12 страница29 апреля 2026, 13:15

Шагнал

Жүхэгийн талаас

Өнөөдөр шалгалтаа өгсөн харин унасан гэдэгтээ итгэлтэй байна. Ингэж тэгж бодсоор цахилгаан шатнаас буулаа. Ядаж өнөөдөр хийх даалгавар байхгүй юм даа.

"Сайн уу? Хөршөө" хэмээн гэрийн үүд налан зогсох Мин Юнгитэй мэндэллээ. Тэр өөрөө манайд ирж зогссон анхны тохиолдол.

"Юу байна?" би түлхүүрээ гарган хаалгаа онгойлгоно.

"Юу билээ? Та чинь нээрээ Жиминтэй гей байхаа?" хэмээн түүнээр тоглов.

"Яа!" гээд тэр дух руу няслав. Аахх ёоооё "Чамтай тоглох гээгүй байна."

Би "Гяааххх тийм болог.......ямартай ч юу болоов?"

"Би........." Шюга маяглан жуумалзсанаа "Дугаарыг нь авчихсан!"

"Воо? нээрээ юу?" Үнэндээ гайхсангүй. "Баяр хүргэе!"

Намайг гэртээ ороход тэр "Чи өнөөдөр завтай юу?" гэсээр араас даган орж ирлээ.

"Яасан? Шагнал болгож надаа хоол авч өгөх гэж байгаа юм уу?" Ееээ тиймэээ

"Тийм ээ, чи энийг хүртэх ёстой." гээд тэр буйдан дээр тухлан суув.

"Тэгвэл явцгаая!" би цүнхээ шидээд түүнийг татан босголоо.

"Байз- одоо юу?"

"ТИЙМЭЭ сургуулиас дөнгөж ирсэн. Өлсөөд байна шдээ!"

~•~•~•~•~•~•~•~•~

"Чи гадуур хоолломоор байна гэж хэлсэн." гээд Юнги элгээ тэврэн дургүй царай гарган "Яагаад бид хүнсний дэлгүүрт байгаа юм?"

"Таны хийсэн хоолыг идмээр байна." гээд би түрдэг тэрэг аван "Зиак жажангмён хийхэд хэрэгтэй юмнуудаа аваарай."

Юнги "Гэхдээ миний залхуу хүрээд байна. тэнгэр минь зүгээр одоо чамд тэрийг чинь аваад өгье!" хэмээн эсэргүйцнэ.

"Ямар ч мэдрэмж байхгүй шүү. Би танд зөвөлгөө өгч зөндөө тусласан. Одоо явж миний гоймонгын орцуудыг аваа!"

"Юуны чинь мэдрэмж? Мөнгөө үрж байгаа минь хангалтгүй байна уу?" Юнги нүдээ эргэлдүүлэв.

"Үгүй ээ." би толгой сэгсэрээд "Гуйяя~~ За би танд тэрэг түрээд өгье."

"Аахх" Юнги санаа алдаад "Явцгаая." гээд түрүүлээд явахад нь би тэргээ түрсээр араас нь дагалаа.

Зохиогчийн талаас

"Энэ даршилсан ногоо сайхан харагдаж байна шүү." гээд нэгийг аван "Энэ бидэнд хэрэгтэй юу?"

"Жүхэ хэн жажангмёнд даршилсан ногоо хийж байдаг юм бэ?" гээд Юнги санаа алдав.

".........би хийнээ."

"Ээвв" гээд ярвайснаа Жүхэгээс шилтэй ногоог аваад буцаан тавин "Чи чинь яахчихаа вэ?"

"Жүхэ битгий." гэж Шюга бараг зуун удаа хэлнэ.

"Аахх....." гээд Жүхэ ууттай чипсээ авсан газар нь эргүүлэн тавин "Яахлаараа вэ?"

"Учир нь чиний нэхээд байгаа гоймонд л хэрэгтэй зүйл авах болохоос биш элдэв амттан авахгүй." хэмээн түрдэг тэргээ таглаад Жүхэг явахыг дохин "Намайг дагаад яв бас битгий ийшээ хар."

"Хүүе надад гоё санаа төрлөө! Та тэргэнд ороод суучих би тэгээд түлхэе болж байна уу

"Үгүй, шал балай юм."

"Тэгвэл та намайг түлх-"

"ҮГҮЙ."

"Ёстой уйтгартай хүн юмаа!" хэмээн Жүхэ түүнийг тэргэндээ хөлдөөгчнөөс мах аван хийхийг харсаар гомдоллон "Хуби бол тэгье л тэгэх байсан."

"Одоо л хүмүүсийг яагаад бэлгэвч хэрэглэдэгийг мэдлээ. Дэлгүүрт чам шиг тэнэгтдэг хүүхэдтэй болохгүй гэж тэгдэг юм байна."

"Вааахххх" Жүхэ уулга алдан уурласаар "Би явлаа." цааш алхав.

Тэр хэсэг алхсанаа эргэж ирээд "Намайг зүгээр л явуулах гэж байгаа юм уу?"

"Тиймээ, тэгвэл би мөнгөө үрж хоол хийх шаардлагагүй болно." гэж Шюга хариулаад тэргэнд гоймон хийв.

"Үнэндээ та ч ёстой хамгийн муу найз залуу болох байх даа." Жүхэ түүнийг даган явсаар "Ирээдүйн найз охиныг чинь өрөвдчихлөө."

"Жисү намайг орхисон ч би түүний араас дагана гэхдээ чамайг бол би тэгэхгүй л дээ." Юнги түүнээр тоглоом хийн баясна.

Жүхэ "Бурханы нэрээр тангараглая хэрвээ хоолны төлөө биш байсан бол би өдийд явчих байлаа."

"Хөөе Жүхэ" хэмээн Юнги тэрэг рүү заан Жүхэгийн сэтгэлийг засахыг хичээн "Ор."

"Үгүй ээ баярлалаа." Жүхэ урвайн "Би зүгээр."

"Заза хэрэв чи тэгж байгаа бол-" гэх Шюгагийн үгийг таслан Жүхэ хурдхан авираад суучхав.

"Би бэлэн!" гэхэд зарим хүмүүс түүн рүү харахад Жүхэ огтхон ч ичсэнгүй.

"Гурав тоолоод шүү......нэг...хоёрын...гураваа!" гээд Шюга хүчээ аван түүнийг түлхэв. Гэсэн ч Жүхэ Юнгигийн царайнд чөтгөрийн инээмсэглэл тодрохыг даанч харсангүй.

Жүхэ "Тиймээ!" гэсээр тэрэгнээсээ зууран явсаар "За одоо зогсоож болноо."

"Байзаарай........" гээд эргэж хартал Шюга элгээ тэврэн жуумалзсаар зогсох харагдав.

"Юнги!"

"Яагаад намайг тавьж байгаа юм бэ?" хэдхэн секунтын дотор тэрэг өрөөстэй байсан хайрцагтай бараатай мөргөлдөх ба Жүхэгийн зүрх бараг зогсох шахав.

"Ёоооооё."

Шюга "Хахахахахахахаха" дарвайтлаа инээн Жүхэ дээр очоод "Дахиад түлхүүлэх үү?~"

"Үгүй!" гэж хурдхан шиг хэлээд тэрэгнээс буун "Ёстой чөтгөр юм даа."

Шюгагийн талаас

Хоол хийх хэдэн цагийн дараа "Тада!" гээд хоёр гартаа сайхан амттайхан гоймонгоо барьсаар гал тогооноосоо гарч ирэн зочны өрөөнд орлоо.

"Yes ашгүй дээ." Жүхэ баярлан алгаа ташин "Үнэхээр их баярлалаа ажуши."

Тэр бэлдэж тавьсан савхаа аваад гоймонгоо хутгаж гарлаа. хэд сайн хутгасныхаа дараа чимээгүй л хоолоо амтархан иднэ. Жүхэд хоол нь таалагдаж байгаа бололтой.

Би өөдөөс нь харж суугаад түүний хоолоо таалан идэхийг нь харлаа. Тэр хачин амттай байна эсвэл жан нь түлэгдчихэж гэж гомдолохгүй байгаа нь санаа амраалаа.

Түүний идэхийг анхаарал харсаар би "Ямар байна?"

"Үнэхээр янзтай болж." гээд Жүхэ эрхий хуруугаа гозойлгоод "Сайн байна!"

"Тогооч Шюга хэзээ ч гонсойлгохгүй шүү." гээд би савхаа аван өөрийнхийгөө идэж эхэллээ. Энэ хоолыг анх удаагаа хийсэн гэхэд муугүй шүү.

Тэр гэнэт удирдлага аваад зурагт асаан суваг сольж байгаад Music Bank дээр тавьлаа.

"Өө Monsta X-н үзүүлбэр." Жүхэ баярлан над руу хараад "Эд нарт дургүй юм уу?"

Тэрнийг амаараа жантай гоймонгын соус наасанг хараад инээлээ. Эгдүүтэй юм.

"Тиймээ дургүй." гээд хажууд байсан амны цааснаас аван тэрэнд өгөн "Бас наад амаа арч. Үнэхээр заваан юмаа."

"Аан баярлалаа." Жүхэ амаа арчихаад үргэлжлүүлэн жантай гоймонгоо иднэ.

Тэр "Аахх.......Хагартлаа идчихлээ." суниагаад гэдсээ илнэ. Юу вэ? Идээд дуусчихаж байгаа юм уу? Яаж идэхээрээ? Би дөнгөж хоёр дахиа савхдаж байхад...

"Чи ч их өлсөжээ."

"Тэхх" гэснээ амаа арчаад босон гал тогоо руу алхан "Ам цангаад байна. Та ч гэсэн ус авах уу?"

Би "Тэгье." Манай гэрт тэр ингэж тухтай байгаа нь хачин юм бас надад энэ цаанаасаа л ийм байх ёстой мэт нэг тийм тухтай санагдаад байна. Би одоо галзуурч байгаа юм болов уу? Эсхүл зүгээр л өмнө нь Жүхэтэй нэг удаа хамт байсан болохоор тэгээд байна уу? Уг нь би хэзээ ч гэртээ эмэгтэй хүн оруулаж байгаагүй юмсан.

*Динг*

Гэнэт утас дуугархад бодлоосоо салан утас руугаа харвал хэн нэгэн над руу мессеж явуулсан харагдана.

Жисү нүна: Сайн уу? Юнги, Юу байна? 🙂

Тэр над руу.....дахиад түрүүлээд юм бичлээ. Энэ ч сайны дохиодогоо.

Жисү, энэ нэр өнөөдөр зарим нэг шалтгаанаас болоод санаанд ер орж ирээгүй....

12 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!