Кино
Жүхэгийн талаас
"Тэгээд сагс тоглоод хэн нь ялсан бэ?" гэж ангиас гарах зуур нөгөө охид асууна.
Тэдний нэг нь "Би таая Юнги уббагын баг." гэхэд би толгой дохив.
"Ааххх! Хорвоо гэж бид нар үзэж чадсангүй." гэж тэд хөлөө дэвслээд "Дараа тэд нар тогловол чи бидэн рүү мессеж бичих хэрэгтэй шүү!"
Ммм энэ ч надад их хоол авч өгөх хэрэгтэй гэсэн үг дээ. Зүгээр ч нэг хийхгүй шүү.
"Ямартай ч бид одоо харих хэрэгтэй. Бяартай! Дараагийн удаа бид нар луу мессеж явуулаарай." гээд тэд далласаар цааш явцгаалаа.
"Баяртай-" Байз байз.....тэр Юнги юу даа?
Би шууд нуугдлаа. Тэр хэн нэг хүнтэй юм ярьж байлаа харин тэр нь Жисү. Анх удаа тэднийг тагнаж байсанг минь санагдуулав. Гэхдээ энэ удаа тэднийг холоос ажиглана.
Дахиад л тэднийг хамтдаа инээлдэн байхыг би харна. Жисү айлгүйтэн инээн үсээ чихнийхээ ардуур хийгээд Юнгийгийн гар луу зөөлөн нудрав. Жисү тэр ажушиг сонирхдог гэж 100% хэлж чадахаар байна. Шюга яг одоо үнэхээр жаргалтай байгаа байх.
Гэхдээ түүнийг Жисүтэй байхад нь би баярлахгүй байгаа гэж үү? Мэдэхгүй ээ, сүүлийн үед гэдсэнд нэг сонин онцгүй юм байх шигээ сонин мэдрэмж төрөөд л байх юм.
~.~.~.~.~.~.~.~
"Хөөе царай муутаа!"
"Яа! Жүхээ." гэж намайг дуудахыг хальт сонслоо.
"Чи дүлий юм уу?"
"Юнги?" би эцэст нь чихэвчээ аван алхахаа болин зогсоод "Уучлаарай сонссонгүй."
"Гэр лүүгээ хамт алхацгаая хөршөө!" Түүнийг бас тэр инээмсэглэлийг нь.
"Яагаад ийм жаргалтай байгаан?"
"Хамт гэр лүүгээ алхах хүн байгаа болохоор л." гээд над руу ширтэхэд нь зуршил ёсоор бас түүн рүү харна. Худалч, Жисүгэээс болоод тэгж байга биз дээ??
"Жисү та хоёр одоо зөндөө дотно болсон юм шиг байна."
Гэхэд "Санамсаргүй л.....бас тийм ээ чиний ачаар." энэ ажуши гуай инээнэ.
Би "Зүгээр дээ" гээд бид цааш алхах зуур "Болзоонд явах тухай тэрнээс асуух хэрэгтэй."
"Үнэндээ энэ тухай огт бодож байгаагүй юм байна." Тэр зөвшөөрнө гэдэгт итгэлгүй л байна."
"За боль доо түүнийг за гэж хэлнэ гэдэгт би 100% итгэлтэй байна." Түрүүхэн л хэдэн минутын өмнө Жисүг түүнд сээтэн хаяад байсныг харсан шүү дээ.
Юнги "Тэгвэл би яаж асуух уу?"
"Зүгээр өөртөө итгэлтэй байгаад шууд хэл."
"За ойлголоо. Би чамд итгэж байна." Харин би Google-д итгэж байна.
Зохиогчийн талаас
"Яа! Надад удирдлага өг!" Тэхён Жонгүктай буйдан дээр зодолдох ч макнэгийн хүчийг хэн барах билээ.
"Улаан зүрх (Scarlet Heart) үзэцгээе" Жонгүк баярлан "IU нүнагынхаа төлөө~"
"Хөөе энэ чинь кино үдэш. К-драма үзэхгүй!" гээд Жимин ч гэсэн удирдлаганы төлөөх тулаанд нэгдлээ.
"Бүгдээрээ Ла Ла Ланд үзье ээ!" Тэхён цөхөрсөн байртай гуйн хэлээд Жонгүкын гарнаас удирдлага авах гэв.
"Би та нартай La La Land үзэхгүй ээ." Намжүүн нөгөө гурвын урд очоод удирдлагыг нь аваад "Доригийн эрэлд үзье. Жин хён санал болгосон юм."
"Аашш зүгээр хурдан нэг юман дээр тавь л даа." Шюга санаа алдан буйдан дээр замбараагүйтэх залуусыг харан "Та нар үнэхээр чимээтэй юм аа."
"Доригийн эрэлд эцсийн сонголт." гэж Намжүүн хэлэхэд манкэ нар удаанаар толгой дохицгооно.
"Өө! Киногоо тавиарай попкорн бэлэн болж байна." Жин галт тогооноос орилов.
Хуби "Бас та нарын нэг нь Жүхэг дуудчихаач? Би энд Жин хёнд туслаад завгүй байна." гэж бас орилов.
"Хён" Жимин Юнгиг дуудаад "Тэр таны хөрш юм чинь та очиж хэл."
"Би дуудаад ирье." Жонгүк сайн дураараа хэлэн "Энэ хён залхуу болохо-"
"Би явъя." гээд Юнги босон үүд рүү явахад нөгөө дөрөв (Намжүүн-Жимин-Тэхён-Жонгүк) ах руугаа гайхан харцгаана.
Намжүүн "Энэ хоёрын дунд ямар нэг зйүл болсон нь тодорхой байна. Би яг мэдэж байна!"
"Үгүй байлгүй дээ хён Жисү нүнад сайн шдээ." гээд Жонгүк толгойгоо сэгсрэв.
Жимин "Гэхдээ үнэндээ Жүхэ илүү тохирно гэж бодож байна."
Тэхён "Би лав энэ хёныг Жисүтэйгээ л нийлнэ гэж найдаж байна. Тэгвэл надад Жүхэтэй нийлэх боломж байна~"
"Hey Юнги байна." тэр Жүхэгийн хаалгыг тогшив.
Жүхэ дэвтэрнээсээ харцаа салгалгүй "Ороод ирээ хаалга онгорхой байгаа." Юнги хаалганы бариулнаас татан хаалга нээтэл Жүхэ хичээлээ хийж байгаа харагдлаа.
"Ороод ирээ бид нар кино үзэх гэж байна." Шюга ширээ рүү нь очин хажууд нь суулаа.
"Тийм үү? Түр хүлээгээрэй гэрийн даалгавараа хийгээд байраг дуусаж байна." Жүхэ чадахаараа хурдан хэдэн асуултанд хариулсаар "Одоохон хэдхэн минут л өгчих."
"Ммм хүлээж байя." Шюга ширээн дээр нь гараараа толгойгоо түшин сууна.
"Жүхэ-яа"
Тэр нэрийг нь зөөлөн дуудахад Жүхэ гэнэт түүн рүү харав.
Шюга "Юу гээч?"
"Юу?"
"Би цагийн өмнө чиний хэлснээр Жисү рүү чат бичсэн. Тэр надтай болзохыг зөвшөөрсөн." гэх энэ үед Жүхэ үзгээ тү тавив. Энэ тухайгаа хэлэхдээ Юнгиг инээж байхыг тэр тодхон харж байлаа.
"Өө тийм үү? Сайн юм болж." Жүхэ сулхан хэлэв. Баяр хүргэх эсвэл баярлах ямар ч илэрхийлэл байхгүй байв.
"Аахх!" гээд Жүхэ үзгээ дэвтэр лүүгээ шидэхэд Юнги бага зэрэг цочив.
"Энэ гэрийн даалгавар бүр дур сонирхол үгүй хийчлээ." Жүхэ шууд босон үүд рүүгээ алхана.
"Яа! Намайг хүлээж бай!" гэж Юнги орилсоор өөрийг нь орхиод түрүүлэн гарсан охины араас орилон дагаж гарав.
Жүхэгийн талаас
"Би тэгээд байна уу эсвэл Тэхён яг Дори шиг байна уу....." харанхуйд бүгд киногоо үзэх зуур Хуби ийнхүү асуув.
Жин "Би л ганцаараа тэгж бодоод байгаа юм байх гэж бодож байлаа."
Тэ "Яасан?"
Би "Тэр эгдүүтэй болохоор уу?"
"Үгүй ээ тэр жаахан тэнэг болохоор." гэж Жимин шуудхан хариулав.
Тэхён "Яа!" гээд Жиминий ар толгой руу дэр шидэв.
Жонгүк "Наа чинь Дори нүнаг доромжлож байгаа хэрэг. Тэр тэнэг биш. Зүгээр санах ой муутай."
Намжүүн "Аашш би кинондоо төвлөрч чадахгүй байна. Чимээ гаргахгүй байцгаая."
Хэсэгхэн л чимээгүй байсны дараа залуус дахиад л кинон дээрх дүрүүдийн талаар хоорондоо маргалдаж эхлэв. Бурхан минь BTS яагаад ийм зэрлэг байдаг юм бэ?
Хэн ч анхааралтай кино үзэж чадахааргүй энэ их шуугилдааныг үл харгалзан миний хажуудах хүн чив чимээгүй байв.
"Пфф мэдээж л дээ...." гээд би хажууд унтах нойрсож буй гүнж рүү харан амандаа бувтнана. Тэр толгойгоороо хойш налан гараа зөрүүлэн элгээ тэврээд уруулаа үл ялиг цорвойлгосон байв. Ингэж налаад хүзүү нь өвдөггүйн байх даа?
"Залуусаа! одоо жинхэнээсээ чимээгүй болцгооё. Киноныхоо зарим хэсгийг үзэж чадахгүй байна шдээ!" Намжүүн гуйсан янзтай хэлэв. Хэр удаан чимээгүй байх бол доо.
Эргэн Юнги рүү харвал тэр аажим аажмаар буйдангын түшлэг налах гэж байлаа. Толгойгоороо түшлэг мөргөвөл тэр сэрчихнэ.
Гарнаас нь татаад урдны байрлалд нь аваачаад эргэн киногоо үзэж байтал мөр хүнд оргин бүлээн амьсгал хүзүүнд мэдрэгдэв. Аахх гайхалтай.
"Сэрээрэй!" мөрийг минь дэрлэн унтах Юнгид шивнэж хэллээ. Тэнгэр минь залуус харчихвал эвгүй юм болно доо. "Ажуши!"
Тэр хариулах байтугай бага зэрэг яргалсаар нам унтана.
Үнэхээр унтамхай байх нь ээ..... Энэ ажушигын толгойг мөрөн дээрээ байлган зүгээр киногоо үзэх хэрэгтэй байх.
Түүний анхилуун үнэр надад үнэртэх нь сайхан санагдана. Нээх гоё. Бас бид хоорондоо маш ойрхон байна.
Mann зүрх дахиад хачин болоод байх юм.......
Нөгөө буйдан дээр суух Жимин "Хэхэ би харсан шүү~" гээд жуумалзан инээв. Чөтгөр гэж!!
