Ёс бус
Зохиогчийн талаас
Жүхэ гэж ядарсан амьтан өглөө эртлэн босоод зуршил болсноороо хурдхан шүршүүрт орлоо. Өнгөрсөн шөнө түүнийг сайхан амарсан гэвэл худал хэлсэн болно. Тэр Мин Юнги гэх хүний тухай хором секунд ч алдалгүй бодсоор шөнийг орондоо хөрвөөж өнгөрсөн юм.
Гэвч Юнги, Жисү нар үерхэж байгаа бөгөөд Жүхэгийн Юнгиг гэх сэтгэл ч хэвээр. Үнэндээ түүний энэ сэтгэл нь өчигдөр оройноос хойш улам ихээр нэмэгдэж байлаа.
Жүхэ толинд өөрийнхөө дэндүү их уйлсан нүүрийг олж харлаа. Одоогоор түүний гадна төрх цонхигор, ядарсан бас уймарсан байлаа.
Удалгүй тэр замбараагүй болсон үс, уйлсан нь илхэн харагдах нүдээ арай дээр болгож янзлаад сургууль руугаа явахаар цүнхээ аван мөрөндөө тохоод гэрээсээ гарахаар хаалгаа нээв.
"ЧИ-"
Жүхэ өөдөөс харан зогсох хүнийг хараад гацах шиг болов. Тэр энэ хүнийг энд ингээд зогсож байх юм гэж хэзээ ч санасангүй. Юнги бишээ. БиТиЭс-н гишүүд ч биш. Харин Жисү юм.
"Чи яагаад энд?....." гэж Жүхэ гайхан асуув.
"Би Юнгигийн найз охин. Энд байх эрхтэй шүү! Бас чи яагаад энд амьдарч байдаг юм?!!"
"Энэ миний гэр...."
"Би чамд түүнийг тайван орхиод өг гэж хэлээгүй билүү? Чамайг түнээс холд гэж хэлээд байхад одоо түүний хажууд амьдардгаа надад хэлээд байгаа юм уу?!" гэж Жисү дээд зэргээр хардаж бас атаархана.
"Тэгээд юу гэж?" хэмээн Жүхэ нүдээ эргэлдүүллээ. Тэр өглөө боссон даруйдаа л ийм төрлийн драма үзэхийг хүсэхгүй байгаа хэдий ч Жисү тэрнийг тайван явуулахгүй байв.
"Чи муу өлөгчин сонбэним-ийгээ яаж дуудахыг мэдэхгүй юу?!" гээд Жисү гараараа Жүхэгийн ар нуруунаас хүчээр татахад түүний хурц хумс нь хөөрхий охины арьсанд шигдэнэ.
"Би чамайг нүү гэж байна. ЯГ ОДОО"
"Чи галзуу юм уу?" гээд түүний гарыг холдуулан муухай харсаар
"Энэ чинь миний гэр. Би яагаад явах ёстой гэж?"
"Намайг чамд тийм зүйл хийхээс өмнө яв гичий минь." гэж Жисү хараал хэлэв.
"Хмм тэгээд чамайг тэгэхийг чинь харъя л даа." гээд Жүхэ догь байхыг хичээнэ. Зэвүүн хэрнээ догь, зөв эерэг бодолтой байх зан чанарыг Хуби, Жүхэ хоёр гэр бүлээсээ сурсан. Энэ мэт муу хүмүүсийн дор орохгүй гэсэндээ.
"Чи түүнд сэтгэлтэй үгүй гэж үү?" Жисүгийн уур маш ихээр хүрнэ. Жүхэ харин хэлэх үггүй чимээгүй л зогсоно. Энэ чимээгүй байдал Жисүд тийм гэх хариултыг өгөх шиг болов.
"Аа тэгээд л чи тэрэнтэй дотно байхыг хүсдэг юм байна! Юнгигийн сэтгэлийг өөртөө татаж надаас түүнийг булаах гэдэг байх тийм биз муу өл-"
"Юу болоод байгаа юм?" гэсээр эцэст нь Юнги хаалгаа нээгээд "Жисү? Чи энд юу хийж байгаа юм бэ?"
"Юнги чи энэ охиныг хажууд талд чинь амьдардаг гэж надад яаж хэлэхгүй байж чадав аа?!" хэмээн Жисү хашхична.
"Жисү" Юнги санаа алдан шанаагаа илээд "Чи өөрийгөө энд юу хийж байна гэж бодоов?"
"Надад хариулаад аль Юнги. Энэ өлөгчин чиний хувьд юу юм?"
"Жисү Жүхэг ийм үгээр битгий дуудаад бай!" гэж Юнги боловсон бус аашлах найз охин руугаа уурлав. Тэр Жисүг ийм новшийн зан араншинтай гэж мэдээгүй юм.
"Сургууль дээр уулзъя сонбэ." гээд Жүхэ энэ замбараагүй байдлаас явахыг хүссэн тул хурдан алхана.
Жисү "Яа-" хэмээн Жүхэгийн араас үсийг нь зулгаах гэхэд Юнги түүнд гар хүрэхээс өмнө Жисүгийн гарыг бариад авлаа.
"Юнги чи яагаад тэрнийг өмөөрч хамгаалаад байгаа юм?!" гэж Жисү орилов. Яг галзуурсандаа түүний нүүр улайна.
"Чи ийм байдал үүсгэж ёс бус аашлаад байгаа болохоор!" Юнги өөрийнхөө найз охин гэх хүнийг ийм нэгэн гэдэгт итгэж чадахгүй байв.
"Ёс бус гэнээ? Чамтай дотно болж чадахгүй дээ тэр охинтой зүгээр тулж ярилцаж байхад чи намайг ёс бус гэнээ?!"
"Хэрвээ чи энэ хэвээр аашилсаар бай юм бол наадахаа мартаарай. Би энийг чинь тэвчихгүй." гэж хэлээд Юнги түүний гарыг тавин нэг хүндээр амьсгалаа гаргачихаад цааш алхлаа.
"Яа Юнги!!" Жисү дуудсан ч тэр эргэж харалгүй яваад өгөв.
"Аягүү яагаад намайг энд дуудаав?" гээд Жимин номын санд суух Жүхэгийн өөдөөс харж суув. Завсарлагааны цаг ба энэ нь Юнги, Жисү хоёр магадгүй БиТиЭс-н гишүүдтэй хамт цайны газар байгаа гэсэн үг байлаа. Харин Жүхэ тэднийг харахыг хүсээгүй юм.
"Ярилцах гээд. Намайг Юнги бид хоёрын тухай ганц мэдэх хүн нь чи юм чинь." Жүхэ санаа алдаад ширээн дээр шанаагаа тулна.
Жимин "Яасан бэ? Ямар нэгэн болсон юм уу?" гээд гарт тааралдсан номоо дэлгэлээ.
"Жисү бид хоёрыг хөршүүд гэдгийг мэдчихсэн байна лээ. Өнөө өглөө том хэрэг тарьсан."
"Ххмм тэр галзуу охиныг тэгсэнд гайхах юм алга даа." Жимин мөрөө хавчаад "Юнги хёныг бодохоор таагүй л байна."
"Гэхдээ........" гээд Жимин номоо буцааж тавин Жүхэ рүү ойртоод "Чи тэдний найз охин-найз хөвгүүний харилцаанаас сонин зүйл анзаараагүй юу?"
"Үгүй ээ." гээд Жүхэ толгой сэгсрэв.
Жимин "Тэд хэзээ ч гар гараасаа хөтөлж, нэгнээ үнсэж тэвэрч байгаагүй. Юнги найз охинтой болвол байнга тэвэрч байна гэж хэлж байсан. Гэтэл одоо Жисүд хүрэх ч үгүй байгаа."
"Пфф чи яаж мэдэж байгаа юм? Тэд магадгүй хоёулаа байхдаа тэгдэг байх." Ингэж бодоход л Жүхэгийн зүрх өвдөнө.
"Наадахад чинь эргэлзэж байна." гээд Жимин буцаж хойш налан суув.
"Аааххх ЧимЧим! Чиний бүжгээс болоод олон халуухан сайхан залуус хичээлд ирэхгүй байна. Мэдэв үү?" гэж Жүхэ гонгинон үсээ сэгсийлгээд "Намайг өөр хүнтэй болгож чадахгүй нь уу?! Юнгиг гэх сэтгэлээ хурдан алга болгомоор байна!"
"Чи Юнгид сайн юм уу??" гэж Хубиг орилоход Жүхэ хурдхан амыг нь таглав.
"Хуби чишшш энэ чинь номын сан. Чимээгүй л дээ!"
"Жүхэ-яа........"
Хусог гарыг нь амнаасаа холдуулаад гэнэтхэн Жүхэг татан тэврэхэд Жүхэ гайхах бол Жимин Хубигын хэтрүүлсэн үйлдэлд инээнэ.
"Хөөрхий дөө чи минь." Хуби түүний нурууг илэн "Их шаналж гунигласан байх даа. Яагаад надад эртхэн хэлээгүй юм?~"
"Аашш" Жүхэ санаа алдаад "Убба би зүгээр ээ."
Хуби "Чи 'Би зүгээр' гэж хэлэх үедээ нэг л биш болчихдог." гэснээ "За зүгээр дээ. Мөрөн дээр минь уйлж болно за."
"Хуби!" гээд Жүхэ түүнээс холдоод буцан суудалдаа суув.
"Гайхалтай, миний нууцыг дахиад нэг хүн мэддэг болчихлоо."
