Гуанжү (4)
Зохиогчийн талаас
Жүхэ машинаа байрлуулан зогсоод хөдөлгүүрээ унтраан түлхүүрээ сугалан авав. Тэгээд хажуудаа унтах Юнгиг ажиглан харна. Түүний үл ялиг хөдлөх нүд сормуус, гэрэлтсэн цагаан арьс, уруул ам гээд бүгдийг нь нэг бүрчлэн хэсэг ажиглахад дотроо энэ дур булаам царайлаг төрхөнд нь хальж урсахын зэрэгцээ сэрэх үү? эсвэл хэсэг энд нь ингээд унтуулах уу? хэмээн бодно.
Жүхэ түүн рүү бага зэрэг ойртоод "Ажуши~" гээд мөрөн дээр нь хөнгөхөн товшсон ч сэрсэнгүй.
"Мангар минь босооч!" гээд энэ удаа түүний гар луу цохин орилон сэрээв.
"Өө....." Юнги эвшээснээ цонхоор гадагшаа харснаа "Бид хэдийн ирчихсэн юм уу?"
"Тиймээ явцгаая!" гээд Жшхэ машинаасаа түрүүлж буулаа.
Юнги сэвэлзэх салхинд бага зэрэг гараа үрэн "Энэ ямар газар юм?" гэж асуув. Мөн түүнд модны навчис сэржигнэх чимээ сонсогдох ажээ.
"Гуанжүгийн төв цэцэрлэгт хүрээлэн. Гоё биш байна уу?"
Юнги толгой дохисоор эргэн тойрно харвал тэр хоёр өндөр моддоор хүрээлэгдсэн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байж байх нь тэр. Тэдний эргэн тойронд нэг их хүмүүс байхгүй байх бөгөөд энэ үзэсгэлэнтэй газраар хоёулханаа алхах нь Юнгид романтик алхалт хийх юм шиг санагдана.
Тэд цэцэрлэгт хүрээлэнгийн замаар алхаж байхад "Үнэнийг хэлэхэд би чамайг хамгийн гоё газар нь авчрахыг хүсч байсан юм. Даанч бид хоёулаа залхуу болохоор арай ойрхноор ийшээ ирсэн. Тэгээд ч бас л гайхалтай газар шүү." гэсээр Жүхэ инээв.
Юнги "Одоо бол би хол алхаж чадна гэж бодож байна. Чиний төлөө Сөүлд зөндөө гүйсэн." тэд замаар хоёулханаа алхаж байлаа.
Жшхэ түүнийг юу гэх гээд байгааг асууна.
"Чи.....миний төлөө гүйсэн гэнээ?"
"Тиймээ. Чамайг явсны дараа чамайг хайж хаа сайгүй гүйсэн." гээд Юнги хуруугаараа түүний хацар луу тоглоом хийх маягтай хатгаад "Бас энэ тэнэг бүр утсаа ч аваагүй."
"Уучлаарай." Жүхэ амандаа бувтнаад "Гэхдээ энэ чинь миний буруу биш. Тийм гэнэтийн юм харахыг хүсээгүй. Дээрээс нь над руу бичсэн тэр мессежэнд чинь итгээд чамтай уулзах нь гэж бодоод л очсон ч та хоёрыг харчихсан шдээ."
"Би тэрийг явуулаагүй ээ тэнэг минь." Юнги санаа алдаад "Тэр тэгсэн."
"Өө....." Жүхэ хэлэх үггүй болов. Мэдээж тэр охин л тийм зүйл хийнэ. гэж дотроо бодлоо.
"Гэхдээ л би чамтай холбоогүй бариагүй нь сайн хэрэг болсон юм. Тэр үед би чамайг надад хичнээн чухал хүн болохыг ойлгосон." хэмээн Юнги инээсээр түүний гарыг барив.
Харин Жүхэ түүний үгийг сонсоод дотроо догдлон Юнгигийн ийм дулаахан, сэтгэл татам, зөөлөн төрхийг сэтгэлдээ шинээр буулгасаар одоо л бүх зүйл жаргалтай болох мэдрэмжийг өртөө авна. Ингэж бодох зуур Юнги түүн рүү улам ойртож зогсов.
Нов ногоон модод хөх тэнгэртэй хамт орших нь үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ романтик мөчид тэд хоёул өөд өөдөөсөө харан зогсоцгооно.
Юнгигийн нүүрэнд маш жаргалтай байгааг нь илтгэх инээмсэглэл тодорч байлаа. Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сэтгэл догдлом ер бусын мэдрэмжтэйгээр. Тэгээд Юнги Жүхэгийн уруул руу дөхөж тэд хоёул нүдээ анин нэгэндээ маш ойрхон зогссоор нийлэх шахаж байтал....
/Утас дуугарах/
Энэ мөчид гайхах, сандрах мэдрэмж холилдсоор Жүхэ Юнгиг зөөлөн түлхэв.
Юнги "Гайхалтай!" гэж бувтнасаар утсаа гаргав. Тэгээд хэн залгасан хүнийг нь ална даа гэж бодон уурласаар залгаж буй хүний нэрийг уншлаа.
"Пак Жимин."
Юнги таслах гэсэн ч Жиминийг Жүхэ рүү залгуулахыг хүсээгүй тул дуудлагыг авлаа.
"ЮНГИ ХЁННННН!!"
"БУГУШИПДА~~"
"ЖҮХЭ ХААНА БАЙНАА?"
Энэ нь бүр видео дуудлага байж таарах бөгөөд утасны дэлгэц дээр 6 залуу харагдах нь тэр. Утасыг нь эвдлэх шахам орилолдох тэдний дуунд Юнги хөмсгөө атиралдуулна.
"Уучлаарай хён. Хубигаас нууж чадсангүй ээ....бас үлдсэн залуусаас ч гэсэн!" гэж Жимин утсаа барьсаар уучлалт эрнэ.
Хусог санаа нь зовсоор "Хён Жшхэ хаана байгаан?"
"Би энд байнаа!" гээд Жүхэ Юнгигийн хажууд үсрэн зогсоод камерт оров.
"Сайн уу? Залуусаа."
"САЙН УУ? ЖҮХЭ!!" гэсээр тэд бүгд эргүүлэн хашхиралдана.
Жонгүк залуусын цаанаас өндөлзөн "Та хоёр хаана байгаа юм? Ард тал чинь үнэхээр гоё харагдаад байна!"
Нөгөө хоёр Жонгүкийн асуултанд хариулахаас өмнө Намжүүн "ТА ХОЁР БОЛЗООД БАЙГАА ЮМ УУ?" гэж орилов.
Жүхэ сандарсаар хацар нь ягааран "Ү-ҮГҮЙ ЭЭ! Бид зүгээр......агаар амьсгалж байна." гэж түгдэчсээр хэлэв.
"Сайн байна. Надад боломж байгаа хэвээрээ л юм байна!~" гэж Тэ баярлан хэллээ.
Жин утас руу уурлан хашхирсаар "ЯА! Та муу хоёр бидэнд ч хэлэлгүй яаж хоёулханаа байж чадав аа?!"
Жимин "Хён.... Би танд хэлсэн шдээ. Тэд ийм л тэнэг улсууд." гэж Жинд хэлэв.
"Бид нар ямар нэгэн зүйлд саад болоогүй гэж найдъя." гээд Намжүүн жуумалзан инээв.
"Үгүй ээ." хэмээн Юнги яг одоо уурлах уураа нуун илт худлаа нь мэдэгдэх инээмсэглэл гарган "Мэдээж үгүй."
"Тэгээд аахх.......Одоо та хоёр үерхэж байгаа юу?" гэж Жонгүк хэнэгчгүй асуув.
"Я-" хэмээн Юнгиг үг хэлэхээр амаа нээсэн ч түүнийг тасалдуулчхав.
"Мэдээж үгүй! Тэр чинь хэтэрхий хурдан байна. Тэр хэд хоногийн өмнө л хуучин найз охиноосоо салсан." хэмээн Хусог макнэд хэлэв.
"Тэд тэгвэл би лав сайшаахгүй."
Чи хэн болоод сайшаахгүй гэж? Гэж Юнги дотроо бодон уурлана. Тэр өөрсдийнхөө харилцаан дундуур Хубиг орж ирж магадгүй гэж бодсоор түүнтэй маргахаас зайлсхийв.
"Би ч гэсэн сайшаахгүй шүү!" гэж Тэ санал нэгдэв.
Харин Юнги Тэхёны үгэнд уурлан "Яа! Амаа тат."
Жимин "Хөөе та хоёр хэзээ ирэх юм бэ?"
Жүхэ "Маргааш!"
Юнги "За өөр асуулт байна уу? Байхгүй биз дээ? Тэгвэл тасаллаа шүү. Хэтэрхий удаан яриад байна."
"Ааввв....."
"Тэгвэл удахгүй уулзацгаая!"
"Хөгжилтэй байгаарай!"
"Баяртай хоёроо!!"
"Ирэхдээ бид нарт бэлэг авчраарай."
"Баяртай!"
"Хён би таны харж байгаа шүү!" гээд Хуби хоё хуруугаараа нүд рүүгээ зааснаа нэг хуругаараа Юнги рүү заав.
"Ямар нэг хөгжилтэй зүйл хийх гээд үзээрэй."
Юнги "Би тэгэхгүй." гэж хариулсан ч ардаа худлаа гэсний дохио болох хоёр хуруугаа зөрүүлж байхыг Хусог даанч мэдсэнгүй гэж.
"За одоо баяртай." гээд Юнги утсаа таслан эргээд Жүхэ рүү анхаарлаа хандуулав. Тэгээд эргэн тойрноо харвал жуулчид явж байхыг хараад Жүхэвг үнсэх гайхалтай боломж нь яваад өгснийг ойлгов. Баярлалаа залуусаа! Гэж Юнги BTS-н гишүүдээ бодно.
Жүхэ "Аа.....цаашаа алхацгаах уу?"
"Ммм" Юнги толгой дохиод тэд үргэлжлүүлэн эргэн тойрноо харсаар зам даган алхацгаана.
"Энэ газар үнэхээр гоё байгаа биз дээ? Энд хэр олон удаа ирсэн нь хамаагүй ээ энэ газар одоог хүртэл намайг гайхшруулдаг юм." Жүхэ өөрийнхөө төрсөн нутгийг Юнгид үзүүлэх завшаан олсондоо баярласаар инээмсэглэнэ.
"Тийм байнаа." Юнги инээгээд "Гэхдээ энд илүү гоё нэг зүйл байна."
"Айн......" гэж Жүхэ түүн рүү ширтсээр нүүр нь улайна. Тэр Юнгиг юу гэх гээд байгааг мэдэж байх шиг.
"Энэ" гээд Юнги малийн инээсээр өөр лүүгээ заалаа. Тэгээд Жүхэгийн яг одоо гаргах хувиралыг хараад чанга инээв.
"Үнээн." гэж Жүхэ үнэнээр нь хэлэв. Юнги үнэхээр хөөрхөн гэдэг тодорхой. Хэрвээ тэрэнд хиймэл үс тавьчихвал BTS-н залуус түүнд дурлана гэдэгт Жүхэ мөрийцсөн я чадахаар байлаа.
"Би тоглож байнаа~ Хамгийн хөөрхөн нь чи за юу?"
"Пшш энн ажуши намайг олон удаа царай муут гэдэг байсан. Би бүр миний нэр царай муут юм болов уу гэж бодсон." гэж Жүхэ хүүхэд шиг зан гарган гомдоллоод урд нь гарч алхав
"Би зүгээр л чамайг цаашлуулдаг байсан юмаа!" Юнги түүнийг гүйцэж очоод түүнтэй гараа салаавчилж хөтлөлцөх боломжийг мартсангүй.
"Битгий уурла~"
Инээмсэглэсээр гараа зөөлөн явуулан Жүхэгийн гараас салаавчлан хөтлөв. Хэн энэ нөхцөлд уурлаад байх билээ?
"Явцгаая!" гээд Юнги гаднаа догь байх гэж хичээх ч дотроо бол Жүхэтэй адил сандарч үхэх гэж байлаа.
"Заа~"
Анх удаагаа л Юнги ийм байдлаар өөрт нь хүрч байгаад Жүхэ бас л гайхна. Ингээд хөтлөлцөхөд тэдний гар хоорондоо дэндүү сайхан зохицно. Дундуур нь хуруу ч орох зайгүй тийм л чанга гар гараасаа атгалцан жаргалтай хэрнээ бяцхан сандралтай явах хоёр.
