22 страница29 апреля 2026, 13:15

Түүний

Жүхэгийн талаас

"Хөөх үзэсгэлэнтэй юмаа." эргэн тойронд байх гэрлийг харна биширнэ. Орой Сөүлийн янз бүрийн олон дэлгүүрээр дүүрсэн энэ гудамж үнэхээр биширмээр гайхалтай нь тодорхой шүү дээ.

"Юнги-яа~ намайг хүлээж бай л даа!" гээд Жисүг урд алхах найз залуу дээрээ гүйцэж очих гэж байхдаа намайг мөрлөчхөв. Мэдээж тэр энэ боломжийг алдахгүй. Новш гэж...

"Чи сая харсан уу?" гэж би хажууд алхах Жиминд хандан "Энэ bitc- Жисү намайг албаар цохисон."

Жимин "Битгий тоо. Тэр зүгээр хардсан байх."
Юуу?? Надтай хардаад байх хэрэг юу байна? Бурханы ивээлээр тэр одоо Юнгитэй үерхэж байгаа хшн нь байж.

"Тэгээд чи тэр хёнтой ямаршуухан байна даа? Энгийн харилцаж байгаа юу?" гэж Жимин асуув.

"Хичээж л байна." Гэхдээ энэ муу тэнэг мэдрэмж түүнтэй ярих гэхээр л гарч ирээд байх юм. Одоо л яагаад нэг талын өрөөсөн хайр ийм хэцүү байдгийг ойлгож байна.

"Та хоёр хэний тухай яриад байгаа юм?" гэж Хубиг яриан дундуур гэнэт орж ирэхэд би багахан цочлоо.

"Аан........хэнийг ч бишээ!" гээд би толгой сэгсрэв.

"Чи ойрдоо үнэхээр хачин байгаа шүү." хэмээн Хуби миний аав аятай л хэлэв.

Тэхён "Одоо хэдүүлээ хаашаа явах уу?"

Бид нар хүн ихтэй гудамжны голд хоорондоо ярьж болохоор ойрхон явцгаана. Залуус энэ газар байгаа охидын анхаарлыг татахаас зайлс хийж байгаа нь тодорхой байлаа.

Би "Хоол идэхээр явцгаая!" гэж санал болголоо.

"Үгүй ээ эхлээд дэлгүүр хэсэцгээе." гэж Жисү эсэргүүцэв. Тэр лав дэлгүүр хэсэхийг хүссэндээ биш зүгээр л надтай маргах гэсэндээ ингэж хэлсэн биз. Залуусыг өөр тийш юм харж хараагүй байх үед Жисү над руу үнэхээр муухай харж байхыг анзаарав.

"Нөгөө......." залуус яахаа шийдэж чадахгүй байгаа юм шиг таагүй харагдана.

Жин "Та нар яахыг мэдэхгүй байгаа ч би хоол идэхээр явцгаая гэж бодож байна." Вууаа миний удаан төөрөлдсөн ах минь~~

ТэГүк "Яасан ч бай бид хоёрт зүгээр."

"Юм идэцгээе. Одоо хүртэл би юу ч идээгүй явж байна." гэж Хубиг хэлэхэд Жисү дурамжхан царай гаргана.

Би "Тийм ээ болж байна." гээд харвал харц минь Юнги инээмсэглэж байхтай таарав.
Юнги. дөнгөж сая. надтай. санал нэгдлээ. Зүгээр юм шиг бай Жүхэ. Зүгээр юм шиг бай.

Жимин нэгдэн "Би ч бас."

"Бид эхлээд хоол идэхээр явбал чамайг дургүйцэхгүй гэж найдъя." гэж Намжүүн эелдгээр Жисүд хэлэв.

"Тэгэлгүй дээ." Жисү..тэр энэ хүчлэн гаргах инээмсэглэлээ сайн ашиглах юм аа.

Зохиогчийн талаас

Тэд бүгд өөр өөрсдийнхөө хүсэл сонирхлоор өөр өөр хоолны хэсэгт таран явцгаана. Тэдний ихэнх нь солонгос хоолны хэсэгт байх бол зөвхөн Жин, Намжүүн, Жүхэ нар л бургер идэхийг илүүд үзжээ.

Жүхэ харин тэр хоёрын ардаас явна. Энэ хоёр хүнтэй найз бол ийм газар ингэж л явах хэрэгтэй. Гэвч тэд хоорондоо холгүйхэн явцгаана.
Жүхэ тэднийг ярианд нь оролцон юм яривал дургүйцэхгүй гэдгийг мэдэж байгаа ч тэр хоёрт саад бололгүй ард нь явна.

Тэд захиалга өгөх хэсэгт ирэхэд Намжүүн "Жүхэ чи юу захиалах юм?"

Жүхэ "Чийзбургер комбо."

Жин хөгжилтэй гэгч нь "Заа би даая!"

Жүхэ Жинийг даая гэсэнд татгалзах хариу өгч амжаагүй байтал өөр маш танил нэгэн хоолой сонсогдов.

"Хэрэггүй ээ хён. Би төлье." Юнги тэдэн рүү ойртох ба ард нь түүний найз охин дурамжхан байртай явна.

"Үгүй ээ! Зүгээр ээ. Би төлчихье." Жүхэ эсэргүүцэв.

"Хачин байхаа болио. Жүхэ" Юнги инээгээд "Чи хэн хүнээс ч илүү үнэгүй хоолонд дуртай шдээ."

Юнги ингэж нэг Жүхэтэй юм ярьсандаа баярлаж байлаа. Жүхэ өөрийг нь үл тоож байгааг мэдэх бөгөөд энэ нь Жүхэтэй ярилцах хүслийг нь илүүтэйгээр төрүүлэх ажээ. Хэрэв өөр хүн түүнийг үл тоогоод байсан бол тэр анхаарахгүй ч энэ бол өөр тохиолдол. Юнги түүний дууг санасан юм.

Тийм ээ энэ, Юнги дэндүү тэнэг. Зүрх сэтгэлийнх нь онцгой орон зайг Жүхэ эзэлж байгааг ч мэдэхгүй тийм тэнэг. Тэр өөрийнхөө жинхэнэ сэтгэлийг ч ойлгохгүй удаан Жисүд сайн байсан гэх бодолдоо хэтэрхий их сохорчихсон.

"Зааз......." Жүхэ бууж өгөн 'хуучны өдрүүд" шигээ Юнгитэй энгийн байхыг хичээнэ.

"Юнги минийхээр төлчих өө." гээд Жисү картаа өгөв.

"Үгүй дээ." Юнги эелдгээр картыг нь буцааж өгөн "Энэ миний амлалт байгаа юм."

"Амлалтаа?" хэмээн Жисү энэ үгийг сонссондоо ярвайв.

Жонгүк "Воо хён таны бургер амттай харагдаж байна!"

"Май хаз." гээд Жин макнэдаа анхаарал халамж тавина. Жонгүк ойртож ирээд маш том хазахад хён нь бургерээ буцаан татав.

"Яа!" гэж Жин гонгинон бургерийнхээ үлдсэн хэсэг лүүгээ харна.

"Уучлаарай гэхдээ энд идэж болохгүй ээ." хэмээн ажилтан Жинд хэлэв. Хувцасны дэлгүүрт байсан ба дэлгүүрийнхэн бараагаа хоолонд бохирдуулахыг хүссэнгүй.

"Аа" гэж Жин орилсноо дэлгүүрээс гарав. Хоол бол нэн тэргүүний зүйл.

Энэ хооронд Юнги нүдэндээ харагдсан бариу малганаас нэгийг аван ойролцоох толь олж харан өмсөж үзэхээр шийдэв.

a113810726bc45333ebb3a6da3431692.jpg

Жүхэ "Хөөх наад малгай чинь танд гоё харагдаж байна!" Жисүг өөр хувцасны хэсэгт сонирхон үзэх хооронд Жүхэд Юнгитэй энгийн яриа өрнүүлэх боломж олдсон юм.

"Тийм байна уу?" гээд Юнги өөрийгөө толинд хараад дажгүй харагдаж баярлана.

"Тийм ээ. Swag харагдаж байна." хэмээгээд Жүхэ эрхий хуруугаа гозойлгоход Юнги инээнэ.

*Жүхэ буцаад ирчихлээ.* Юнги өөрт мэдрэгдэх сэтгэл хөдлөлөө дарахыг хичээх ч болсонгүй.

Юнги "Баярлалаа." гээд бүүр томоор инээмсэглэнэ.

Жүхэ түүн рүү эргүүлэн инээмсэглээд спорт загварын толгойны кистнээс нэгийг аван "Май энийг зүүгээд үз дээ."

Юнги малгайгаа тайлан үсээ янзлаад  Жүхэгийн өгснийг өмсөнө.
Энэ кист нь яг л Юнгид зориулсан мэт түүнд гайхалтай зохихыг хараад Жүхэгийн хацар халуу оргиж байв. Үсээ ингэж янзлан духаа ил гаргах нь Жүхэд таалагдах ажээ.

"Би ямар харагдаж байна?"

7095260d915d9c7011c77c55c2556e77.jpg

"Янзтай." Төгс гэх үг илүү таарна. Жүхэ бодно.

Жүхэд түүний хамгийн ихээр таалагддаг зүйл инээмсэглэл байсан бол одоо хоёр дах нь Юнгигийн толгойны кисттэй төрх.

"Сайхан амраарай сонбэ!" гэж Жүхэ даллаад гэр лүүгээ орох гэв.

Юнги "Байзаарай." Хэтэрхий эрт байх бөгөөд Юнги хараахан Жүхэг явуулахыг хүссэнгүй. Өмнөх Жүхэ эргээд ирсэн үед лав үгүй шүү.

"За?" гээд Жүхэ эргэж харав.

Юнгий юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч түүнийг үлдээх ямар нэг зүйл хэлэх хэрэгтэйг мэдэж байлаа.

"Чи одоо зүгээр тийм биз дээ?"

Энэ гэнэтийн асуулт Жүхэг гайхахад хүргэв. Үнэнийг хэлэхэд тэр зүгээр биш байгаа ч тэр хичээж байгаа.

Жүхэ "Тийм ээ яагаад ингэж асуугаав?"

"Өнгөрсөн хэд хоног чамайг өөр байхыг анзаарсан. Хэрэв чамд ямар нэг асуудал байгаа бол чи хэзээд надаас тусламж гуйж болно." гээд Юнги инээмсэглэв.

*Тэр асуудал нь чи гэвэл чи юу хиж чадах юм?*

"Юу байхгүй ээ. Зүгээр л сургуулийн ойролцоох зайрмагийн дэлгүүр хаагдсан болохоор гунигтай байсан юм." гэж Жүхэ худлаа хэллээ.

Юнги "Аан тийм байжээ? Надад хэлэхгүй дээ. Тэр дэлгүүрийнхээс ч илүү гоё амттай зайрмагны газар чамайг аваачина." Ийм жижигхэн асуудал байсан гэдгий мэдээд түүний мөрөн дээрх хүнд ачаа алга болчих шиг санагдана. Гэхдээ том асуудал байсан ч тэр Жүхэгийн инээж байхыг харахын тулд юуг ч хийхэд бэлэн хэвээр.

"Баярлалаа Юнги." Жүхэ, Юнгийн шийдэмгий хэлэхийг сонсоод зүрхээ түргэн цохилж байхыг мэдэрнэ.

Юнги "Хөршийнхөө төлөө юу ч байсан."
*Тийм дээ би Юнгигийн хувьд чи зүгээр л нэг хөрш. Үүнээс цаашгүй.* Жүхэ бодон дотроо хүндээр санаа алдав.

"Тиймээс цоглог байгаарай за юу?!" гээд Юнги тэнэг инээн Жүхэгийн хацраас чимхэх нь Жүхэг эгдүүтэй харагдуулна.

Жүхэ "Аашш!" гээд түүний гарыг түлхээд "Энэ ажушиг дээ......." Юнгигийн хийсэн үйлдэлд инээн хацраа илнэ.

*Энэ инээмсэглэлийг л хайж байлаа.* хэмээн Юнги бодов.

"Юутай ч одоо сайхан амраарай сонбэ." гэж тэр хоёр дахиа даллахад Юнги толгой дохин "Ммм сайхан амраарай." хэмээн Жүхэ рүү даллахдаа өнөөдөр хүссэн зүйлээ авсан ба одоо л тайван унтаж чадах нь гэж бодно. Жүхэгийн дууг бас инээмсэглэлийг нь.

22 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!