Түүний сайн охин
Жүхэгийн талаас
Хубитай цуг ширээн дээр ирэхэд "Өглөөний мэнд Жүхэ." хэмээн BTS-н залуус эгдүүтэй хөөрхөн инээсээр надтай мэндэллээ. Мэдээж Мин Шюгагаас бусад нь.
"Өглөөний мэнд сонбэ нараа." тэдэнтэй бөхийн мэндлээд үеэлийнхээ хажууд суулаа.
Би өнөө өглөө бэлдсэн жижигхэн савтай өдрийн хоолоо цүнхнээсээ гарган ширээн дээр тавьлаа.
"Вуа өнөөдөр хэн нэгэн үнэгүй хоол авуулах тухай асуухгүй бололтой?" гэж Хусог тоглоом хийж эхлэв.
"Хөөе би ичихгүй байнга тэгж гуйдаггүй за юу? Тэгвэл та надад хоол авч өгөх гэсэн бол аваад өг л дөө."
"Мөн ичих нүүртэй бол доо? Тоглоод байгаа байлгүй дээ." гэж Шюгаг амандаа бувтнахыг би сонслоо.
Ххмм.........нээх тоохгүй байх уу?
Рэпмон "Юу вэ? Хён яагаав?"
Тэр "Юу ч биш ээ." гээд над руу буцаад хоол руугаа анхаарал хандууллаа. Пфф үнэхээр зэвүүн
Жин умма намайг хоолны дэглэм барьж байгааг мэдээд "Жүхэ-яа чамд яагаад дан мах байгаа юм? Май хоолны дэглэмдээ ногоо идэж байх хэрэгтэй."
Гээд надад хоолныхоо ногооноос өгч байхад би "Аа........баярлалаа." Би хүнсний ногоонд дургүй. Гэхдээ Жин өгч байгаа болохоор би иднэ ээ. Тэрнийг хоол хийхдээ сайн гэж дуулсан.
Тэхён "Аан гээч ихэнх хүмүүс ногооноос витаминаа авдаг. Гэхдээ надад бол витамин хэрэггүй. Чи миний витамин болохоор!"
Шюга "Илүү хор болно доо."
Жиминийг "Гуйя боль л доо." гэхэд бусад нь толгой сэгсэрнэ.
Тэд яагаад ийм юм бэ? Тэхён үнэхээр өхөөрдөм юм аа!!
"Баярлалаа Тэхён, Жин сонбэ." би инээмсэглэн "Залуусаа та нар үнхээр янзтай........зарим нэгнийг эс тооцвол."
Шюга "Хэцсс."
"Яа хён, та чинь яагаад ийм сонин байгаад байгаа юм?" гэж Жонгүк асуулаа. Ххмм яагаад тэгээд?
"Зүгээр л сүүлийн хэдэн өдөр их зүйл болоод." гээд Юнги хүндээр санаа алдав.
"Яасан юм? Бид нарт хэл л дээ."
"Энэ ёстой муухай юм болсон. Манай гэрийн үүдэнд нэг согтуу охин байсан. Би яахав сайхан сэтгэлийн үүднээс гэртээ оруулсан юм. Тэгтэл тэр намайг бэлгийн цөөнх гэсэн."
Новш гэж.
"Юу?! Ямар бүдүүлэг, танхай юм. Та тэрнийг хөөгөөд гаргах хэрэгтэй байсан юм." хэмээн Хусог уулга алдан хэлэв.
Ха.Ха.Ха.Ха үеэлдээ хайртай юм байгаан!
Шюга "Тийм ээ......мэдээж би тэгсэн."
Рэпмон "Сайн байна. Тэр шангаа хүртэж." гэхэд бусад нь толгой дохицгооно.
Би үнэхээр зүгээр байна. ХаХаХаХа би зүгээрээ үнэхээр.
Шюга чөтгөрийн царай гарган "Чи юу гэж бодож байна ммм?" гэж надаас асуулаа.
"Магадгүй зүгээр энгийн л нэг алдаа байсан байхаа. Хүн бүр алддаг тийм биз дээ?" би худлаа инээн "Гэхдээ ядаж тэр уучлалт гуйсан."
"Тэр тийм ч хангалттай биш."
Новш гэж тэр надаар юу хийлгэхийг хүсээд байгаа юм бэ?
Жимин "Байз........чи яаж тэрийг уучлалт гуйсныг мэдэж байгаа юм?"
"Тийм шүү. Би бас гайхчлаа." гээд Юнги чөтгөрийн царай гарган жуумалзана.
"Аа.......та над руу хараад байх юм уу? хаха. Дараагийн хичээлийнхээ номыг нтрээ шалгахаа мартчихаж." би юмнуудаа цуглуулан хамж аваад цүнхэндээ хийлээ.
"Дараа уулзъя залуусаа!" гээд тэдэн рүү эргэж харалгүй гар даллан бушуухан гарлаа.
Хүүүүүү яг азаартах шахлаа.
~•~•~•~•~•~•~•~•~
Би номын сан руу алхаж байтал өмнө уулзсан өнөө охид над дээр ирэн "Жүхэ бидэнтэй хамт дахиад гадуур хооллох уу?" гэсээр намайг даган алхана.
"Үгүй ээ баярлалаа. Би дахиж уумааргүй байна." Би одоо архи болон Шюгагын ачаар гэмтэн болчихоод байна.
"Битгий санаа зовоо! Зүгээр л хоол иднэ гэж амлая."
"Ммм.......за!" Тийм ээ амьдрал чамд үнэгүй хоол өгөөд байхад үгүй гэж хэлэхийн аргагүй шүү дээ.
Номын сангийн үүдэнд ирэхэд тэд "7 гээд өмнө уулзсан газраа уулзъя за?" гээд явав.
Би орохоосоо өмнө баяртай хэмээн тэдэн рүү даллан "За! Орой уулзацгаая охидоо."
Унших сонирхолтой ном хайн уран зохиолын тасаг руу явлаа.
Эхний хоёр эгнээний номын гарчгийг гүйлгэн харахад өмнө байсан уншчихсан номнууд байлаа. Дараагийн 3 дахь эгнээг харж байтал хэн нэгэн номын санд........нуугдаж байхыг харлаа???
Гайхалтай........Энэ чинь миний дуртай хүн биш үү? Мин Хөгийн Шюга. Яагаад миний хаа явсан газар тэр байж байдаг юм бэ??
Тэр энд ямар новшоо хийж байгаа юм бэ?
Би түүний ардаас гэтэн дөхөж очин "Шюга сонбэ." гэхэд бага зэрэг цочин гайхсаар над руу харав.
"Энд юу хий-" тэр амыг минь таглаад "Чшш!" гээд ямар нэг зүйл шалгах мэт өөр тийш харлаа. Би түүний харах зүг рүү нүдээ явуулан мөн харлаа.
Өө............охин байна.
Тэр над руу буцаж харснаа "Гар!" гэж чимээгүй амаа хөдөлгөн хэлэв. Би хариуд нь толгой сэгсэрлээ.
Юу? Энэ чинь нийтийн номын сан. Би энд байх эрхтэй!
Тэр охин руу буцаад харлаа.
Бурхан минь гэж. Тэр их хөөрхөн юм! Урт хар үс, гэрэлтсэн толигор арьстай жижигхэн нүүртэй юм.
Шюгагын "Яа!" гэх дуугаар бодлоосоо салав.
"Би явахгүй шүү. Сонбэ" гээд гарыг нь холдуулаад номоо хайхаар явлаа.
"Юнги?" гэх уянгалаг зөөлөн хоолой дуугарав.
Би нүднийхээ булангаар харвал нөгөө охин нь Шюга руу ирж байлаа. Би ч үргэлжлүүлэн номоо хайж байгаа юм шиг болоод тэднийг ажиглан зогслоо.
"Сайн уу? Жисү нүна." гэж Шюга ичингүйрэн инээмсэглэн хэллээ.
Өөө......хөх тэнгэр минь! Тэр инээж.......бас ичиж байна!!
Тэр охин нь "Хүнтэй яриж байсан уу? Хэн нэгэн чамайг дуудахыг сонслоо." гээд Шюга руу дөлгөөхөн харцаар инээмсэглэлээ.
Шюга "Үгүй ээ, би зүгээр унших ном хайж байсан юм."
Түүний хоолой нь нэг л сандраад байгаа юм шиг байх чинь. Пфф худлаа ярихдаа үнэхээр муу юм аа.
Одоо би түүнийг гей биш гэдэгт 1000000000% итгэлтэй боллоо.
Өнөө охин "Аан тийм үү? Би чамд туслах уу? Энд байгаа олон гоё номыг мэднэ шүү."
"Үгүй ээ нүна, би зүгээр болчихсон."
Ямар чөтгөр нь вэ? Түүнтэй ярих боломжоо ашигласангүй шдээ муу тэнэг!
"Аан за..........тэгвэл дараа уулзалдах байхаа."
Шюга "Баяртай нүна!" гээд сандарсаар шилэн хүзүүгээ илэв.
Зохиогчийн талаас
Жисүг явсаны дараа Жүхэ "Юу гээч чи охин найрахдаа ёстой болхи юм."
Тийм ээ Жүхэгийн зөв. Шюга охин найрахдаа маш муу. Учир нь Шюга түрүүлж оролдохоос өмнө охид түүнд сайн болчихсон байдаг.
Шюга цааш холдон явах Жисүг харсаар "Харин чи дэндүү яршигтай. Энийгээ мэдэх үү?"
"Ааа.......чи ингээд л нууцаар хараад байхаар чамайг тэр хэзээ ч анзаарч хардаггүй юм байна." хэмээн Жүхэ түрүүн залуусын дунд эвгүй байдалд оруулсан хариугаа авлаа.
Жүхэ Шюгаг тэр охин руу сандарсан харцаар харахад л түүнийг тэр охиндоо сайн гэдгийг мэджээ. Тэгээд гэнэт түүний толгойд нэг санаа орж ирэв.
"Аан гээч......." Жүхэ жуумалзан "Нээх сайрхах зүйл биш ч би эмэгтэйчүүдийг ойлгох тал дээр давгүй сайн шүү. Хүсэх юм бол би яахав чамайг тэр Жисү нүнатайгаа хамт байхад чинь туслаж болох юм."
"Хэцсс, хэн чам шиг яршигтай охиноос тусламж авахыг хүсдэг юм?" гэж Шюга хэлсэн ч дотроо үүний эсрэг бодолтой байв.
"Чи мэдэхгүй л байгаа болохоос. Миний ачаар Хуби ахлах сургуульдаа сайн байсан охинтойгоо уулздаг болсон юм шүү."
Шюга бага зэрэг итгэж байсан ч юм хэлсэнгүй.
"Гэхдээ харамсалтай нь чи миний тусламжийг авмааргүй байгаа учраас би ч өөрийнхөө замаар явъя даа." гэж Жүхэ хэлэн номоо барин явлаа.
Жүхэ Шюгагын үнэндээ тусламж авмаар л байгааг илтгэх царайг нь хараад инээнэ.
