Болзоо
Жүхэгийн талаас
"Уйдаад байна шдээ!! Одоо гадуур гарцгаах уу? Тэгэх үү?" хэмээн сургуулиас гарах зуур Жин сонбэ асуув.
Хуби "Самгёбсал идье ээ. Бодохоор л шүлс гоожоод байна!"
"Гэхдээ.......би хурганы махан шорлог идмээр байна." Жонгүк хүндээр санаа алдав.
Намжүүн Жонгүкт "Шюга хён чамд авч өгнөө."
Жимин "Тэр чадахгүй ээ. Хён бид нартай хамт явахгүй. Аль түрүүн завгүй гээд явчихсан."
"Өө тийм тэр Жисү нүнатай болзоотой." гэж Тэхён нэмж хэлэв.
Жисү, энэ нэрийг сонсохоос залхаж байна шүү.
"Аахх хёнд ч сайн юм болжээ. Гэхдээ тэрэнд сайн охидуудыг бодохоор тиймхэн л байна." гээд Жимин над руу жуумалзан харав. Аашш энэ залууг дээ.
"Тэд яг одоо атаархаж байгаа даа тийм ээ Жүхэ?" Жимин надаар тоглосон байртай мөрөөр тэврэн зогслоо.
Би "Ямар охидуудаа яриад байгаа юм? Түүнийг золбоонд явсанг бид нараас өөр хэн ч мэдээгүй байгаа шд."
"Мм харин чи?" хэмээн Жимин чихэнд шивнэв.
Пфф яагаад би атаархана гэж? Тэр хоёр болзоонд явсан нь сайн хэрэг ч гэлээ надад энэ үнэхээр хамаагүй!
Шюгагийн талаас
Тэд кино театраас орж гарахад Жисү "Аа~ гоё кино байлаа!" гэж баярлан хэлэв. Үнэндээ үнэхээр уйтгартай байсан. би бараг унтахаа шахсан.
Жисү "Юнги-яа! Одоо явж хоол идэх үү?"
"Тэгье ээ." гээд би толгой дохиод "Юу идмээр байна нүна?"
"Намайг нүна гэж дуудахаа болио. Зүгээр Жисү гэж бай. Зүгээр за юу?" гээд тэр инээмсэглэлээ. Үнэхээр биширмээр.
"Аа ойлголоо Жисү."
"Сайн байна! Тэгвэл хоёулаа жажангмён идэх үү?"
Жажангмён? Ххм манай хөрш энэ хоолонд их дуртай.
"Явцгаая!" гээд Жисү гэнэт гараас минь салаавчлан атгахад би цочирдов.
"Яагаад ингэж их гайхаад байгаа юм бэ?" тэр инээн "Зүрх чинь догдлоод байгаа болохоор уу?~"
Миний зүрх үү?
"Харанхуй болж байна. Явъя Жисү." Энэ мэдрэмж.........нэг л таагүй.
"Аа чамаас нэг юм асуухаа мартчихаж." хэмээн биднийг ойролцоох рестарон руу явах замд асуулаа.
"Надтай зэрэг чамд ус өгөөд байсан тэр.....хэн бэ?"
"Жүхэ юу? Манай найзын үеэл нь." Бас миний тэнэг хөрш.
"Аан тийм үү?" тэр бага зэрэг хөмсгөө атиралдуулаад "Тэр нэг тийм хачин байсан. Хэн ус өгөх гэж байснаа дараа нь өөрөө уучихдаг байнаа?"
"Тэр энгийн нэгэн биш ээ." Яг үеэлтэйгээ адаилхан. "Гэхдээ яагаад тэрний тухай асуугаад байгаан?"
"Юу ч биш дээ." гээд Жисү харцаа буруулснаа "Зүгээр тэр хачин санагдаад."
"Надад үнэнээр нь хэлээрэй. Хэрэв тэ усаа уугаагүй байсан бол чи аль усыг нь сонгох байсан бэ? Минийхийг үү? Тэрнийхийг үү?" хэмээн над руу эгцлэн харлаа.
Би хэнийг нь сонгох байсан бол? Мэдэхгүй юмаа..........
"Чинийхийг."
Юнги юунд нь эргэлзээд байгаа юм бэ?
Зохиогчийн талаас
"ААХХХ!!!" Жүхэ сүүлийн нэг цагийн турш орог дээр өнхөрөн хэвтэнэ.
"Үнэхээр иххх уйдаж байна!"
"Айн тэнд яасан чимээгүй байна?!" тэр түргэн босоод гэрээсээ гарлаа.
"..........тэр арай гэртээ ирээгүй байна." гэж санаа алдаад хөршийнхөө цоожтой хаалга руу харна.
Тэр хажуу хаалга руугаа ширтсээр доош өвдөгөө нугалан онгорхой хаалганыхаа голд суулаа. Удаан ганцаардах энэ мэдрэмж нь Жүхэг тавгүйтүүлнэ.
"Болзоо ямар болж байгаа бол." гээд Жүхэ хажуу тийшээ толгойгоо налаад "Магадгүй нэг нь сэтгэлээ илчлээд тэд үерхэж байгаа байх даа?"
*Үгүй ээ! Хэтэрхий хурдан байна. Үүнд би бэлэн биш байна.
"Пфф би хэн болоод бэлэн, бэлэн биш нтр гээд байгаан болоо? Жүхэ чи чинь яачихаа вэ?" хэмээн өөрөө өөртөө хэлнэ.
"Дахиж согтох юм бол чамайг гэртээ оруулахгүй гэж хэлсэн байхаа." Юнги жуумалзан элгээ тэврээд хажуудах ханаа налан зогсоно.
"Өө сонбэ?" Жүхэ дорхоноо ухас хийн босоод "Үгүй ээ би согтуу биш байна!"
"Тэгвэл наанаа доош суучихсан өөртэйгөө яриад юу хийж байгаа юм?" Шюга инээн "Заримдаа чи үнэхээр сонирхолтой нэгэн болчихдог. Энийгээ мэдэх үү?"
Жүхэ ".....Би зүгээр агаар амьсгалж байсан юмаа. Аа бас болзоо чинь хэр байв?"
"Дажгүй байсан." гэж Юнги энгийнээр хариулав.
"Тийм үү?" Жүхэд тэдний болзооны тухай асуухыг хүссэн олон асуулт байлаа. Ямар нэгэн гайхмаар зүйл болсон бол уу? бас тэд юу хийсэн бол гээд л. Гэсэн хэдий ч Юнги ядарсан харагдах тул Жүхэ энэ асуултуудаа өөртөө үлдээлээ.
"Орж амар даа. Та ядарсан харагдаж байна." Жүхэ түүнд хэлэв.
"Мм сайхан амраарай Жүхэ." Юнги хүчлэн инээв. Тэр ядарсан гэхээсээ илүү өнөөдөр болсон зүйлс түүний сэтгэлд бүрэн хүрсэнгүй. Нэг л таагүй санагдана.
*Магадгүй би зүгээх хэтэрхий их юм бодсон байх.* Юнги хаалгаа онгойлсоор бодно.
*Жисүд сайн болохоороо л ингээд байна. Тэгээд л тэр.*
"Сайхан амраарай сонбэ!" Жүхэ түүн рүү даллав.
Юнги "Тэгнээ. За чи эхлээд ор."
"За маргааш уулзъя." Жүхэ гэр лүүгээ орохоосоо өмнө түүнийг дахиад жаахан ч гэсэн харахыг хүсч байсан юм.
Тэр хаалгаа хаахаасаа өмнө Юнгигийн "Дараа уулзъя!" гэхийг сонслоо.
Жүхэ баруун гараараа чээжиндээ наан түргэн цохилох зүрхнийхээ хэмнэлийг мэдэрч байлаа.
"Зүрх минь.......чи дахиад л хачин болоод байх юмаа."
