29 страница29 апреля 2026, 13:15

Гуанжү (2)

Зохиогчийн талаас

"Мин Юнги миний бие ч бас чамтай адилхан зүйл мэдэрдэг болохоор."

Жүхэ нэг юм энэ нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгож ямар нэг зүйл хэлэхээр амаа нээв.

"Юу?! Үгүй ээ!"

Одоо ч Юнгиг найз охинтой гэх бодол Жүхэг бодит байдалд авчран ийм зүйл байж болохгүй гэж бодсоор толгойгоо сэгсэрнэ. Гараа түүнийх дээр тавиад аажмаар өөрөөсөө аван холдуулав.

"Яасан? Чи........хэдийн сэтгэлээ татчихсан юм уу?!" Юнгигийн зүрх зогсох шиг болов. Жүхэ хэдийн түүний зүрх сэтгэлийг авчихаад яаж ингэж чадаваа?

Жүхэ өөр тийшээ харан түгдэчсээр "Ү-үгүй ээ!". Тэр яг одоо түүнтэй харц тулгарна гэхээс дэндүү ихээр сандарч байлаа.
"..........чамд Жисү байгаа."

Юнги "Би түүнээс хэдийнээ салчихсан!"

"Юуу??" гэж Жүхэ түүний үгэнд итгэж ядсаар асуулаа.
"Гэхдээ яагаад....."

"Би түүнд сайн биш болохоор. Миний сайн хүн бол зөвхөн чи тэнэг минь."

"Айн......." Жүхэ ахиад гайхшран байрандаа гацан зогсоно. Тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байв. Ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч амнаас нь аа гэх авиа ч гарсангүй.

Юнги түүний энэ үйлдэлд дахин инээн үргэлж хийхийг хүсдэг байсан зүйлээ хийхээр гараа түүний хацар луу явуулж байтал....


"ХВАН ЖҮХЭ ХЭНТЭЙ ЯРИАД БАЙГАА ЮМ?" хэмээн ээж нь гэрийнхээ үүдэнд гарч ирээд орилоход тэд сандарсаар хурдхан нэгнээсээ холдоцгоолоо.

"Оройн мэнд хатагтай Хван." гээд сандарсан Юнги инээсээр бөхийн мэндлэв.

"Өглөөний мэнд!" түүний ээж нь засаж хэлээд "Хэн билээ?"

"Аа ээж...... энэ бол..... нөгөө........ Хубигийн сонбэним." хэмээн Жүхэ сандарсаар ээждээ хэлнэ.
"Бас Сөүлд......манай хөрш."

"Ааүү яахлаараа ийм царайлаг болч-" Жүхэ хачин царайлан ээж дээрээ очин цамцнаас нь татаж үгийг нь тасалдуулахад Юнги энэ үйлдлийг хараад инээнэ.

Жүхэгийн ээж "Энд ямар хэргээр хүрээд ирсэн билээ хонгор минь?"

"Үнэндээ.........." Юнги сандарч ичсээр шилэн хүзүүгээ маажин "........Жүхэтэй уулзах гээд."

Улаа бутрах хацартай Жүхэ хурдхан ээж рүүгээ харан "Тийм ээ! Би тэрэнд Гуанжүг үзүүлнэ гээд амлачихсан болохоор ирсэн юм." гэж худлаа ярив.

"Аан тийм байжээ." гээд ээж нь дулааханаар инээмсэглээд "Тэгвэл ор л доо Юнги. Бидэнд чамайг байлгах илүү өрөө байгаа шүү. Битгий санаа зов!"

"Воо.......та манай ээж мөн үү?" гэж Жүхэ хэзээ ч гэртээ танихгүй залуу оруулж байгаагүй ээжийгээ гайхсаар шивнэн хэлэв.

"Тэр царайлаг дээрээс нь инээж байгаа нь үнэхээр хөөрхөн юм." гэж түүний ээж хариу шивнэв.

"Аах..........тэрний инээмсэглэлд урхидуулсан өөр нэгэн хохирогч." хэмээн Жүхэ амандаа бувтнасаар "Ёстой аюултай залуу."




"Танилцсандаа баяртай байна ноён Хван." гээд Юнги аавтай нь гар бариад тэд буйдан дээр сууцгаалаа.

"Жүхэ яагаад буланд нуугдаад байгаа юм бэ? Хүрч ирээд сонбэнимтойгоо юм яриач."

"Аа......ээж намайг тэрнийг оруулах хоосон өрөөг цэвэрлэ гэсээн. Баяртай." гээд Жүхэ улаан лооль шиг л царайлсаар зочны өрөөнөөс унтлагын өрөө рүү хамаг хурдаараа гүйлээ. Харин Юнги томоо гэгч нь инээмсэглэсээр хором ч алдалгүй түүн рүү ширтэнэ.

"Жүхэ заримдаа хачин болчихдог юм." гээд аав нь инээн Юнгиг цай уу хэмээн дохилоо.

"Би тэнд унтах юм чинь явж түүнд өрөө бэлдэхэд нь тусалъя даа." Юнги босон бага зэрэг бөхийгөөд "Уриалагханаар хүлээн авсанд тань баярлалаа."

Жүхэгийн аав "Зүгээр дээ." зөөлнөөр инээмсэглээд "Цүнхээ ч гэсэн авч ороод тухтай байгаарай."

Юнги толгой дохиод хэлснээр нь цүнхээ аван Жүхэгийн байгаа өрөө рүү яарлаа.

Өрөөнд орж ирээд "Жүхэ" гэж түүнийг дуудахад тэд дахин харц тулгарах бөгөөд Юнги өөрийн эрхгүй инээнэ.

"Аан......өрөө бэлэн болчихлоо. Ээж хүсвэл хувцасны шүүгээг хэрэглээрэй гэсэн шүү." Жүхэ тайван байхыг хичээх ч дотроо бол үхтлээ сандарсаар байлаа.

Юнги "За баярлалаа."

Жүхэ түүний цүнх рүү харсаар "Юмаа гаргахад чинь туслах уу?"

"Үгүй дээ зүгээр." гээд түүн рүү ойртон очоод гарнаас нь барин "Зүгээр л энд надтай хамт бай-"

"ЖҮХЭ!!"

Хэмээн ээжийнх нь орилохыг сонсоод Юнги урам нь хугарсан байртай доош хараад санаа алдав. Ээж нь тэдэнд саад болчихлоо.

"За ээж?!"

"ХҮРЧ ИРЭЭД НАДАД ТУСЛААДАХАА!"

Жүхэ "Заа!!" түүн рүү эргэж харан "Уучлаарай." хэмээн үүд рүү дохиод өрөөнөөс гарав.

Жүхэгийн талаас

Хэдэн цаг өнгөрч орой болсон ч өнөөдрийн түүний хийсэн үйлдлийг бодсоор унтаж чадахгүй байлаа. Одоог хүртэл өөрийгөө зүүдлээд байгаа ч юм билүү гэж бодон өөрийгөө чимхэж үзсээр.

Гэхдээ тэр яаж манайхыг мэдсэн юм бол? Хуби тэрэнд хэлчихсэн юм уу? Намайг явсан хойгуур Сөүлд ямар нэг юм болсон юм уу?

"Мин Юнги миний бие ч бас чамтай адилхан зүйл мэдэрдэг болохоор."

Энэ үгийг хэзээ ч сонсоно гэж бодож байсангүй. Жаргалтай байгаа ч яг энэ нөхцөлд яаж хандах тал дээр үнэхээр будлиж байна.

"Май." гэх зөөлөн дуу гадаа хашаанд дуулдаж мөрөнд нэг юм хүрэх нь мэдрэгдэв. Юнги надад цамцаа нөмрүүлсэн байсан юм.

"Болгоомжтой бай үгүй бол ханиад хүрэх нь."

"Хэдийн унтчихсан байх гэж бодож байлаа." гэж асуухад тэр сандал дээр хажууд минь суулаа. Цаг ийм орой болж бас наашаа ирэх гэж ядарсан байж ингээд сэрүүн байгаад нь би гайхна.

"Унтаж чаддаггүй ээ." гээд түүний инээмсэглэн над руу ширтэх нь нүдэнд харагдлаа. Миний зүрх наадахад чинь тэсэхгүй шдээ!

"Яагаад?" гэж би асуулаа. Юу энэ унтаахайг унтахгүй байхад хүргэдэг байна?

"Тодорхой биш байна уу?" гээд өнөөх инээмсэглэл, над руу ширтэх харцтайгаа үл ялиг ойртоод "Чамайг Сөүлээс явснаас хойш сайн унтаж чадаагүй."

Энэ чинь.......тэр намайг санасан гэсэн үг үү?!

"Өмнө нь би өөрийнхөө сэтгэлийг ч ойлгодоггүй их тэнэг байсан тухай ярьж байнаа." гээд тэр хойшоо сандал налаад дээшээ сар луу харан санаа алдана.
"Тэр миний хүсч байсан найз охин биш харин чи бол-"

"Миав~"

"Өө сайн уу муужгай!" хэмээн би сандарсаар түүний яриаг тасалдуулсан мууртайгаа ярив. Үнэндээ түүний үгийг дуусгахыг хүсэхгүй байсан юм. Хэтэрхий гэнэтийн байна. 'Найз охин' гэх үгэнд би бэлэн биш байна. Хэдхэн өдрийн өмнө тэр найз охинтой байсан гэтэл одоо энд ингээд миний хажууд өөрсдийнхөө сэтгэлийг яриад байх юм. Дээрээс нь тэрнийг үнэхээр салсан үгүйг би яаж мэдэх юм бэ?

Юнги инээсээр "Яасан хөөрхөн юм." гэж муурыг хэлж байгаа юм шиг боловч над руу харж байлаа.

"Тийм ээ." гээд би хачин гэгч нь инээгээд худлаа эвшээв.

"Нойр хүрч байх чинь." би босон бага зэрэг суниагаад түүнд цамцыг нь буцааж өгөн "Сайхан амраарай Юнги."

"Мм" гээд тэр инээмсэглэн толгой дохиод "Сайхан амраарай. Маргааш өглөө уулзъя."

Би гэртээ орон өрөө рүүгээ зүглэлээ. Тэр хажууханд минь байгаа болохоор  өнөөдөр би сайн унтаж чадах байх.

29 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!