7 страница29 апреля 2026, 13:15

Тахиа

Жүхэгийн талаас

"Юу......."

"Чшшш." хажуугаар өнгөрөх хүмүүсийг чимээгүй гэлээ. Жисүд баригдаж болохгүй.

Цамцныхаа малгайг өмсөн тэднийг үргэлжлүүлэн дагах ба тэднийг нэг сандал дээр суухад ойролцоох модны ардуур нуугдан зогслоо. Шюгад түүнтэй яриа эхлүүлэх нь хамгийн хэцүү үе байгаа бололтой.

"Ппсс, сонбэ!" би түүний анхаарлыг татахыг оролдлоо.

Нэг юм Шюга над руу харахад тэр сандарч тэвдсэн харагдана. Жисү эргэн тойрноо ажин харж байхад харц нь нааш гүйж байсан ч азаар би яг цагаа олж нуугдлаа.

"Чи юу хийгээд байгаа юм?" гэж Шюга гайхсан байртай амаа хөдөлгөн асуув.

"Танд туслаж байна!" гээд эргүүлэн амаа хөдөлгөн "Өөртөө итгэлтэй бай."

Шюга "Ааашш...."

Аашш? Залуу минь би тусалж байна!

"Тэрнийг магтаач!"

"Айн? Аа......" Шюга хальт толгойгоо дохив.

"Жисү нүна........таны........оймс гоё юм."

ЮУУУ?? ТЭР ОДОО ҮНЭНЭЭСЭЭ ЯРИАД БАЙНА УУ?

"Мм?..........аа баярлалаа Юнги! Чи үнэхээр хөөрхөн юм аа." гээд тэр инээлээ. Гайхалтай, хэрэгжчихлээ.

"Тэрнээс өнөөдөр хэр байгааг нь асуу." гэж би түүнд үргэлжүүлэн шивнэлээ.

"Өнөөдөр хэр байна даа? нүна" Шюга инээв........түүний инээмсэглэл нь бурхан минь.

Жисү "Өнөөдөр хийх юм их байнаа. Сургууль, гэрийн ажлаа зохицуулах хэцүү л байна."

Юнги "Аа.....миний тусламж хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй асууж болон шүү."

"Аавв баярлалаа, харин чи?"

"Дажгүй ээ......"

"Тантай уулзаж байгаа болохоор гэж хэл!" хэмээн би амаа хөдөлгөлөө. Яахав нялуун ч гэлээ Шюгад бол яг болно. Тэрнийг ингэж хэлсэн байхад хэн түүнд дурлахгүй байх билээ?

Шюга ингэж хэлэхээс бага зэрэг эргэлзсэн харагдах ч "Тантай уулзаж байгаа болохоор." гэлээ.

"Аягүү, өнөөдөр чамтай уулзаад сайхан өдөр болох бололтой." Тийм ээ, тэрэнд таалагдаж. Оммо Жисү ичээд байна.

"Бусад хүмүүс чамайг Шюга гэж дууддагт гайхах юм алга аа." гээд Жисү түүний мөр лүү хөнгөхөн нудрав.

Би нүдээ эргэлдүүлж байтал Юнги харчхав. Тэр магадгүй хэзээ ч Шюгагийн хүйтэн талыг харж байгаагүй байх л даа.

*Утас дуугарах*

Ямар ядаргаа........

"Аа уучлаарай нүна." гээд Шюга утсаа авав. Аашш саад болчих юм.

"Зүгээрээ Юнги. Би одоо харих ёстой, дараа уулзацгаая." Жисү босон номоо аваад явлаа.

Би түүнийг холдтол нь хүлээж байгаад Юнги дээр очлоо.

Түрүүн Жисүгийн сууж байсан газар суугаад "Хэн залгасан юм?"

"Жин." гээд тэр санаа алдаад "пфф, тэр надаас өөрийнх нь самгёбсалыг идсэн эсэхийг асуусан."

"Дараагийн удаа утасныхаа дууг хаах хэрэгтэй шүү." гэхэд Шюга толгой дохилоо.

Би "Яямартаййй ч гэсэн...........давгүй боллоо тийм үү?"

"Тийм ээ, тэглээ." гээд ярзайн инээлээ. Чөтгөр гэж, тэр анх удаа над руу инээж байна.........тэрнээс болж.

"Өмнө нь танд эргэлзэж байсан ч санасныг бодоход үнэхээр сайн байлаа." Иймэрхүү магтаал өгчихье.

"Тэгвэл надад кокостой тахиа авж өг, би өлсөөд байна."

Зохиогчийн талаас

"Яа! Хүлээж чадахгүй нь уу?" Жүхэ гараа халаасандаа хийн түрүүлж алхах Шюгаг гүйцэх гэж хичээнэ.

"Хурдал."

Жүхэ "Чөтгөр гэж, богино хөлтэй юм байж ийм хурдан алхаж чадна гэж хэн мэдэх юм." гэж амандаа үглэн амьсгаадана.

Шюга "Юу гэсэн бэ?"

"Юу ч бишээ ажуши, зүгээр өлсөөд л."

Тэр хоёр гэртэйгээ ойролцоох тахианы газар луу алхаж яваа нь энэ бөгөөд Шюга гараа халаасандаа хийн Жүхэгээс зайтайхан явна.

Шюга тахианы газрын хаалгыг нээхэд хонх дуугарлаа.

"Өө баярл-" Шюга дотогш орж харин Жүхэ ингэж хэлэн орох гэтэл хаалга буцан хаагдчихлаа. Тэр зөвхөн өөрөө л орох гэж хаалга татсан байлаа.

"Пүүфф өөртөө л баярлахаас." гээд Жүхэ хаалга нээн түүнийг даган дотогш орлоо.

"Өнөөдөр юу захиалах уу?" хэмээн зөөгч инээмсэглэн асуулаа.

"Кокостой тахиа бас кола авъя." Жүхэ хэлээд түүний өөдөөс харан асуув.

Шюга "Адилхан."


Жүхэгийн талаас

"Wooowww......" ширээн дээрх шаржигнасан кокостой тахиаг хараад арааны шүлс гоожиж байлаа.

"Хоол авж өгсөнд баярлалаа." гээд би хором ч алдалгүй идэж эхэллээ.

Шюга мөн тахианаас авч амсан "Ммм......туугүй л юм."

Бид хэсэг зуур чимээгүйхэн тахиагаа идэх ба үе үе Шюга хий зүйл ширтэн эгдүүтэй инээнэ. Тэр үнэхээр түүнд сайн бололтой.

"Та хоёр танилцаад хэр удаж байгаа юм?" хэмээн би хуруугаа долоогоод ундаанаасаа балгалаа.

"Ххм? Аа нэг жил болж байна."

Нэг жил? Тэгвэл тийм ч удаагүй юм байна.

Би "Тэрний юу нь таалагддаг юм?" Би атаархаагүй, үнэхээр атаархаагүй ч........ Би лав Жисүгээс онцгой гэх зүйл юу ч олж хараагүй. Тэрнийг хөөрхөн гэсэн ч гэлээ гоо үзэсгэлэн нь Жинийхээс илүү биш.

"Мэдэхгүй юм. Гэхдээ намайг татах далдын хүч байдаг байх бас тэр надтай энгийн хүнтэй л адил харьцдаг." Шюга үргэлжлүүлэн тахиагаа идэн "Дээр нь тэр төлөв даруу, чам шиг биш."

"Яа, намайг тэрэнтэй харьцуулахаа боль. Би таныг BTS-н бусад залуустай харьцуулаж байгаагүй байх шүү??"

"Та жоох-" гэнэт баруун талын чих минь өвдөөд эхэллээ. Гэтэл Шюга чимхэж байлааг мэдлээ.

"Хэнийг 'яа' гээд байгаа юм? Би чамаас ах!"

"Уучлаарай, ажуши!!" гээд "Аүүфф! Тавь л даа!" Аашш тэр тоглоогүй бололтой, ямар чанга чимхдэг юм бэ? :((

Удалгүй зүүн чихийг минь чимхэхэд би "Ааааа........" гэж орилон "Хубид намайг дээрэлхсэн гэж хэлнэ дээ!"

Юнги "Тэр яах ч үгүй юм чинь. Би тэрний хён."

"Тэгвэл Жин уммад хэлнэ! Та ч газар дор орно доо!" гэж өвдөлтөө намдаах гэж чихээ илнэ.

"Ххс.......муу жаал чинь." гээд инээв. Өө бурхан минь, Мин Юнгигийн инээмсэглэлийг дахиад харчихлаа. Hallelujah!

~•~•~•~•~•~•~•~•~•~

"Тахиа авч өгсөнд дахиад баярлалаа ажуши. Үнэхээр их." гэж бид цахилгаан шатанд орж ирэхэд би түүнд хэллээ.

Шюга "Зүгээр ээ." гээд давхрынхаа товчин дээр дарахад цахилгаан шатны хаалга хаагдлаа.

Wow, гэртээ ороод календарь дээрээ өнөөдөрийг онцгой өдөр гэж тэмдэглэх хэрэгтэй юм байна даа. Тэр инээсэн. Мин Шюга Инээмсэглэл гэж!

Энэ хачин ч гэлээ түүний инээмсэглэл үнэхээр.......нэг тийм. Man дахиж өшөө хармаар байна.

Урд зогсох залуу руу харан дотроо санаа алдана. Гэхдээ түүний инээмсэглэл.....их хүчтэй.

"Хөөе харахаа болиоч." гээд жуумалзав.
Новш гэж! Ширтэж байгаад баригдчихлаа.

"Тэнэгээ ирчихлээ." гээд цахилгаан шатнаас буухад би түүнийг даган явлаа.

Үүргэвчнээсээ түлхүүрээ аван хаалга руу алхан "Сайхан амраарай сонбэ." хаалгаа онгойлгох зуураа хэллээ.

"Ммм." гээд толгой дохин "Сайхан амраарай."
Сая миний харсан түүний үл ялиг инээмсэглэл байсан уу??

Би гэр лүүгээ орон хаалгаа хаалаа.
Вуав........хажуу айлын хүйтэн залуутай дотно болоод байх чинь.

7 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!