Бороо
Зохиогчийн талаас
"Ёстой гоё байна шүү." хэмээн Жүхэ дээш бүрхэг тэнгэр лүү ширтэн "Цаг агаар ийм байхад гэртээ гоймон чанаж идээд суух мөн ч сайхан даа."
Хусог хачин царай гарган "Чи дандаа хоолны тухай л бодож байх юм аа?"
"Ер нь бол ихэнхдээ л." гэж Жүхэ үнэнээ хэлэв.
Жин "Жүхэ яг миний төөрөлдсөн дүү байхаа." гээд гараа өргөн Жүхэтэй цохилцов.
"Тэгвэл надтай хамт оройн хоол идэх үү?" хэмээн Жимин Жүхэгийн мөрөөр тэврэн "Өнөөдөр идвэл ямар вэ?" нүдээ ирмэв.
"Аа тэг-"
"Үгүй." Хуби халбагаараа Жиминий толгойг цохилоо.
"Яа бид нар хоол идэж байна. Чиний наад нүд мүдээ ирмээд байгааг чинь хараад яг бөөлжих нь."
Тэхён үг нэмэн "Чамаас болоод хоолоо ч залгиж чадахгүй нь."
"Ёооё хён!" гэж хөөрхий Жимин толгойгоо илэн "Өвдөж байна шдээ!"
"Яа бид хамтдаа гараагүй удсан байна." гэж Намжүүн ярианы сэдэв өөрчлөн "Бас Жүхэг анх удаа Сөүлд ирснээс хойш авч гарсан ч үгүй."
Жонгүк "Нүна танд очиж үзмээр байгаа газар байна уу?"
"Хоол л байвал хаашаа ч болно." гэж Шюга Жүхэгийн өмнөөс хариулав.
Жүхэ инээн "Хөөх сонбэ та намайг сайн мэдэж байна шүү."
"Наадахыг чинь бид нар бүгдээрээ л мэдэх байх шүү." гэж Хуби үг нэмэв.
Согжин "Хэзээ явцгаах уу?"
"Энэ амралтын өдөр!"
Жүхэгийн талаас
Лекцийн танхимаас гарч ирэхэд ангийн нэг хүүхэд "Хөөх........гадаа ширүүн бороо орж байна." гэлээ.
Би "Ааа~ энэ үнэрийг ээ." бороо орж байхад үнэртэх энэ үнэр миний хамгийн үнэр. "Ёстой гоё байна."
Нэг охин "Доггбуггитай гоймон ч ийм үед янзтай даа."
Тийм үү?
"Хөөе Жүхэ өнөөдөр бид нартай цуг гадаар хооллох уу?" гэж охид асуун "Чи хамт явах хэрэгтэй! Бид нартай хамт хооллоогүй удсан шдээ."
Би хурдхан толгой дохиод "Тэгье!"
"Жүхэ чи Хусог уббаг ч гэсэн урих хэрэгтэй шдээ!"
Мммм Хусог нөхөрсөг болохоор тийм ч муу санаа биш байх. Тэр зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.
"Заа би тэрнээс асуугаадахъя." гээд утсаа аван явах эсэхийг нь асуухаар мессеж бичлээ. Тэр даруй Хусогоос 👍 гэсэн эможи ирлээ.
"Хусог за гэнээ." гэж тэдэнд хэлэхэд тэд Хойд Солонгост сонсогдохоор чанга орилолдож гарлаа.
Тэд "За чам руу уулзах газрынхаа хаягийг явуулна аа!" гээд амаа задлах шахам инээсээр даллана.
"Ойлголоо! Удахгүй уулзъя!"
~•~•~•~•~•~•~•~•~•~•~
Номнуудаа буцаан хийн шүхрээ авчихаад шүүгээгээ хаалаа.
Гадаа гартал хүчтэй ширүүн бороо орсон хэвээр байв. Өөр өөр загвар, өнгийн шүхэр барьсан хүмүүс явцгаах харагдана.
"ЖҮХЭ!"
Хэн......
"АЖУШИ?!" сургуулийн хаашаан дах саравчинд зогсох харагдана.
Тийм ээ энэ яг Мин Юнги.
Тэр "НААШАА ХҮРЭЭД ИР!" гэж орилов.
"ЗА ОДООХООН!" гялс шүхрээ дэлгээд түүнийг чиглэн гүйлээ.
Түүний хажууд очин зогсоод "Таныг аль түрүүн гэртээ харьчихсан гэж бодсон шдээ." гээд шүхрээ сэгсэрнэ.
"Надад шүхэр байсан бол......энд байж байхгүй л дээ."
"Тэгээд нэг шүхэр зээлээд яваач." гэж түүнээр тоглоом хийхэд тэр над руу харав. Хэхэ
"Аашш зүгээр өөр хүн олъё."
"Үа би тоглож байнаа. Тоглоом даагаач." гээд би инээв.
"Ха.Ха. Тоглоом чинь инээдтэй байна." гээд Шюга ямар ч хувиралгүй харсаар худлаа инээлээ.
"Заза дахиж тоглоом хийхгүй дээ. За явцгаая!" гээд шүхрээ буцаан дэлгээд явах гэтэл нүдэнд нэг зүйл харагдлаа. Нэг зүйл ч гэж дээ хэн нэгэн.
"Танай Жисү байна." гэхэд тэр доош харж байснаа шууд дээшээ харлаа. Тэр саяхан сургуулиас гарч ирсэн бололтой сургуулийн үүдэнд зогсон ширүүн орох бороог харж байв. Тэр ч бас шүхэргүй бололтой. Бурхан минь ямар тухгүй юм бэ дээ.
"Май." гээд би шүхрээ Шюгад бариуллаа. Тэр надад шөл хийж өгснийх нь хариуд би түүнд туслах ёстой байх.
Юнги "Юу вэ?"
"Сонс охид боловсон догь залууст үнэхээр дуртай. Тийм болохоор одоо тэрэн дээр очоод гэрт нь хүргэж өг. Энгийн яриа өрнүүлэх эсвэл түүний ямар нэг гоё зүйлийг магтаж хэлэхээ мартаваа бас битгий сандраад байгаарай."
"Байз, тэгээд чи яаж харих юм?" Ингэж хэлэхээр би сайн хүнтэй гэж ойлгогдохоор ч Шюгаг бодоод хэлчихлээ.
"Битгий санаа зовоо надал Хуби байгаа. Бас бид хоёр хамт хоол идэх гэж байгаа."
Тэр "Гэхдээ-"
"Хурдалаа! Тэр даарлаа." гээд түүнийг түлхлээ.
"Харц тулгараарай бас өөртөө итгэлтэй байгаарай!" гэж би түүнийг дэмжлээ.
Юнги инээн амаа хөдөлгөн "Баярлалаа!" Энэ залууг ямар их баяртай байгааг хараач ээ.......
Зиак одоо итгэлт Хуби руугаа залгая даа.
Зохиогчийн талаас
*Өөртөө итгэлтэй бай*
Юнги Жүхэгийн хэлсэн үгийг дахин дахин бодсоор Жисү дээр ирлээ.
"Сайн уу? Нүна." гээд инээмсэглэн Жисү рүү эгцлэн харж тэд харц тулгарлаа.
"Өө сайн уу? Юнги. Энд юу хийж байгаа юм бэ?" Жисү түүнийг харсандаа баярлаж байлаа.
"Танд нэг асуудал байгаа юм шиг харагдаад. Би туслах уу?"
"Аан тийм ээ, үнэндээ би шүхрээ авахаа мартчихаж." гэж Жисү ичингүйрсээр хэлэв.
"Би таныг гэрт чинь хүргээд өгч болно шүү." гэсэн Шюгагийн үгэнд Жисүгийн зүрх хурдтай цохилно.
"Чи итгэлтэй байна уу? Чамд төвөг удмааргүй байна."
Шюга "Зүгээрээ нүна."
"За явцгаах уу?" гээд дулаахнаар инээмсэглэхэд Жисү толгой дохив. Ширүүн орох бороонд норохгүй гэсэндээ тэр хоёр ганц шүхэр доор ойртон явах ба ичиж эвгүйрхсээр тэдний аль аль нь харц тулгарахгүйг хичээн явцгаана.
Бороо үнэхээр ширүүн орох ч Шюга борооноос Жисүг халхлан шүхрийнхээ ихэнхийг түүний дээр барих ба Шюагийн нөгөө тал тэр чигээрээ шалба норжээ.
Тэр даарч байсан ч үүнийгээ Жисүд харуулахгүйг хичээх бол өөрт нь гаргаж буй Шюгагийн сэтгэл Жисүд таалагдаж байлаа.
Тэд замдаа бяцхан яриа өрнүүлсээр удалгүй Жисүгийн гэрийн гадаа ирлээ.
