Сүүлийн зөвлөгөө
Зохиогчийн талаас
Хонх дуугарсны дараа дэвтэр, номоо цүнхэндээ хийх зуур Жүхэ "Орой над руу тэмдэглэсэн хичээлээ явуулж чадах уу?" гэж ангийнхаа найзаас асуув. Өнөөдрийн хичээлийн турш Жүхэ өчигдөрийн архинаас болж толгой нь өвдсөн тул ширээ дэрлэн хэвтсэн юм.
"Тэгье ээ. Өчигдөр яагаа вэ? Чи тааруу харагдаж байна." гэж нэг нь хэлэв.
"Уучихсан юмаа." Жүхэ Юнгигээс үлдээч гэж гуйснаа гэнэт санав. Гэвч тэр согтуудаа өөрийнхөө сэтгэлийг илчлээгүйдээ байрлаж байлаа.
"Эрүүл мэнддээ санаа тавиарай Жүхэ-яа." гэсээр тэд ангиас гарч иртэл гадаа үүдэнд нэг хүн хэнийг ч юм хүлээн зогсож байх ажээ.
"Жүхэ?" Жисү хүчлэн инээх ч Жүхэд туйлын ихээр дургүй байгаа нь харцнаас нь мэдэгдэнэ. "Чамтай ярилцаж болох уу?"
Жүхэ гайхаж байгаа ч бас юун тухай ярилцах бол гэхээс айж байлаа.
"За тэгвэл маргааш уулзъя Жүхэ!" Жүхэнгийн ангийн найзууд түүн рүү баяртай хэмээн далласаар цааш алхацгаана.
"Баяртай залуусаа!" Жүхэ тэдэн рүү даллаад эргэн Жисү рүү харлаа.
Жүхэ "Юуны талаар надтай ярилцах гэсэн юм бэ?" гэх бол Жисү харин элгээ тэвэрч зогсон ямар нэгэн чухал зүйлийг ярих гэж байгаа аятай байв.
"Чамд ингэж хэлэх нь бүддүүлэг ч гэлээ......" Жисү шуудхан гол асуудалддаа орон "Чи Юнгигээс хол байж болох уу?"
Гэхэд Жүхэ сонссон зүйлдээ итгэж ядсаар "Юу гэсэн бэ?!"
"Уучлаарай хэтэрхий хувиа хичээж байгаад минь. Гэвч чамайг сэтгэлтэй залуу нь өөр охинтой дотно байхыг харах ямар байдгийг ойлгох насны хүн гэж бодож байна." Өчигдөр болсон зүйлийг бодох төдий Жисүгийн уур нь хүрнэ. Юнги Жүхэг дээшээ авч гарч байхыг Жисү тодхон харсан бөгөөд Юнгиг буцаж ир гэсэн ч тэр ирээгүй юм.
"Чи......тэрэнд хайртай юу?" Жүхэ түүний хэлсэн үгэнд юу гэж хариулах, яахаа ч тааж ядсаар ийн асуучихав.
Жисү "Тийм ээ. Тийм болохоор чи намайг ингээд дэмжээдд өгч болохгүй юу?"
Жүхэ "Гэхдээ бид зүгээр л найзууд."
"Тэрийг чинь мэдэж байгаа. Одоо миний асуултанд хариулаач?" Жисү гол асуултандаа хариулт авч чадахгүй байгаадаа тэсгэл алдаж байлаа.
""Үгүй ээ, би тэгж чадахгүй." Юнги өөрт нь эргээд сайн болохгүй байсан ч хамаагүй. Магадгүй хэзээ ч тэгэхгүй байх гэлээ ч тэр Юнгигүйгээр байж чадахгүй. Найз, дүү, эсвэл бүр хөршийн хувиар ч хамаагүй.......Жүхэ түүний хажууд байхыг л хүснэ.
Эргэн тойронд нь оюутнууд байсан учраас Жүхэд хараал хэлэхгүйг хичээн Жисү "Ааашш энэ хэцүү охиныг ээ. Өөрөөсөө эгч хүнийг юу гэж дуудахыг мэддэггүй юм уу?"
"Уучлаарай." Жүхэ бөхийгөөд "Би одоо явъя даа."
"Яа! Би чамтай ярьж дуусаагүй байна!" гэж Жисү ард нь орилох ч Жүхэ үл тоон эргэж харалгүй цааш явлаа.
Жүхэгийн талаас
Хичээлээ хийх хэрэгтэй байх.
Гэж аль 5 цагт л бодож байсан ч одоо хэдийн оройн 9 цаг болжээ. Сүүлийн 4 цагийн турш Жисүгийн хэлсэн үгийг бодсоор.
Жисү Юнгид сайн.
Бас Юнги Жисүд сайн.
Энийг Юнгид хэлэх хэрэгтэй юу эсвэл үгүй юу.....
Яг одоо яах ёстойг минь хэн нэгэн хэлээд өгөөч дээ?
"Жүхэ!!" гэж орилон хаалга нүдэх чимээ сонсогдов. Би үнэхээр их гайхсандаа орноосоо унах шахав. Хэн энэ оройн цагаар хаалга нүддэг билээ?
Орноосоо босон үүд рүү очин хаалгаа тайллаа.
"Юнги??"
"Яа! Яагаад миний дуудлага, мессежэнд хариулахгүй байгаа юм? Чи дандаа хүний санаа зовоож байх юм!" Тэр уурлав. Өөхх утасныхаа дууг нээдэг байж....
"Уучлаарай." Дургүй хүрч байна. Зүрх минь түүнээс болж догдлоод байна.
"Чи зүгээр байгаагаас хойш.......гарж цуг хооллох уу?" Дахиад л энэ инээмсэглэл.....хэцүү байна.
"Үгүй ээ." Үүнээс цааш дахиж чамд дурламааргүй байна. "Би ядраад байна."
Юнги "Нэг л биш дээ. Чи хэн бэ? Жүхэ хаана байна?? Энгийн Жүхэ хэзээ ч хоолноос татгалзахгүй." "Яа.......чи зүгээр үү?"
"Би өнөөдөр Жисүтэй уулзсан." түүнд хэлэхээр шийдлээ.
"Үнэхээр үү? Яах гэж?"
"Тэр өөрөө надтай ярилцмаар байна гэсэн юм."
"Хачин юм даа. Надтай ч гэсэн ярилцмаар байна гэсэн. Гэхдээ маргааш." Тэдний юу ярилцах нь тодорхой.
"Сонбэ та түүнд үнэхээр сайн юм үү?" Түүний хариултыг мэдэж байж л дараа би юу хийхээ мэднэ шүү дээ.
"Пфф гэнэт юу вэ?"
Юнги 'Үгүй' гэж хэлээч
"Зүгээр надад хариул."
'Үгүй' гэж хэлээч дээ.
"Тийм ээ." гээд тэр толгой дохив. Пфф тэнэг Жүхэ, юугаа найдаж хүлээдэг байнаа?
"Тэгвэл Юнги, энэ миний чамд өгөх сүүлийн зөвлөгөө шүү." гэж би түүнд хэллээ. Юнгиг жаргалтай байхыг харах намайг ч гэсэн жаргалтай болгоно. Миний юу мэдрэх хэнд хамаатай юм, тэднийг үерхэх үед миний Юнгиг гэх сэтгэл магадгүй байхгүй болох байх.
"Тэр танд хайртай гэсэн."
Зохиогчийн талаас
"Тэрнээс асуух хэрэгтэй." Жүхэгийн түүнд өгөх сүүлийн зөвлөгөө энгийн ч энэ Юнгиг хэлэх үггүй болгов.
Юнгигийн сэтгэлийн өчүүхэн бага хэсэг нь таалагддаг нүна нь өөрт хайртай гэхэд байрлаж байсан ч үүнээс илүү том хэсэг нь энэ зөвлөгөөнд итгэлтэй биш байлаа.
Юнги хэсэг хугацаанд гацчихав. Энэ нь тэдний дунд чимээгүй байдлыг ноёлуулна. Тэд хоёул олон бодлуудаар дүүрэх ба өөр өөх тийшээ харцгаана.
Эцэст нь Юнги энэ чимээгүй байдлыг эвдэх нь тэр.
"Чи намайг түүнээс асуугаасай гэж хүсч байна уу?" Тэр яагаад Жүхэгээс ингэж асуухыг хүссэн мэдсэнгүй. Гэвч Юнгид түүний хариултыг мэдэх хэрэгтэй байлаа.
*Хүсэхгүй байна.* Жүхэ бодно. *Чамайг алдмааргүй байгаа учраас.*
Гэсэн хэдий ч тэр өөрийнхөө хувийг хичэхээс илүү ингэх нь дээр гэдгийг л мэднэ. "Мэдээж хэрэг."
Жүхэгийн энэ үгийг сонсоод Юнгид сэтгэлээр унах мэдрэмж төрчээ. Дотоод сэтгэл нь Жүхэг үүний эсрэг өөрөөр хариулаасай хэмээн хүсч байжээ.
"Баярлалаа." хэмээгээд Юнги хүчлэн инээв.
"Ммм зүгээр дээ. Сайхан амраарай сонбэ, маргааш уулзацгаая."
"Сайхан амраарай Жүхэ." гэсээр тэр Жүхэг уудаанаар хаалгаа хаахыг харсаар хоцров.
