6 страница29 апреля 2026, 13:15

Зөвлөгөө

Жүхэгийн талаас

"Пөөхх тэр өдрийн санаж байснаас гэр чинь илүү том харагдаж бах чинь." гээд тэдний гэр лүү дотогш орлоо.

"Магадгүй чи хэтэрхий их согтуу байснаасаа болоод зарим зүйлсийг анзаараагүй байх." Шюга ард хаалгаа хаан "Чамайг дахиж гэртээ оруулсандаа итгэж чадахгүй нь. Би яг галзуурсан байх аа."

"Хмн надаар туслуулмааргүй байгаа юм уу?" гээд өмнө нь согтуудаа унтсан буйдан дээр нь суулаа.

"Дахх тэгэх гээд л би чамайг оруулж байгаа юм биш үү." гээд буйдангийн нөгөө талд суун "Энд цагаа дэмий үрэхээ больцгооё. Би юу хийхийг хэл дээ."
Аашш нэг минут ч зүгээр суулгачихгүй юм аа.

Би "Заа........нөгөө........" өчигдөр интернэтээр хайсан юмаа санахыг хичээж хэсэг чимээгүй боллоо.

"Юугаа хийгээд байгаа юм? Алив." Шюга нухацтай царайлан сууна.

"За харц тулгарахаас эхэлцгээе. Өмнөх шигээ холоос харж зогсохын оронд чи түрүүлж түүн рүл эгцлэн харах хэрэгтэй. Охид өөртөө итгэлтэй залууст дуртай байдаг юм. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Энгийн мэндлэх ярихаас эхлэх нь зүйтэй." Тийм ээ би ер нь хайлтын сайт ашиглаагүй л дээ.

Шюга "Аахх энэ чинь үнэхээр хэцүү юм байна!" хэмээн гоншгонолоо.

"Яг ч тэг гэхгүй л дээ. Гэхдээ чи оролдоод үзэх ёстой." би түүнийг зоригжуулж өгөн "Намайг тэр байна гээд төсөөлөөд надтай яриа өрнүүлэх гээд үз дээ."

Шюга "Юу?! Том андуураарай чамд тэрэн шиг гэх юу ч байхгүй!"
Гайхалтай магтсанд баярлалаа гаахх 😖😤😡

"Зүгээр л хараал идсэн жүжиглэж чадахгүй нь үү?!"

"Блахх за яахав."гээд гүнзгий санаа алдлаа.

"Аа..................." гэж маш маш маш удаан гацсанаа "Ч- ааахх чадахгүй нь ээ."

Би "Юу? Яагаад?"

Юнги "Хачин юм байна! Чамайг бүр мэдэх ч үгүй бас би энд байхад чамайг тэр гэж огтхон ч төсөөлж чадашгүй нь."

"Хөөе бид нэг долоо хоногийн турш нэгнээ тодорхой хэмжээнд мэддэг болсон. Өдөр болгон л чамайг харж байна бас гэрийнхээ үүдэнд байхыг чинь хүртэл."

Шюга "Нэг долоо хоног гэдэг юу ч биш за."

"Ха! Наадах чинь юу гэсэн үг юм?! Ромео, Жульет хоёр танилцаад 4 өдөр л болсон байдаг юм шүү."

"Гэхдээ......би зүгээр.......би зүгээр энийг хийж чадахгүй."
Чөтгөр алгад!

"За тэгэхээр аан гэж бай Шюга сонбэ гуай. Юун түрүүнд түүнтэй шууд харц тулгарах л хэрэгтэй." гээд би шууд түүн рүү харлаа.

...Сэдвээсээ хазайсан хэрэг ч гэлээ...
Тэр ойрхноос ямар царайлаг болохыг би хэлсэн билүү?!

Чөтгөр гэж өмнө нь түүнийг үнэхээр анзаарч байгаагүй гэхдээ тэр.......сайхан харагддаг юм байна.

Тэр "Өөр?"

"Бас 'өглөөний мэнд нүна', 'юу байна', 'юу хийж байгаа юм' гэх мэтээр яриа өрнүүлж эхлэх эсвэл бүр 'надад үс чинь таалагдаж байна' гэхчлэн түүнийг магтсан маягтай." гэхэд Шюга хөнгөхөн толгой дохино.

"Өө тийм бас Нүдний.Харцаа санаарай. Түүнтэй ярихдаа яагаад нүд лүү нь хардаггүй юм бэ? Тэрэнд таатай байхыг мэдэх үү?"

"Ойлголоо! Харц тулгарахыг хичээе!" тэр шийдэмгий хэлж байх чинь.

"Аа дахиад нэг зүйл байна. Наад хүн амьтан алах гэж байгаа юм шиг нүүрэндээ бага болов инээмсэглэл тодруул."

"За мэдлээ!! Өөр юм байна уу?"

"Амм.......одоохондоо болно. Эхний алхам амжилттай болвол дараагийн алхмыг чинь хэлж өгнө."
Сайн байлаа. Одоо л сайн гүүглээс хайх хэрэгтэй юм байна.

Шюга "Янзтай, чи хэзээ явах юм?"
Явах аа? Юу!!!!!

"Гэхдээ......надад хоол авч өгнө гэж амалсан биз дээ."
Энэ л миний ирсэн гол шалтгаан юм шдээ.

"Аа хэлэхээ мартчихаж." гэснээ босон над руу алхлаа.

"Зөвхөн чиний зөвлөгөө амжилттай болсон үед л би чамд хоол авч өгнө." гээд гараас татан босгоод "Тэгэхээр миний хувийн орон зай эргээд хэрэгтэй байна."

Би "ЮУУУ??!! Гэхдээ би өлсөөд байна."
Энэ чинь шударга бус байна!

Шюга намайг үүд рүү түлхэн "Тэр чиний л асуудал."
Ааашшш

"Чамтай уулзахад сайхан байлаа." гэснээ намайг хаалгаар гаргаад "Гэхдээ чи явах хэрэгтэй."

Би "Гэхдээ..........."

"Bye bye." гээд Шюга худлаа инээснээ хаалгаа хаачхав.
Аашш сая хоосон зүйлийн төлөө юм хэлж өгчээ. 😞

Зохиогчийн талаас

"Хөөе надад авж өгөх хоол тийм амттай байна гэж бодож байгаа шүү." хэмээн Жүхэ урд өөдөөс нь харан суух Шюгад хэлэв.

"Мм? Юу юм?"

"Кокосон шарсан тахиа." дотроо төсөөлөн бодсоор "Жонгүк рүү харсан чинь шууд л энэ хоолыг идмээр санагдчихлаа."

"Кокостой шарсан тахиа?" Шюга хөмсгөө өргөн "Яахаараа тэрийг хараад тэгж боддог юм?"

"Пссс" Жүхэ бага зэрэг инээн "Тэрний үс!"

"Тийм болохоор түүнийг кокосон толгойт гэж дуудаад байгаа юм шд." хэмээн Тэхён тэндний ярианд нэгдэн "Чи ч гэсэн түүнийг тэгж дуудахад зүгээр ээ."

Жонгүк "Хён!!"

"Өөө бурхан минь.........КОКОСОН ТОЛГОЙТ!" Жүхэ чанга инээв.

"Нүна! Та ядаж тэгэхгүй байж болох уу?" хэмээн хөөрхий Жонгүк гомдол мэдүүлнэ.

Жүхэ "За за! Дахиж чамайг тэгж дуудахгүй ээ. Уучлаарай............кокосон толгойтоо." гээд сүүлд хэлсэн үгэндээ амаа дараад инээхгүйг хичээнэ.

"Хөөх залуусаа харсан уу? Энэ хоёрыг хоорондоо юм ярьж байхыг анх удаа харж байна. Шюга хён анхныхаа эмэгтэй найзаа олсон бололтой!" гэж Рэпмон хэлэв.

"Найз аа? Пфф хэзээ ч үгүй." Шюга залхсан харцаар харлаа.

"Вуаа сонбэ гомдмоор юм аа. Би танд бүр тусалж байхад ингэж хариу барьж байгаа хэрэг үү?" Жүхэ тоглоом хийн толгой сэгсрэв.

Жимин "Тусламж гэнээ? Юунд тэрэв?"

"Аа.....тэрнийг Жи-" гэж Жүхэ үгээ хэлж дуусгахаас өмнө Шюга түүний аманд мах хийчхэв.

Шюга "Чимээгүй хоолоо идэцгээе найз минь! Хаха......." сандран худлаа инээсээр Жүхэг амаа тат гэсэн харцаар харав.

"Ааввв ямар хөөрхөн юм бэ дээ." Жин ээж шиг л хэлэв.

Жүхэгийн талаас

"Воооо........" цайны газрын хаалганы зүг харан "Псс Шюга сонбэ!" гэж шивнэв.

"Ххмм??" тэр хөмсгөө өргөн над руу харлаа.

"Хараа Жисү чинь." гээд Жисү байх зүг рүү түүнийг харуулав.

"Одоо очоод ярилц тэр ганцаараа байна." гэж би түүнд шивнэж хэллээ.

Тэр эргэлзсэн аятай "Чи тэгж бодож байна уу?"

"Тийм ээ. Хурдал тийм ч их цаг алга. Удахгүй завсарлагаа дууслаа."

Шюга ширээн дээрх хоол руугаа харсаар "Заа! Ммм........." гээд чимээгүй болчихов.

"Битгий санаа зовоо. Би цэвэрлэчихье."
Хэхэ одоо энэ махнууд минийх боллоо.

"Баярлалааа." гээд Шюга босн үүргэвчээ авлаа.

"Та хаачих гэж байгаа юм?" гэж Хубиг асуухад залуус бүгд түүн лүү харлаа.

Шюга "Угаалгын өрөө." гээд Жисүгийн араас яваад өглөө.

~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~

"Яа Хуби убба! Хүсвэл миний хоолыг идээрэй." гээд би босон Шюгагын араас дагалаа.

Хуби хойноос "Ммм заа!"

Юу гэдгийг мэдэхгүй ч нэг л хачин санагдаад Шюгаг шалгахаар явж байгаа минь энэ.
Тэр баллачихвал яанаа? Миний хэлснийг санахгүй бол яанаа?

Тэр хоёрыг гэтэн явна. Ааашш гоё хоолны төлөө л хийж байгаа шүү. Жисү-яа!

6 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!