8 страница29 апреля 2026, 13:15

Гэнэтийн зочид

Жүхэгийн талаас

Ааахххх амаръя~
Бичиж байсан тал эсээгээ хадгалаад компьютерээ хаалаа.

Фүүү, ганцаараа амьдрах үнэн хог юм аа. Ярилцах хэн ч байхгүй, хоол хийж өгөх ээж ч байхгүй. Гунигтай амьдрал.

Хоол ярьсан чинь гэнэт өлсчихлөө байна. Ххмм, хоол захиалж идэх үү эсвэл зүгээр гэрт байгаа гоймонгоо идэх үү?

*Гэдэс дуугарах*

Мин Юнги~

Босоод өрөөндөө холхин алхана. Оройн 5 цаг болж байна. Тэр юу хийж байгаа бол?

Гэрийн шаахайгаа өмсөөд хөршийнх рүүгээ явлаа.
Гэртээ байгаа болов уу?
Чихээ хаалганд нь наан сонсвол дотор юм шаржигнах чимээ сонсогдлоо.
Магадгүй би буцаад явах хэрэгтэй байх............тэрэнд төвөг удмааргүй байна.

Зүгээр л ойрхон хоолны газраас хоол захиалж-

Вүүүооо энэ үнэр~~~

Хаалган дээр очин дахин чагнавал яг тэр хоол хийж байгаа сонсогдоно.
Воо тэрийг хоол хийж чаддаг гэж мэдсэнгүй шүү.
Өөрийн мэдэлгүй хаалгыг нь тогшчихов. Новш гэж яагаад ийм ичдэггүй юм болоо.

"Сайн уу? Хөршөө юу хийж-"
Хаалгыг налаад зогсож байтал гэнэт хааога онгойход нь эрчиндээ газар уначихсангүй.

Шюга нэг гартаа хоолны халбага барьсаар "Хммм чи яагаад энд байж байдаг билээ?" гээд элгээ тэврэн зогсов.

"Би......нөгөө зүгээр дараагийн алхмыг чинь хэлэх гээд-"

Шюга "Хоол идэх гэсэн биз дээ. Үгүй гэж үү?" Өө муу чөтгөр.

"Тийм ээ......хэхэ." эвгүй байдалд орон инээх аядаад "Гэхдээ бас зөвлөгөөгөө өгөх гэсэн юм."

"Ммм тийм л байх." гээд цааш алхангаа "Зүгээр ороод ир."

Зохиогчийн талаас

"Wow~ юу хийж байгаа юм?" гээд Жүхэ гал тогооны сандал дээр суулаа.

"Загасны шөл." гээд хоолондоо анхаарсаар хэлэв. Тэр гэрийнхэн эсвэл BTS-н залуусыг гээд хүн гэртээ байлгах дургүй төрлийн хүн ч Жүхэ бол онцгой тохиолдол. Ганцаараа хооллох нь ч нэг тийм уйтгартай шүү дээ.

*Тэр энэ хормогчтой үнэхээр царайлаг харагдаж байна.* хэмээн Жүхэ дотроо бодно.

0ad922c7899508f9a987c7ca87d4cb62.jpg

"Аа надад нэг гоё санаа байна." хэмээн Шюгаг хоол хийх зуур Жүхэ "Магадгүй та тэрэнд ямар нэг юм хийж өгөх хэрэгтэй байх. Зарим охид хоол хийдэг залууст дуртай байдаг."
*Над шиг.*

Шюга эргэлзсэн байртай "Тэгж бодож байна уу?" гэхэд Жүхэ толгой дохив.
"........Тэгвэл тэгье."

"Гэхдээ эхлээд би хоол хийх чадварыг чинь шалгая."

"Пфф, BTS дотроо би хамгийн сайн хоол хийдэг нь. Мэдээж миний хоол гоё!" Юнги өөртөө итгэлтэй гэгч нь хэлэв.

"Гаххх яагаад худлаа яриад байгаа юм? Хамгийн мундаг тогооч бол Жин сонбэ."

"Чи миний хийсэн хоолыг өмнө нь нэг ч идэж үзээгүй болохоор л тэгж бодож байгаа юм."

"Тэрийг өнөөдөр л мэдье. Энэ шөлөнд чинь их өндөр найдлага тавьж байна шүү." Жүхэ ширээн дээр тохойлдон шанаагаа тулан суух ба Шюгагын хоол хийхийг ажиглана.

~•~•~•~•~•~•~•~•~•~

Шюга урд нь аягатай шөлөө тавихад Жүхэ хурдхан халбагаа бариад "Аммммм~ баярлалаа." баяртай нь аргагүй хэлэхэд Шюга толгой дохин өөрийнхөө шөлийг будаатай хамт ширээний нөгөө тавин суулаа.

Жүхэ будаанаас халбагадаад шөлөндөө дүрээд идэж эхэллээ. Түүнийг гайхшруулсан зүйл нь хийсэн хоол үнэртэж байснаасаа илүү амттай байв. Вүо бүр хоолны газрынхаас ч илүү амттай.
"Wow хүлээн зөвшөөрлөө. Хажууд маань тогооч амьдардаг гэдгийг мэдсэнгүй."

"Одоо мэдсэн биз." гээд Шюга өөрийнхөө хоолыг иднэ.

*Oh man, Миний ирээдүйн найз залуу Юнги шиг хоол хийдэг байгаасай. Гайхалтай байна байх даа!* Жүхэ бодно.

Жүхэ "Та сайн идэх хэрэгтэй." гээд загаснаас аван түүний аяганд хийхэд Шюга Жүхэ рүү харан буцаагаад аяганд нь хийв.

"Та их туранхай шдээ. Хөл чинь бүр минийхээс нарийхан." гэж Жүхэ Шюгаг бага зэрэг инээлгэж орхив.

Шюга "Битгий атаархаад байгаарай." инээн загаснаас савхдан иднэ.

"Ммм........айн?" Жүхэ тоглоом хийн "Бусад охид ч гэсэн атаархдаг гэдэгт итгэлтэй байна."

Шюга "Чи тэрийг мэдэхгүй байхаа гэхдээ миний хөл Сунёшидэныхнаас илүү гоё шүү." гээд ичих шиг болов.

"Ююуууу???!!!! Хахахахаха таныг ингэж хэлсэнд итгэж чадахгүй нь ээ!" Жүхэ чанга инээн "Өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлээд байнаа ажуши."

Шюга "Үнэхээр тийм юм чинь!" гэж зөрүүдлэхэд тэр хоёр инээж эхлэв.

"Ёооооё хэтэрхий инээсэндээ элэг хөшиж үхэх шахлаа." гээд Жүхэ босон хөргөгч рүү алхан "Ус авбал дургүйцэхгүй биз дээ?"











"Аааа!" Жүхэ орилоход BTS залуус гайхан бие бие рүүгээ харцгаана.

"Тэнд охин байна!" гэж залуус гайхацгаан нүдээ томруулна. Тэдний хэн ч ямар царай гаргаснаа мэдсэнгүй.
"Хаалга нь онгорхой байна."

Ким Тэхён гэтэж яван нууцаар харсан ч зочны өрөөнд хэн ч байсангүй. Мэдээж Юнги, Жүхэ хоёр гал тогоонд байгаа шүү дээ.

"Oh gosh чи норчихлоо." гэх Юнгигын дууг сонсоод залуус байрандаа таг гацаж орхицгоолоо.

Жин "Жонгүк чихээ дар."

Намжүүн "Damn....... Юнги хён тоглоогүй байгаа бололтой."

"Яанаа........" гэх охины хоолой дахин сонсогдоход Хусогын толгойд дон гээд л нэг юм ороод ирэв.

Хусог "Байз даа.........Энэ Жүхэгийн хоолойтой ади-"

"Үгүй ээ Хуби битгий-"

Хусог нөгөө хэдийгээ түлхээд тэр хоёрыг чиглэв.





"Өө......................сайн уу? Хоёроо." залуус гал тогоонд байх тэр хоёрыг гайхсан харцаар харан зогсоцгооно. Шюга Жүхэд алчуур өгөх гэж байх ба Жүхэ харин гартаа стакантай ус байв. Жүхэ болхи байдлаас болоод хөлөн дээрээ ус асгасан байлаа.

Шюга тайвнаар "Та нар хэзээ ирсэн юм?"

Жин тайвшран урт амьсгаа аваад "Өө бурхан минь гэж, та хоёрыг энд ямар нэг хийж байна гэж бодлоо!"

"Юу хийнэ гэж? Бид хоёр зүгээр хоол идэж байсан юм." Жүхэ хэлэх ба Шюга яг юу гэснийг нь ойлгосонгүй залуус руу хачин харж байв.

Жимин "Хөөх бас та хоёр намайг дуудсангүй."

Хусог дургүйхэн "Бас яагаад Жүхэ чи энэ залуутай 2уулханаа байгаа юм?"

"Би өлсөөд байсан юм аа. Тэгээд хөрш маань надад хоол өгсөн." Жүхэ ширээний ард суун хоолоо үргэлжлүүлэн идэн "Тэгээд л энд байна."

BTS залуусийн эрүү мултрах шахан "Хөрш????!!!"

"Тийм ээ! Би хажуу талд амьдардаг. Уучлаарай Хуби хэлэхээ мартчихаж."

"Гоё доо~" Тэхён халбага аван Шюгагын хоолноос иднэ.

Шюга "Яа! Наадах чинь минийх! Энд хоол үлдээсэн."

"Та хоёрыг ийм дотно гэж би мэдээгүй юм байна." гээд Намжүүн хөмсгөө хөдөлгөв.

Жонгүк "Юнги хён, та нүнад сайн юм уу?"

"Пфф тэрэнд сайн байснаас гей байсан нь дээр байлгүй." гэж Шюга тайвнаар хэллээ.

"Пфффссс" Жүхэ инээхгүйг хичээх чадсангүй хачин инээн "Хэнтэй гей гэж? Жимин үү?"

Түүнийг ингэж хэлэхийг сонсмогц Шюгад өмнөх явдал санагдан "Яа!"

~•~•~•~•~•~•~•~•~•~•~

Жүхэ аяга тавгаа угаачхаад "Баярлалаа сонбэ, хоол их гоё байлаа."

Залуустай хамт зочны өрөөний буйдан дээр суун попкорн идэн суух Шюга "Зүгээр дээ."

Жүхэ зочны өрөө рүү алхангаа алчууранд гараа арчина.

Буйдан дээр Жонгүкын гуяыг дэрлэн хэвтэх Тэхён "Жүхэ бид нартай хамт кино үзэх үү?"

"Үгүй дээ би эсээгээ дуусгах ёстой."

Тэд "Чи явах гэж байгаа юм уу?"

Жүхэ "Харамсалтай нь тийм." гээд гарахаар гэрийн шаахайгаа өмсөн "Баяртай залуусаа."

Тэд "Баяртай!" гэж даллаад эргэн киногоо үзэцгээнэ.

Тэрийг гарахтай зэрэгцэн Шюга гал тогооноос дахин дүүргэсэн савтай попкорн барьсаар гарч ирэн буйдан руу хараад "Жүхэ хаачив?"

Жин "Аан тэр эсээгээ бичиж дуусгана гээд явчихлаа."

*Тэр явчихсан юм уу? Нээх удалгүй.....* Шюга өөрийн мэдэлгүй бодон түүнийг явсанд гонсойно.

8 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!