Явчихсан
Зохиогчийн талаас
Юнги хэдэн мянган удаа бугуйн цаг руугаа харна. Тэр өглөөнөөс хойш л Жүхэгийн хаалганы үүдэнд суусаар хэдийн 2 цаг өнгөрчээ. Хөөрхий залуу Жүхэг хэдийн яваад өгснийг ч мэдсэнгүй.
"Тэнэг минь зүгээр л Жисү намайг үнсэж байхыг харснаас болоод хичээлээ тасалж байгаа юм уу?" хэмээн өөртэйгөө ярина.
"Пфф надад сайн гэж хэлчхээд миний дуудлага, мессежийг ч авахгүй юм. Жүхэ чи үнэхээр сонирхолтой охин." гэсээр Жисүгээс ирэх дуудлага, мессежүүдийг үл тоох ч байн байн ирээд байсан болохоор дахин тэвчиж чадалгүй дугаарыг нь блоклов.
Гэтэл '4 давхарын шатны дэргэд хүрээд ир. Чамтай ярилцах хэрэгтэй байна.' гэх танихгүй мессеж утаснаас нь явсан байхыг хараад санаа алдан толгой сэгсэрнэ. Энэ Жисүгийн хийсэн ажил бөгөөд утсаа хайхралгүй орхисон өөртөө л уурлана.
/Утас дуугарах/
Хубигаас дуудлага ирэх ба Юнги удаахнаар утсаа авлаа.
"Хён! Хаана байна?"
"Та хүний санаа их зовоож байна шүү!"
"Найз охин чинь хүртэл таныг хайгаад байна!"
"Хаа нэг тийшээ явах гэж байгаа бол ядаж бидэнд хэл л дээ хён."
Хэмээн БиТиЭс-н залуусын үглэлт, гомдоллоор Юнги бөмбөгдүүлнэ. Хамгийн эхлээд л түүний толгойд Хусогоос үеэл нь хаана байгаа тухай асуух бодол орж ирсэн учраас юу болоод байгаа талаар залууст тайлбарлахыг хүссэнгүй.
"Хуби Жүхэг хаана байгааг надад хэлж чадах уу?"
"Яасан хён? Тэр таныг харахыг хүсэхгүй байгаа." гэхэд БиТиЭс-н залуус чимээгүй болов.
"Чи түүнийг хаана байгааг нь мэднэ тийм биз дээ?" Юнги санаа алдаад "Зүгээр надад хэлчих."
Хуби ахынхаа ядарч цөхөрсөн хоолойг сонсоод "Тэр Сөүлээс явчихсан."
"ЮУУ??!!" Юнги гэнэтхэн сэргэн хурдхан босож ирэв.
"Тэр яг хаана байгаан??" гэж утасны цаанаас орилоход бусад гишүүд нь цочисхийв.
"Би хэлж чадахгүй ээ." гэж Хуби царайны хувиралгүй хэлээд "Намайг уучлаарай гэхдээ таныг түүнтэй уулзуулж чадахгүй. Тэр хангалттай шаналж байгаа хён."
"ТЭР ХААНА БАЙНА?" гэж Юнги дахин хашхиран гараа чанга атгана.
"Тэрнийг ганцааранг нь орхи хён." хэмээн Хуби хоолойны өнгөө огт өөрчлөлгүй хэлнэ. "Одоо ярьж чадахгүй нь ээ. Хичээл эхэлж байна."
"ЯА ЖУН ХУСО-"
/Утас тасрав/
"Ааашшш!!" Юнги уурласаар хана цохино. Гарнаас нь цус урсах ч Жүхэ гэнэтхэн түүнийг хаяад явсан нь түүнийг илүүтэйгээр өвдүүлж байлаа.
Юнги цаг алдалгүй яарсаар байрнаасаа гаран сургууль руугаа хурдална. Жүхэг хаана байгааг Хусогоос заавал мэдэх хэрэгтэй.
Тэр сургууль дээрээ ирээд шуудхан л БиТиЭс-н байнга цуглардаг газрыг чиглэн явлаа. Замд нь мөргөлдөх хүмүүсийг үл ажран яг одоо Хусогыг л олохыг хүснэ.
"Юнги!" гэж Жисү дахин түүний гараас барих ч энэ удаа Юнгиг явуулахгүй гэсэн шиг илүү хүчтэй зуурна.
"Жисү яг одоо надад чамтай зууралдах зав алга!" гээд муухай харав.
"Гуйя хайраа намайг уучлаарай." гэснээ цээжинд нь нүүрээ наан "Миний буруу намайг уучлаач дээ."
Юнги түүн рүү хоосон харцаар ширтэх ба Жисүг гэсэн догдлол ч байсангүй. Үнэхээрийн ямар ч сэтгэл үлдсэнгүй. Харцанд нь ч, бодолд нь ч тэр бүхий л зүрхэнд нь ч түүнд Жисүг гэх зүйл алга.
"Салцгаая." гэж хэлэхэд Жисү өөрөө түүний гарыг тавин хойшлов.
"Юнги......" Жисү доод уруулаа үл ялиг хазлан үзэн ядсан харцаар түүн рүү ширтэв. "Чи муу адгийн новш. Тэр өлөгчнөөс болсон тийм биз дээ! Хөгийн хараал идсэн новш минь! Тэгтлээ тэрэнтэй нийлж доош орохыг хүсээ юу?"
"Зөвхөн түүнээс болсон юм биш. Бид үерхэж эхлэхээс ч өмнө чамайг гэх миний сэтгэл үгүй болсноо ойлгосон болохоор тэр." Юнги ямар ч хувиралгүй ярьсаар "Бас би чамд өмнө нь анхааруулсан байхаа. Түүнийг минь тийм үгээр битгий дуудаад бай! Тэр үг чинь чам мэтийн хүнд л тохирно."
"Одооноос дахиж надад битгий тээр болоод бай." гэж хэлчхээд Жисүг хэлэх үггүй болгон дахиад гүйн явлаа.
Жүхэ залхуу Юнгиг өчигдрөөс хойш Олимпийн тамирчин шиг гүйлгэж буйгаа мэдэхгүй. Тэр Хусогийг хайн гүйсээр амьсгаадаж тамир нь барагдахыг үл хайхарна.
"Хусог!"
"Өө хён!" залуус амьсгаадан хөлрөх ахыгаа харан гайхна. Үүнийг хараад Жимин Юнги болон түүний сэтгэлд нь ямар нэг зүйл болсныг ойлгоно.
Юнги бараг л гуйсаар "Жүхэ хаана байгаа юм?"
Хуби хувиралгүй царай гаргасаар "Би мэдэхгүй." гэж худлаа хэлэв.
Юнги "Надад. Тэрний. Хаана. Байгааг. Хэлээдэх."
"Яа Хуби зүгээр тэрэнд хэл л дээ." гэсээр залуус Юнгид хэлэхээс татгалзаад байгаа Хубид хэлэв.
Хуби огт өөрчлөгдөлгүй хэвэндээ байсаар "Би танд мэдэхгүй гэж хэлсэн."
"Тэр" гээд Юнги Хусогийг заамдаж авахад БиТиЭс-н залуус амаа ангайлган гайхлаа. "Хаана байна?"
"Хён тавь! Зүгээр ярилцацгаая." гээд Жонгүк хүчээ ашиглан Юнгиг түүнээс салгав.
Намжүүн "Битгий маргалд хён. Тэр Гуанжүд байгаа!"
Мэдээж хэрэг Юнги Жүхэг Гуанжүд байгааг мэднэ. Тэр Сөүлээс яваад өөр угаасаа хаана байна гэж? Харин түүнд Гуанжүгийн яг хаана вэ гэдэг л хэрэгтэй шүү дээ.
"Надад хаягийг нь хэл." гэж Хубид хатуухан хэллээ.
Хусог түүн рүү харан явахаасаа өмнө "Дахиад намайг заамдаад үз л дээ. Тэгээд би танд хэлэх нь үү харъя."
"Чи-"
"Хөөе боль Юнги! Чи чинь яачхаад байгаа юм?" хэмээн Жин Юнгиг хойш татан Хубиг барьж аван сургууль дээр хэрэг тарихаас нь өмнө урьтав.
Юнги маш их бухимдсаар "Та нар түүний хаягийг хэдэх үү?"
Тэд нэгэн дуугаар "Үгүй ээ........." гээд толгой сэгсэрцгээнэ.
(Өө хөөрхий одоо тгэд яанам бэ??? Суга ши~~ Хуби гүрийчихлээ 😂😆)
