Албан ёсоор
Зохиогчийн талаас
"Өглөөний мэнд!" хэмээн Жүхэ найз залуутайгаа мэндлэх ба тэд хоёул сургууль руугаа явахад бэлэн болцгоосон байлаа.
"Өглөөний мэнд~ сайхан амарсан уу?" Жүхэ ядарч байсан ч түүний дулаахан бөгөөд гэрэлтсэн инээмсэглэлийг хараад эрч хүчээр дүүрч байгаагаа мэдэрнэ.
"Тийм ч сайхан амарсангүй ээ." гэж тэр үнэнээ хүлээн зөшөөрөв. Өчигдөр Жүхэ хэт их догдолсондоо болоод сайн амарч чадаагүй билээ. Одоо харин түүний нүдний доогуур бага зэрэг хөхөрсөн байв. Албан ёсоор болсон шинэхэн найз залуудаа яаж хандахаа үл мэдэн дотроо санаа алдав.
Нөгөөтэйгөөр тэр Юнгиг өмнөхөөсөө бага зэрэг өөр байгааг анзаарах нь тэр. Түүний гадаад төрхөнд багахан шинэ зүйл байсан юм. Юнги том бөгж, Rolex брэндийн бугуйн цаг зүүж шинэ хувцас өмссөн байлаа.
"Тэгвэл өнөө орой эрт унтаарай." гэж Юнги хэлээд найз охиныхоо үсийг үл ялиг сэгсийлгээд "Аягүү чи өнөөдөр хөөрхөн харагдаж байна."
Түүний энэ үг Жүхэгийн толгойг цохиод авах шиг болов. Найз залуутай байх нь түүний зүрхийг нэгэн хэвийн бус болгоод байх шиг.
Жүхэ "Баярлалаа.... бас чи өнөөдөр янзтай харагдаж байна."
"Яа би чиний төлөө ингэж хувцасласан байхад ингэж хэлээд л болоо юу?" хэмээн Юнги түүнээр тоглоом хийсээр худлаа гомдолсон харцаар харав.
"Ингэх хэрэггүй шдээ. Чи юутай ч байсан сайхан харагддаг." гэж Жүхэ чин сэтгэлээсээ хэлэх ажээ.
Энэ үед Юнги түүн рүү харсаар уруулных нь ойролцоо шоб хийтэл үнсэхэд Жүхэгийн нүд хэвийн хэмжээнээсээ томрох ба нүүр нь улайж байрандаа хөдөлгөөнгүй таг болов.
Юнги "Баярлалаа~"
"Аашш!" тэр Юнгигийн мөр лүү хөнгөхөн нудраад "Яаж байгаа чинь энэ вэ!"
"Юу гэсэн үг юм? Өчигдөр намайг түрүүлж үнссэн хүн нь чи биш үү? Чи бүр-"
"ААХХХ БИ СОНСОХГҮЙ БАЙНА!!" Жүхэ санадарч чихээ дарсаар инээн зогсох Юнгиг ардаа үлдээн түрүүлэн алхаж эхлэв.
"Хөөе хүлээж бай л даа!"
"Бид тавих хэрэгтэй гэж бодож байна." гэсээр Жүхэ салаавчлан хөтлөлцөх өөрсдийн гар луу харцаа шилжүүллээ. Тэд сургууль дээрээ ирсэн байх ба Жүхэ бусад оюутнуудын анхаарлыг татахыг хүссэнгүй.
"Би хүсэхгүй байна." Юнги ямар нэг муу зүйл болохгүй дээ гэсэн шиг тайвнаар хэлэв. Хэдийн тэд сургууль дотор гар гарнаасаа барилцсаар орж ирсэн байлаа. Жүхэгийн бодож байсан шиг зарим оюутнууд тэдний тухай шивнэлдцгээнэ.
Жүхэд тэдний зарим чанга шивнээ сонсогдох ажээ.
"Воо тэд үерхэж байгаа хэрэг үү?"
"Байзаарай тэр өөр охинтой үерхдэггүй билүү?"
"Тэднийг учиртай гэж би чамд хэлсэн байхаа!!"
"Хөөрхөн юмаа."
BTS-н залуус ирж байгаа харагдах аваас Намжүүн "ӨӨХ ХАРААЧ ЭЭ! РОМЕО, ЖУЛЬЕТТА ХОЁР!" гэж тэр хоёрыг цаашлуулав.
"Яахаараа Жульетта байдаг юм. Jack наддаа хэзээ Rose минь болж ирэх юм бэ?!" Тэхён худлаа уйлна.
"Баяр хүргэе хён! Бас нүна~" хэмээн Гүүки нөгөө хоёрт баяр хүргэлээ.
"Би таныг ажигласаар л байгаа шүү хён." гэсээр Хуби Юнги рүү нухацтай харна.
Жин итгэж ядсаар "Вуаахх би бүр-"
"Хөөе энэ үерхэлийн гүүр нь би гэдгийг битгий мартаарай! Миний ачаар л та хоёр энд ингээд зогсож байгаа шүү." гэж Жимин тоглонгуй хэллээ.
Жиминий үгэнд Жүхэ инээсээр "Мэдээж мэдээжийн хэрэг! Баярлалаа Чим~"
"Нээрэн амралт чинь ямар байсан бэ? залуусаа." гэж Жүхэ залуусаас асуув.
Намжүүн, Жин "Гайхалтай!"
Жонгүк, Жимин "Адилхаан. Бусан хүрэх зам (Train to Busan) үнэхээр гоё байсан."
Хуби "Бүгд явчихсан болохоор би ТэТэтэй Дэгү явсан."
"Амралтаар та хоёрыг юу хийсэнд гайхаж байна." хэмээн Намжүүн тэр хоёрт хэлэхэд залуус тэднээс хариулт хүлээн зогсоцгоов.
Юнги "Нэг их юм бишээ. Жүхэ надад тэр хавийн газрыг үзүүлсэн."
Жин сэжиглэнгүй харцаар "Тэгээд болоо юу? Өөр юм байхгүй юу? Та хоёр биднээс ямар нэгэн сонирхолтой зүйл нуугаад байгаа юм шиг санагдаад байна даа."
Юнги "Өөрийнхөөрөө л бод хён гуай."
Жүхэгийн талаас
Өдөр удаан өнгөрсөөр ашгүй нэг юм сүүлийн цаг дуусаж хонх дуугарлаа. Оюутнууд шуудхан л юмнуудаа хураан явахдаа бэлдэж байв.
Зарим нь бүр шорон гэж нэрлээд байдаг газраасаа бушуухан гарахын түүс болж байлаа. Би ч юмнуудаа аваад ангиас гарах гэж байхад ангиас хараахан гараагүй хэсэг оюутнуудын хамт биднийг багш харан байв.
"Манай өрөөний хажуугаар явахдаа энэ номнуудыг оруулж өгч туслах сайн дурын хүн байна уу?" хэмээн ширээн дээр өрсөн их ном руу заасаар багш асуулаа.
Бид бие бие рүүгээ харцгаах бөгөөд тэд туслах байтугай явахыг хүсч байгаа бололтой. Хичээл арай гэж дуусаж бие минь ядарч унах шахан юун эдгээр номнуудыг өргөх-
"Би нэмэлт оноо өгнө шүү."
"Би туслая!" гэж би санаснаас чанга орилчхов. Энэ семестер дуусахаас өмнө сайн дүн авах хэрэгтэй байлаа.
Тэгээд би ширээн дундуур явсаар очин номнуудыг өргөхөд мэдээж хүнд байлаа. Тэгээд удаанаар арай гэж явж эхэллээ.
Багшийн өрөө лүү явж эхэлснээс хойш хэдэн минут өнгөрчээ. Гэсэн ч гар яг тасарч унах гэж байгаа мэт санагдана. Бүр хамгийн онцгүй нь би санамсаргүй нэг ном унагаатал хажуугаар явах хүмүүсээс хэн нь ч надад тусалсангүй шүү.
Эцэст нь арай гэж өрөөнд нь хүрч ирээд цааш алхан орох гэж байсан боловч гэнэт номнууд хаа сайгүй шидэгдсээр би шалан дээр номуудтайгаа хамт уначихлаа.
Хэн нэгэн ардаас минь түлхчихсэн юм.
"Үүпс уучлаарай харсангүй." хэмээн ёожлонгуй хэлэх дуунаар би дээш харвал з охин байв. Гэхдээ.....би тэдний нэгийг нь ч мэдэхгүй юм байна. Ямартай ч тэд надаас эгч бололтой.
"Тэгвэл шил зүү." гэж хэлээд тэднийг үл тоон номнуудаа цуглуулж эхлэв.
"Пшш чам шиг г*чийгээс гардаг хандлага байх чинь." гэж тэдний нэг хэлэв. "Юнги чиний юунд болсныг гайхаж байна?"
Нөгөө нэг охин нь "Тэр л түүнийг урхидаж манай хөөрхий Жисүгээс салгасан нь тодорхой." Аа үүний ард Жисү байгаа юм байна.
"Ямар хөгийн г*чий гэхээрээ ичих ч үгүй бусдын найз залууг булаадаг байна."
"Юу ярьж байгаагаа мэдэхгүй байж битгий ингэж хэлээд бай. " гээд би бүх номнуудаа аваад боссон ч бодож байснаар эдгээр охид намайг тайван байлгасангүй.
"Бид чамтай учраа олох хүртэл чи хаашаа ч явахгүй шүү!" гээд мөрнөөс угз татахад би арагшаа гуйвсаар шүүгээнд тулан зогсов.
"Чамд ухаан оруулж өгч өөр сонголт хийлгэх гэсэн хүсэл Жисүд байгаа. Одоохон Юнгигээс сал үгүй бол бид яг одоо чамд хичээл заагаад өгнө гайгүй." Энэ туранхай охид 'аймшигтай' дуугаараа сүрдүүлж намайг дээрэлхэхээр шийдсэн бололтой. Чөтгөр гэж ёстой ядаргаа юмаа.
"Би хэнээс ч салахгүй." гэж гартаа хүнд номнуудаа барьсаар тайван хэлэхэд тэдний царай эрс өөрчлөгдөв. Магадгүй би ийм хүнд юм шидэж болохгүй байх л даа аягүй бол цагдаа нтр болно биз.
Тэд нар дуугаа өндөрсгөн "Чи сая юу гэсэн бэ?"
"Сонссоныг чинь хэллээ."
"Чи өөрийгөө юунд орооцолдсноо мэдэхгүй байна тийм үү?" тэд уурлан "Дараа нь гарах үр дүнгээ бодоорой доо."
"Тэр надаас салахыг хүсэхгүй байна гэж хэллээ."
Нүдээ цавчилсаар толгойгоо хажуу тийш эргүүлтэл тэр дургүй нь хүрсэн ууртай царайлсаар зогсож байв. Юнги рүү нүдээ цавчилсаар харан гайхаж байтал тэр намайг хамгаалахаар ирсэн мэт өмнө минь зогсоно. Тэгээд гэнэтхэн хичээл тараад түүнтэй уулзах гэж байснаа саналаа. Нөгөө охид руу харвал тэд надаас холдон ухарч зогссон байх ажээ.
"Яагаад найз охинд минь төвөг удаад байгаа юм?"
"Бид зүгээр л түүний хүртэх ёстойг өгөхийг хүссэн. Тэр чамайг Ж-"
"Жүхэгийн араас гүйсэн нь би бас хэнээр ч хэлүүлэлтгүй би өөрөө Жисүгээс салсан. Тиймээс түүнийг битгий буруутгах гээд бай." Юнги хүйтнээр хэлнэ.
"Жисү чамайг үүнийг сонсож байгааг мэдэж байна. Зүгээр гадаар ир би чамайг харсан."
Намайг дахин гайхшруулсан зүйл бол Жисү хананы цаана нуугдаж байсан явдал билээ. Тэр баригдсандаа сандарч эвгүй байдалд орсоор толгойгоо гудайлган гарч ирэв.
"Энийг ингээд дуусгацгаая. Өөрийнхөө сэтгэлийг бүрэн ойлгоогүй байхдаа чам дээр очсон нь миний буруу байсанг би хүлээн зөвшөөрч байна. Үүнд намайг уучлаарай. Хэрэв чамд асуудал байгаа бол над дээр ир миний найз охин биш." Юнги Жисү рүү нухацтай харна.
"Дахиад түүнд төвөг удах юм бол би энийг чинь сургуульд мэдэгдэнэ шүү. Төгсөх анги байж сургуулиа төгсөж чадахгүй бол ичмээр биз дээ?"
Чимээгүй байдал.
Тэд нэг ч авиа амнаасаа унагааж чадалгүй толгой гудайн зогсоцгоож байлаа.
"Явцгаая Жүхэ." гээд Юнги эцэст нь над руу харахад түүнийг над руу дулаахнаар инээмсэглэж гарнаас өнөө номнуудыг авч байхыг харав.
"Яагаад ийм хүнд номнууд бариад явж байдаг юм? Намайг дуудах хэрэгтэй байсан юм тэнэг минь."
Би хариу хэлэх гэсэн ч яагаад юм хэлэх үггүй болчихов.
"Эднийг байх газар нь тавихаар явцгаая тэгвэл хоёулаа эртхэн гэртээ харьж чадна шд!" Юнги инээгээд "Орой би чиний дуртай хоолыг хийж өгнө өө."
