10 страница29 апреля 2026, 13:15

Ханиад

Жүхэгийн талаас

"Авга эгч чинь чамайг санаж байна гэсэн." хэмээн номын сан орох зуур Хуби хэллээ.

"Аавв намайг ч гэсэн санаж байна гэж хэлээрэй." гэхэд Хуби суудлаа янзлан суулаа.

Би "Аав, ээж хоёр энэ зун Гуанжү рүү явъя гэж байсан тэгвэл тэдэнтэй уулзмаар байна." гээд би түүний өөдөөс харан суулаа.

"Ммм мэдээж тэгнээ." гээд Хусог сандал налж байснаа өдийн ширээ дэрлээд "Жүхэ надад үнэнээр нь хэлж чадах уу? Би хэнд ч хэлэхгүй гэж амлая."

"Гэнэт юу болоо вэ?"

Хусог "Миний бяцхан үеэл............Юнгид сэтгэлтэй тийм биз дээ?"

"Мммм аан гээч........богиноор хариулбал үгүй, уртаар хэлвэл огтхон ч үгүй. Шюга Жисүд сайн болохоор би сайн бол булшаа ухсантай ялгаагүй."

"Хмм........." Хуби сэжигтэй харснаа "Надад худлаа яриад байгаа юм уу?"

"Над руу хар даа. Би одоо худлаа яриад байгаа юм шиг байна уу?"
Яахав........Юнги найз залуу болоход дажгүй ээ би энийг хүлээн зөвшөөрч байнаа. Гэхдээ эргээд надад сайн болохгүй хүнд би өөрөө сайн болохоор хангалттай тэнэг биш.

Би ширээнээс босон "Дахиж хачин асуулт асуухаас чинь өмнө явж ном олж авах минь." гээд цааш номын тавиурыг чиглэн алхлаа.

"Зааз би тэр хооронд чинь унтаж байя." гэж түүний хэлэх сонсогдов.

"Танай найз чинь Жисүд сайн юм уу?" гэх танихгүй хүний дуугаар харцаа номноос салган хажуу тийш харвал нэгэн өндөр, дажгүй залуу зогсож байлаа.

Би "Айн?"

"Жон Хусог мөн биз дээ?" гээд эргэн урагш харан ном хайнгаа "Уучлаарай гэхдээ санамсаргүй Жисүд сайн гэж ярьж байхыг чинь сонсчихсон юм."

"Тийм л дээ гэхдээ тэр Жисүд сайн биш. Манай өөр нэг найз сайн юм аа. Чи яагаад ингэж асуугаад байгаа юм бэ?"

Тэр залуу "Аа.........найздаа амжилт хүсье гэж хэлээрэй."

"Наадах чинь юу гэсэн үг юм?"

"Жисүтэй уулздаг тэр залууд амжилт хүссэн төдий. Амаргүй л байх даа." Айн???

"Үнэндээ би түүний хуучин найз залуу." гээд үл ялиг инээвхийлэв.

"Нээрэн үү?!"

"Тийм ээ." тэр инээн "Гэхдээ хар дарсан зүүд минь гэх юм уу даа."
Ххмм......тэр дажгүй л харагддаг даа......

"Хоёулаа нэг Жисүг ярьж байгаа гэдэгт итгэлтэй байна уу? Тэр надад гайгүй санагддаг шд."

"Чи тэрнийг сайн мэдэхгүй байгаа болохоор л тэр. Аахх надад хүйтэн, онцгүй хандсаныг нь бодохоор. Гэхдээ түүнээс салсандаа баяртай байна." гээд нэг ном авав.

"Би муулж шүүмжлэхгээгүй юм шүү. Өнгөрсөн жилүүдэд тэр магадгүй өөчрлөгдсөн ч байч юм билүү хэн мэдлээ?" гээд цааш алхан "Баяртай зүгээр тэр залууд амжилт хүсье! гэж хэлээрэй."
Заааа.............

~•~•~•~•~•~•~•~•~•~

Номын санд таарсан тэр залуу их хачин байсан. Ямар юм нь л болоод байна даа. Гэж бодсоор цахилгаан шатнаас буулаа.

Пфф тэр миний мэдэх Жисүг яриагүй байлгүй дээ. Ядаж байтал Жисү чинь их түгээмэл нэр. Энэ тухай Шюга сонсоод уурлах байх даа.

Ингэж бодсоор гэрийнхээ хаалгыг онгойлгож байтал нээрэн Шюга гэснээс тэр одоо юу хийж байгаа бол?

Хаалга руу нь харан тогших гэсэн ч түүнд төвөг удахаас эмээнэ. Өнөөдөр түүнтэй уулзаагүй бас бас.............шүхрээ буцааж авах хэрэгтэй байна!

Тэгээд нэг юм хаалгыг нь тогшлоо.

Хоёр дахь удаагаа

Гурав дахиа

Хариу байдаггүй шүү..........

Бурхан минь өчигдөр бороо орж байхад түүнд ямар нэг юм тохиолдсон бол яанаа???

Энэ удаа хаалгыг нь чанга нүдсэн ч чимээгүй байсаар л.

Сүүлдээ аргаа баран хаалганы бариулаас таттал гайхмаар нь........онгорхой байв.

Би дотогш орсоор "Юнги сонбэ........"

"ЭЭ БУРХАН МИНЬ!!" тэр газар шалан дээр хэвтэж байхыг хараад бушуухан түүн дээр очлоо. Яг л үхсэн мэт.

"Ахаа гуйя битгий үхээрэй!" гээд түүнийг сэрээхийг оролдсон ч тэр хөдөлсөнгүй. Тэр үхчихсэн бол яанаа? Энэ бүгд миний буруу!! Би л түүнийг борооноор явуулсан харин одоо тэр үхчихлээ! Үгүй ээ...........
Надад одоо хэн хоол хийж өгөх юм бэ???

"Сонбэ! Сэрээч дээ!" түүнийг өргөхийг оролдон "Битгий үх-"

"Аааххх..............би хараахан үхчхээгүй байна......" гэж Юнги өвдөлтөндөө ёолсоор хэлэв. ТЭР АМЬД БАЙНА!

"Чи юу хийж байгаан............" түүний хоолой сул бас сөөнгө сонсогдоно.

"Намайг уучлаарай. Та зүгээр үү?" гэж хэллээ. Нүд нь арай ядан нээгдэх ба надад их санаа зовж байгаа харагдана.

Би "Үгүй ээ......." гээд хурдхан духыг нь үзтэл өндөр халуунтай байв! Магадгүй ширүүн борооноос болоод ханиад хүрсэн байх. Юу хийх хэрэгтэй юм бол......

"За сонбэ та босох хэрэгтэй, шаланд байх чинь танд муу." Тэр бүр надад хариулах ч тэнхэлгүй байгаа бололтой.

Өөр элдэв юм ярилгүй нэг гараас нь өргөн мөрөн дээрээ давууллаа. Хамаг чадлаараа түүнийг шалан дээрээс өргөхөд тэр ёолох бөгөөд хамгийн байсан буйдан дээр түүнийг хэвтүүллээ.

Заа одоо яах ёстой юм бол.........алив ээ Жүхэ бодоорой! Чамайг ханиад хүрэхэд чинь ээж чинь яадаг байлаа??

Тийм ээ! Чийгшүүлэгч! Гуанжүгаас нэгийг авчирсан тэрийгээ авч ирье. Гэртээ орон чийгшүүлэгч аппаратаа аваад хурдхан буцаж ороод хажуу ширээн дээр нь тавьлаа.

Бас нойтон алчуур толгой дээр тавьж байсныг саналаа.
Шюгагийн гэрийн юмнуудыг сайн мэдэхгүй учраас гэр лүүгээ буцаж дахин гүйн алчуур аваад хүйтэн усанд базаад духан дээр нь тавьлаа.

Тэгээд бас ээж зутан өгч байсан...
Новш гэж! Яаж хийхийг мэдэхгүй шдээ.

Шюгагийн талаас

"А..........А............Ачүү!!" гэж найтаалгасаар сэрлээ.

"Аахх.........." бурхан минь гэж нээрэн.

Өндийх гэтэл толгой дээрээс нэг юм унаад ирлээ.

Нойтон алчуур?

"Аа сэрчихсэн үү!" Жүхэ гэнэт орж ирэв. Тэр энэ бүгдийг хийсэн юм уу? Аа тийм.......тэр намайг шалан байхыг олчхоод намайг үхчхэж гэж бодоод байсан шд. Пфф энэ охиныг дээ.......

"Би хэр удаан унтсан бэ?"

"Ммм нэг цаг орчим." гээд тэр гал тогоо руу алхан "Өлсөж байгаа биз дээ?"

"Үгүй ээ өлсөөгүй." Бүхэл өдөржин унтсан шүү дээ.

"Сайн байна." гээд аягатай зутан барьсаар ирэн ширээн дээр тавиад "Халуун дээр нь идээрэй."

"Баярлалаа Жүхэ." Тэрний миний төлөө хийсэн зүйлд талархаагүй гэвэл худал хэлсэн болно.

"Зүгээр үү?" гэж Жүхэ санаа зовсон янзтай асуухад би зутангаас амсан "Ммм." инээн толгой дохилоо.

"Тэгвэл сайн идээрэй." гээд Жүхэ босон гал тогоо руу дахин явлаа.

Би "Хаачих гэж байгаа юм?"

"Эргээд ирнээ одоохон."

Зохиогчийн талаас

"Май хоолоо идчихээд энийг уугаарай." гээд Жүхэ нэг шингэн зүйл эмийн хамт тавив.

Шюга зутангаа идсээр нөгөө шингэн зүйл рүү заан "Энэ юу юм?"

"Лимон, зөгийн бөл. Өвдсөн үед сайн шүү." гээд Жүхэ нэг суун тайван амьсгаа авахтайгаа боллоо.

"Таны хамар улаачихаж." гээд инээв.
*Эгдүүтэй юм аа.*

"Бурхан минь гэж тэр үед таныг үхчихлээ л гэж бодсон......." Жүхэ хүндээр санаа алдан "Яагаад тэр шалан дээр байж байдаг юм!"

"Бие нозоороод нойр хүрээд ор луугаа авах гэсэн хэтэрхий сульдаад ядраад байсан юм. Чи их санаа зовсон байсан..........бас аавв хөрш маань надад тийм их анхаарал тавьдгийг мэдсэнгүй."

"Тийм ээ. Таныг үхчихвэл хэн надад хоол хийж бас авч өгөх юм?"

"Пфф" Шюга ярвайн "чи ч тэрийгээ л бодно доо."

Жүхэ "Өчигдөр ямар байсан? Ингэж биеэ өвдтөл хичээснийх."

"Мммм......зөвлөгөө чинь их хэрэгжсэн. Одоо Жисү бид хоёр бага зэрэг дотноссон гэж бодож байна." гэсээр зутангаа идэж дуусгав.

Жүхэ бахдалтай нь аргагүй "Зүгээр дээ." гээд "Одоо хурдан эмээ уу ажуши."

~•~•~•~•~•~•~•~•~•~•~

Жүхэ бүх юмаа цэвэрлэсний дараа Юнгийг сүүлийн удаа дахин нэг шалгачхаад гэртээ орж унтахаар болов.
Тэр дулаахан гараа духан дээр нь тавихад хачирхалтай нь Шюгад таатай санагдав.

"Сонбэ хэрэг гарвал шууд над руу залгах юм уу эсвэл манай хаалгыг тогшоорой за юу? Ганцааранг чинь үхүүлмээргүй байгаа болохоор."

Шюга хэлсэн үгэнд нь инээн "Ойлголоо."

"Тэгвэл маргааш уулзацгаая." Жүхэ эвшээн "Сайхан амраарай."

"Байзаарай."

"Ммм?"

"Баярлалаа."

Үргэлж өөрт нь хүйтэн хөндий ханддаг байсан залуугаас чин сэтгэлээсээ ийнхүү хэлж байгаа үгийг сонсоод Жүхэ гайхаж орхив.

"Мм за, надгүйгээр үхчхэв дээ?"

Шюга "Заа даа заа."

"Пфф сайхан амраарай ажуши, хурдан сайжраарай."

"Сайхан амраарай. Заа тэгнээ."

10 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!