Гадуур гарсан нь
Зохиогчийн талаас
"Хэхэхэхэ" Жүхэ камерын зураг авах дууг сонсоод чихээ даран тэнэг инээнэ.
"Юу.........." гээд гэнэт сэрэн аажмаар нүдээ нээтэл өөдөөс нь Хуби утас барьчихсан зургийг авч байгааг олж харлаа.
Жүхэ "Аааашш Болиоч!" гээд гялс хөнжлөөрөө нүүрээ бүтээн "Муу чөтгөр чинь!"
"Миний үеэл чинь унтаж байхдаа зурган дээр гоё гардаг гэж мэдсэнгүй." Хуби шоолон инээнэ.
"Аахх! Яагаад дандаа ингэж байдаг юм!" хэмээн Жүхэ гомдолон "Яаж манайд орж ирээв муу хүн дагагчаа?"
"Сүүлд ирэхдээ илүү түлхүүрийг чинь авчихсан юм аа." Хуби хөнжлийг нь хуу татан "Босоо энэ амралтын өдөр гадуур гарцгаана гэж ярьсан биз дээ санаж байна уу та?"
"Бусад чинь хаана байгаан?"
"Юнгигийнд тэрийг сэрээх гээд ядаж байгаа байлгүй."
"Пфф амжилттай л байгаа даа."
~•~•~•~•~•~•~•~•~•~
Хоёр үеэлийг орж ирэхэд тэднийг удаан хүлээсэн BTS залуус "Ашгүй ирчихлээ! Ямар уддаг юм?"
Хуби "Жүхэгийн буруу бэлэн болох гэж зөндөө удсан."
"За уучлаарай даа. Гэхдээ охин хүүхэд чинь өглөө босоод бэлэн болох гэж уддаг юм. Заза одоо явцгаах уу?"
Жин "Явж юм идье. Би өлсөөд байна."
Юнги "Зүгээр гэртээ үлдээд унтаж болохгүй юм уу даа?"
"Энэ долоо хоногжингоо л унтаа биз дээ хён." Жонгүк түүнд хандан "Үнэхээр залхуу юм аа."
Жүхэ "Ядраа байлгүй дээ. Ханиад чинь яаж байна?"
"Дээрдсээн." Юнгигийн нүүрэнд бага зэргийн инээмсэглэл тодрон "Баярлалаа."
"Ооооо энэ хоёр их ноотой доо." хэмээн Намжүүн тоглоом хийнэ.
Шюга тайван дуугаар "Бид зүгээр л хөршүүд."
Жүхэ "Дээрээс нь тэр миний сонирхол биш." гэсэн ч энэ худлаа.
Юнги "Чамд боломж байх болох л юм." гээд жуумалзах нь Жүхэгийн амыг ангайлгаж орхив.
"Ааүүхх" Жимин худлаа тоглоом хийн "Тэгвэл зовох байлгүй."
"Бүү санаа зовоо!~" Тэхён Жүхэгийн мөрөөр тэврэн "Надтай болзож болно шд!"
"Хэхэ баярлалаа." Жүхэ ганц бие залууд хариу хэлэв.
Жүхэгийн талаас
Метрогоор 10 минут хэртэй явсны дараа Ганнам дүүрэг дэх нэгэн их дэлгүүрт ирцгээлээ. Хэрэв метронд BTS-г харахаар дагж суусан охин бүрээс 1000 вон авсан бол энэ сарынхаа байрны түрээсээ төлчхөөр л байсан гэдгийг хэлье.
"За би явж футболк авлаа." Жонгүк баярласаар хэлэн "Хамт явах хүн байна уу?"
Согжин "Үгүй ээ би хоолны хэсэг рүү явлаа."
"Kakao Friend дэлгүүр лүү явж өөртөө гоё явлаа." гээд Намжүүн хэдийн явах ба араас нь Тэхён даган явна.
Хуби "Би хамт явъя аа Тэ."
Шюга "Би ч бас." хэмээн тэдэнтэй нэгдэв.
Жимин "Би Жонгүктай цуг явлаа."
Би "Байз л даа юу вэ? Бүгдээрээ хамт явцгаана гэж бодсон шдээ. Яагаад бүгдээрээ өөр өөр тийшээ явчхав аа?"
Энэ чинь одоо ямар янзын гадуур гаралт вэ?
Хусог "Аа битгий санаа зовоо. 2 цагийн дараа эндээ уулзацгаагаад хамтдаа явж хоол идье."
Би тэгээд одоо энэ хавиар 2 цаг ганцаараа байх юм байна л даа.
"....за...заа."
Дэлгүүрт ганцаараа зөндөө олон тасгаарюм сонирхон явлаа. Даанч ердөө 30-хан минут өнгөрчээ.
Өөртөө нэг дажгүй цамц авлаа. Бодож байснаас их мөнгө үрсэн болохоор дэлгүүр хэсэхээ болихоор шийдлээ.
Дараа нь Жинтэй уулзаж магадгүй гэж найдсаар хоолны хэсэг рүү явлаа. Ганцаардаад байхад чинь.
Эргэн тойрноо хартал харамсалтай нь Жин байсангүй.
Тэгвэл зүгээр өөрөө л юм идье дээ.
"2 халбага ореотой зайрмаг авъя." гэж кассчинд хэлсээр мөнгөө авахаар цүнхээ ухлаа.
"Бас 2 халбага шоколадтай зайрмаг." гэх хүний дуугаар хажуу тийш харвал тэр өөдөөс ярзайв.
Юнги "Май" кассчинд картаа өгөв.
Тэр "Хоёуланг нь уу эсвэл......"
Юнги "Хоёуланг нь." гэхэд кассчин толгой дохив.
Би "Өө.......би өөрөө төлчих байлаа. Ямартай ч баярлалаа."
"Над шиг сайн хүнтэй таарсан чи азтай байна."
"Сайн? Та чинь миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн хүйтэн нь." гээд би инээхтэй зэрэгцэн бид ажилтнаас зайрмагаа авлаа.
Бид цааш явах ба Шюга хөмсгөө өргөн "Чамд хоол авч өгсөн хүн хэн билээ?"
"Тэр чинь би танд Жисүтэй нийлэхэд туславал та надад хоол авч өгнө гэсэн бидний 'тохиролцоо'-ны нэг хэсэг."
"Мөн дөө би чамд зөвхөн хоол авч өгөх ёстой байтал сүүлд цуг хооллосон. Хажуугаар нь надаар хоол хийлгэж бас авахуулсан охин зөвхөн чи болохоор харин ч талархах хэрэгтэй шүү."
Пөөх, ямар онцгой юм.
"Ямартай ч та хаана байсан юм?" бид ойролцоох хоосон ширээн дээр суулаа.
"Тэхён, Хусог хоёртой гэхдээ тэр үнэхээр яршигтай чимээтэй байсан." гээд Шюга санаа алдаад "Тэгээд энэ хавьд суух газар хайхаар явж байгаад нэг зүйл олж харсан юм."
"Дуртай хөршөө юу?"
"Үгүй! Шоколадтай зайрмаг." бахдалтай нь аргагүй инээв.
"Пфф танд тэр л гоё биз." би түүнд амны цаас өгөн "Май наад амаа арч."
"Аан баярлалаа." гээд зайрмаг болсон амаа арчив.
"Яасан? Арилаагүй л байна уу?" Шюга намайг өөр лүү нь харж байхыг анзаарчхав.
"Үгүй ээ........." .........зүгээр л царайлаг цаашаа.
Чөтгөр гэж би энэ залууг бодоод байна уу даа.
"Жүхэ-яа...." гэж түүнийг зөөлөн дуудахад гэнэт гэдсэнд сонин мэдрэмж төрнө.
"За?" гээд дахин түүн рүү хартал Шюга миний ард байх өөр нэг зүйл рүү харж байв.
"Тэр.......Жисү юу?"
Би хурдхан арагшаа эргэж харан нүдээ гүйлгэж байтал тэнд үнэхээр Жисү байлаа.
"Тор нь хүнд байгаа бололтой." гэсээр би буцан урагш эргэж харлаа. Саяхан хүнтэй уулзаж байхад одоо буцаад ганцаараа үлдэх нь гэж бодсоор дотроо санаа алдана. Жисү бид хоёрын урд тортой юмаа дааж ядан явах харагдана. Магадгүй бурхан тэднийг хамтад нь байлгахаар ивээж.
Би түүнд "Дахиад оноо авах боломж гарлаа ажуши. Дараагийн алхам бол та зоригтой байж энийг хийх."
Шюга "Юу?"
"Та.......дугаарыг нь асуух хэрэгтэй гэж бодож байна." би Google-с хайсан зүйлээ санахыг хичээн "Тортой юмнуудыг нь барьж өгөөд хамт яв. Тэгээд утасныхаа дугаарыг өгчих гэж хэл. Харин битгий асуугаарай зүгээр л хэл. 'Нүна тантай ярилцах гоё байдаг. Надад дугаараа өгчих тэгээд 2-уулаа дараа нь чаталж болно' эсвэл 'Надад дугаараа өгчих тэгвэл хэрэгтэй үед чинь би танд туслаж чадна.' гэдэг ч юм уу за юу?"
Юнги миний хэлэхийг анхааралтай сонсон толгой дохино.
"Бас энгийн яриа өрнүүлж, зоригтой-"
"Байна бас нүд рүү нь эгцэлж харна." Юнги миний хэлэх гэснийг гүйцээж хэлээд "Ойлголоо!"
"Би танд сайн заажээ." гээд эрхий хуруугаа гозойлгоод "Одоо хурдлаа тэрийг явахаас өмнө."
Зохиогчийн талаас
Тэхён "Шюга хён хаана байнаа? Тэрийг харсан уу?"
Жүхэ "Аан тэр бидэнтэй явж чадахгүй гэж бодож байна."
"Яагаад?"
"Тэр завгүй ээ тийм болохоор бүгдээрээ түүнгүйгээр явцгаая." гэсээр Жүхэ хоолны хэсэгт жаргалтай гэгч нь хоол идэх хоёр луу хараад BTS-н залуусыг чиглэн явна. Жүхэ Шюгаг залуус дээр эргэж ирэхгүйг мэдэж байлаа.
"Аягүү энэ хүүхдийг дээ. Бид нарт хэлэх ч үгүй." хэмээн хамгийн том ах нь санаа алдав.
"За түүнгүйгээр зүгээр хэдүүлээ явъя." Намжүүн түрүүлэн явахад бусад нь даган явлаа.
"Яа" хэмээн Хусог залуусын ард явах охиныг дуудан "Чи зүгээр үү?"
Жүхэ түүнтэй зэрэгцэн алхсаар "Тийм ээ мэдээж. Яагаад асуугаад байгаан?"
"Мэдэхгүй ээ зүгээр чи сэтгэлээр унасан харагдаад." Хуби Жүхэгийн хацраас чимхээд "Битгий санаа зовоо, чиний хуби энд байна шдээ~"
"Аягүү" Жүхэ нүүрнээсээ түүний гарыг холдуулан "Би зүгээрээ мангараа!"
Жүхэ зүгээр хэдий ч Шюгаг явсны түүнд бага зэрэг ганцаардах мэдрэмж төрсөн юм. Тэр Шюгаг явуулаад дахин нэг цагийг ганцаараа өнгөрөөсөн. Гэнэтхэн л түүнд хоосон мэдрэмж төрөх ба энэ нь Жүхэд таалагдсангүй.
*Тэр Жисүд сайн Жүхэ-яа. Энийг мартаж болохгүй. Юнги Жисүд сайн.* Гэж Жүхэ өөртөө байн байн хэлнэ.
