White day
Жүхэгийн талаас
"Пфф Жисүд сайн юм болж дээ." амандаа бувтнасаар Хубитай хамт явна. Өнөөдөр White day хаа сайгүй гар гараасаа хөтлөлцөн алхах хосууд байх ба эсвэл бэлгээ барин инээмсэглэн явах залуус харагдана.
Би "Үнэхээр ингэх хэрэгтэй л юм байх даа?"
"Чи атаархаад байна уу?" гээд Хусог инээнэ.
"Үгүй ээ." .......гэхдээ жаахан л.
Тэр "Зүгээр хэлчихье. Хэрэв чамд нэг залуу бэлэг өгөх гэвэл шууд л татгалзаарай." намайг хамгаална гэсэн шиг хэлэв.
"Убба хэн ч тэгэхгүй гэж бодож байна." Хэн ч энэ төмсөнд сайн биш. Хуби-яа..
"Бас дээрээс нь би бол бие даасан эмэгтэй. Өөрөө өөрийгөө мэдэх хангалттай насанд хүрсэн хүн шүү."
"Үгүй ээ чи тэгэхгүй. Зөвхөн миний хүлээн зөвшөөрсөн хүнтэй л чи үерхэж болно." гэж Хусог зөрөв.
"Аахх хэн өөрийг чинь тэгж болно гэсэн юм бэ?"
"Танай аав, ээж. Чамайг энд ирэхээс өмнө тэд намайг чиний бие хамгаалагч шиг байгаарай гэсэн."
"Мм тэгвэл намайг ямархуу залуутай үерхэхийг зөвшөөрөх юм?" хэмээн би сониучирхан асуулаа.
"Манай БиТиЭс-н залуус дундаас л тохирно."
"Хэн нь гэж?" Тэр хүн нь.....Юнги байж болох уу?
"Мэдэхгүй байнаа. Чиний сонголт юу бэ мм? Бас чи нээх их баярлачихжээ." Хуби надаар тоглоом хийн "Тэгээд.....чи хэнтэй нь үерхэх байсан?"
"Хэрвээ намайг БиТиЭс-н залуусаас сонго гэж байгаа бол би......." Энийг үнэхээр Хубид хэлэх эсэхтэйгээ итгэлгүй байна.
"Миний сонгох хүн бол-"
"Чшш чимээгүй!"
Хусог бид хоёр алхаж байгаад гэнэт ард чанга чимээ гарахаар нь хурдхан эргэж харлаа. Тэгсэн ойролцоо байсан модны ард нуудаг зогсох БиТиЭс-н залуус баригдсандаа эвгүйхэн инээмсэглэн зогсоцгоож байлаа. Бурхан тэнгэр минь гэж! Яг баригдах шахлаа!
"Тэхён хён танаас болж байгаа юм." Жонгүк гомдоллон "Яааг хариултыг нь сонсох гэж байхад!"
Хусог нааш ирэх тэдэн рүү харан "Яа! Та нар юу хийж байгаа юм?"
Юнгитэй хэдэн секундэд харц тулгараад сандарсандаа хурдхан харцаа түүнээс бурууллаа. Ашгүй дээ хэлээгүй нь болж.
"Бид нар зүгээр......та хоёр дээр гүйцэж очих гэж байсан юм." Намжүүнаа ямар худлаа инээдэг юм бэ?
Хусог "Муу хүн дагагчид."
"Чи сая юу гэх гэж байсан бэ? Жүхэ." гэж Жимин хэдийн хариултыг нь хүүн асуулаа. Ххмм тийм ээ тэр мэдэж байгаа.
"Тодорхой Тэхён тийм биз дээ?~" хэмээн Тэ эгдүүтэй гэгч нь инээнэ.
"Хахахаха........" би түүн рүү харахад тэр өөрийгөө биш гэдгийг мээв бололтой.
"Ичих хэрэггүй дээ убба нь биз дээ?" Жин агаарын үнсэлт илгээв. Байзаарай......үгүй л юмсан!
"Хён түүний хариултыг хэлүүл л дээ." гэж Жонгүкийг хэлэхэд тэд бүгд над руу анхааралтай харцгаалаа. Новш гэж.
"Би юу гэх гэж байсан бэ гэхээр.......хэнтэй ч биш." гээд худлаа хэлчхэв. "Учир нь та нар бүгдээрээ л миний найз."
"Хэхэхэхэ" Хуби инээгээд "Залуусаа та нар найзтай болжээ!"
Намжүүн "Өвдчихлөө байна."
"Аавв....." Тэхён мөрөө унжуулав. Аахх би яах ёстой байсан юм......
Зохиогчийн талаас
Хичээл дуусаж Жүхэ толгойгоо гудайлган ядарсан амьтан гэр лүүгээ алхаж байлаа. Өнөөдөр түүнийг ядраасан өдөр болж өнгөрөв. Учир нь Жүхэ бараг л нууцаа задлахаа шахсан гэвч тэр бас үүний ачаар нэг зүйлийг ойлгосон. Хэдийн Юнгид сэтгэлтэй болсон бөгөөд түүнтэй үерхэхийг хүсч байгаа нууцхан хүслээ мэдсэн юм.
"Ааааххх яагаад вэ!!" Жүхэ хүмүүсийн өөрийг нь харахыг ч үл тоон хашхиран гоншгононо.
"Энэ худлаа. Би тэрэнд сэтгэлтэй болсон байх учиргүй!" гэж гаднаа үгүйсгэх ч түүний дотоод сэтгэл хэдийн сүүлийн үед Юнгид сайн болоод байгааг өгүүлэх ажээ.
*Таалагддаг биш хайртай сайн гээд байгаа энэ мэдрэмж удахгүй алга болчихно хахаха......тийм биз дээ?*
"Алга болно........тиймээ байхгүй болно гэдэгт итгэлтэй байна."
Юнги өөрөө өөртэйгөө ярих охиныг харна. Гэсэн хэдий ч тэр юу болоод байгаа мэдэхгүй байлаа. Жүхэг ямар нэг зүйлд эргэлзэн хачин хачин болохыг хараад Юнги нууцхан инээмсэглэнэ.
"Юу алга болно гэж?" хэмээн хэдхэн үг л хэлсэн байхад Жүхэгийн гэдсэн дотор хэдэг мянган эрвээхий нисэлдэх шиг болно.
"Х-хэзээ энд ирчихсэн байсан юм?" Жүхэ тайван байхыг хичээнэ.
"Дөнгөж сая." Юнги энгийнээр хариулаад "Чи юу хийж байгаан?"
Жүхэ хурдхан "Юу ч бишээ!" гэв.
"Надад бол юу ч биш юм шиг харагдахгүй байна." гээд Юнги яагаад Жүхэг өөр лүү нь харахгүй байгааг гайхсаар ойртон очлоо.
"Өвдөөд байгаа юм уу?" гэснээ халууныг нь үзэх гээд гараа Жүхэгийн духан дээр тавив. "Чи яагаад ингэж их улайгаад байгаан?"
Жүхэ сандарсаар шүлсээ залгиад хурдхан толгой сэгсрэв. Тэгээд Юнгиг өөрийнх хүчтэй цохилох зүрхний цохилтыг сонсчихвы гэсэндээ хойш алхлаа.
"Халуун чинь зүгээр байна." Юнги гараа буулгаад Жүхэгийн улаан лооль шиг улайсан хацрыг хараад инээмсэглэв. *Эгдүүтэй юм.* Юнги бодлоо.
Шюга "Маргааш үдэшлэг тэгээд хэрэв чи сайнгүй байгаа бол очих гээд хэрэггүй дээ."
"Аан тийм шд мартах шахаж." гээд Жүхэ маргаашийн БиТиЭс-н найзуудынх нь үдэшлэгийг санаад амандаа хэлэв.
"Би үнэхээр явмааргүй байна."
"Адилхаан. Би гэртээ унтана гэж бодож байна." гэснээ Юнги санаа алдаад "Гэвч тэд хүрч ирэн намайг авч явна гэдгийг мэдэж байна."
"Аа мартах дөхлөө." гээд Юнги үүргэвчнээсээ нэг зүйл гаргаж байхыг Жүхэ сонирхон харна.
"Май!" Юнги түүнд ууттай бэлэг өгөхөд Жүхэгийн нүд аяганаасаа бүлтрэх шахлаа. Энэ нь өчигдөр Жүхэгийн харсантай адилхан ууттай зүйл байсан юм.
"Сонбэ......" Жүхэгийн гар ууттай зүйлийг авхаар явахдаа чичгэнэнэ. "Баярлалаа." *Тэгэхээр тэр үл мэдэгдэх 'Ж' нь би байжээ. Жисү биш?*
"Чи өөрөө охид бэлгэнд дуртай бас сэтгэлээ шингээж өгөх хүнийг хүсдэг гэсэн." Шюга үргэлжлүүлэн "Тэгээд би үүнд сэтгэлээ шингээж чиний дуртай юмыг авсан юм."
Жүхэ доторхийг нь үзэхээр нээтэл хайрцагтай маш гоё шоколадны цуглуулга байх нь тэр. Жүхэгийн нэг талаараа баярлах ч нөгөө талаараа Юнгид улам ихээр дурлахаасаа аж байлаа.
"Та ч илүүчлэгч юмаа." Жүхэ тоглоом хийн инээмсэглээд "Гэхдээ надад таалагдаж байнаа, баярлалаа!"
"Зүгээр ээ." Юнги хэсэг хайж авсан шоколадыг нь аваад баярлах Жүхэгийн баяртай байгаа царайг хараад өөрөө ч гэсэн баярлав.
Гэсэн ч Жүхэ хэсэг баярлаж байснаа Жисүгийн тухай бодов.
"Та Жисү оннид юм авсан уу?"
Тэр шуудхан "Үгүй ээ."
*Үгүй байлгүй дээ......* Жүхэгийн толгойд баахан янз бүрийн төсөөлөл орж ирнэ.
"Өнөө орой болзоонз би түүнийг даасан болохоор." гэхэд Жүхэгийн зүрх палхийгээл ирэв.
*Мэдээж шүү дээ...*
Жүхэ "Хэзээ түүнээс болзъё гэж асуусан юм бэ?"
"Би асуугаагүй юмаа. Тэр өөрөө түрүүлж надаас асуусан итгэмээргүй байгаа биз?" Шюга инээмсэглэв.
"Вуав сайн байна." Жүхэ ямар хувиралгүй хариу өгөв.
Гэнэтхэн Жүхэд харамсахаасаа өмнө түүнд туслахаа болих хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв. Хариуд нь хэрэв хоол байгаагүй байсан бол тэр хэдийн Шюгад Жисүтэй нийлэхэд нь туслахаа болчих байсан.
