5 страница29 апреля 2026, 13:15

Туслагч

Зохиогчийн талаас

*Фитнесст*

"2..........3...........4.........Ааахххх" гээд Рэпмон гантилаа буулган "Өнөөдрийн хувьд дасгал хангалттай гэж бодож байна."

"112........113........114..........115..........116......." гэсээр харин Жимин тоолон гантилаа өргөсөөр.

"Та сульдаа юм аа хён." Жонгүк Жиминаар тоглоом хийн түүнээс 10 дахин хурдан өргөж байв.

"Алив ээ Намжүүн хён! Та үүнээс ч илүү хийж чадна шд ээ." хэмээн Тэхён фитнесс зааланд шарсан тахиа шал шал дуугарган идэхдээ ийн хэлэв.

Жин мөн Тэхёнтой нэгдэн гартаа бургер барисаар "Тийм ээ! Чи чадна!"

Нөгөө талд Шюга хүзүүндээ алчуур тохон Жэй-Хөүпийн хажууд гүйлтийн зам дээр гаран биеэ халаан алхаж эхлэв.

"Хуби..........юм асуучих уу?"

"Тэг л дээ хён." гээд Хуби хурд багасгах товчийг даран мөн аажмаар алхаж эхэллээ.

Шюга "Чи ахлах сургуульдаа өөрийнхөө сайн охинтойгоо үерхэж байсан тийм үү?"

"Оо яасан?" Хуби духан дээрх хөлсөө арчина.

Шюга өчигдөрөөс хойш асуухыг хүсч байсан асуултаа тавих нь тэр "Жүхэ чамд тусалсан юм уу?"

"Ммм тэр тэгж байна уу?" гээд Хусог инээн "Тийм ээ, тэр тусалсан."

*Магадгүй тэр яршигтай охин энэ тал дээр сайн бололтой.* Шюга бодно.

Хуби "Тэр охин найрах тал дээр зөвөлгөө өгөхдөө үнэхээр сайн шүү." нэмж хэлээд "Яасан? Та Жисү нүнатай нийлэхдээ түүнээр туслуулмаар байгаа юм уу?"

"Магадгүй ээ." Шюга нэг талаараа туслуулмаар байгаа хэдий ч нөгөө талаараа Жүхэтэй тохиролцохыг хүсэхгүй байлаа.

Хуби "Зааз та бодлоо өөрчлөвөл хэзээ ч хамаагүй тэрнээс асуугаарай."

Жүхэгийн талаас

Телевизээр дуртай к-драмагаа үзэх ч кинондоо төвлөрч чадахгүй байлаа.

Хачин юм даа, Өчигдөрөөс хойш тэр Жисү гэх охин л бодогдоод байх юм. Байз......Би тэрнийг онни гэх хэрэгтэй юм болов уу? Шюга түүнийг нүна гэж дуудаж байсан юм чинь надаас эгч гэсэн үг.

Тэр зэвүүн залуу тэгэхээр эгч хүнд сайн байх нь ээ.

Тэр охин яг хэн юм бол?

Бас..........

Тэр яагаад намайг тэдэнд төвөг удна гэж тэгж хөөдөг байна аа? Пфф муу хоёр нүүртэй амьтан.

Зохиогчийн талаас

"Түүнээс тулалцаа гуйх............?" хэмээн Шюга сүүлийн 10 минутын турш бодон Жүхэгийн үүдэнд зогсоно. Тэр үнэхээр л охидыг сайн мэдэхгүй тиймээс Жисүтэй нийлэхийн тулд түүнд хэн нэгний тусламж үнэхээр хэрэгтэй байгаа. Жүхэ бол Жисүг өөрин болгоход нь нэмэр болох хамгийн сайн арга, яах талаараа ярилцахад ч амар өөрийнх нь гэртэй ойрхон бас Шюгагийн фэн охидынх нь нэг биш болохоор ганц боломжтой хүн. Жүхэ бусад охидын юу хүсдэгийг ч сайн мэднэ. Өмнө нь Хусогт мөн туслаж амжилттай болсон.

*Мммм, тийм ээ би түүнээс тусламж авах хэрэгтэй.* хэмээн эцэст нь шийдсээр хаалгыг нь тогшив.

Жүхэ хаалга тогших чимээг сонсоод орон дээрээс босох зуураа "Очиж байнаа!"

Тэр хаалгаа тайлаад "Ямар гээч гэнэтийн зүйл вэ?" гээд инээн "Юу байна? Хөршөө"

"За сонс. Чи надаас уучлалт гуйж намайг уучлалыг чинь хүлээж аваач гэж байснаа санаж байна уу?" гээд Шюга шууд гол яриандаа орон "Хэрэв намайг Жисүтэй нийлэхэд минь туславал чиний уучлалыг хүлээж авъя."

"Мм......" Жүхэгийн инээмсэглэл дорхноо алга болон "Налаас тусламж авх гэж намайг тэрүүгээр минь сүрдүүлж байгаа чинь тийм ч сайн арга биш байна."

"Би чамаас тусламж гуйгаагүй байна. Чамд миний уучлалыг хүлээж авахын тулд хийж болох зүйлийг л хэлж байна." Шюга хэлэв.

"Пфф ямар юмаа яриад байгаа юм?" Жүхэ хөмсгөө зангидан "Сонбэ гуай миний уучлалтыг хүлээж авна уу? байна уу? Надад хамаагүй. Ингэж сүрдүүлэх чинь сайхан биш байна. Тиймээс өршөөгөөрэй би ингэн барин уучлалтыг минь хүлээж аваач гэж гуйн туслаж чадахгүй. Сайхан амраарай."

Жүхэг хаалга хаахаас өмнө Шюга түүний гараас барин "За яахав!" санаа алдаад "Надад чиний тусламж хэрэгтэй байна болов уу?"

Жүхэ инээн "Шууд л ингээд хэлчихгүй."

Шюга нухацтай царайлан "Тэгэхээр...........миний юу хийх хэрэгтэйг хэлчих."

"Ххмм уг нь би зүгээр нэг үнэгүй юм хийдэггүй. Тэгэхдээ яахав өөрийнхөө төлөө чамд тусалж болох юм. Эргээд харин надад ямар нэг юм хийж өгөх хэрэгтэй л байх шүү."

Шюга "Пфф хүнд яршиг удсаар байх юм аа."

Жүхэ хаалганы бариулаас барин хаалгаа хаахаар сүрдүүлэн "Ноёнтон та надаас иймэрхүү янзтай гуйх юм бол би өөрт чинь тусалж чадахгүй нь дээ."

"Би зүгээр тоглож байна! Тэгээд юу хүсээд байгаа юм?" гээд Шюга дахин санаа алдахад Жүхэгийн царайнд ялалтын инээмсэглэл тодорно.

"Нээх ч их юм биш ээ. Зүгээр хоол байхад л болно."

Шюга "Мм ингээд л болоо юу? За тэгвэл хэзээ эхэлцгээх үү?"

Жүхэ "Маргаашнаас байвал ямар вэ? Магадгүй орой 5 цагт."

"Заа, маргааш эндээ уулзъя." Шюга өөрийнхөө гэрийн хаалгыг онгойлгохоор алхан "Битгий мартаарай!"

Жүхэ "Тэгэхгүй ээ харин хоол авч өгөхөө мартав."

"Тэгнээ."

Жүхэ "Өө дахиад нэг зүйл байна."

"Бурхан минь! Одоо бас юу вэ?" Шюга хаалгаа хагас нээн залхсан байртай асуув.

"Эерэг хандлага." Жүхэ хэлэн "Сайхан амраарай хөршөө!"

"Сайхан амраарай!" гээд Шюга хаалгаа хаахаас өмнө Жүхэ рүү худлаа инээмсэглэв.

Жүхэгийн талаас

Үүүффф энэ Жисү гэх охин Шюгагийн тархийг бүрэн эзэлжээ. Яаж тэгдэг байнаа?

Орон дээрээ буцаж хэвтэн утсаараа ямар нэг юм хайна.

Яг одоо би зүгээр маш том асуудалд орсноо л ойлгож байна.......

ЯМАР ЧӨТГӨРӨӨ ХИЙЖ ТЭРЭНД ТУСЛАНА АА????!!!!

Өө бурхан минь гэж өөрийн мэдэлгүй худал ярчихсан юмсан. Охидыг залууст яаж дурлуулахыг би мэдэхгүй шд ээ!

Ахлах сургуульд байхад Хубигийн сайн болсон охин нь надтай дотно байсан болхоор л би тэр охины тархийг угааж Хубитай нийлүүлснээ  гэж л хэлсэн.
Гэхдээ Жисүгийн хувьд маш өөр!

Новш гэж, тэрэнд хэлсэн зөвөлгөө буруудвал Шюга ч намайг үхтэл минь үзэн ядах байх даа!

Бурхан минь энэ яг гамшиг болох гээд байнаа!!!

5 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!