Төвөгтэй байдал.
Зохиогчийн талаас
"Ажуши удахгүй White Day (Валинтений өдрөөс хойш 1 сарын дараа буюу 3 сарын 14-нд эрэгтэй нь эмэгтэйдээ бэлэг өгдөг) боллоо." гэж Жүхэ Юнгид хандан хэлэв.
"Тийм үү тэгээд юу гэж?" гээд Шюга үргэлжлүүлэн өдрийн хоолоо иднэ.
"Хөөе 'тэгээд юу гэж?' гэдэг чинь юу гэсэн үг юм? энэ өдөр чинь эрэгтэй нь эмэгтэйдээ бэлэг өгдөг юм хён." Жонгүк түүнд тайлбарлав.
"Гэхдээ би бол тэгж чадахгүй. Найз охин байхгүй учраас." гэсээр Тэхён худлаа уйлна.
"Чи Хубидаа бэлэг авж өгч болно~" гэж Хусог бараг дууны мөрт зохион дуулна. "Яг Рэпмон Жин хёнд тэгж байсан шиг."
Тэ ярвайн "Аахх хён больж үз."
"Тэгэхээр танд юу хэлэх гээд байна вэ гэхээр" хэмээн Жүхэ дахин Юнги руу хараад "Магадгүй та тэрэнд ямар нэгэн юм бэлэглэх хэрэгтэй байх."
Түүний 'магадгүй' гэж хэлсэн үг нь нэг талаараа түүнд туслахыг хүсэх ч нөгөө талаараа үгүй ажээ.
"Чи яагаад дандаа өөрийнхөө булшийг ухаж байдаг юм бэ?" гэж Жимин Жүхэд шивнэн хэлэв. Харин тэднийг анзаарсан Юнги хөмсгөө өргөн сууна.
"Миний сэтгэлийг мэдэх юм шиг битгий аашлаад бай." гэж Жүхэ Жиминд хурдхан хариу хэлэв.
Шюга ямар ч хувиралгүй цварай гарган харсаар "Та хоёр юу яриад байгаа юм?"
"Аан би асууж байлаа л даа яагаад тэр данда-" гэх Жиминий үгийг таслан Жүхэ амыг нь дарав.
"Юу ч бишээ. Та тэрэнд яадаг ч байсан нэг юм өгөө. Нэг их хэтрүүлэлгүй тохируулаад л өг." Жүхэ хурдан шулганасаар ярианы сэдэв өөрчлөхийг хичээнэ.
"Сайн хамгаалалт байна." гэж амаа хөдөлгөх Жиминий нүүрэнд мушилзалт тодорно.
Жин "Та хоёр чинь яагаад байгаа юм бэ?" гэж бусад залуус Жимин, Жүхэ хоёр луу анхааран харан зуур асуув. "Уур амьсгал энд нэг л өөр байх чинь ээ~"
"Ү-үгүй ээ!" Жүхэ гэнэтийн буруу ойлгоцолд сандран инй залруулахаар үгүйсгэн хэллээ.
Юнги тэр хоёр луу хүйтнээр ширтэж байхад Жимин гэмгүй инээсээр "Би зүгээр тэрэнд туслах л гэж байсан тийм биз дээ Жүхэ?"
Туслах аа? Яахлаараа Жүхэд энэ муу золигийн тусламж хэрэг болдог юм? Юнги бодно.
Жонгүк "Танд хэн нэгний тусламж хэрэг болоо юу нүна? Бид нарт хэлэхгүй юм уу? Магадгүй бид тус болж чадах ч юм билүү."
"Юу ч бишээ. Жимин зүгээр миний юмнуудыг-"
Жимин "Тэр хэлж чадахгүй ээ. Бас зөвхөн би түүнд тусалж чадна." гэхэд Жүхэ түүнийг болиод өг л дөө гэж гуйсан харцаар харна.
*Жимин юу хийх гээд байгаа юм?* гэж Шюга бодох ба Жиминий өөртөө итгэлтэй хэлсэнд нь бага зэрэг дургүй хүрч байв.
"Харж байна уу? Би чамд тусалж байна. Тэрнийг хэр их хардаж байгааг хараач." хэмээн Жимин дахин Жүхэгийн чихэнд шивнэн "Чамд боломж байна Жүхэ."
Жүхэ шууд яг одоо Юнгиг ямар байгааг нь харав. *Юнги дургүй нь хүрсэн таагүй байгаа нь үнэн байна. Гэвч тэр ихэнхдээ ийм л байдаг. Ийм байгаа нь ямар нэг зүйл илэрхийлж байгаа гэсэн үг биш.*
"Яа!" гээд Хуби Жиминийг хүзүүнээс нь татан Жүхэгээс холуудлаад "Манай эгч чамд хэдийн сайн болчихоод байхад чи миний үеэлийг ч гэсэн өөртөө татах гээд байгаа юм уу?!"
"Та ёстой хүүхэмсэг юмаа хён." Жонгүк толгойгоо сэгсэрнэ.
Жүхэ хошуугаа унжуулан сууж байтал "Хөөе царай муутаа." гэж Юнги түүнийг дуудав.
Шюга руу харан "Яасан ажуши?"
"Чамд үнэхээр тусламж хэрэг болоо юу?" гэж намуухан дуугаар асуув.
"Үгүй ээ."
"Заза" гээд Юнги өөр тийш харан "Зүгээр хэлж байгаа юм шүү. Хэрвээ чамд хэн нэгний тусламж хэрэг болвол зүгээр л надад хэл."
Жүхэ түүнийг ийн боловсон эр хүний хоолойгоор хэлэхийг сонсоод түргэн цохилох зүрхээ тайвшруулахыг хичээн "Айн?" гэлээ. Өөрийн мэдэлгүй л Жүхэгийн чих улааж эхлэв.
"Бас битгий санаа зовоорой." гээд Шюга өөрийн нэрийн хуудас болсон инээмсэглэлээ харуулан "Би чамаас хариу нэхэхгүй ээ. Бүр надад тийм юм хийгээд өг, хоол аваад өг ч гэхгүй."
*Юнги........чи намайг төөрөгдүүлээд байна.* Жүхэ түүний сүүлд хэлснийг бодон хоосон юм ширтэнэ.
Жүхэгийн талаас
"11 баллын газар хөдлөлтөд гамшгийг ямар хэмжээнд гэж үзэх вэ?......." үзэгээ дугарган амандаа бувтнасаар гэрийн даалгавараа хийхийг хичээнэ.
Чөтгөр юмаа үнэхээр хариултыг нь мэдэхгүй байнаа аахх. Их сургуулийн заавал үзэх ерөнхий хичээл дээр ийм балай юм байдаг байнаа?!
Аа энэ асуулт дээр Google ашигладаг юм билүү.
Үгүй ээ Жүхэ! Ингэх юм бол яаж юм сурах гээв. Google-с хуулж болохгүй. Сайн тал минь ингэж хэлэх бол...
Муу тал минь Цагаа дэмий үрэхээ болиод Google-с хай! Чи ямар эмч болох гэж байгаа биш гэж хэлнэ. Новш гэж зүгээр google хэрэглэе.
Гээд ор луугаа алхан утсаа авах гэж байтал утсанд чат ирлээ. Хэнээс гэдгийг нь харвал Мин Юнги гэх нэрнээс байх бөгөөд хурдхан утсаа шүүрэн авлаа.
Swag ажуши: Ороод ир.
Яагаад намайг ороод ир гээд байгаа юм бол? Ааахх дахиад л Жисүгийн тухай юу?!
Би: Яасан бэ? Би хичээлээ хийгээд завгүй байна.
Swag ажуши: ...
Swag ажуши: Үнэхээр үү? Тун тоогүй.
Swag ажуши: Би дөнгөж сая хоол хийсэн 😏
Гяаахх юун хичээл?
Би: ОЧИЖ БАЙНА!
Шууд гэрлийн хурдаар гэрээсээ гарлаа. Ааахх эндээс тэрний хоол үнэртэж байна!~
Гэрийнх нь хаалга онгорхой байсан тул би шууд дотогш орон "Сайн уу? хөршөө."
"Зочны өрөөнд хүлээж бай!" гэж Шюга гал тогооныхоо өрөөнөөс орилон "Одоохон хоол аваачлаа."
"Заа." гээд цамц, өмд, футболк, дэр гээд замбараагүй болсон буйданг нь бага ч гэсэн янзлахаар болов.
Янзлахаасаа өмнө урд талын ширээн дээр утсаа тавих гээд халааснаасаа утсаа гаргахдаа санамсаргүй нэг зүйл унагаачхав. Аашш Намжүүн шиг болоод байна уу даа?!
Дөхөн очоод бэлэгний уутыг аван буцааж байсан байранд тавьлаа. Байзаарай......бэлэгний уут гэв үү?
Аа тийм! Маргааш нөгөө өдөр! Би энэ удаа тэр гоёмсог ууттай зүйлийг ажиглан харахад 'Ж-д' гэж бичсэн цаас байв. Ж гэж Жисү шүү дээ. Пфф гоё л юм.
Магадгүй доторхийг нь харах хэрэггүй байх. Аягүй бол санамсаргүй байдлаар сүйтгэчих нь. Санаа алдсаар ууттай юмыг нь буцаан холхон шиг газар тавьлаа. Би яагаад ингээд байна......
"Юу хийж байгаа юм?" гэх дуунаар бодлоосоо салан эргэж харвал Юнги инээн хоёр гартаа хоол барин зогсох ажээ.
Аахх түүний энэ инээмсэглэл хэтэрхий гайхалтай!
Бурхан минь Жүхэ тайвшир! Тэр чамайг харах нь байна.
Би "Юу ч биш." гэж аль болох тайвнаар хэлээд "Ямар хоол хийсэн юм?"
"Паста!" гээд гайхалтай чимэглэсэн хоолоо ширээн дээр тавьлаа.
"Вуав~~ амттай харагдаж байна!" хэмээгээд би түүн рүү эрхий хуруугаа гозойлгоод хажууд нь суун хоолоо идэхэд бэлэн болоод "Хоол өгсөнд баярлалаа ажуши."
Бид хоёр зэрэг сэрээгээ авсан ч би хэдийн түүнээс хурдан хөдлөн шпагеттигаа амандаа хийлээ. Сайн болсон улаан лоолийн соустай мах нь гоймонтойгоо хамт гайхалтай сайхан амтагдаж байлаа.
"Энэ......үнэхээр гайхалтай байна сонбэ!!" Тэрэнд яагаад төгс найз залуу болох бүх чавдарууд байдаг юм бэ?
"Мэдээж би хийсэн юм чинь." гээд Шюга баяртай нь аргагүй инээнэ.
Тэнгэр минь түүний инээмсэглэлээс болж надад таатай, таагүй гэсэн хоёр мэдрэмж төрнө. Энэ зүгээр л миний өмнө харж байсан зүйлсээс хамгийн эгдүүтэй хөөрхөн нь. Харин нөгөө нь намайг маш их тавгүйтүүлэх энэ хачин мэдрэмж!
Шюга "Яасан?"
Түүний 'яасан?' гэх үгийг сонсоод сандарсандаа нүдээ завчилан сууна. Ааахх тэр намайг харчихлаа!
"Чи над руу ширтэж байсан." гээд шоолсон маягтай бага зэрэг мушилзана.
Тэгснээ дахиад "Хариу ч хэлж чадахааргүй тийм царайлаг байна уу би?" Тэр энийг тоглоомоор хэлсэн байх. Гэвч.........энэ үнэн.
Би "Пфф хоолоо заваан идэж байгаа чинь тээртэй байна."
Гэхэд тэр "Худалч" гээд буцаад хоолоо иднэ. Пээфф ашгүй дээ.
"Гяахх энэ охиныг ээ.........үсээ бас идээд байгаа юм уу даа?"
"Айн?"
"Дараа хамт гоймон идэх бол үснийхээ боолтыг авчирч бай." гээд нааш ойртлоо. Дараа нь түүнийг үс чихний ардуур хийж өгч байхыг мэдлээ.
"Хэрэггүй ээ!" хэмээн бага зэрэг ширүүхэн хэлэхэд тэр болив. Зүрх сонин болох бөгөөд саяны агшинд бодсон зүйлдээ сандарч эхэлсэн юм.
Юнги "Аа....уучлаарай."
Аашш чи чинь яачихаад байгаа юм Жүхэ? Яагаад ингэж байгаан?? Сайн ч бол доо сая чи түүнийг айлгачихлаа!!
Өөрийнхөө, өөрийнхөө үйлдэл, өөрийнхөө бодлууд бас энэ бүх үл мэдэгдэх мэдрэмжүүдэийн тухай эргэцүүлэн бодож эхэллээ.
Яагаад бүх зүйл ийм төвөгтэй болоод байгаа юм бэ?
