Авсан нь
Шюгагийн талаас
Хэсэг хүндээр санаа алдан зогсоод үргэлжүүлэн цэцэрлэгт хүрээлэнд намайг хүлээх түүн рүү ойртон очлоо.
"Сайн уу? Жисү." тэр сандал дээрээс шууд босоод дулаахнаар намайг тэврэн мэндэллээ.
"Юнги-яа яагаад ингэж их удаа вэ?" Босохоосоо залхуураад байсан гэвэл тэр уурлах байх даа?
"Уучлаарай түгжрээтэй байсан юм."
"Зүгээр ээ. Эцэст нь чамайг энд ирсэнд чинь л би жаргалтай байна." гээд Жисү нүүр дүүрэн инээмсэглэв.
"Тэр танд хайртай гэсэн."
Гэх Жүхэгийн дуу толгойд эргэлдэнэ. Чөтгөр гэж Юнги сайн нүна чинь чамд хайртай гэсэнд чи баярлах хэрэгтэй.
"Тэгэхээр яагаад чамайг энд ирээч гэсэн бэ гэвэл......" Жисү доош хөл рүүгээ л харан зогсоно.
"Тэрнээс асуух хэрэгтэй."
Гэх дуу дахиад л толгойд орж ирнэ. Жүхэгийн зөвлөсөн бүх зүйлс амжилттай болж байсан тэгээд одоо сүүлийн зөвлөгөөг нь даган Жисү миний найз охин болно. Гэвч би энийг хүсч байна гэж үү?
Мэдээж чи хүсч байгаа! Хэрэв чи Жисүтэй нийлэх энэ боломжийг алдвал чи түүнийг алдана. Үлдсэн амьдралдаа түүнийг холоос л харж явах болно гэдгийг санаарай? Өнөөдөр бол чиний боломж!
Гэж бодол санаа минь надад үнэмшүүлэн хэлнэ. "Жисү чи-"
"Юнги миний найз залуу болооч!" гэж Жисү гэнэтхэн хэллээ.
"Жисү би........."
За гэж битгий хэлээрэй Юнги. Хэмээн танил бус нэгэн дотоод дуу хоолой хэлэв. Гэхдээ яагаад?
Мэдэхгүй байгаа ч зүгээр за гэж битгий хэл.
Толгойд энэ мэт маш олон бодлууд эргэлдэн холилдоно. Гэвч би түүнд хариулах хэрэгтэй. Бас энэ бүх замбараагүй бодлоо хурдхан цэгцлэх ёстой.
Амаа ангайн за гэж хэлэх гэсэн ч амнаас нэг ч үг гарсангүй. Тэгээд зүгээр л толгой дохив.
"Баярлалаа Юнги!" гээд хүзүүнээс татан тэврэх ба түүний эрүү мөрөн дээр минь буулаа. Түүний жаргалтай байгааг хараад би инээлээ. Баяр хүргэе Юнги. Өнгөрсөн жилээс эхлэн сайн болсон охин чинь одоо албан ёсоор чиний охин боллоо.
Энэ нөхцөл байдалд би жаргалтай байх гэж хичээх ч дотоод сэтгэлд харамсах мэдрэмж төрүүлнэ.
Гэсэн ч би яагаад гэдгийг мэдэхгүй байсаар л. Зүгээр л харамсах мэдрэмж..........ойлгомжгүй байгаа шалтгаанаас болж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ хачин мэдрэмж алга болно гэж найдъя.
Зохиогчийн талаас
"Тэр Юнги юу даа?" хэмээн Жүхэ өөртөө хэлсээр тэдний байрыг чиглэн алхах залуу руу харлаа.
Жүхэ түүнийг хэвийн биш байгааг анзаарав. Юнги ямар нэг зүйл өөрт ядаргаа болсноос ч илүү таагүй байх нь тэр.
Түүнийг ийм байгааг хараад Жүхэгийн санаа зовж эхлэх бөгөөд тэр зориг гарган сандарлаа хүртэл орхиод шууд л түүн рүү алхлаа.
"Сонбэ та зүгээр үү?" Жүхэ түүн дээр очихоор хурдан алхана.
"Аа Жүхэ......." Юнги явж байснаа зогсон түүнийг ирэхийг хүлээн "Тийм ээ."
*Би зүгээр бага зэрэг сэтгэлээр унаад байна.*
"Чи хаана байсан юм?" гэж Юнги Жүхэгээс асуув.
"Хуби уббатай байсан. Бид хамт сүши идсэн."
"Пфф надтай хамт хоол идэхээс татгалзчихаад Хусогтой л идэхийг илүүд үзжээ?" Юнги худлаа уурлах ажээ.
"Хэзээд танаас илүү Хубиг сонгох юм чинь." тэднийг цахилгаан шат руу орох зуур Жүхэ ийн хэлэн инээгээд "Таны хувьд, та хаана байсан юм бэ?"
"Жисүтэй хамт."
Энэ нэрийг сонсонгуут л Жүхэгийн инээмсэглэл аажмаар замхарч эхэлнэ. Сүүлийн зөвлөгөөгөө бодсоор Жүхэ бага зэрэг уруулаа хазална.
*Үгүй байлгүй дээ.......тэд арай.....*
"Одоо бид албан ёсоор үерхэж байгаа."
Харин энэ удаа Юнгиг ийн хэлэхийг сонсоод Жүхэгийн инээмсэглэл бүр мөсөн ариллаа. Түүний зүрх энэ мөчид дэлсүүлсэн юм шиг л хөндүүрлэх ажээ. Мөн Жүхэ амьсгалж ч чадахгүй болов тэр байтугай ямар царай гаргаж байгаагаа ч мэдрэхгүй байлаа.
Цахилгаан шатнаас буухдаа Жүхэ түгдэчсээр "Т-тийм үү?"
"Баяр хүргэе сонбэ. Ашгүй дээ." гээд Жүхэ арай ядан хүчлэн инээнэ.
"Баярлалаа." Юнги түүн рүү хариу инээмсэглэхэд Жүхэ чичрэх доод уруулаа хазална.
"Би нөгөө.........маргааш уулзъя." гээд Жүхэ самгардсанаасаа болж болхидуухан түлхүүрээ хийн хаалгаа онгойлгохдоо Юнгитэй харц тулгарахгүйг хичээж байлаа.
Юнги "Яа амласан ёсоороо чамайг хүсвэл хэзээ ч гэсэн хоол авч өгөхөөр явнаа!"
"Мэдээж, мэдээж! Би яаж мартах билээ хаха?" Жүхэ яг одоо мэдрэх гунигаа нуун худлаа инээмсэглэл түүнд харуулна.
"Сайхан амраарай Юнги." гэж одоо ч нүүрэндээ тодруулах хуурамч инээмсэглэлээ харуулсаар аажмаар хаалгаа хаалаа.
Тэр хаалгаа хаагаад л хүндээр санаа алдан яг одоо сэтгэлийн гүнд нь мэдрэгдэх гунигтайгаа хаалга налан доош суув. Гэвч Юнги одоо жаргалтай байх учраас түүний өмнө хүчлээд ч болтугай инээх хэрэгтэй бас хүчтэй байх хэрэгтэй гэж бодно.
Гэвч энэ бол түүний хүссэн зүйл биш. Нулимс хацрыг нь даган урссаар эрүүн дээр нь ирээд улмаар хөлөн дээр нь туслав.
"Ямар инээдтэй юм бэ." Жүхэ урсах нулимстайгаар инээн "Тэдний хайр дурлалд амжилттай тусалчхаад энд өнчин хайрандаа уйлж байдаг."
"Гэхдээ зүгээр ээ!" гээд хурдхан гарынхаа араар нулимсаа арчин инээхийг хичээнэ.
"Нэг талын өнчин хайр үүрд үргэлжлэхгүй шүү дээ. К-драма дээр гардаг хоёр дахь гол дүр шиг надад өөр хүн гарч ирнээ."
За манайхаан vote, comment сайн байвал шууд дараагийн хэсгийг оруулна шүү. 🤣😝🙏
Хөөрхий Жүхэ 😞😭
Тэнэг Шюга 😤😡
