34 страница29 апреля 2026, 13:15

Болзоо

Зохиогчийн талаас

Жүхэ дэлбэрэх шахтлаа хоол чихсэн гэдсээ илсээр хойш сандал налж суулаа. Бараг л идсэн хоолнууд нь амаар нь буцаж гарах шахах ажээ. Өнөөдөр тэрээр задгай энгэртэй сул цамц өмссөндөө баярлаж байлаа. Битүү цамц эсвэл плаж өмссөн бол цүдийсэн гэдэс нь харагдах байлаа шүү дээ.

"Энэ чинь тоогүй шүү. Энэ хар чамаас болоод би ийм бүдүүн болоод байна." хэмээн Жүхэ өөдөөс нь харан суух Юнгид хэллээ. Түрүүнээс хойш Юнги нэг их зүйл идэлгүй зүгээр түүнийг ширтсээр сууж байсан билээ. Тэд өнөөдрийн болзооныхоо 4 дэхь идэх юмны газар болох бэйкэрид ийнхүү сууцгааж байлаа. Харин Юнги эхний хоолны газраа ороод л хэдийн цадчихсан юм.

"Сайн л байна шд. Чи үнэхээр хөөрхөн байна." гэж Юнги хэлсээр өнөөх гайхалтай инээмсэглэлээ түүнд харуулна.

"Хөөрхөн гэнээ? Хоёулаа хамт явбал яг 10 тоо шиг харагдана. Чи 1-н тоо харин би 0-н тоо шиг." хэмээн Жүхэ дуугаа өндөрсгөн хэлэх гэсэн ч түүний гэдэс хангалттай дүүрэн байгаа тул чанга дуугарах хүч түүнд байсангүй.

"Чи ямар ч болсон байлаа би чамд хайртай хэвээрээ байна шдээ." гээд Юнги босон түүнийг босгохоор гараа сунгаад "Явцгаая. Орой болохоос өмнө бидэнд очих бас нэг газар байна."

"Заа!" гээд Жүхэ түүнтэй гарахад бэлэн гэдгээ илтгэн гараа өглөө. Түүнийг гайхшруулсан нэг зүйл нь зөндөө юм идээд хүнд байгаа өөрийг нь Юнги зөвхөн нэг гараараа татаал босгосон явдал байлаа.





Бүүдийх тэнгэрийн дор тэд хагас цаг орчим хэртэй явсаар ирэх газраа ирцгээлээ. Тэд хөтлөлцсөөр зугуухнаар эргэлдэх том алсын харагчийг хараад гайхан биширцгээнэ. Тэднийг тойроод хосууд, балчир хүүхдүүд, ахлах сургуулийн сурагчид тэр ч бүхий л том хүмүүс парк дотор тоглож наадан хөгжилдсөөр явах ажээ.

Гадаа хэдийн харанхуй болж алсын харагчийг тойруулан чимэглэсэн өнгө өнгийн гэрлүүд асан паркийг үзэсгэлэнтэй харагдуулна. Энэ дүр зураг үгээр хэлж тайлбарлахын аргагүй гайхамшигтай байсан юм.     

"Хөөх....." гэж Жүхэ тэдний дундах чимээгүй байдлаа эвдэн дуугарлаа. "Алсын харагч дээр анх удаагаа л суух гэж байна."

"Тийм үү? Би өмнө нь сууж байсан л даа гэхдээ энэ удаагийнх илүү онцгой байна. Найз охинтойгоо хамт эхний удаагаа ирж байгаа болохоор." гээд Юнги инээмсэглэн түүний гараас атгах гараа бага зэрэг чангаруулав.

"Аа..." Жүхэ түүний 'анхдагч' болж байгаадаа өөрийгөө хичнээн азтай болохыг бодсоор эргэн тойрноо харан инээх Юнги рүү ширтэнэ.

Тэд өмнөө байх алсын харагч руу ойртоно. Гэвч улам ойртох тусам Жүхэгийн гарын алга хөлөрч байлаа. Энэ тоглоом өндөр болохоор тэр. Жүхэ үүнд өмнө огт сууж байгаагүй тэр өндрөөс айдаг юм. Юнгигийн баяр хөөртэй байгааг харсаар түүний урамыг хугалахгүй гэсэндээ айдасаа дарах гэж хамаг байдгаараа хичээж байлаа.

Удалгүй алсыг харагчинд цонхоор үзэсгэлэнт оройн тэнгэрийг харах Юнгигийн хажууд сууж буйгаа ухаараад хоосон шал ширтэн цонхоор гадагшаа харахгүйг хичээх ажээ.

"Жүхэ~" хэмээн түүний анхаарлыг өөр лүүгээ татахаар Юнги хацараас үл ялиг чимхээд "Яагаад гадаахыг харахгүй байгаа юм бэ? Гоё харагдаж байхад."

"Хаха гэхдээ чи миний харах ганц зүйл." гээд Жүхэ түүний нүд рүү харав. Яагаад Юнги түүнийг гадагшаа харахгүй байгааг нь сэжиглэчхэвий гэсэндээ ингэж хэлэх нь шилдэг арга юм. Гэвч тэр өндрөөс айдаггүй байсан ч түүнийг л харах байсан гэдэгт итгэл төгс байлаа.

"Хм...." Юнги түүн рүү харсар жуумалзан "Чамайг ингээд хараад байвал би чам руу дайрч эхлэх байх шүү."

"Пфф муу зэвүүн амьтан....." Жүхэ тоглоом хийн "Тэгвэл Тэхёнийг л харж байя за! Тэр над руу дайрахгүй гэдэгт итгэлтэй байна!"

"Яа! Яриандаа битгий тэр хүүхдийг оролцуулаад бай." Юнги хацараас нь дахин бага зэрэг чанга чимхээд "Өөр залуус руу харах юм бол би чамайг шийтгэнэ шүү! BTS-н гишүүд ч тэр!"

"Ёооё! Тавиач!!" Жүхэ түүний гарыг тавиулан амархан улайсан хацараа илнэ. Мэдээж энэ тийм ч их өвдөөгүй ч гэлээ Юнгигийн санаа зовж байгаа эгдүүтэй царайг нь бодон сууна. "Намайг дахиад дээрэлхсэн гэж Жинд хэлнэ дээ!"

"Пшш муу жаахан хүүхэд чинь. Алив харъя." гээд Юнги гараас нь татаад өөртөө ойртуулан хацар дээр нь шоб хийн үнсээд "За болчихлоо."

Жүхэ цээжин дотроо байж ядан цохилох зүрхээ тодхон мэдэрсээр түүний саяны үйлдэлд гайхна. Юнгиг иймэрхүү төрлийн залуу гэж бодож ч байгаагүй бас өмнө нь огт ингүүлж үзээгүй байсан юм.

"Заа одоо хамт гадаахыг харцгаая!" гээд Юнги Жүхэгийн бэлхүүсээр гараа оруулан тэврээд түүнийг цонхоор юм хар хэмээн дохилоо. Жүхэ доод уруулаа хазалсаар хэсэгхэн зуур айдсаа даран цонх руу аажмаар нүдээ явуулав. Гэвч хамарсалтай нь тэр хоёр хамгийн өндөрт гарсан бөгөөд газар тээр доор мэт харагдаж байлаа.

Үүнийг хараад Жүхэгийн дотор палхийн өвдөг нь чичэрч, гарын алга нь хөлөрсөөр хурдхан харцаа бурууллаа. Түүнийг айдсаа тэвчихэд дэндүү өндөр байсан учраас тэр харж чадсангүй.

Юнги түүнийг нэг биш байгааг мэдээд доош чичрэх гар луу нь хараад гайхаж орхив. Тэгээд анхнаасаа Жүхэг суумааргүй байгаа мэт тухгүйхэн байгаа царайны хувиралаа нуух гэж хичээж байсныг санав. Дахин хэдэн минут өнгөрсний эцэст Юнги одоо л нэг ойлгох нь тэр.

Юнги "Чи өндрөөс айдаг юм уу?"

Айж сандарсандаа улайсан нүүртэйгээр Жүхэ "Т-тийм ээ."

"Тэнэг...." Юнги түүнийг тайвшуулахаар мөрөөр нь тэврээд "Түрүүн яагаад надад хэлээгүй юм бэ?"

"Уучлаарай ийм өндөр гэж бодсонгүй ээ!" Жүхэ гуяан дээрээ байх гар луугаа харсаар хөмсөгөө атируулдав.

"Энэ охиныг дээ... үргэлж надаас өөрийнхөө талаарх зүйлээ нууна шүү." гээд Юнги нэг гараараа түүнийг толгойноос бариад зөөлөн түлхэн мөрөндөө наагаад "Нүдээ ань."     

Харин Жүхэ түүний хэлснээр хийхэд хайртай залуугийнхаа үг болоод үйлдэлд нь болоод ч тэр үү хамаагалагдсан басхүү тухтай мэдрэмжийг мэдрэх аж. Алсын харагч нь тойрч дуусах хүртэл тэр хоёр чимээгүйхэн нэгнийхээ дулаахан биеийг мэдэрсээр суулаа.

Ингээд оройн 9:50 минут болж тэдний гэртээ харих цаг иржээ. Өнөөдрийн урт болзоондоо хоёул сэтгэл хангалуун байх хэдий ч энэ болзоо хангалтгүй санагдана. Тэд хамтдаа илүү олон цагийг өнгөрөөхийг хүснэ.

Юнги Жүхэгийн гэрт зочны өрөөнд нь түүнийг гал тогооноосоо амттан авч ирэхийг хүлээх аж. Тэгээд тэд магадгүй зурагтаар кино үзэн тухалж болох юм.

Жүхэ хөргөгч, шүүгээгээ онгойлгон харвал попкорн эсвэл өөр ямар нэгэн амттан олж харсангүй. Үүний шалтгаан нь гайхалтай тогооч-найз залуу нь хажууд амьдардаг учраас тэр нэг их юм аваагүйд байлаа. Мэдээж хэрэг Жүхэ ганцаараа амьдардаг учраас өөр энэ гэрт юм авах хүн байхгүй шүү дээ. Гэтэл ардаас нь хоёр гар орж ирэн бэлхүүсээр нь дулаахнаар тэврэхийг мэдрээд Жүхэ хэн болохыг нь гууд л ойлгон инээмсэглэн зогсов.

"Ямар их уддаг юм?" гээд Юнги түүний баруун талын мөрөн дээр эрүүгээ тавихад Жүхэ толгойгоо бага зэрэг нөгөө тийш гилжийлгэн жаргалтай нь аргагүй зогсоно.

"Юу ч олдоггүй ээ...."

"Зүгээр ээ чамтай байхад л хангалттай." гэх Юнгигийн хоолой чихнийх нь хажууханд сонсогдоход Жүхэгийн бие бүхэлдээ хөдөлж орхилоо.

Тэдний хоорондох зай одоогоор нэгнийхээ амьсгалыг бүрэн сонсохоор ойрхон байсан учраас Жүхэ түүн рүү харахыг оролдов. Гэвч эргэж харахад хэтэрхий оройтчихжээ. Тэд хоёул яг одоо юу юунаас илүү хэрэгтэй байгаа зүйлээ мэдэж байв. Үнсэлт-

"ЖҮХЭ!! YOUR HOPE IS HERE-" гэсээр Хуби түгжээгүй хаалгыг гялс онгойлгоод үеэлээ хайн явснаа "ХЁН?!"

Жүхэ сандарсандаа түргэхэн Юнгиг түлхээд Хусог руу малийн "Өө сайн уу! Чамайг ирнэ гэж мэдсэнгүй шүү.....хаха"

Хуби "МЭДЭЭД БАЙСАН ЮМ АА!" гээд тэдний дунд орж зогсоод Юнги рүү хараад "Таныг энд Жүхэтэй хоёулхнаа байна гэж мэдээд байсан юм. Танд нэг л итгэхгүй байна шүү. гэр лүүгээ ор доо хён зөндөө орой болчихож!"

"Би яахаараа чиний үгэнд орох ёстой юм муу золиг минь?" Юнги дургүйхэн царай гаргасаар мөн адил нухацтай царайлах Хуби руу харсаар "Бас чи яагаад энд хүрээд ирдэг юм?"

"Жүхэгийн хажууханд байгаа танд одоохондоо итгэхгүй байгаа болохоор өнөө орой энд хонохоор шийдсэн юм!" гэж Хуби нэхэл хатуутай хүн шиг хэлэв.

"Юу гэнээ?" гэж Жүхэ орилон "Гэхдээ манайх ганцхан өрөөтэй!"

"Зочны өрөөнд буйдан дээр унтчихна битгий санаа зов. Бас хён гэр лүүгээ оролдоо 10 цаг өнгөрчихөөд байхад. Бид хоёр унтаж арьсаа амраах хэрэгтэй байна." гээд Хуби инээхэд хацрынх нь хонхорхой харагдав.

"Чи-"

"Юнги..." хэмээн Жүхэ дуудсанаа яах ч аргагүй тэднийг салгах Хуби руу заан "Тэгвэл маргааш уулзацгаая даа сайхан амраарай...." гээд хошуугаа унжууллаа.

"Заа....." Юнги урам нь хугарсан байртай санаа алдахад Хуби ялалтын инээмсэглэл тодруулна. Юнги үргэлжлүүлэн "Сайхан амраарай Жүхэ маргааш уулзъя."

Хуби "Заа сайхан амраарай хён бас та маргааш ч гэсэн намайг энд байхыг харах нь дээ!!"


Нөгөө хоёр хангалтгүй бол дараагийн хэсэг оруулахгүй ээ. Хихи Юнги ч нялуун залуу байжээ.😍😍

Сэтгэгдлээ хуваалцаж өгүүллэгээ болон намайг дэмжээрэй. 🤣🙏👍

34 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!