтэй итгэлтэй байсан билээ. Амралтын өдөр тул Юнги БиТиЭс-тэй уулзаж байгаа Жүхэ түүнд гэнэтийн бэлэг барих завшаантай болсон юм.
Урд байх ширээн дээр байх орднуудаа аван жорын дагуу хэмжин бүх орцоо хийгээд модон халбагаар зөөлөн хутгасаар зогсоно.
Ингээд бялууны зуурмаг бэлэн болж хэвэн дээр асгаад шарах шүүгээд хийн кексээ бэлэн болох хүртэл бялууныхаа чимэглэлийг бэлдэхээр болов.
Цаг гучин минут орчим хэртэй кексээ гарган хөргөөд бялууныхаа чимэглэлээ бэлдэж дуусав. Тэрээр бялуун дээрээ 'Happy One Month' гэж бичихээ ч мартсангүй. Тэгээд бэлэн болсон бялуугаа хөргөгчдөө хийн Юнгиг гэртээ ирэхийг нь хүлээлээ.
Хэдэн цаг БиТиЭс-тэ хамт байсан Юнги тэднээс салан эртхэн гэртээ харихаар шийдэв. Түүний байдал ядарсан харагдах ч залуус бүгд л түүний харих гээд байгаа жинхэнэ шалтгааныг нь мэдэж байлаа. Юнги өглөөнөөс хойш найз охиноо хараагүй тул түүн рүүгээ яарч байна нь гарцаагүй юм.
Хэдэн хором хүлээсний дараа цахилгаан шатны хаалга онгойж Юнги тэндээс буулаа. Тэгээд хурдхан алхсаар түүний гэрийн үүдэнд ирээд хаалгыг нь тогшив.
"Жүхэ! Би чамд юм авчирсан~" Юнги залуустай явж байхдаа түүнд зориулж нэг зүйл худалдаж авсан байлаа.
Нэг их удалгүй жаргалтайгаар инээмсэглэх Жүхэ үүдээ нээн "Юнги ороод ирээ!" гээд түүний гараас татан оруулаад хаалгаа хаав.
Юнги нүдийг нь таглах найз охиныхоо үйлдэлд хөхрөн инээн "Юу хийгээд байгаа юм бэ?"
"Чамд зориулсан гэнэтийн бэлэг байнаа!" гээд Жүхэ баярласаар бялуу байх гал тогоо руу түүнийг аваачина.
"Та даан~!" гээд Жүхэ гараа авахад тэдний урд гоёмсгоор чимэглэсэн бялууг байх ажээ. Юнги бейкэригээс бялууг авчиръя гэж бодож байсан нь биелэлээ олжээ.
"Уаа энийг чи хийсэн юм уу??" Юнгигийн нүд нь томрон жаргалтайгаар малийн инээн зогсох Жүхэ рүү харан "Ааввв......"
"Би чамд маш их хайртай." гэж шивнээд Юнги түүн рүү ойртон ойртон очсоор духан дээр нь үнсэв.
Жүхэ "Би ч гэсэн чамдаа хайртай." гэж хэлээд таваг, халбага болон хутга аваад Юнгигийн хажууд суув. "Өнөөдөр бидний нэг сарын ой гэдгийг мартаагүй биз дээ?"
"Мэдээж! Би бүр чамд бэлэг авсан юм чинь~" хэмээгээд өөрсдөдөө торт зүсэх Жүхэг харсаар "Энийг амтална гэхээс тэсэхгүй нь ээ!"
Ингээд Юнги ширээн дээрээс халбага аваад эргэлзэлгүй шуудхан бялуунаас аваад амтлах мөчид түүний царайны өнгө өөрчлөгдлөө. Аз жаргалтай царайны төрхөөс дурамжхан төрх рүү. Хөмсөг нь бага зэрэг атиралдах ба яг одоо амандахаа бушуухан гаргаж хаяхыг хүсч буй царай.
"Өө..." Жүхэ мөрөө унжуулан бүх зүйл яг таг болсон гэж бодож байтал юу нь буруу болсонд гайхна.
"Тийм муухай байна уу?....."
"Хмм....." Юнги гялсхан нүүрэндээ худлаа инээмсэглэл гарган "Үгүй дээ. Хамгийн шилдэг нь байна~"
Жүхэ санаа алдан "Ашгүй дээ."
"Миний найз охин иймэрхүү зүйл хиж чаддаг гэж мэдээгүй юм байна.... Надад үнэхээр их таалагдаж байна." гээд Юнги хэдий Жүхэ муухай амттай бялуу хийсэн ч үүнээс илүү хайртай охиных нь сэтгэл өөрийн сэтгэлд маш хүрсэн бөгөөд амаа даран уйлж байгаа юм шиг болон нүдээ байн байн цавчлан маяглана.
"Заазаа чи одоо арай хэтрүүлээд байна шдээ." гэсээр Жүхэ түүний тэнэг жүжиглэлтэнд хөхрөн инээнэ.
"Хэхэ гэхдээ үнэхээр шүү. Миний идэж байснаас хамгийн шилдэг нь байна." Юнги мөн инээн "Өө яг мартах гэж байна шд. Май" үүдэнд тавьсан тортой бэлгээ очиж аван түүнд өглөө.
"Юу юм бэ?" гээд хурдхан тороо нээн гараа оруултал зөөлөн даавуун зүйл мэдрэгдэв. Тэгээд тэр зүйлийг гаргаж ирэн харвал Кумамон футболк байлаа.
"Oh. My. Gawt."

"Юнги! Энэ үнэхээр хөөрхөн юмаа." Жүхэ баярлан үсэрсээр "Баярлалаа~"
"Дараа нь өмсөж үзээрэй. Чамд ямар харагдах бол гэдгийг хармаар байна!" гэж Юнги хэлэхэд тэрээр толгой дохив.
"Юнги надаа ёстой гоё таарч байна." бэлгэнд авсан футболкоо өмсөн толинд харан зогсох Жүхэ угаалгын өрөөнөөс орилох нь тэр.
Харин түүний орон дээр хэвтэх Юнги "Наашаа гараад ирээ!"
"Заа." гээд хурдхан үсээ янзалж дахин нэг өөрийгөө толинд харчхаад угаалгын өрөөнөөс гарлаа.
"За би ямар харагдаж байна?"
Юнги хариу хэлэхээс илүүтэй гайхсан байдалтай түүн рүү ширтэнэ. Жүхэг үнэхээр хөөрхөн харагдаж байгааг хүлээн зөвшөөрөх агаад дэндүү хөөрхнөөс нь болоод Юнги бараг амьсгалахаа мартах шахан байв.
"........Юнги?" Жүхэ ор луу орйтож очоод нүүрнийх нь урд гараараа даллана.
"Чи намайг сонсо-"
Түүнийг үгээ дуусгаж чадаагүй байхад Юнги гэнэтхэн Жүхэг гараас нь татаад өөрийнхөө гайхалтай тэврэлтдээ орууллаа. Доор байх гараараа Жүхэг улам өөртөө наан тэврээд "Чамд минь гайхалтай гоё харагдаж байна."
Жүхэ өмнө нь ингэж хэн нэгний тэврэлтэд орж байгаагүй ч гэлээ энэ нөхцөл байдал түүнд дахин гайхалтай шинэ мэдрэмж өгнө. Түүний гар, түүний дулаан, түүний түүний сайхан үнэр, түүний хүрэлтийг мэдрэх нь бүгд тааламжтай сайхан байх аж.
"Хубиг дахиад бидэн дээр ороол ирэхгүй гэж найдъя." гээд инээн Жүхэ улайсан нүүрээ Юнгигийн цээжинд наан түүнийг ч мөн тэвэрлээ.
"Тэгэхгүй ээ. Бид гадуур гарж байхад би түүнд байсан танай гэрийн түлхүүрийг хулгайлчихсан." Юнги эрүүгээ Жүхэгийн толгой дээр байрлуулав.
"Энэ нөхцөл байдлаас харвал чи гэртээ тэжээвэр могой байлгах хэрэгтэй гэж бодож байна." хэмээн Юнги бодсон зүйлдээ зөөлөн инээв.
"Тэгээд мэдэх юм бол тэр залуу энд ахиж хэзээ ч ирэхгүй. Тэр могойнд дургүй."
Жүхэ инээн "Мөн ярив аа."
Юнги өөр юм ярилгүйгээр нэг гараараа Жүхэгийн нурууг нөгөө гараараа үсийг нь илэн хэвтэнэ. Энэ хэдий энгийн нэг үйлдэл боловч дурлалт хосуудыг диваажинд аваачих шиг л болно.
Жүхэ толгойгоо өндийлгөн Юнгигийн амгалан бөгөөд жаргалтайгаар инээн өөр лүү доош ширтэх төрхийг олж харлаа. Жүхэ түүнээс харцаа салган буцан толгойгоо тавих гэтэл Юнги түүний шилэн хүзүүнээс зөөлөн татаад Жүхэгийн уруулыг өөрийнх дээрээ буулгав.
Жүхэ тэр үед нь хурдхан хариу хэлэх гэж байсан ч амжилгүй тэдний уруул нийлэх ажээ. Тэгээд Юнги удаанаар үнсэж эхлэн тэдний үнсэлт нойтон, шунагласан болж тэд хэсэг нэгнийхээ уруулыг амталж байгаад амьсгаа авахын эрхээр салцгаав.
"Би чамдаа хайртай." гэж Юнги аяархан хэлэхэд Жүхэ орондоо улам шигдэсээр байв.m
Жүхэ "Би ч гэсэн."
🤣😘 Yeah~~ what a cheeky couple❣️Did u love this guys??? 😂😍
If you did, please VOTE and COMMENT and FOLLOW ME.
Love ya guys!


