25 страница29 апреля 2026, 13:15

Ухаарсан нь

Жүхэгийн талаас

"Яагаад ийм хурдан явах гэж байгаа юм бэ? Энэ чинь хэтэрхий гэнэтийн байна!" гээд ТэТэ муурын нүд гарган над руу харав.

"Тийн нүна! Хичээл ч хаагдаагүй байхад."

"Уучлаарай яах ч аргагүй нь ээ. Би гэрээ маш их санаж байна." гээд хүслэн инээхийг минь Хуби, Жимин хоёр хараад санаа алдана.

Жин "Замдаа болгоомжтой яваарай Жүхэ."

"Заа тэгнээ." гээд толгой дохилоо. Хичээлээ тараад маргааш явах галт тэрэгний тасалбар авахаар төлөвлөсөн юм. Тиймээс явахаасаа өмнө залууст баяртай гэж хэлэхээр шийдсэн.

Намжүүн "What the hell. Жүхэ ээнд бидэнд баяртай гээд байж байхад тэр Юнги хён хаана байнаа?"

"Найз охинтойгоо байгаа биз." гэж хэнэггүйхэн Тэхёныг хэлэхэд Хусог түүний мөр лүү цохив.

"Эргэж ирэхэд чинь одооноос хамаагүй дээр жаргалтайгаар инээх шинэ Жүхэг хүлээж байх болно шүү би." гэж Жимин надад зөөлөн хэлэв.

Би инээн "Заа тэгнээ."

"Май" гээд Хуби надад хоёр тортой юм өгөөд "Нэгийг манай аав, ээжид харин нөгөөгийнх нь танай аав, ээж хоёрт шүү."

Би өгсөн юмыг авсаар "Юу юм бэ?"

"Хүн орхоодой. Тэдний дуртай сайн чанарынх." хэмээгээд Хуби мөрөн дээр гараа тавиад "Бас тэдэнд уббагаа санаж байна гэдгийг хэлээрэй."

"Тэгнээ!" гээд хурдхан толгой дохив.

"За жоохон байж байгаад уулзъя. Шүүгээндээ юмнуудаа хурдхан хийх хэрэгтэй байна." гээд юмнуудаа бага зэрэг өргөн тэдэнд харуулахад тэд толгой дохицгоов. Цайны газраас гарах гэж байтал халаасандах утас минь чичрэв. Утсаа аваад хартал Юнгигээс мессеж ирсэн байлаа.

Swag ажуши: 4 давхарын шатны дэргэд хүрээд ир. Чамтай ярилцах хэрэгтэй байна.

Санаа алдсаар утасны дэлгэц рүүгээ ширтсээр түүнийг юун тухай ярих гэж байгааг бодно. Утсаа буцаан далд хийгээд юмнуудаа шүүгээндээ хийчхээд очихоор болов.




Зохиогчийн талаас

Жисү аягатай ус барин ирэх Юнгиг хараад утсыг нь хурдхан буцааж тавив. Мэдээж тэр түүнийг усанд явуулсан юм.

"Шуудхан гол юмаа ярь. Нүна" гэж Юнги ямар ч хувиралгүй хэллээ.

"Юнги намайг үнэхээр уучлаарай......" Жисү түүнтэй харц тулгарахаас зайлсхийн доош гартаа барих аягатай ус руу харна.

"Тийм зүйл хийж их ёс бус аашилснаа мэднээ. Гэхдээ би яаж ч чадаагүй юм. Чамд хайртай болохоор бас чиний эргэн тойронд өөр охин байгааг харахыг хүсээгүй болохоор л би тэгж аашилсан юм." гэж Жисү дуржигнуулан хэллээ.

Юнгид энэ хамаа байсангүй үнэхээр хамаагүй. Тэр энэ бүгдээс хэтэрхий залхаж байлаа. Тэр өглөөний явдлын дараа Юнги эцэст сайн охиныхоо үнэн төрхийг мэдсэн. Үгүй ээ сайн байсан охиныхоо. Өнгөрсөн жил хараад л сайн болсон тэр л гоё сайхан гэж бодсон охин нь огт өөр нэгэн байсан юм.

"Би дахиж тэгэхгүй гэж амлаж байна. Намайг уучлаач дээ Юнги?" гээд Жисү гараас нь барихад Юнги гарыг нь түлхэв. Түүний энэ үйлдэл нь Жисүд хангалттай үгүй гэх хариултыг өгнө.

"Юнги чи намайг яавал уучлах юм бэ?" хэмээн Жисү гуйх ч Юнги зүгээр л хөндий хүйт харцаар ширтэнэ. Түүний энэ харцанд Жисүг гэх ямар ч сэтгэл үлдээгүй байв.

Цаг явсаар Жисү хурдхан жүжиглэх хэрэгтэйгээ мэдэв! Энэ чадвараа Юнгигийн жинхэнэ хайрын эзэн Жүхэд харуулах хэрэгтэй!

Нүдэнд нь Жүхэ харагдахад Жисү нүдээ хэд цавчилаад "Юнги!" гээд ойртон түүн рүү зогсоод хүзүүнээс татан өөрөө өлмийгөө өргөхөд тэдний уруул нийлэх нь тэр.
Юнги юу болоод байгааг мэдэхээс ч өмнө бүх зүйл гэрлийн хурдаар болоод өнгөрөв. Жисүгийн энэ үйлдэлд хариу үйлдэл үзүүлэхэд хэтэрхий хурдан байлаа.

Буруу.

Жисүгийн хийсэн үйлдлийг мөн үүнээс юу ч мэдрэхгүй өөрийнхөө сэтгэлийг ойлгоод Юнги хамаг хүчээрээ Жисүг түлхсэн ч хэтэрхий оройтжээ. Жүхэ тэднийг харчихсан.

Харин үүнийг харсан Жүхэгийн зүрх юу ч үгүй хэдэн хэсэг бутран унах шиг болж цээжинд нь маш их өвдөлт мэдрэгдэнэ.

Тэд үерхэж байгаа гэдгийг Жүхэ мэднээ. Бас үнсэлт бол хосуудын хувьд байдаг л жирийн үйлдэл ч гэлээ тэр үүнд бэлтгэлгүй байсан. Ялангуяа өчигдөрхөн Юнгид сэтгэлээ илчилсэн бол бүр биш.

Анхнаасаа надад энийгээ харуулах гэж л мессеж бичлээ гэж үү?

Жүхэ тэр мессежийг нь уншаагүй ч болоосой гэж хүснэ. Тэгвэл тэднийг харахгүй байсан шүү дээ. Ингэж их шаналж зовсноосоо болоод анхнаасаа л Юнгид дурлаагүй байсан ч болоосой гэж хүснэ.

Яваарай.

Гэж Жүхэ өөрөө өөртөө хэлнэ.

Яг одоо яв.

Жүхэ тэднийг тоогоогүй царайлан өөрийгөө хүчилсээр эргэн цааш алхлаа.

Юнги нөгөө тийшээ харан түүнийг олж хармагцаа "Жүхэ хүлээ!"

"Үгүй!" Жисү хоёр гарнаас нь тас зуурсаар "Чи хаашаа ч явахгүй! Юнги."

"Жисү намайг тавиадах!" гэж Юнги хэлсээр Жүхэгийн аажмаар алга зүг рүү ширтэнэ. Одоо л түүний зүрх сэтгэл Жүхэ рүү тэмүүлж байхыг мэдрэх шиг. Эргэн тойронд байх хүмүүсийг ч үл тоон Жисүг түлхээд гүйхэд ард нь газар унах Жисү үлдэв.

Нэг хором ч алдалгүй Юнги зүрх чагнасаар Жүхэ рүү гүйж эхлэв. Жисүгийн уйлахыг ч үл тоон Жүхэг гүйцэж чадна гэж найдсаар хамаг хурдаараа гүйлээ.

Гэхдээ хичнээн хайсан ч Жүхэгийн бараа алга байв. Сургуулийн коридороор дүүрэн оюутнууд байх ба Юнги энэ дундаас Жүхэг олж чадна гэж үү?

Тэгээд Жүхэгийн ангийн үүдэнд хүлээсэн ч Жүхэ хичээлдээ суугаагүй тул бас түүнийг олж чадсангүй. Дараа нь Юнги түүнийг гэртээ байж магадгүй гэж бодсоор сургуулиас гаран гүйв. Энэ үед түүнийг хаа нэг тийшээ яаран сандарч ямар нэг зүйл хайхыг харсан БиТиЭс-н залуус түүнийг дуудсан ч тэр үл хайхран Жүхэг л бодон гүйнэ.



"Жүхэ чи наанаа байна уу?!" гэсээр хаалгыг нь татавч яахан онгорхой байх билээ.

"Хаалгаа онгойлго Жүхэ!" гэсээр чихээ хаалганд нь наан чагнавал дотор ямар нэгэн чимээ гарах шиг санагдав.

"Жүхэ чамайг наанаа байгааг чинь мэдэж байна. Хаалгаа тайлчих л даа." хаалгыг балбаж эхэллээ.

"Намайг сонсооч дээ. Жүхэ!" хэтэрхий их бас чанга хаалга нүдсэнээс болж түүний гар улайж байлаа.


"Залуу хүү минь чи зүгээр үү?" хэмээн нэгэн хөгшин ажуши чанга чимээ гарган хаалга нүдэн орилох залуугаас асуулаа. Юнги энэ хүнийг мэдэх бөгөөд тэдний давхарын хамгийн цаад талын айлын өвөө байлаа.

"Намайг уучлаарай....." Юнги аахилсаар "Би зүгээр л энд амьдардаг хүнтэй уулзах гэс-"

Нөгөө өвөө "Аа чи нөгөө залуу охиныг хайж байгаа хэрэг үү?"

Юнги толгой дохин "Тиймээ!"

"Уучлаарай хүү минь гэхдээ тэр 30 минутын өмнө гараад явсан." гээд Юнгигийн мөрөн дээр цохив.

"Баярлалаа өвөө.........."

Одоо түүнтэй уулзаж чадахгүйгээ мэдээд Юнги санаа алдан урвайсаар гэр лүүгээ оров. Түүний сэтгэлийг гайхалтайгаар өөртөө татсан хэн нэгэн байсныг...

Юнги одоо л ухаарав.

Өмнө тэнэг бас сохор байснаасаа болж байдлыг ийм дээрээ хүртэл нь хүндрүүлснээ эцэстээ ойлгов.

"Жүхэ бидний сэтгэл адилхан байж. Тийм болохоор надаас битгий зугтаач дээ."

25 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!