Сагсанбөмбөг
Жүхэгийн талаас
"Төвлөрч.чадахгүй.нь.ээ" сүүлийн нэг цагийн турш номын санд гоншигнон суулаа.
Улиралын шалгалт ойртож байгаа тул бид хичээлээ давтахаар болсон юм. Гэсэн ч энд хэтэрхий их шуугиантай байна. BTS-г ийм чимээтэй гэж хэн ч надад хэлээгүй бас энэ охидууд тэд нарыг харах л гэж ирсэн бөгөөд Жиныг сэлфи хийхийг гөлрөн харцгаана.
"Жонгүк анхаар л даа!" Намжүүн хөмсгөө зангидан хэлээд "Чи дараагийн англи хэлний шагалтаа сайн хийх хэрэгтэй."
"Айн?" Жонгүк Хубитай шугамаар сэлэм хийж тулалдаж тоглож байснаа болин шугамаа доош тавьлаа. Намжүүн бол түүний англи хэлний хувийн багш.
"Хөөе чи надтай тогло-"
"Битгий надаас асуу." гэж хурдхан хариулаад Хуби руу харахад Жимин түүнтэй тоглоё гэж байв.
Би "Хөөе" хэмээн бага зэрэг түлхэхэд нэг юм Юнги ширээн дээрээс толгойгоо өндийлгөлөө.
"Би хэр удаан унтсан бэ?"
"Өөрийг чинь үхчихсэн юм байх л гэж бодлоо. Та бүтэн цаг унтлаа."
"Аах сайхан болчихлоо. Одоо харин хичээлээ хийх цаг." гээд Юнги эвшээн суниаснаа цүнхнээсээ дэвтэрээ гаргав.
"Өө чи хэдийн 17 асуултандаа хариулчихсан юм уу?" гэж Тэ надаас асуугаад дэвтэрээ дэлгэн ямар нэг юм сараачин бичнэ.
"Яасан?" гээд би нүдээ хэд цавчлан Тэхён рүү хартал тэр илт миний хариултуудыг хуулж байв.
"Хөөе хуулахаа боль." гээд гараараа дэвтэрээ нуухыг хичээнэ. Үнэндээ Тэхёнд хариултаа өгөхөд асуудал байхгүй ч яг одоо түүнээр тогломоор санагдаад байсан юм.
"Энийг чинь профессор багшид хэлнэ дээ!"
"Гуйж байна шдээ~ Өөрөө хийнэ гэхээр зөндөө их залхуутай байна." Тэхён гэмгүй инээн гарыг минь холдуулахыг хичээнэ. Тэр хүчтэй юм.
"Үгүй ээ тавь л даа!"
"За би чамд юм авч өгье." гэд Тэхён дөрвөлжин амаа гарган инээсээр үргэлжлүүлэн гар холуудах гэлээ.
"ЯА! Тэрэнд битгий хүрээд бай!" гээд хэн нэгэн Тэхёны толгой руу баллуур шидлээ.
Юнги?!
"Ёооё л доо хён! Яаж байгаа юм?" Тэхён хөмсгөө зангидан ах руугаа харав.
"Өөрөө хийгээч чи." .....Юнги яг одоо маш ууртай харагдана.
"Хачин хён, түрүүнээс хойш би урд чинь хуулж байсан гэтэл одоо болохоор ингэж хэлж гэнэ." хэмээн Тэхён гомдоллон "Муу хоёр туйлтан."
Юнги юм хэлсэнгүй хүндээр нэг санаа алдаад буцаад хичээлээ хийнэ.
Юу болоод гэнэт Тэхёнд ингэж хандаад байгаа юм бол?
"Би бараг даалгавараа хийгээд дуусчихлаа!"
"Залуусаа хийж дуусчихаад юу хийцгээх үү?" гэж Намжүүн асуухад хэдхэн нь анхаарлаа хандуулж байв.
Юнги "Заал онгорхой байна лээ."
~.~.~.~.~.~.~.~
"Амжилтттт!!!!" хэмээн би суудал дээрэ цовхчин орилов. Миний ард BTS-н фэн клубын хэдэн охид сууна. Бид юмаа хийж дуусаад сагсанбөмбөгийн зааланд орж ирсэн ба залуус тоглож би тэднийг харж суухаар болсон юм.
Азаар намайг зүгээр суулгаж Пак Жимин шүүгч хийж оноо тоолохоор болов.
Тэ-Хуби-Күүки нэг баг болсон бол Намжүүн-Шюга-Жин нар тэдний эсрэг баг.
Жонгүк бөмбөг залж байгаад шууд Хуби руу дамжуулав. Энэ залуу супер хурдан гүйх юмаа.
Oh man Юнги түүнийг хаачихлаа.
"МИН ЮНГИИИ!!" гэж Жимин ард суух охидоос чанга түүнийг дэмжин орилно.
Харав уу? Анх Жимин, Юнги хоёрыг тэгж буруугаар бодохын аргагүй л байгаа биз дээ.
"ЖОН ХУСОГГГ!!" би Жиминийг даван хашхирлаа.
Шюга бөмбөг тасалж аваад ба Намжүүн бусдыг нь хааж байлаа. Хуби бөмбөгөө алдаж Юнги бөмбөгөө залан гүйсээр шийд рүү довтлон оноо авлаа.
Чөтгөр гэж, тэр үнэхээр сайн юм.
Ах нарын баг 10:7 харьцаагаар тэргүүлж байна.
"Хуби энэ чинь одоо юу вэ!" хэмээн би түр завсарлан ус уух үеэл рүүгээ орилов.
Тэр "Би ёстой азгүй байлаа." гэж тэр сая муу байснаа хүлээн зөвшөөрөн эргүүлэн ориллоо.
Хэдэн хором завсарлаж амраад тэд үргэлжлүүлэн тоглоно. Бүгд сайнаараа хичээн тоглох ч ихэнхдээ Юнги оноо авна. Тэр эргэлт хий бөмбөг булааж хоёр алхамт хийн үсрээд л оноо авна. Үзэхэд үнэхээр ер бусын мундаг байлаа. Түүний хөдөлгөөн нь Жонгүк шиг хүнд дасгал хийдэг тамирчин шиг л.
Тэгээд үүнээс илүү гайхшруулмаар зүйл нь юу гээч? Амжилттай оноо авах бүртээ гаргах түүний гэрэлтсэн инээмсэглэл.
"Хөөе Жүхэ." гэж Жимин намайг дуудахыг сонсоод хурдхан түүн рүү харлаа.
"Би харсан шүү." гээд нүдээ онийлгон харав.
"Айн.....юу харсан гэж?"
"Чи Юнги хёныг л хараад байна тийм үгүй гэж үү?" Аахх муу чөтгөр чинь.
"Үгүй ээ! Би........тэрний сагс тоглож байгаа техникийг нь л харж байна." Пфф, би сагсны талаар юу ч мэдэхгүй.
"Итгэлтэй хэлж байх чинь ээ~" гээд Жимин жуумалзсанаа үргэлжлүүлэн оноогоо тоолон "Өө хар даа өрсөлдөгч чинь."
Жимин баруун тийш харахад би даган харвал Жисү байх харагдав. Тэр биднийг хаа явсан газар харагдахаа болихгүй юм уу?
"Жимин ингэж бодохоо боль. Юнги сонбэ энийг сонсоосой гэж хүсэхгүй байна. Тэр магадгүй буруугаар ойлгох байх шүү." гэж Жисү хэлээд найзуудтайгаа биднээс холгүй суулаа.
Жимин "Чи түүнийг чамайг өөрт нь сайн гэдгийг мэдэхвий гэхээс айгаад байгаа юм уу?" хэмээн надаар тоглоом хийнэ. Би түүнд сайн биш! Тэгэхгүй гэдэгтээ итгэлтэй байна.
"Жиминаа хэрвээ чи Юнгид янз бүрийн юм хэлвэл би Жонгүктай нийлээд чиний тухай цуу яриа тараана гэж тангараглая." гэж би тоглоомоор түүнийг сүрдүүлэв.
Жимин инээн "Тэр чинь надад хамаа байхгүй ээ."
"Юуу?"
Тэр "Юуу?" гэж намайг хэлэн инээнэ.
Зохиогчийн талаас
"28:17 харьцаатайгаар хён баг хожлоо!" хэмээн Жимин орилон хэлэв.
"Ашгүй." Жин амьгаадсаар "Амрах минь."
Намжүүн Жинд ус өгөн "Хён та юу ч хийгээгүй шд. Юнги хён л бараг бүх оноог авсан."
"Юнги хён гэснээс" Жонгүк Шюга руу эргэж харан "Таныг өнөөдөр ингэж их хичээж тоглож байхыг чинь би өмнө нь харж байгаагүй юм байна."
"Яагаад гээч....." Тэхён ах руугаа харан жуумалзан инээгээд "Тэрнээс болоод тийм биз дээ?"
Юнгигийн нүд Жүхэ дээр тусах ч гялс харцаа буруулан "Үгүй" гэлээ. Тэр энийгээ хүлээн зөвшөөрөхийг хүссэнгй. бүр өөртөө ч тэр. Гэхдээ тэр Жүхэгийн өмнө сул дорой харагдахыг хүсээгүй юм.
"Айн нээрээ юу?" Хуби жуумалзаад "Тэр таныг л дэмжээд байсан даа."
"Үгүй тэр тэгээгүй. Чиний нэрийг л дуудаад орилоод байсан." гэж Мин Юнги зөрүүдлэх ч дотроо Жүхэ өөрийг нь дэмжээгүйд гонсойж байлаа.
"Хмм, яагаад Жисү намайг дэмжээд байсан юм болоо?" гээд Хуби Шюга руу хачин харна.
*Жисү энд байгаа юм уу?* Шюга бодон гараараа духан дээрх хөлсөө арчив. Тэр тоглолтын турш Жисүг энд байсныг мэдээгүй.
Жонгүк "Жүхэ нүна надаа ус аваад өгөөч?"
Тэхён, Хуби хоёр "Надаа ч бас!"
"Заа! одоохон." Жүхэ хурдхан 4 савтай ус аваад суудлаасаа босон талбай руу явлаа.
Түүнийг ус өгөхөд Күүки, Тэ, Хуби гурав "Баярлалаа Жүхэ."
Жүхэ "Залуусаа та нар мундаг байлаа."
BTS-н залуус "Баярлалаа Жүхэ. Аа бид нарын юмыг харж байх уу? Угаалгын өрөө явчхаад ирье."
Жүхэ толгой дохин "За тэгье ээ."
Гартаа барьсан нэг усаа Жүхэ Юнгид өгч баяр хүргэхээр шийдэн түүн рүү алхлаа.
Шюга харин түүнийг ойртон ирэхийг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулж байлаа. Гэтэл.......
"Ус авах уу?" гэж Жисү, Жүхэ хоёрыг зэрэг хэлэхэд Шюга гайхан байрандаа гацаж орхив. Тэр хоёр ч нэгэн рүүгээ харах ба Жүхэ дотроо дургүйлхэж байв.
"Би нөгөө-" Юнги аль усыг авахаа ч мэдэхгүй тээнэглэзнэ.
Тэдний дунд уур амьсгал нэг л биш түгшүүртэй ч юм шиг болж Юнги яахаа үл мэднэ.
"Хахаха хуудлаа." Жүхэ эвгүй байдалд орон хачин инээгээд задалсан усаа доош өөрөө залгилав. Тэр дөнгөж сая өөрийнхөө хийсэн үйлдэлдээ дотроо духаа алгадаж байлаа.
Жүхэ "Энийг өөрөө уух гэж авчирсан юм......за баяртай." эвгүй байдлаас гарахын тулд хурдхан буцаад явлаа.
*Өөрийгөө алчихмаар байна.* Жүхэ суудалдаа суун Юнгиг Жисүгийн өгсөн усыг авахыг харна.
"Жүүхээ." гэсээр залуус угаалгын өрөөнөөс буцаж ирээд "Бидний юмнуудыг харж өгсөнд баярлалаа."
"Тиймээ" гэж Жүхэ сулхан дуугарав.
"Чи зүгээр үү?" Хуби цүнхээ ухсаар түүнээс асуув.
"Ммм."
*Залуус түрүүн юу болсныг мэдээгүй шүү дээ. Бас тэр хоёр жаргалтай байгаа харагдана.* Юнги, Жисү хоёрыг ямар нэгэн зүйл ярин инээлдэхийг харан санаа алдана. Тэр тэдний юу ярьж байгааг сонсож чадахгүй байв. *Хэрэв би тэгээгүй байсан бол юу болох байсан бол......пфф мэдээж тэр Жисүгээ сонгоно тэгээд би бүр ч эвгүй байдалд орох байсан. Тийм ээ миний саяны жүжиглэлт тааруу байгаагүй.*
"Яагаад би ингээд байнаа......" Жүхэ амандаа бувтнав. Түүний дургүй хүрээд байгаа нь сонин мэдрэмж байлаа.
*Би.......Юнгид дурлаад-наахх* Жүхэ толгойгоо хурдан сэгсрэн *Зүгээр л сая эвгүй байдалд орсондоо ингэж дургүйлхэж байгаа байх.*
*Тэнгэр минь энэ мэдрэмж юу юм бэ......* гэж Юнги, Жүхэ хоёр хоёулаа бодно.
