18 страница29 апреля 2026, 13:15

Үлдээч

Жүхэгийн талаас

"Намжүүн! Чамайг ирсэнд баяртай байна шүү!" энэ залуу Намжүүны сайн найз бас энэ үдэшлэгийн эзэн байх гэж би бодлоо. "Алив залуусаа та нарт зориулсан ширээ байгаа шүү."

Энэ байшин том бөгөөд зочны өрөө нь шөнийн цэнгээний газар газар шиг л уур амьсгалтай байв. Бүжгийн талбай дээр танил хүмүүс үзэгдэнэ. Тэд бүгдээрээ манай сургуулийнхан байна.

"Хуби манай ээж, аав хоёр энийг мэдвэл биднийг ална даа." гэж би түүнд хэллээ.

Хусог тоглоом хийх маягтай "Чишш тэд тэгэхгүй ээ."

"Та нарын ширээ энэ байна." өнөөх залуу бидэнд суудлыг маань зааж өгөв. Залуус толгой дохисоор эргэн тойрноо сонирхон харцгаагаад суудалдаа сууцгаах ба би Юнгигээс аль болох хол зайтайхан суухаар болов.

"Хөөе Гүүки тэр өрөөний нөгөө талд байгаа охин чам руу ирмээд байна." Хуби даажигнан "Тэрэн дээр очиж сайн уу гээч!"

Жонгүк хариу хэлэлгүй зүгээр л хён болон нөгөө охин руу үл тоосон харцаар харав. Лол тэр охины царай нь гажиг л юм байна шд.

Жин "Байзаарай Тэхён хаашаа явчхав аа?" Өөхх тэр алга болчихлоо.

"Let's go party. Turn up!" хэмээн хэн нэгний орилох дууг сонсоод бид хэн болохыг нь мэдэв.
Бүжгийн талбай дээр Тэхён найзуудтайгаа байгаа харагдав. Харин удалгүй Жонгүк бас Тэ-тэй нэгдэв. Тэд нар яаж хөгжилдөхөө мэдэх юм аа.

"Өө Юнги? Чамайг энд ирнэ гэж мэдсэнгүй шүү!"

Одоо надаар даажигнаад байна уу?

Зохиогчийн талаас

"Жисү?" Юнги нүдээ хэд цавчилаад "Сайн уу?"

"Өө бид нар тэгвэл тийшэлье дээ." Намжүүн жуумалзан хэлээд "Явцгаая Жин хён!"

Хуби "Чи ч гэсэн явлаа."

"Сайхан хөгжилдөөрэй Юнги." хэмээн Жин даллаад Намжүүнтай цааш алхана.

"Яа! Та хоёр тэднийг хоёуланг нь үлдээхгүй юм уу?" Жин тэр хоёр зогссоноо ширээнд үлдэн суух Жимин, Жүхэ хоёроос асуулаа.

"Үгүй!" Жүхэ ууртай хэлэн "Би яагаад тэгэх ёстойн."

"Тиймээ ижилхэн. Энд сонирхолтой байна гэж бодож байна." Жимин үнэнээсээ хэлэв.

"За тэгвэл тэг дээ." хэмээн Жин, Намжүүн хоер мөрөө хавчаад тэр дөрвийг ардаа үлдээн явлаа.

"Чамтай энд таарсандаа үнэхээр их баяртай байна~" Жисүг баярлан хэлэхэд Жүхэ түүний энэ ядаргаатай дуунд нүдээ эргэлдүүлэн сууна.

"Чи тэрэнд сайн биш гэж дахиж надтай маргаж чадахгүй боллоо." Жимин Жүхэгийн янзыг үзэн тоглоом хийв.

"Тиймээ тодорхой боллоо үгүй гэж үү?" Жүхэ дахин Жиминээс нууж чадахгүй болсон учраас ийн хэлэн санаа алдав. Жүхэ өөригөө тайвшруулах гэсэндээ ширээн дээрээс нэг шилтэй зүйл авлаа.

"Аашш одоо чи нууцаа хэлчихсэн болохоор дахиж чамаар тоглоом хийн хөгжилдөж чадахгүй боллоо."

Жүхэ архинаас багахан амсаад "Аахх." гэснээ хоолойгоороо гулсуулав.

"Жимин." гээд санаа алдсаар дахин нэг хундагыг авав. Үнэнийг хэлэхэд тэр одоо ууж байгаадаа итгэлгүй байсан юм. "Мартах хамгийн хурдан арга юу вэ?"

"Өөр хүнтэй уулзах л хамгийн хурдан арга байх. Хэрвээ чи Тэхёныг гэх юм бол тэр залуу чамайг үнэхээр бишрэн хайрлана."

"Нахх.....тэр бол миний найз." Жүхэ нөгөө хоёр луу харан хөмсгөө зангидсаар нөгөө хундагатайгаа ууж орхив.

Жүхэг "Хцсс тэднийг хар л даа инээлдээд л...новш гэж!" гэхэд Жимин түүний үгэнд инээнэ.

"Юнги явцгаая!" Жисү босон түүнийг татсаар "Би чамтай цуг бүжиглэмээр байна."

*Битгий. Битгий яв.* Жүхэ бодно.

"Жисү чи яв даа." хэмээн Юнги татгалзахыг хичээн "Би ядраад байна."

"Хараач тэр ямар ядаргаатай болохыг. Юнги явмааргүй байгаа нь илт байхад!" Жүхэ дахин нэг хундагыг уучхаад ийн Жиминд гомдолно.

"Алив ээ гуйж байна шд ээ?~" Жисү Юнгиг улам татахад эцэст нь тэр бууж өгөв.

Жүхэ Юнгиг босон түүнтэй явахыг харах ч Жисү явахдаа өөр лүү нь харахыг мэдээд нүдээ хэд завчлав.

"Би яагаад ингээд байнаа......" уйтгартай дүнсгэр байдалтай хоцрох Жүхэ ахиад л нэг хундагыг уулаа.

"Чи түүнийг өөртөө татах хэрэгтэй." Жимин инээн "Тэр танай хажууд амьдардаг байхад."

"Төмс тэгж чадна гэж үү?"

ЧимЧим "Гоё хэллээ. Тэд чадахгүй л дээ гэхдээ чи ядаж оролдлого хийх хэрэгтэй шдээ."

"Ямар оролдлого? Юнги Жисүд л сайн." Жүхэ дахин нэг удаа уув.

"Хаалгач байгаа ч гэлээ чи оноо авж чадахгүй гэсэн үг биш. Миний зөв үү?" гээд Жимин нүдээ ирмэв.

"Би дасгал хийдэггүй." Жүхэ зогсуулав.

Жимин "Үгүй ээ тэнэг минь тийм утгатай биш!" санаа алдана.



Шюгагийн талаас

"Юнги! Юу хараад байгаа юм?!" гэж Жисү хөгжмийн чимээг даван орилов.

"Юу ч бишээ!"

Жүхэ хачин аашлаад байна.
Ширээ рүү харвал Жимин түүнийг тохойгоороо нударч байлаа гэсэн ч тэр ямар ч хариу үзүүлсэнгүй. Духаа ширээнд наан тасарцан юм шиг л байх нь тэр.

Тэр өдөржингөө ямар ч шалтгаангүй намайг үл тоосон харин одоо болохоор Жиминтэй жигтэйхэн дотно байна.

"Би ус авахаар явлаа!" гэж Жисүд хэлэхэд тэр эргэлзэж байснаа толгой дохив.
Би энэ бүгчим газраас хурдхан гараад Жүхэг шалгахаар очив.

Удалгүй тэдэн дээр очоод "Юу болсон юм?"

"Өө хён" Жимин намайг харснаа инээн "Тэр согтчихсон. Тэгээд түүнийг дээд давхарын нэг өрөө рүү оруулах гэж байлаа."
Аашш энэ охиныг дээ! Хүн дахиж согтож болохгүй гээд байхад нээрээ.

"Би тэрнийг авъя."

Жимин "Заа хён. Түүнийг сайн хараарай. Дээшээ гараад баруун талд хоосон өрөө байгаа гэсэн шүү."

"Пак Жимин тэрнийг ууж байхад нь болиулахгүй яасан юм." хэмээн би уурлав.

"Тэрний ууссан нь нэг хүний л буруу шд." гэх битүүхэн утгатай юм хэлэв.

"Хэн бэ?"

"Та ёстой мангар юм аа хён." гээд Жимин санаа алдаад "Зүгээр тэрэнд санаа тавиа, би Хубид хэлчихье."
Энэ муу золиг юугаа яриад байгаан........




"Ажушииии" Жүхэ нүдээ үл ялиг аньсан хэвээр гонгиноно.

Баруун талд өрөө байгаа. Гэснийг санасаар арайхийн тэнцвэрээ олохыг хичээж байлаа. Энэ удаа Жүхэгийн гарыг мөрөөрөө давуулан түшлээ. Бараг ирчихлээ!

"Аашш ёстой нээрээ!" гэж үглэсээр хаалганы бариул даран өрөөнд орлоо.

Тэгээд Жүхэг орон дээр хэвтүүллээ. Энэ тэрийг сэрээд дахиад намайг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байна гэж битгий бодохгүй байх хэмээн найдна.

"Юнгиии~"

"Яасан бэ?" гээд түүнийг хөнжлөөр хучаад амьсгаагаа дарахаар орны буланд суулаа.

"Хаана байнаа?" тэр цамцнаас зөөлөн атган чангаана. "Энд үлдээч."

"Мм." ямартай ч би их ядарсан байсан юм.

"Ажушии!"

"Аашш чи согтохоороо их олон юм ярих юм аа." гээд түүн рүү харлаа. Энэ дүр зураг сүүд түүнийг согтуу байсан үеийг санаалж байна. Улаан хацар, удаан хөдлөх хариу хувирал, сүүмэлзэх нүд гээд. Өмнө нь тэр надад дургүй хүрэм ядаргаатай санагддаг байсан ч одоо л үнэнлээ хөөрхөн гэдгийг ойлголоо.

"Би..............." Жүхэ зогьсуулав.

"Чи юу гэж?"

Тэр "Би үнэхээр сай-"

/Утас дуугарах/

Миний утас дуугартал Жүхэ чимээгүй болчихов. Дуудлагыг харвал Жисү байх нь тэр.

Утсаа аван "За нүна." гэхэд Жүхэ цамцнаас зуурна.

Жисү "Юнги би өөрөө өөртэйгөө л байгаад байна. Чи хурдан ир л дээ?"

"Битгий яв." гэх дуугаар эргэж харвал Жүхэ нүдээ нээн над руу ширтэж байлаа. Гэвч түүний нүдэнд урд нь өмнө нь байгаагүй гуниг хурж байхыг би тодхон олж харлаа.

"Битгий яв гуйж байна?" гээд цамцнаас минь зуурч байсан гараа явуулан миний гаран дээр тавьлаа.

Жисү "Юнги??"

Энийг хийж байгаадаа итгэхгүй нь ээ.

"Уучлаарай Жисү би явах хэрэгтэй байна." хэмээн түүнд хурдхан шиг баяртай гээд утсаа таслав.

Тэгтэл Жүхэ гараас минь барьж байсан гараа суллаад илүү тайвширсан мэт дахин нүдээ анилаа.

"Намайг унтаж байх хооронд түүн рүү явахгүй биз дээ?" гэж тэр шивнэн хэлэв.

"Явахгүй ээ." гэж хэлээд өөрсдийнхөө гар луу харлаа. Түүний гараас дулааныг нь мэдрэх төдийд зүрх түргэн цохилж эхэлнэ. Ингээд бидний гар хүрэлцэх нь таатай.

Байз Юнги, чи юу яриад байнаа? Энэ хачин бодолдоо толгой сэгсэрнэ.
Энэ мэдрэмжүүдээ хольж болохгүй. Чи зөвхөн Жисүд л сайн!

18 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!