36 страница29 апреля 2026, 13:15

Төгсөлтийн баяр

Зохиогчийн талаас

Жүхэгийн бяцхан зүрх цээжиндээ багтаж ядан түргэн цохилох бөгөөд гарын алга нь хөлөрнө. Тэр болон БиТиЭс-н залуус Жин, Юнги хоёрыг дипломаа гардаж авах мөчийг хүлээж ядна.

Энэ хичээлийн хурдан болж өнгөрсөнд Жшхэ санаа алдан сууна. Тэрээр энэ сургуульд шилжиж ирэн бүдүүлэг Юнгитэй танилцаж байсан нь өчигдөрхөн мэт санагдана. Гэтэл одоо тэд хосууд болж Юнги их сургуулиа төгсөн явах гэж байгаа билээ.

Дөрвөн жил хичээсний эцэст сургуулиа төгсөх хоёр ахыгаа хараад залуус баяртай байх ч дахиад энэ сургуульд тэр хоёртойгоо байхгүй гэдэгт бяцхан сэтгэл нь гонсойно.

Төгсөгчдийн суудалдаа суух Юнги төгсөгчдийн ар гэрийнхний дунд байх Жүхэ рүү харан инээмсэглэв. Тэд хоёул жаргалтай, баяртай байгаа ч гэсэн үүнээс хойш нэг сургуульд хамт сурч нэгнээ байнга харахгүй гэдэгт гунигтай байлаа. Юнги Дэгү рүү явж тэндээ ажилд орж Жүхэ Сөүлдээ үлдэж дахин 2 жил сурах ч юм билүү хэн мэдлээ. Тэд нэгнээсээ хол байна гэж бодох төдийд энэ нь муухай санагдана. Гэвч ирээдүйд тэр хоёрт болон БиТиЭс-н үлдсэн залууст юу тохиолдохыг хэрхэн мэдэх билээ.

"Одоо дараагийн төгсөгчөө уръя. Мин Юнги!"

Юнгиг суудлаасаа босоход Жүхэ алдартай од харсан мэт хүчтэй алгаа ташин баярлана. Мөн тэр камераа барин найз залуугийнхаа зургийг зогсоо зайгүй авсаар нөгөө алга ташилтаа ч мартаж орхино.

"ЭНЭ ЧИНЬ МАНАЙ ХЁН!!!!!" хэмээн хашхиран орилолдох БиТиЭс-н залуусын яг одоо хичнээн тэнэгдүү эсвэл хөгжилтэй гэмээр здүр зургийг хараад бусад хүмүүс инээлдэв.

"Түүн шиг залхуу хүн их сургуулиа төгсөж чадсан гэдэгт итгэж өгөхгүй нь ээ." хэмээн дипломаа гардан авах Юнгиг харсаар Намжүүн хэлэв.

Хөтлөгч дараагийн хэд хэдэн төгсөгчийг зарласны дараа Жиний ээлж ирэх нь тэр.
"Дараагийн хайр татам төгсөгч Ким Согжин!"

Хамгийн том ахыгаа дэмжин БиТиЭс-н залуус дахиад л танхим нураах шахам чангаар орилолдон үсэрцгээнэ. Жинийг агаарын үнсэлт илгээхэд залуус инээн хашхирцгаав.
Жүхэ харин тэднийг бусад хүмүүст саад болж байна гээд хамгаалагчид аваад гарахаар чанга чимээтэй байна гэж бодно. БиТиЭс-рүү Жүхэ тоглой сэгсрэн харж инээгээд буцаж урагш харан Жинд баяр хүргэн алгаа ташлаа.

Нэг их удалгүй төгсөлтийн баярын үйл ажиллагаа дуусаж Юнги, Жин хоёр хурдхан юмнуудаа аван нөгөө хэдтэйгээ уулзахаар яарцгаана.

Тэр хоёрыг гарч ирэхэд гартаа үнэхээр гоё бялуу барих Жонгүк болон бусад нь Жонгүкийн ард тэдэнд баяр хүргэн дуу дуулж алгаа ташиж байхыг олж харлаа.

"Congratulations! Congratulations!~" гэж БиТиЭс-н залуусыг баярын дуу дуулж байхыг бусад төгсөгч нар ч инээмсэглэн харан зогсоно.

Намжүүн Жинийг харан гоншгоносоор "Аах хён. Та одоо намайг энэ тэнэгүүдтэй орхих гэж байгаа юм уу даа??"

"Яа!" Хуби Намжүүний дагз руу цохин "Бид нар л харин чамтай хадагдаж үлдмээргүй байна."

"Битгий санаа зовоо хён!" хэмээн Тэхён Юнгиг зөөлөн цохиод "Би таны оронд- Нөгөө таныг байхгүйд Жүхэд анхаарал тавина гэх гээд."

Юнги Тэ рүү нүдээ онийлгон хараад "Намайг энд байхгүй гэж хэн хэлж байна?"

"Чи төгсөөд явчихна тэгээд би энд дахиад 2 жилийг барна шдээ." гээд Жүхэ хошуугаа унжуулав.

"Гэхдээ чамд бид байна шдээ~" Жимин Жүхэгийн мөрөөр гараа явуулна.

Юнги Жиминийг хажуу тийш нь түлхээд Жүхэгийн хажууд ирэн "Би чам дээр байнга ирэх болохоор битгий санаа зов! Дээрээс нь бид одоо ч хажуу хажуудаа амьдарч байгааг санаж байна уу?"

"Мм." Жшхэ хошуугаа унжуулах ч толгой дохив.

"Хоёроо арай хэтрүүлээд байгаа юм биш үү?" гэж Жонгүк залхсан байртай хэлэн "Би л эндээс хамгийн сүүлд төгсөх нь."

"Аааввв хөөрхий дөө!" гэж залуусын тоглоом хийх нь макнэд илүү ядаргаатай санагдана.

Жүхэ инээмсэглэн "Юутай ч чамаар бахархаж байна." гэх үг Жүхэгийн амнаас гарсанд Юнги баярлан хэзээ ч болихгүй мэт малийна. Юнгигийн хувьд түүний инээмсэглэл өмнө харж байсан зүйлсээс хамгийн гоё нь байлаа.

"Тэгвэл хэр их бахархаж байгаагаа надад харуулж намайг тэвэр л дээ." гээд Юнги жуумалзан инээн Жүхэг энгэртэй оруулахад бэлэн мэт хоёр гараа дэлгэн зогслоо. Жшхэ нүдээ эргэлдүүлээд урд нь үсэрч очин жаргалтайгаар гараа оруулав. Юнги түүний бэлхүүсээр тэвэрч харин Жүхэ түүний хүзүүгээр тэвэрсэн байх ажээ.

"Ийм их." хэмээн Жүхэ нүүр дүүрэн инээсээр түүнийг тэврэх тэврэлтээ бага зэрэг чангаруулна.

"Баярлалаа." Юнги одоо ч Жүхэг тэвэрсэн хэвээр духан дээр нь үнслээ.

Тэднийг ийн зогсохыг харах залуус тэр хоёр луу нүдээ онийлгон ярвайцгаана.

"Энэ чинь олон нийтийн газар. Өрөө аваач та хоёр." хэмээн муухай харан хэлэх тэдэн рүү Юнги, Жүхэ хоёр хараад инээлдэнэ.





"Юнги!!"

Ийн дуу гарах зүг рүү тэд бүгд харвал Юнгигийн гэрийнхэн инээсээр тэднийг чиглэн ирж байлаа. Түүний ээж, аав, ах болон Холли нохой нь.

"Аягүү манай хүү ч хурдан том болжээ. Би чамаараа үнэхээр их бахархаж байна!" гээд аав, ээж нь Юнгиг тэвэрцгээв.

Юнги "Та хэдийг ирэхгүй гэж бодсон шд......" гэхэд түүний нохой нь эзнээ харан баярласаар сүүлээ шарвагануулж хөлөө хөдөлгөнө.

"Уучлаарай бид нар жаахан хоцорчихлоо. Энд замын түгжээ их юм." Түүний ах нь хэлнэ.
"Гэхдээ баяр хүргэе дүү минь!"

БиТиЭс-н залуус "Сайн байна уу? Аббуним, оммоним." гээд бөхийн мэнлээд "Сайн уу? Хён." гэж ахтай нь залуус мэндлэв.

"Омо та нар сүүлд харснаас илүү царайлаг болчихож. Ийм юм байж болох уу даа?" Юнгигийн ээж хөхрөн инээнэ.

"Аягүү энэ шинэ царай чинь хэн бэ?" гэсээр аав нь Жүхэ рүү харав.

Жүхэ харин түүний гэрийнхнийг хараад үнэхээр их сандарсаар өөрийгөө танилцуулж чадахгүй байрандаа таг зогсох ажээ.

"Манайхан." Юнги түүнийг мөрөөр нь тэврээд "Миний найз охин."

Жүхэ түгдэчсээр "А-аа тийм ээ сайн байцгаана уу?" гээд бөхийв.

Юнги "Бас тэр........." үргэжлүүлэн





"Ирээдүйн бэр чинь шүү."

36 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!