Төгсгөл
Зохиогчийн талаас
"Тэр хаана байгаа юм болоо......" хэмээн Жүхэ нүдээрээ найз залуугаа хайх ч харамсалтай нь байсангүй.
Өнөө оройн хоол энгийн нэгэн оройн хоол биш бөгөөд тэд 3 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа юм. Үүндээ зориулж Жүхэ гоёмсог даашинз, өндөр өсгийт, энгийн гоёл чимэглэл зэргийг тохирсон нүүр будалттай хослуулсан байлаа.
Жүхэ дахин санаа алдан Юнгиг байхгүй байгаад гайхна. Эсвэл магадгүй түүнд хийх ёстой компанийнх нь чухал ажил байсан байх гэж бодно. Ингээд Юнгигийн урьдчилж захиалга өгсөн рестораны үүдэнд Жүхэ түүнийг хүлээсээр.
Гэтэл араас нь Юнги бэлхүүсээр нь гараа зөөлөн оруулан тэврээд авахад Жүхэгийн хацар улайгаад л ирэв.
"Намайгаа үнэхэээээр уучлаарай~" хэмээн Юнги албаар хүзүүд нь уруулаа шүргүүлэн хэлээд хүзүү дээр нь шоб хийн үнсээд "Зам түгжрээтэй байлаа."
Тэд үерхээд удаж байгаа хэдий ч Юнги одоог хүртэл Жүхэг анхны болзоон дээрх шигээ догдуулсан хэвээр. Хийж байгаа багахан үйлдэл нь ч Жүхэд хэмжээшгүй их жаргалыг өгнө. Юнги бол Жүхэгийн сул тал бөгөөд хайртай залуугынхаа өмнө түүний зүрх хайлж урсдаг.
Жүхэ "Зүгээр ээ."
Юнги зүүн гараараа түүний бэлхүүсээр тэврэн хойш эргэж алхахдаа инээмсэглээд Жүхэгийн өмссөн хувцас руу доош сэм харав. Юнги түүнийг энэ өдрийг тэсэн ядан хүлээж өөрийгөө сайтар бэлдсэнг мэдээд нүүр дүүрэн мишээнэ.
Юнги зүрхээ даран худлаа баашлан ярвайсаар "Ёооооё"
"Яасан бэ? Юу болсон? Бие чинь өвдөөд байгаа юм уу?" Жүхэ сандран түүн рүү санаа зовсоор харна.
"Үгүй ээ.....чи дэндүү хөөрхөн байгаа болохоор зүрх минь өвдөөд байна!" гээд Юнги үргэлжлүүлэн жүжиглэв.
"Ээишш!" хэмээн чавга шиг улайсан хацартай Жүхэ түүний мөр лүү нудран "Ингэж тоглохоо боль."
Жүхэ түүн рүү хартал Юнги ч мөн онцгой өөр харагдаж байгааг сая нэг анзаарав. Тэр хэн нэгэн алдартай загвар зохион бүтээгчийнх юм уу гэмээр маш үнэтэй бас тансаг чамин хослол өмссөн байлаа. Энэ нь түүнийг алдартан шиг харагдуулах ч бас нөгөөтэйгөөр Жүхэд залхуу найз залуу хэвээрээ харагдана шүү дээ.
Жүхэ "Харин чи л үнэхээр царайлаг сайхан харагдаж байна. Яг л байнга байдаг шигээ."
Баярлалаа гэж хэлэхээс илүүтэйгээр үүнийгээ илэрхийлэх өөр нэг арга Юнгид байгаа. Өдөр болгон үнсдэг үнсэлтээсээ илүү чангаар Жүхэгийн уруул дээр үнсээд "Одоо орцгоох уу?"
"3 жилийн ойн мэнд!" тэд хундагатай дарс тулгаад дарсаа шимэн ууцгаана. Одоо тэд рестораны тусгай өрөөнд байх ба тус өрөөг сарнай, жижиг гэрлүүдээр чимэглэж романтик орчинг үүсгэсэн байв.
Юнги гартаа сэрээ, хутга барьсаар стэк хэрчин "Итгэж чадахгүй нь ээ. Цаг хугацаа хурдан юм аа."
"Тийм шүү...." Жүхэ инээн шпаггети идсээр "Анх хоёулаа хамт хооллож байсан үеийг санаж байна уу? Кокостой тахиа байсан байхаа?"
"Мэдээж саналгүй яахав. Жонгүк чамд сануулсан болохоор идэхийг хүссэн гэж чи хэлсэн шд." гээд Юнги инээнэ.
"Үнэндээ тэр үед чи намайг даасан чинь их л хувьтай хэрэг болсон доо. Чи уг нь зэвүүн бас хөгийн амьтан байсан шд."
"Миний буруу биш дээ тэр-"
"Тэгээд ямар миний согтсон, чиний гей гэсэн ойлголтоос болсон юм уу?" гээд Жүхэ түүн рүү харан инээсээр "Чи байнга ингэж хэлдэг. Хүн санаж л байхад."
"Тэр ч тийм шүү!" Юнги сэрээ, хутгаа тавин наг гараараа Жүхэгийн гараас зөөлөн атгав.
"Гэхдээ.....надад тэр бүх дурсамжуудыг өгсөнд баярлалаа. Чамтай учраа гүйсэн бол өдийд миний амьдрал уйтгартай бас ямар ч утга учиргүй байх байсан."
Юнгигийн харцаа дээшлүүлэн түүнтэй харц тулгарахад тэдний хэн хэнийх нь гэдсэнд эрвээхий нисэлдэх шиг эвгүй мэдрэмж төрөх ажээ.
"Надад чи байгаа болохоор би үнэхээр их аз жаргалтай байна Жүхэ."
Ичингүйрсээр өнөө гайхалтай инээмсэглэл (gummy smile) гаргах ба сандарснаас болж гарын алга нь хөлөрч байв.
Харин Жүхэ үүнийг нь харсангүй гэвч хэрэв харсан ч Юнгиг яагаад сандраад байгааг нь мэдэхгүй.
Жүхэ аяархнаар "Би ч гэсэн жаргалтай байна."
".....дэндүү их...." гэж Жүхэ мөн хэлэв. Тэдний дундах уур амьсгал гэнэт чимээ аниргүй болов.
Юнги ийш тийш нүдээ гүйлгэх бол Жүхэ түүнийг харан сууна.
Юнги гүнзгий амьсгаа аваад "Жүхэ."
Түүний хоолой маш нухацтай сонсогдоно.
"Би.....би ирээдүйд юу болохыг мэдэхгүй ээ. Нар гэрэлтүүлж, солонго татуулсан сайхан амьдралд байлгана гэж амлаж ч чадахгүй ээ гэхдээ-"
Түүнийг сүүлийн яг юу гэх гээд байгаа сонсохыг хүлээх мөч Жүхэд цаг хугацаа зогссон мэт санагдана.
"Гэхдээ би чамайг хамгаалж, жаргалтай байлгана гэж амлая......хэрэв чи надаар үүнийг хийлгэвэл."
Одоо эсвэл хэзээ ч үгүй гэж бодсоор Юнги өөртөө зориг өгөн удаан бодсон зүйлээ одоо л биелүүлэхэд тохирох гайхалтай мөчийг одоо гэж бодно.
"Жүхэ......."
Гараа халаасандаа хийн амьдралынхаа цор ганц охин болох Жүхэд зориулсан онцгой нэгэн хайрцаг гаргаж ирэв.
"Надтай гэрлээч."
Энэ үед Жүхэ тоглоом биш жинхэнээсээ гэдгийг Юнгиг хайрцагаа нээн гялалзсан зүйл гаргаж ирэхэд л ойлгов.
Алмазан бөгж.
"Ю-Юу?" Жүхэ уулга алдах хэдий ч үнэндээ ийм үед ямар хариу үйлдэл гаргахаа үл мэднэ.
"Надтай гэрлээч!" хэмээн Юнги давтаж хэлээд зөвшөөрөх хариулт хүлээсэн харцаар Жүхэ рүү эгцлэн харна.
Жүхэ хэсэг балмагдан зогсож байснаа эцэст нь түүнд хариултыг нь өгөхөөр болов.
"Тиймээ!!" гэж толгой дохиод хэт их баярласандаа нулимсаа ч барьж дийлэлгүй "Би чамтай гэрлэнээ Юнги!"
Тэд хоёул нэгнээ тэврэн зогсоно. Юнги бэлхүүсээр нь тэвэрсээр Жүхэ рүү ширтэнэ. Энэ л мөч тэдний мөрөөдөл ажээ.
"Би чамд хайртай." гэж Юнги шивнээд Жүхэд улам наалдав.
"ВҮҮҮҮХҮҮҮҮҮ!!!!!!!" гэж БиТиЭс-н залуусыг хаалганы тэндээс чанга орилолдоход хосууд цочих нь тэр.
Макнэ нар "БАЯР ХҮРГЭЕ!!!!" шүгэлдэн хосуудыг тойрон бүжиглэж гарлаа.
"Ааххх......Шал дэмий 3 жил хүлээлээ." Тэхён гоншгоноход Юнги шууд л түүн рүү ширүүн харц шиднэ.
"За тоглож байна даа хён!!"
"Ер нь хэлчихье. Ирээдүйд би танай хүүхдүүдийн чинь гол загалмайлсан эцэг болно шүү."
"Мэдээ-"
"Юу гэнээ?! Би гол загалмайлсан эцэг нь болно! Би л ганцхан тэдний нагац ах учраас." гэж Хуби эсэргүүцэв.
"Би хүүхдүүдэд чинь сайн хүн болоход нь тус-" гэх Жиминий үгийг таслан Намжүүн сайн дураараа "Би загалмайлсан эцэг нь больё л доо!"
Жонгүк "Үгүй ээ! Энэ гурвын нэг нь болсон ч хүүхэд чинь ямар ч сонирхолгүй, хамаг юм эвдэлж сүйтгэсэн эсвэл морь шиг болчихно. Харин намайг болговол нүна би хүүхдийг чинь алтан хүүхэд болгоно гэж амлая~"
"Байзаарай би яах болж байнаа??" Жин ярианд нь нэгдэв.
Жонгүк "Та загалмайлсан эх болно."
"Ха ха ха....." Жүхэ сандарсаар худлаа инээн "Залуусаа энэ тухай ярих цаг нь арай болоогүй шдээ. Одоо энийг ярихаа больцгооё."
"Чи одоо жирэмсэн болохгү-" хэмээн Юнгийг үгээ дуусгахаас өмнө Жүхэ амыг нь дарчхав.
Түрүүн бараг л үнсэлдэх гэж байсан сайхан мөчийг тасалдуулсан одоо харин орилолдон далчигнацгаах 6 залууг хараад үл ялиг ярвайх хувирал Юнги гарган тэдний толгой руу тоншоод хаямаар санагдан зогсоно. Дандаа чухал мөчид саад болно шүү тэд.
Нөгөө талаас баярыг нь хамт тэмдэглэж буй залуусыг хараад Жүхэ баяртай байлаа.
Жүхэ "Нээрэн та нар бид хоёрыг энд байгаа гэж яаж мэдсэн юм бэ?"
"Тэр бид нарыг урьсан!"
"Гэхдээ намайг дуудахаас нааш орж ирэх хэрэггүй гэж хэлээ биз дээ???" гэж Юнги хэрүүл хийв.
"Уучлаарай бид нар Жүхэг зөвшөөрсөн хариултаа хэлээд та хоёрыг болцон байх гэж бодсон юмаа."
"Өө.....одоо болтол бөгжөө зүүлгээгүй байгаа юм уу?" хэмээн ширээн дээрх бөгж рүү харсаар Намжүүн асуув.
Юнги уумхай харан "Та нар саад болсон болохоор тэр."
"Аягүү бүү зовоо. Чамд цаг байсаар л байна!" гэж Жин Юнгид хэлэв.
"Хурдлаарай! Одоо зүүлгээрэй!"
"Зүүлгэ! Зүүлгэ! Зүүлгэ! Зүүлгэ!" хэмээн залуусын орилолдох дуунь хосуудыг тун чиг сандаргаж байлаа.
"Ааиш...." Юнги ширээн дээрээс бөгжөө авах ба хажууд нь БиТиЭс-н залуус догдлон хосуудыг харна.
Юнги Жүхэгийн урд ирж зогсоход тэр хоёрын нүүр час улаан болох ажээ. Ингээд эцэст нь Юнги мишээсээр зөөлөн Жүхэгийн гарыг барьлаа.
Түүний биеийн халуун гараар нь дамжин мэдрэгдэхэд Жүхэ дахиад л ичингүйрч улайсаар. Сандарч чичрэх гаранд Юнги бөгжөө зүүлгэхэд гайхалтай сайхан таарч байлаа.
"WOOOOOOHOOOOOOO!!!~"
"MY HEART IS- MY HEART-"
"OHHH MY GAWTTT!!!"
Тэр оройжингоо рестораны ойр хавийн хүмүүст сонсогдохуйц чанга орилолдох.....
БиТиЭс-н дуу үргэлжилсээр.
Дуусчихлаа манайхаан энэ өгүүллэг хэр таалагдсан бэ? 😍😘
Дахиад өөр өгүүллэг буюу My Playboy-г уншмаар байна уу? 😆
Удсан бас сүүлийн хэсэг юм чинь сэтгэгдлээ бичээрэй. Ёооххх ажил ихтэй аймар ядарч байнаа😰😭 хэхэ тэгсэн ч одоо өгүүллэгээ ыас та хэдийгээ орхихгүй ээ. 🤙😁😘😍💜
