Мэдрэмжүүд
Зохиогчийн талаас
"Чи түүнд сэтгэлтэй үгүй гэж үү?"
Гэх үгс Юнгигийн толгойд эргэлдсээр. Тэр өглөө гэрээсээ гарахаас өмнө хаалганы цаанаас Жисүг Жүхэгээс ийн асууж байхыг сонсчихсон юм. Гэхдээ энэ асуултын хариуг мэдэхгүй байгаа нь түүнийг илүүтэйгээр галзууруулах шахна. Бас нөгөөтэйгөөр Жисүгийн хэлсэн дараагийн өгүүлбэрээс хариултыг нь тааж болох мэт.
"Аа тэгээд л чи тэрэнтэй дотно байхыг хүсдэг юм байна!"
"Жүхэ надад сайн гэж хэлсэн юм болов уу?" гэж өөрөө өөртэйгөө ярих ба хэрэв энэ үнэн бол яана гэж бодно.
"Үгүй байх аа. Тэр намайг гэдэг байх учиргүй."
Юнги энэ асуултын хариултыг мэдэхийг үнэхээр хүснэ. Анх удаагаа л тэр ямар зүйлийн тухай олж мэдэхээс байж ядна.
"Жүхэ-яа........" хэмээн Жүхэг цахилгаан шатнаас буун гэр лүүгээ орох гэж байгааг хараад Юнги дуудав. Жүхэ ядарсан харагдах бөгөөд хэдийн цааш амьдрах хүсэлгүй хүн шиг үхлүүд цонхийсон байдалтай байлаа.
Харин Жүхэ өөрт нь санаа зовсон байдалтай дуугарах түүний хоолойг сонсоод яг одоо мэдрэх мэдрэмжүүдээ нуухыг хичээн зогсоод Юнги зүг харцаа чиглүүлэх ч түүн лүү эгцлэн харсангүй.
"Хэрэв өглөөний явдлыг ярих гэж байгаа бол хэрэггүй ээ." Жисүтэй болсон зүйлийг хэдийн харсан Юнгиг хөрш нь тэдний үерхэлд саад болж байгаа тухай ярина гэж бодсоор Жүхэ ийн хэлсэн юм.
"Үгүй ээ. Би тэр тухай ярих гээгүй." гэж Юнги аяархан дуугарав.
"Зүгээр тэр үнэн болов уу л гэж..........чиний надад сайн гэдэгт." хэмээн шуудхан хэлчхэв.
Энэ агшинд Жүхэгийн нүд гайхан томрох бөгөөд байрандаа хөдөлгөөнгүй таг гацан зогсов. Тэгээд удалгүй Юнгиг ингэж асуусныг ухааран түргэн цохилох зүрхнийхээ хэмнэлийг мэдэрнэ. Жүхэ сонссон зүйлдээ итгэж ядсаар шүлсээ гүд хийтэл залгина.
*Тэр хэдийн мэдчихсэн бололтой.*
"Намайг уучлаарай." гээд Жүхэ доод уруулаа хазлан "Энэ буруу гэдгийг мэднээ. Бас ийм зүйл болох ёсгүй байсан гэхдээ........би яаж ч чадалгүй танд сайн болчихсон. Энгийн найз гэдгээс илүүгээр хардаг болчихсон."
Жүхэгийн энэ хариулт Юнгиг хэлэх үггүй болгох ба тэр хоёрын дунд хэсэг чимээгүй, эвгүй байдал ноёрхов.
"Гэхдээ би удахгүй сэтгэлээ татаад авчихнаа. Тиймээс битгий санаа зовоорой." Жүхэ сандарна. Маш ихээр сандрах бөгөөд ингээд Юнги сэтгэлийг нь мэдсэн учраас түүний зүрх дотроо дэлбэрэх шахаж байлаа.
Нүд нь улайж нулимс нь цийлгэнэх хэдий ч үлдсэн хамаг хүчээрээ уйлахгүйг хичээн нулимсаа тэвчинэ. Юнги түүнд эргээд сайн болохгүй учраас түүний урд уйлж яршигтай амьтан шиг харагдахыг хүсээгүй юм. Тэр түүнд шаналж байгаагаа харуулахыг хүсээгүй. Хамгийн чухал нь Юнги өөрийг нь өрөвдөөсэй гэж хүссэнгүй.
Тэд хоёул бодолхийлэн зогсоцгооно.
Юнги дахиад л өнөөх үл ойлгогдох мэдрэмждээ төөрөлдөнө. Түүний зүрх сэтгэл Жүхэг гэх бөгөөд Жүхэг өөрөөс нь сэтгэлээ татаж авахыг болиулахыг хүснэ. Гэсэн хэдий ч Жисүд сайн гээд үерхэж байж давхар Жүхэг өөртөө байлгахыг хүсэх нь амиа бодсон хэрэг гэдийг мэдэж байлаа.
Юнги будлиж байлаа басхүү өөрийнхөө мэдрэмжид итгэлгүй байх ажээ. Гэхдээ л Юнги энэ үл ойлгогдох мэдрэмж нь удахгүй алга болно гэж найдна.
Өмнө дэрэн дээрээ толгой тавиу үгүй юу унтдаг байсан Жүхэ сүүлийн хэдэн өдрийн турш унтаж чадахгүй байгаа билээ. Одоо ч тэр өрөөндөө бүүдгэр гэрлийн дор хоосон ширтэн бодолхийлнэ. Нойр гэх зүйл түүнээс нисэн оджээ.
Жүхэ хэдэн цагийн өмнө болсон явдлыг буюу гэртээ орохын өмнө Юнгитэй таарсан үеийг санахад л сэтгэлээ илчлэхийг сонссон Юнгигийн доош харж байсан дүр зураг нүдэнд нь үзэгдэв.
"Тэр надаас болоод их таагүй байсан байх даа."
Нөгөө талд Юнги хана налан зогссоор Жүхэгийн тухай бодож байгааг Жүхэ яаж мэдэх билээ. Гэвч харамсалтай нь Юнги хараахан өөрийн сэтгэлээ ойлгоогүй л байлаа.
Хэтэрхий уйлснаас болж нүд нь бүрэлзэх бөгөөд орны хажуу дах тавиур байсан утас нь дуугарахад хэн залгаж байгааг ч харалгүй шүүгээн дээрээс утсаа авлаа. Харин энэ дуудлага түүний утсан дээр 'Хуби' гэж хадгалагдсан дугаараас байлаа.
Бараг дуудлага тасрахын алдад удаанаар дэлгэц дээрх ногоон товчийг дарав.
"Жүхэ миний чамд тусалж чадах зүйл байна уу??" гэж ямар нэг зүйл болсныг мэдсэн мэт хэлэх үеэлийнхээ үгэнд Жүхэ бага зэрэг инээв.
"Тийм ээ..........тэр намайг өөрт сайн гэдгийг мэдчихсэн." гээд Жүхэ санаа алдав.
"Тэр юм хэлсэн үү?"
"Үгүй ээ юу ч хэлээгүй. Гэхдээ намайг их өрөвдөж байгаа гэж бодож байна." Жүхэгийн зүрх шаналсаар "Дахиад түүнийг хармааргүй байна. Юнгигийн хажууд тэсэхгүй байх."
"Ойлголоо тэрийг чамаас холд гэж хэлье!!"
Жүхэ "Юу гэнээ? Үгүй ээ! Хуби миний түүнд сайн болсон нь тэрний буруу биш харин миний буруу. Тийм байтал яагаад тэр зөвхөн эндээс явах гэж?"
"Тэгээд надаар юу хийлгэмээр байгаа юм?" Хуби түүнд чин сэтгэлээсээ туслахыг хүснэ.
"Хэд хоногийн дараа амралт эхэлнэ. Амралт эхлэхээс хэд хоногийн өмнө Гуанжү руу явъя гэж бодож байна. Тэгээд амралт дуусахын алдад эндээс нүүж чадна гэж найдаж байна. Надаар дамжуулж аав, ээждээ юм өгүүлэх бол маргааш надад өгөөрэй."
Хуби толгой дохин "За ойлголоо. Замдаа дажгүй явна гэж найдаж байна шүү Жүхэ."
