Гуанжү (1)
Шюгагийн талаас
Мартсан зүйл байгаа эсэхийг дахин нэг удаа шалгалаа. Өчигдөр шөнө ер унтаж чадаагүй бөгөөд зөвхөн Жүхэтэй уулзахыг хэр их хүсч байгаагаа л бодсон. Түүнгүй энэ хэдэн өдрүүд яг л хэдэн арван жил сар шиг санагдаж байсан ч дахиад Жүхэг харна гэж бодохоор л гэдсэнд хачин мэдрэмж төрнө.
Жүхэ уулзахын тулд ингэж их хүсч тэмүүлэх юм гэж зүүдэлсэн ч үгүй явсан. Өмнө нь Жисүтэй уулзахдаа ч ийм догдло, хүслийг мэдэрч байгаагүй.
Гарахаасаа өмнө Жиминий өгсөн цаасан дээрхийг дахин нэг харлаа. Энэ л миний хүрэх газар.
Жүхэ-яа намайг дахиад жоохон л хүлээчих!
Жүхэгийн талаас
Утасныхаа аваагүй дуудлагуудын жагсаалтыг харна. Байнга шахуу утастайгаа явж байсан болохоор хэнээс дуудлага, месеж ирж байгааг хараад л хариулах эсэхээ шийдэн хариулж байсан юм. Харин тэр хүнийхд л хариу өгөөгүй.
Мин Юнгигээс ирсэн нэг ч дуудлагыг аваагүйгээ эргэн харлаа. Түүний хоолойг сонсож бас яримааргүй байсан юм. Тэдний үнсэлдэж байхыг харсны дараа гэнэтхэн зугтаагаад явчхаад дахин тэднээс болж өөртөө дарамт учруулахыг хүсээгүй. Тэрийгээ надад харуулсандаа гэмшиж намайг өрөвдөн сэтгэлийг минь засах гэж байгаа түүний яриаг сонсмооргүй байна шүү дээ.
Юнги хэдий буруугаа мэдэрч гэмшиж байлаа ч тэр энэ бүгдийн дараа зүгээр л намайг сэтгэл санаагаар өргөх гэсэн биз.
Бурхан минь энэ тухай дахиж бодмооргүй байна.
"Жүхэ! Яг одоо босож ирээд дахиад нэг ямар нэг хэрэгтэй зүйл хийгээдэх дээ!!" хэмээн зочны өрөөнөөс ээжийн орилох дууг сонслоо.
"ОДОО БАС ЮУ ВЭ? ЭЭЖ!" гээд босон алхсаар эргүүлэн орилов.
Ээж "Өдөржин шөнөжин наад утсаа гөлрөөд өрөөндөө суухаа болиоч!" гэж загнана.
"Хонгор минь зүгээр ганцааранг нь орчих л доо. Хичээл хийж хийж ирчхээд амрах хэрэгтэй шд ээ. Охин маань өөрөө өөртөө чөлөөт цаг гаргаж болно шүү дээ." Тийм ээ ааваа ээжид сайн хэл!
"Юу амралтаа? Энэ янзаараа утас гөлрөөд байх юм бол харин ч өвчтэй болох байх шүү." гэж ээж аавийн үгийг эсэргүүцнэ.
Би ярвайсаар "Тэгээд надаар юу хийлгэх гээд байгаан?"
"Май" гээд ээж надад усны сав өгөн "Гадаа гарж хашаандах цэцэг усал."
"Аахх та зүгээр өөрөө хийхээс залхуураад намайг дуудсан тийм үү?" гээд би нүдээ эргэлдүүллээ.
"Алив миний охин" гээд ээж гуай одоо инээсээр "Явж цэцгээ усал. Тэгвэл ээж нь амарч чадна шдээ."
Миний залхуу зан ээжээс минь улбаатай л даа.
Аав "Чи хиймээргүй байгаа бол аав нь хийе."
"Зүгээрээ аав." Юутай ч түүнийг бодлоосоо авч хаяхын тулд ямар нэгэн юм хийх хэрэгтэй.
Зохиогчийн талаас
"Эээ ээж гуай одоо яагаад сарнай шиг гоё цэцэг тариагүй юм. Хэний ч мэдэхгүй сонин цэцэгс харагдаад байх юм?" гэсээр Жүхэ цэцэгсээ услан зогсоход навчис дээр нь усны дусал бөнжигнөнө.
Гэнэт ард нь чимээ гарахад Жүхэ "Ээ бурх-" гэснээ гэрийнхээ тэжээвэр муурыг харснаа "Өө.........чи байжээ."
Жүхэгийн аав гэртээ муур авчирснаас хойш муур нь Жүхэд дургүй байдгийг тэр мэднэ. Тэдний муур нь Жүхэг харахаараа л муухай дуугарч хүйтэн хөндий ханддаг. Гэсэн ч Жүхэ муур нь өөрт муухай ханддагийг эс тоон хайртай хэвээр л.
"Чи яг тэр хүн шиг гэдгээ мэдэх үү? Хүйтэн хөндий бас залхуу. Дээрээс нь би чамд хайртай гэхдээ чи намайг буцааж хайрладаггүй."
"Аах....." гэж санаа алдсаар Жүхэ ярьж байгаа зүйлдээ гайхан муур луугаа ширтсээр. "Тэр одоо юу хийж байгаа бол. Магадгүй амарч байгаа байх тэр бүдүүлэг найз о-"
"ЖҮХЭ!"
Дуу гарах зүг рүү Жүхэ болон түүний муур харлаа. Тэдний байшингийн эсрэг талд замын цаана хэдхэн метрийн зайд Юнги инээмсэглэн зогсож байлаа.
Жүхэ "Муужгай минь хар даа. Миний яриад байсан хүн энэ."
"БАЙЗ ЮУ ВЭ?!" гэж Жүхэ гэнэт хашхирав.
Өөр лүү нь гүйх Юнгиг харсаар Жүхэ байрандаа чимээгүйхэн шүлсээ залгилан зогсох бөгөөд хэтэрхий гэнэтийн энэ үйлдлээс болоод шоконд орсон байлаа.
*Энэ бодит гэж үү?* тэр өөрийгөө хий юм харж байна гэж бодсон ч түүний биеийг хоёр гар ороон тэврээд авлаа. Харин Юнги түүнийг дахиад хааш нь ч явуулахгүй гэсэн шиг чанга тэврэнэ.
Юнги нүүр дүүрэн инээмсэглэсээр "Ашгүй чамайг олчихлоо."
Жүхэ түүнээс холдох гэсэн ч Юнги тавилгүй тэвэрсээр байлаа.
"Юнги би-"
"Битгий." Жүхэгийн үгийг таслав. Тэр түүнийг хэсэгхэн ч гэсэн энгэртээ тэврэхийг хүссэн нь энэ юм. "Ингээд зогсож байгаач."
"Чи яагаад энд хүрээд ирсэн юм?" Жүхэ түүний цээжинд наасан нүүрээ улайж халуу оргихыг мэдрэх ба Юнгигээс үнэртэх анхилуун үнэрийг нь үнэртэнэ. Жүхэ энэ мөчийг маш ихээр санаж байснаа мэдлээ.
"Би чамд энийг хэлэх гэж ирлээ." гээд тэврэлтээ улам чангаруулсаар "Надаас сэтгэлээ татах гэж битгий оролд."
"Юу?........яагаад энэ тухай яриад байгаа юм?" Жүхэ мэгдэж сандарсаар өөр зүйл хэлж чадахгүй зогсоно. Одоо л чухам юу болоод байгааг ойлгож эхлэх шиг.
"Сүүлийн хэдэн өдөр чамд энийг л хэлэхийг хүсч байлаа." гээд Юнги гараа суллан бага зэрэг холдоод түүн рүү харлаа. Жүхэ ч мөн нүд рүү нь ширтсээр өөрийнхөө догдолж байгааг мэдэрнэ.
"Чамайг надад сайн хэвээрээ байгаасай гэж хүсч байна." гээд Юнги өмнөх шигээ жаргалтай байгааг илтгэх Жүхэгийн нүд рүү ширтэнэ.
"Мин Юнги миний бие ч бас чамтай адилхан зүйл мэдэрдэг болохоор."
Жүхэ саяны сонссон зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Тэр зөв сонссон тийм биз дээ? Нүд нь гайхан томорсоор Юнги рүү цоо ширтэнэ.
*Тэ-Тэр сая.............надад сэтгэлээ илчилсэн үү?!*
Юнги түүний гайхсан царайг нь харан инээх бөгөөд цээжиндээ багтаж ядан цохилох зүрхээ чагнана.
Жүхэ нэг юм энэ нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгож ямар нэг зүйл хэлэхээр амаа нээв.
"Юу?! Үгүй ээ!"
(Сайхан мэдээтэй эх зохиолч маань зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Тиймээс энэ өгүүллэг маань дуусаж өөр бас гоё 2 ч өгүүллэг байгаа шүү. Бас 'Хүчээр гэрэлсэн нь' ээ бас үргэлжлүүлнэ ээ. Хамт байгаарай 🙏😆)
