Эвгүй байдал
Зохиогчийн талаас
"Залуусаа амралт дөхөж байна." хэмээн Жин тэдний анхаарлыг татаад "Бүгдээрээ хамт хаа нэг тийшээ явцгаах уу?"
"Би чадахгүй ээ. Надад хийж дуусгах зөндөө ажил байгаа." гэсээр Хуби гунигтайхан хэлэв.
Жүхэ "Би Гуанжү явах байх."
Тэхёний нүд сэргэн "Би чамтай хамт явж болох уу?"
J-nope "Үгүй шүү." гэхэд Тэхён хошуугаа унжууллаа.
Жонгүк "Бусан руу гэрийнхэн лүүгээ явна."
"Чи дахиад намайг дуурайж байна!" Жимин уулга алдаад "Чамайг тэгэхээс өмнө би Бусан явъя гэж байсан юм."
"Чи дандаа миний юу хийнэ тэрийг дуурайдаг. Би эхэлж Бусанд төрсөн тэгтэл чи бас Бусанд төрсөн." гэж ахынхаа тэнэгтэхийн сонсон Жонгүк инээнэ.
"Амралтаар зөвхөн та бид хоёр л хамт явж чадах нь дээ хён." гээд Намжүүн инээмсэглэв.
"Тэгвэл Юнги яах юм бол?" гэж том ах нь асууна. "Тэр ер нь энд байна уу?"
Хуби "Магадгүй Жисүтэй байгаа биз.
Одоо тэр найз охин нь болсон юм чинь."
"Юуу??!" гэж Хуби, Жүхэ хоёроос бусад нь дуу алдах ба энэ үед Жүхэ бодол санаагаа тайван байлгахыг хүснэ.
Хусог "Тэр та нарт хэлээгүй юм уу?" гэснээ "Тийм ээ тэд үерхээд эхэлчихсэн."
"Яа." Жимин түүний мөрөн дээр хөнгөхөн цохин "Чи зүгээр үү?"
Жүхэ толгой дохив.
"Хён хар даа!" хэмээн Жонгүк дөнгөж цайны газрын үүдээр орж ирэх тэдэн дохив. Тэд бүгд ширээ рүү нь ойртон ирэх нөгөө хоёр луу харцгаана. Охин хөнгөн мишээх бол залуу нь байнга л гаргадаг хувиралгүй төрхөө харуулах ажээ.
"Тэр Жисүг энд ирж бидэнтэй суух гэж битгий л хэлээрэй дээ...." Намжүүн бувтнана.
"Сайн уу? Залуусаа!" гэж Жисү Жүхэгээс илүү БиТиЭс-н гишүүдтэй мэндлэв. Юнги санаа алдаад байнга суудаг газраа суулаа. Юнги уг нь Жисүтэй байх залууст тухгүй, эвгүй гэдгийг мэдээд өөр газар суухыг хичээсэн ч Жисү зөрүүдэлсээр ирсэн юм.
Жисүг Юнгигийн хажууд суухад залуус эвгүй гэгч нь инээн "С-сайн уу? Нүна!" БиТиЭс-д энэ бүгд их гэнэтийн байх бөгөөд яг яахаа ч үл мэднэ.
Жүхэ толгойгоо өргөн тэдэн рүү харахад Жисү дургүй хүргэм харцаар хальтхан түүн рүү харав. Яг одоо ширээн дэх уур амьсгал нам гүм, эвгүй байдалтай байх ажээ.
Жимин үе үе Жүхэг зүгээр эсэхийг шалгахаар Жүхэ рүү харна.
*Тэр өнөөдөр ч гэсэн хачин аашилж байна.*
Гэж бодсоор Юнги ширээний нөгөө талд суух амьгүй болсон мэт л чимээгүй суух түүнийг сонжин харна. Жүхэ тавган дээрх төмсөө идэхгүй оролдон суух ажээ. Энэ бол түүний хоол идэхгүй сууж байгаа анхны тохиолдол билээ.
"Нээрэн хён та хоёр хаашаа явах гэж байгаа юм?" хэмээн нэг юм Жимин чимээгүй байдлыг эвдэн Жин, Намжүүн нараас асуув.
"Магадгүй бал сар??" гэж Хуби нөгөө хоёроор тоглоом хийн инээнэ.
Жин, Намжүүн хоёр "Сайн мэдэхгүй л байна..."
Жимин "Та нар Жонгүк бид хоёртой хамт Бусан явбал ямар байна? Хэрэв хүсвэл Жүхэ ч гэсэн хамт явж болно шд."
"Эсвэл надтай цуг Дэгү яв~" гээд ТэТэ ярзайна.
Жүхэ сулхан инээгээд "Би та нарт түрүүн Гуан-"
"Дэгү? Юнги-яа энд чинь танайх байдаг биш билүү?" хэмээн Жисү үгийг нь таслаад "Чи намайг тийшээ авж яваарай!"
"Аан дараа тэгж байгаад болох байхаа." гэж Юнгиг хэлэх үед БиТиЭс-н залуус хөшсөн мэт эвгүй байдалтай суух Жүхэ рүү харлаа.
"Би явж чадахгүй......." Жүхэ дотроо бараг л үхэж байлаа.
"Та яах юм хён! ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу?" гээд Хусог гараараа Юнгиг нудрахад санамсаргүй байдлаар Юнгигийн барьж байсан халбагатай хоол Юнгигийн ханцуйг заваартуулчихлаа.
"Аа үгүй ээ." Жисү ойрхон байсан алчуурыг шүүрэн аваад Юнгигийн цамцыг арчина. Харин бусад нь энэ дүр зургийг хараад балмагдав.
"Өнөөдөр манай ширээ яачхав даа." хэмээн Жин амандаа хэлнэ.
"Өшөө хоол идмээргүй санагдчихлаа." Жонгүк мөн бувтналаа.
"Чи зүгээр үү?" гэсээр Жисү түүний цамцан дээрхийг хичээнгүйлэн арчсаар зориуд гараас нь барина. Юнги нөгөө хэдээ тухгүй, эвгүй байгааг мэдэх тул гараа буцаан татаж авах гэж оролдоно. Юнгиг хичнээн олон оролдох ч Жисү түүүнээс зөрж харин энэ нь залуусыг улам тухгүй болгоно.
"Би явлаа." Жүхэ огцом босон үүргэвчээ мөрөн дээрээ тохов. Тэр мэдээж яг одоо харж байгаа зүйлээ дахиж тэвчиж чадсангүй. Хэн ч Жисүг санасандаа хүрсэн мэт жуумалзаж байхыг харсангүй.
"Чи хаачих гэж байгаа юм?" гэж Юнгиг түүнээс асуухад найз охиных нь нүүрэн дэх инээмсэглэл алга болов.
"Цэвэр агаар, Энэ газрыг ийм бүгчим гэж мэдсэнгүй." гэж хэлээд Жүхэ тэдэн рүү нэг харчихаад яваад өгөв.
Хусог "Тэр ч тийм шүү."
"Зиак" Жимин нүдээрээ инээсээр мөн босон "Би ч гэсэн агаар амьсгалалаа."
"Хичээл тараад уулзъя залуусаа!" гээд Жимин үүргэвчээ аван Жүхэгийн араас явлаа.
"..........би ч гэсэн явж болох уу?" Жонгүк санаа алдав.
"Жүхэ яасан юм болоо?" гэж Намжүүн санаа зовсоор асуув.
Жин "Магадгүй сарынх нь юм ирсэн байхаа. Заримдаа охидууд чинь тийм үедээ эмзэг болчдог шдээ." (Тэнэг Согжин чинь юу гээд байгаан?!😡)
Юнги аажмаар алга болох Жүхэ рүү хараад харцаа түүний түрүүхэн сууж байсан хоосон сандал руу шилжүүллээ. Тэр Жиний хэлсэн нь үнэн байж Жүхэг удахгүй эргээд хэвийн байдалдаа ороосой гэж найдна.
Өнөөдөр Жүхэ нэг өөр аашлах ба Юнги яагаад гэдгийг мэдэхгүй л байсаар. Бас Жүхэгийн энэ байдал яагаад өөрт нь ингэж ихээр нөлөөлөөд байгааг ч үл мэднэ. Гэхдээ л Юнги бүх зүйл эргээд тун удахгүй хэвийн болно хэмээн найдна.
~•~•~•~•~•~•~•~•~
"Ашгүй чамайг олчихлоо!" гэж Жимин арав орчим минут хайсны эцэст олсон охин нь бэйсболын талбай дээр суухыг харав.
"Яа!" гээд Жимин амьсгаагаа дарахыг хичээн "Чи уйлаагүй тийм биз дээ?"
"Үгүй ээ......" Жүхэ санаа алдаад "Хэдийн уйлаад болчихсон."
"Ямартай ч яагаад энд байж байдаг юм?" гээд Жимин түүний хажууд суулаа.
"Чиний хэлснээр өөр хүнд сайн болох гээд л." Жүхэ талбай дээр гүйх залуус руу хараад "Бэйсбол тоглодог залуус царайлаг үгүй гэж үү?"
"Хөөрхий дөө." Жимин инээгээд "Чиний хувьд надад онцгүй л байна ."
"Би ч гэсэн өөртөө тиймхэн л байна. Гэхдээ яагаад намайг дагаад ирсэн юм бэ?"
"Чамд тайвшруулж өгөх хүн хэрэгтэй байгаа байх гэж бодоод л. Би л зөвхөн чамайг тэрэнд сайн гэдгийг мэдэж байгаа шдээ."
"Аан......баярлалаа." гээд Жүхэ дахин санаа алдав.
"Жимин." Жүхэ түүнийг дуудан "Чи муу худалч."
"Юу? Би яахлаараа худалч болчихдог юм бэ?!"
"Надад боломж байна гэж чи хэлээгүй билүү? Ямар юмных нь боломж!" хэмээгээд Жүхэ худлаа уйлан "Би чиний наад худлаа үгэнд чинь итгэж явсан байна. Анхнаасаа л надад боломж байгаагүй."
"Ххм......тэр хён ийм тэнэг байгаагүй бол тэр боломж чинь биелэх байсан юм. Одоо ч оройтож дээ." Жимин мөрөө хавчив.
Жүхэ "Мэднэ ээ." гэсээр зүлэгнээс зулгаав.
"Үнэндүү оройтоогүй юм байна!" Жимин бодлоо өөрчлөн "Юутай ч тэд нэг их удахгүй."
"Одоохондоо л чи зүгээр ингэж хэлж байна."
"Үгүй дээ жинхэнээсээ! Би Жисүгийн хуучин найз залуутай найзууд тэгээд тэр надад Жисүгийн тухай л хэлсэн юм. Юнги тэрний галзуу занг удаан тэвчихгүй."
"Өө! Би өмнө нь тэр залуутай уулзаж байсан шд!" гээд Жүхэ өмнө нь номын санд болсон явдлыг санав. "Гэхдээ тэр хоёр салсан байлаа ч Юнги надад сайн болно гэж бодохгүй байна. Аахххх энэ тэнэг мэдрэмжээ байхгүй болгохын тулд хурдхан өөр хүнтэй уулзах хэрэгтэй юмсан!"
"Хэрэв чи тэгж шийдсэн бол хэтэрхий холоос хайх хэрэггүй дээ." гээд Жимин догь гэгч нь үсээ илээд "Надтай үерхэж болно."
"..........Жимин чи арай надад сайн.." гэсээр Жүхэ түүн рүү хачин харна.
"Үгүй дээ."
Жүхэ "Тэгвэл яагаад надад ингэж туслах гээд байгаа юм бэ?"
"Надад бүхэл бүтэн зүрх сэтгэл байгаа учраас чам шиг өрөвдөлтэй охинд туслахын тулд өөрийн ганц бие байдлаа зориулах гэж байхад." гэснээ Жимин инээгээд "Зүгээр тоглож байнаа. Чи миний найз болохоор л би чамд туслах гэж байна. Хэрвээ бусад гишүүд маань ч чиний энэ байдлыг мэдвэл адилхан ингэх л байсан гэдэгт итгэлтэй байна."
"Баярлалаа Жимин. Үнэндээ чи миний одож байсан шиг новшийн тоглоом хийж надаар даажигнасангүй. Гэхдээ бас баярлахгүй байна. Танай фэн охидууд намайг амьдаар минь булшлах байхаа."
За амласан ёсоороо өглөө шүү. Та нар минь ингээд дэмжээд байвал би чинь хөөрөөд л хурдан хурдан сайхан оруулаад л байна. Хэхэ 🤣😂😆 Дахиж vote, com гэж зовоохгүй ээ. Та нар минь сэтгэлээрээ дэмжвэл би баярлаж улам хичээнэ.
Сайхан амраарай 😴💤🌙😘
