Эргэж ирсэн нь
Зохиогчийн талаас
Тэд цаг хурдан өнгөрснийг ч анзааралгүй сүүлийн хэдэн өдрийг хөгжилтэй өнгөрцгөөлөө. Юнги Гуанжүд ирсэн нь өчигдөрхөн мэт. Маргааш хичээл нь эхлэх тул өнөөдөр тэд Сөүл рүү буцацгаах юм.
Сөүл явах автобусанд Жүхэ Юнгигийн хажууд суух бөгөөд цонхоор үзэсгэлэнт тэнгэрийг харан явна. Автобусны суудал хоорондоо ийм ойрхон зайтай байдгийг Жүхэ анзаардаггүй байж. Юнги түүнтэй маш маш ойрхон сууж байлаа.
"Аах~ Гуанжүг санана даа." хэмээн хэзээ буцаж харихаа мэдэхгүй Жүхэ санаа алдан хэлэв.
Юнги "Би ч гэсэн." Тэр зөвхөн Гуанжүг санахдаа биш бөгөөд тэнд Жүхэтэй хамт өнгөрүүлсэн мөчөө санах юм.
"Дараагийн удаа би чамайг Дэгү рүү гэр лүүгээ аваачвал ямар вэ?"
"Нээрэн үү?" Жүхэ баярлан "Байзаарай........танай аав, ээж хоёр юу гэж бодох юм?"
"Зүгээрээ тэд үнэхээр сайн хүмүүс. Чамайг тэдэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Манай ахад ч бас!"
"Чи ахтай хэрэг үү?" Жүхэ түүнийг ах байх юм гэж огт санаагүй билээ.
"Тиймээ." хэмээн Юнги эвшээсээр хариулав.
Аахх түүн шиг хүн Жиний үгэнд ороод байдагт гайхах зүйлгүй юм байна. Магадгүй ахтайгаа өссөн болохоор тэр байх. Жүхэ бодов.
"Заа тэгвэл дараа амралтаараа хамтдаа Дэгү явцгаая!"
"Ммм." Юнгигийн нүд анилдсаар хальтхан толгой дохилоо.
"Мангараа.....өглөө нойрмоглоод байгаа юм уу?"
"Тиймээ..." гээд Юнги хэнэгчгүй инээн "Автобусандаа амжих гээд өглөө эрт боссон болохоор."
"Пшш" Жүхэ мушилзан "Тэгвэл унт даа ажуши."
"Заа~" гээд Юнги нүдээ аниад Жүхэгийн мөрийг дэрлэв. Мэдээж Жүхэ түүний энэ үйлдэлд гайхсан ч түүний ямар эгдүүтэй бас хөөрхөнг хараад нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулна.
"Энд миний найз охин байхгүй байгаагаас хойш чиний мөрийг ашиглачихъя~"
'Найз охин' гэх үг түүний нүүрэн дэх жаргалтай инээмсэглэлийг нь арчаад хаях шиг. Энэ чинь одоо юу гэсэн үг юм? Найз охин? Жисү юу?? Тэр түүнээс салсан гэж хэлээгүй билүү?
Жүхэ "Найз охин гэнээ?" ярвайв.
"Тийн дэлгүүрээс авсан миний хүзүүний дэр. Тэрийгээ авахаа мартчихаж."
"Ааа......" Жүхэ өөрийгөө шоолон инээв.
Сайхан шүршүүрт орсны дараа орон дээрээ тэрийн хэвтэх Жүхэ сэтгэл нь уужрах шиг зөнгөөрөө амьсгаагаа гүнзгий гаргалаа. Өнөөдөр тэр 4 цагийн турш хажууд унтах ажушид мөрөө дэрлүүлсээр нэг л байрандаа суусаар ирсэн юм. Мэдээжийн хэрэг тэр нойрсож буй ханхүүгийн зургийг аваахаа мартаагүй билээ.
Түүний бие маш их ядарч байгаа ч сэтгэлдээ жаргалтай байлаа. Түргэн цохилох зүрхэн тушаа газар гараа тавиад Гуанжүд хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээ эргэн санав. Тэр одоо юу хийж байгаа бол. хэмээн Жүхэ бодно.
Юнги түүнийг сонссон мэт хаалганы хонхыг нь дарахад тэр гайхлаа. Жүхэ гялс босоод хаалгаа нээвэл Юнги нүүр дүүрэн инээмсэглэсээр зогсож байх нь тэр.
"Ороод ир. Би сая хоол хийчихлээ." гэж Юнги түүнд хэлэв.
"Юу? Нээрээ юү??" Жүхэ гайхаж байлаа. Тэд эргэж ирээд хэдхэн цаг л өнгөрсөн байхад түүнд хоол хийх тэнхээ байсныг мэдсэнгүй.
"Заа!" гээд тэр гэрийн шаахайгаа өмсөөд өөрийн хаалгаа хаав.
Тэд Юнгигийн гэр лүү орон гал тогоо руу нь явж байхад Жүхэ "Ямар хоол хийсэн юм бэ?"
"Бибимпаб!"
Шюгагийн талаас
"Аа~~ Зөндөө цадчихлаа~" Жүхэ буйдан дээр суусаар гэдсээ илнэ.
"Гоё хоол хийж өгсөнд баярлалаа. Ажуши!"
"Мм." би хөнгөхөн толгой дохиод гартаа хоёр аягатай ус барьсаар буйдан дээр түүний хажууд суугаад нэгийг нь тэрэнд өглөө.
Жүхэ "Баярлалаа." гээд уснаас хэд балгаад үлдсэн аягатай усаа ширээн дээр тавив.
Чамд ч гэсэн баярлалаа.
Миний мөрөөдлийг биелүүлж байгаад. Хэзээ нэг өдөр хайртай охиндоо хоол хийж өгнө гэж дандаа боддог байлаа. Мөрөөдөл минь хэдийн өмнө нь биелчихсэн ч энэ охин хажууд минь ингээд суух нь надад 2 дахиа энэ тухай бодогдууллаа.
"Нөгөө....миний нүүрэн дээр юм наалдчихаж уу?" гээд Жүхэ амаа тэмтчин арчаад гайхсан нүдээр над руу харна.
"Үгүй ээ." би түүнд ойртоход миний хүлээж байгаагүй эгдүүтэй царайг тэр гаргав. Тэр хойшлох бөгөөд түүний нүд гайхсандаа томорч, хацар нь ичсэнээсээ болоод ягааран над руу сандарсан харцаар харав. Энэ охиноор ингэж тоглох ийм сонирхолтой гэж мэдсэнгүй шүү. Дэндүү хөөрхөн юм.
"Зүгээр л дур булаам юм."
Мин Юнги чамаас иймэрхүү үг гарлаа гэж үү? Энэ охин ч их онцгой бололтой тийм үү?
"Х-хөөе ингэж тоглохоо боль." Жүхэ надаас харцаа буруулсаар нүдээ хэд хэд цавчилан сууна.
"Би тоглоогүй байна." гэхэд тэр миний өөр лүү нь ширтэх харцанд сандран бага зэрэг ичингүйрсээр доод уруулаа хазална.
Тийм ээ.
Одоо яг тохирсон үе.
Дахин хөндий бас энгийн баймааргүй байна. Эцэст нь тохиромжтой үе ирлээ.
"Жүхэ." гэж түүнийг дуудахад тэр над руу харлаа. Энэ нь надад хэлэхийг хүсч байсан үгийг минь хэлүүлэх зориг өгсөн юм.
"Миний найз охин болох уу?"
Өмнө нь энэ мэдрэмжийг хэзээ ч мэдэрч байгаагүй хэзээ ч. Тэр гайхах бөгөөд ямар нэр үг хэлэхгүй мэт. Түүнийг үгүй гэж хэлсэн ч зүгээр ээ. Үнэндээ би энэ хариултанд хэдийн өөрийгөө бэлдчихсэн байсан юм. Жүхэг зөвшөөрөх хариулт хэлнэ гэж хүлээсэнгүй. Түүнийгээ би яаруулахыг хүсэхгүй байна. Үгүй гэж хэлсэн ч би түүнийг зөвшөөрсөн хариулт өгөх өдрийг хүлээ-
"Тэгье."
Айн?
"Чи сая юу гэсэн бэ?!" Дахиад нэг сонсох хэрэгтэй. Буруу сонсохоор дэндүү зөөлөн хэлчихлээ шүү дээ.
Жүхэ таагүй харагдана байз үгүй ээ сандарсан. Хацар нь одоо бүр ягаарах биш улайж ийш тийшээ харсаар "Тэгье гэж байна!"
Яг одоо зүрх минь секундэд бараг зуун удаа цохилж байгаа гэж тангараглая. Урьд нь хэзээ ч ийм сул дорой байж үзээгүй гэхдээ тэр намайг өвдөг дээр минь сөхрүүлсэн юм шиг санагдана. Энэ нь миний түүнд ямар их хайртайг харуулах шиг...
"Баярлалаа-"
Гэнэт яриаг минь таслан тэр хоёр гараа хүзүүгээр оруулж ирээд намайг татсаар уруулаа минийхэд хүргэв. Бидний уруул нийлэхэд миний хамаг биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг мэдрэмж төрөн дотор минь салют буудаж байлаа.
Энэ мөч гүнзгийрч тэр миний хэлийг дотогшоо оруулахыг зөвшөөрөн амаа нээхэд би шууд л энэ чихэрлэг амтыг илүү мэдрэхээр шунаглан үнслээ. Түүний уруул намайг бүхэлд минь галзууруулж байлаа. Би энэ үнсэлтийг амьдралынхаа туршид мартахгүй...
