30 страница29 апреля 2026, 13:15

Гуанжү (3)

Зохиогчийн талаас

"Ээж би өнөөдөр оройн хоол идэхгүй шүү." хэмээн Жүхэ зочны өрөөнд аавтай нь цуг суун зурагтаар драма үзэх ээждээ хэллээ.

Тэр ямар нэг идэх юм авахаар гал тогооны өрөө оронгоо "Хүмүүстэй уулзана." гэж байхад Юнги дөнгөж өрөөнөөсөө гарч ирэв.

Жүхэ "Өглөөний мэнд сонбэ!" гэж хурдан мэндлэв.

"Өглөөний мэнд!~" Юнги дулаанаар инээмсэглээд "Аа бас хэнтэй уулзах гэж байгаа юм?"

"Зүгээр манай ахлах сургуулийн найзууд." гэж толгойд орж ирснээрээ хариулав.

Жүхэ "Надтай хамт явах юм уу?"
Хэрэв Юнгиг аав, ээжтэйгээ цуг гэртээ үлдээх юм бол хэцүүхэн юм болно гэж бодсон хэрэг.

"Тэгье." Юнги зөвшөөрөв. Жүхэг яг ямар найзуудтайгаа уулзах гэж байгааг мэдэхгүй ч тэнд заавал дор хаяж нэг эрэгтэй хүн байх учраас Юнги түүнийг ганцааранг нь явуулахыг хүссэнгүй.

Жүхэ өрөөнөөсөө гарч ирээд Юнгигийн байх өрөөний үүдэнд ирж зогсоод үс, хувцас зэргээ янзалж хоолойгоо нэг засаад сандарсаар хаалгыг нь тогшив. Тэрээр хаалгаа нээхэд Жүхэ өдөр тутмын энгийн хувцастай хэрнээ байнга царайлаг харагддаг Юнгиг олж харав.

"Бэлэн болчихсон уу?"

Юнги толгой дохиод "Явцгаая!"

Тэд Жүхэгийн гэрээс гараад гудамжаар хамтдаа зэрэгцэн явах ба Жүхэ түүнээс бага зэргийн зай барин явахыг хичээнэ.
Гэвч Жүхэг тэгж холдох тусам Юнги илүү том алхаад л дорхноо түүн рүү ойртож байлаа.

"Хөөе өнөөдөр 2 уулаа адилхан хувцаслачихсан байгаа юм биш үү?" Юнги өөрсдийнхөө хувцас руу харан асуулаа.

"Өө....тийм байна шдээ." Тэд хоёул уранхай жинс, хар футболк болон ижилхэн өнгийн пүүз өмссөн байх бөгөөд ганц ялгаа нь Юнгигийн футболк дээр бичиг байлаа.

"Ийм хувцастай хөөрхөн харагдаж байна." хэмээн Юнгиг хэлээд өөр нь лүү нь ширтэхэд Жүхэ сандарч ичингүйрсээр доод уруулаа хазална.

"Баярлалаа сонбэ."
Хөөрхөн гэнээ? гэж Жүхэ бодов. Өмнө нь Юнги түүнийг 'царай муут' гэж дууддаг байсан гэтэл одоо өөрөөр дуудаад байгаад Жүхэ гайхна.

Кафед гурван хүн суун хоорондоо юм ярьцгаана. Тэд бол Жүхэгийн Гуанжү дахь ахлах сургуулийн найзууд болох Эвон, Сунхо, Сэра нар юм.

Сэра эргэж харвал Жүхэ нэгэн залуутай хамт кафед орж ирэхийг харлаа. Тэр хоёр хоорондоо ойрхон явах ба нэгэнтэйгээ байхдаа их тухтай сайхан байгаа харагдана.

"Жүхэ ирчихлээ." гэж Сэра уулзсанаасаа хойш ам хуурайгүй ярих нөгөө хоёртоо хэлэв. Тэр гурав өндийн нөгөө хоёр луу даллан "Сайн уу? Залуусаа!"

Юнги хажуу тийш эргэж харвал 3 л хүн байх нь тэр. Тэдний нэг нь эмэгтэй бол нөгөө хоёр нь залуус байх бөгөөд нэг залуу нь царайлаг нэгэн байв.

Жүхэ тэднийг хараад л баярлан "Та нарыгаа санасан шүү." гээд найзуудтай тэврэлдэн мэндчилнэ.

"Миний бяцхан Жүхэ жаахан ч өөрчлөгдөөгүй байх чинь ээ!" хэмээн Эвон жаргалтайгаар инээмсэглэн Жүхэгийн үсийг сэгсийлгэлээ.

Миний бяцхан Жүхэ? Гэж Юнги бодсоор ингэж дуудсан залууд дотроо нууцхан дургүйлхэнэ. Тэрэнд бяцхан гэх үг таалагдаагүй ч миний гэдэг үг түүнд бүр ч таалагдсангүй.

"Аан танилцсандаа баяртай байна. Та тэгэхээр Юнги хён байх тийм үү?" гээд Сунхо гараа сунгавал Юнги ч түүнтэй гар барилаа.

Сэра "Сайн уу? Убба таны талаар их сонссон. Уулзсандаа таатай байна!" гэхтэй зэрэгцэн тэд бүгд сууцгаалаа.

"Танилцсандаа таатай байна хён." гэж нөгөө Эвон гэх залууг мэндлэхэд Юнги үл ялиг инээн хариу мэндлэв.

"Май хоёроо юмаа захиалаарай." гээд Сунхо Жүхэ, Юнги хоёрт меню өглөө. Удалгүй зөөгч захиалга авахаар ирэв.

"Би-"

Эвон Жүхэгийн үгийг таслан "Би түрүүн чиний дуртай карамел латтег захиалчихсан."

Гэхэд Юнги хөмсгөө зангидсаар ширээний цаана өөдөөс нь харан суух залуу руу үе үе харна. Ингэх нь Юнгиг хэвийн бус байгааг илтгэх ч тэр өөрийн мэдэлгүй уурласхийж байлаа.

Жүхэ инээн "Хөөх Эвон чи санаж байгаа хэрэг үү?!"

"Мэдээж хэрэг. Яаж мартах билээ?"

Яг одоо Юнги Эвоны энэ инээмсэглэлийг үгүй хийхийг хүснэ. Тэд уулзаад 5 минут ч болоогүй байхад Юнгид энэ залуу хэдийн яршигтай санагдаж байлаа.

Юнги ганцаараа захиалгаа өгсний дараа зөөгч ширээн дээрээс менюгээ аван явлаа.

"Яа мангар минь чи үнэхээр азтай юмаа. Тэр ёстой янзтай залуу байна." гэж Сэра Жүхэгийн чихэнд зөөлөн шивнэлээ.

Жүхэ "Би мэднээ."

"Тэгээд хён Жүхэтэй яаж танилцсан юм бэ?" хэмээн Сунхог асуухад бусдынх нь анхаарал Юнги дээр төвлөрөв.

Юнги "Бид хөршүүд. Бас үеэл нь миний найз байгаа юм."

Сэра "Аан Хусог уу?" гэхэд тэр толгой дохилоо.

Эвон Юнги рүү эгцлэн харсаар "Та хоёр үерхэж байгаа юм уу?"

"Я-яа!" Жүхэ тэвдсээр "Чи юу яриад-"

Юнги "Үгүй ээ." гэснээ бардам гэгч нь "Хараахан үгүй." хэмээн Эвонд хариулав.

Жүхэ харин хэд хэд нүдээ цавчилаад Юнги рүү эргэн харлаа. 'Хараахан' гэж түүний онцлон хэлсэн үг нь Жүхэг сандаргана.

Сэра "Аа сонирхол татчихлаа!" гээд инээсээр тэр дунд хамгийн их сандрах хүн лүү харна.

Хэсэг хугацааны дараа тэдний захиалсан уух зүйлс болон амттанууд ирэн тэд үргэлжлүүлэн юм ярьцгаасаар байлаа. Гэнэтхэн Сэра Юнгид өөр нэгэн асуулт тавьлаа.

"Жүхэгийн юу нь хамгийн анх таалагдсан юм?" хэмээн сонирхсоор асуулаа.
"Тэрний үнэхээр хөөрхөн байсныг бол төсөөлж байнаа."

"Хөөрхөн гэнээ?" гэж Жүхэ Сэрагийн үгэнд сандарсаар хачин гэгч инээв. Анх уулзахад Юнгигийн анхаарлыг татах зүйл өөрт нь байгаагүй гэдэгт Жүхэ итгэлтэй байлаа. Гэхдээ одоо түүний юу гэх нь сонин байлаа.

"Тэрэнд тийм ч онцгой зүйл байхгүй гэж бодож байна." хэмээн Юнги шулуухан хариулахад бусад нь ангайж орхилоо. Түүний энэ үг Жүхэгийн сэтгэлийг гонсойлгов.

"Өөрөө хүн танихдаа муу бололтой тийм үү?" гэж Эвон дургүйцсэн маягтай ёжлон хэлэв.

Юнги түүний хэлснийг хүлээн зөвшөөрөн "Тийм ээ." Тэр зөвхөн Жүхэг таниагүй юм биш. Сайн нэгэн гэж бодож явсан хуучин найз охиноо ч мөн бодит байдал дээр тэр таньж чадаагүй.
"Гэхдээ эцэст нь би түүнийг ямар гайхалтай нэгэн болохыг олж мэдсэн."

"Тэр ч тийм шүү." гээд Сунхо, Сэра хоёр толгой дохицгооно.

Харин Жүхэ түүний хэлсэн сүүлийн өгүүлбэрийг сонсоод өөрийн эрхгүй нүүрэндээ томоо гэгч инээмсэглэл тодруулна. Тэр Юнгигийн амнаас ийм нялуун үгс гарна гэж төсөөлөөч үгүй бас бодооч үгүй явсан юм.

Эвон "Жүхэ чи зүгээр үү?" Юнгиг харан инээх охиноос асуув.

"Хэхэ ухаан санаа чинь дахиад л сансарт нисчхэж." хэмээн Сэра хэлэн Жүхэг бодлоос нь салгав.

"Май" гээд Эвон Жүхэг ирэхээс өмнө түүнд зориулж захиалсан тавагтай чийзкэйкээ өгөн "Идээд үз дээ~"

"Жүхэ чи чинь шоколадтай бялуунд илүү дуртай биз дээ?" хэмээн Юнги Эвон руу харан худлаа инээсээр түрүүн захиалсан амттанаа Жүхэд өглөө. Юнгигийн нүдэнд гал асах ба Эвон тэр хоёр ширүүхэн харц шидэлцэж байгааг өөр хэн ч харсангүй.

Эвон "Жүхэ илүү чийзкэйкэнд дуртай нь тодорхой байна."

Юнги "Хоол ирсэн үед тэр хамгийн жаргалтай болдгийг би мэднэ. Тэр шоколаднаас татгалзаж чаддаггүй юм."

"Попкорн авчирдаг байж. Тэгээд бодит кино үзээд суух байсан юм." хэмээн Сэра Сунход шивнэн хэллээ.

"Залуусаа" Жүхэ инээн "Хэрвээ намайг тийм сайн мэддэг байсан бол намайг энэ хоёрыг хоёуланг нь хялбархан идэж чадна гэдгийг мэддэг байх байж дээ."

Нөгөө хоёр "Өө....нээрэн тийм л дээ."

Жүхэ ширээн дээрээс халбага авч байтал ширээний нөгөө талд тавьсан байх Эвоны утас чичрэхийг мэдэрлээ. Нөгөө дөрөв инээмсэглэсээр утсаа аван гарах гэж буй түүн рүү харна.

Эвоныг гарахаас өмнө Жүхэ "Найз охин чинь уу?"

"Тиймээ" гээд Эвон толгой дохин гарах зуураа дуудлагаа авав.

"Тэр Эвонтой цуг чамтай уулзмаар байсан гэсэн. Гэхдээ амралтад явж байгаа болохоор ирж чадаагүй." гэж Сунхо Жүхэд хэлэв.

"Хм би сонссоон."

Юнгигийн дуу нь сэргэсээр "Тэр найз охинтой юм уу?"

"Тийм ээ. Тэд ахлах сургуулиасаа хойш үерхэж байгаа." Жүхэ хариулахад Юнгигийн нүүрэнд жаргалтай нь аргагүй инээмсэглэх төрх тодорно.

Жүхэ "Яагаад ингэж их баярлаад байгаа юм?"

"Царайгаараа өрсөлдөх нь гэж бодлоо." гэж Юнги ичих ч үгүй хэлээд хөхрөн инээлээ.

Өрсөлдөх өө? Жүхэ бодов. Саянаас хойш Юнги өөрийг нь Эвонтой хардаад байж гэсэн бодол Жүхэг гэнэтхэн цохиод авав. Найзуудад нь дургүй байна гэж бодоод байсан ийм учиртай байсныг тэр ойлголоо. Өөрийг нь харамлах хүн байна гэж бодон хэтэрхий их инээснээс болж Жүхэгийн ам урагдах шахаж байлаа.


"Тэд үнэхээр илэрхий байна шдээ. Тэднийг нэг долоо хоног ч хүрэхгүй хугацаанд үерхээд эхлэнэ гэдэгт санасандаа барчихъя." хэмээн Юнги, Жүхэ хоёрыг харан суух Сэра, Сунхо хоёр хоорондоо шивнэлдэнэ.

30 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!