3 страница29 апреля 2026, 13:15

Андуурал

Зохиогчийн талаас

"Аааххх" гэсээр Жүхэ буйдан дээрээс өндийхөд Юнги түүний ард сууж байлаа.

Бараг өглөөний 11 цаг болж байх ба Жүхэ одоо ч гүйцэт сэргээгүй хэвээр.
Түүний хоолой хатаж байсан учраас ойр хавь эргэн тойронд ус байгаа эсэхийг хайн харна.

"Ээжээ.........чи намайг айлгачихлаа." хэмээн нэг юм яг одоо ууртай суух Юнгиг олж харлаа.

Жүхэ нүдээ гүйцэд нээлгүй "Сайн уу? Хөршөө!" гээд инээв.

Юнги одоо л ам нээнгүүтээ "Манайхаас гар!"

"Энэ чинь манайх." гээд Жүхэ эвшээв.

Шюга "Үгүй биш." гэхэд тэр нүдээ томруулан эргэн тойрноо харвал танихгүй газар байх нь тэр.

"Өөххх чиний зөв байна." Жүхэ хэнэгчгүй хариулснаа "Надаа ус өгөөч?"

"Манайхаас гар гэж байна!"

Жүхэ "Ааашш.....яагаад ийм сүртэй........." гэж орилсноо "Аан Жиминийг хардана гэж айгаад байгаа хэрэг үү?"

Шюга хөмсгөө зангидан "Юу??"

"Тэр энд байхгүй байгаа тийм биз дээ? Тиймээс санаа зовоод хэрэггүй ээ. Би тэрэнд юм хэлэхгүй."

"Юу яриад байгаа юм?" Шюгагийн тэсвэр барагдаж байв.

"Би тэр тухай чинь мэднэ. Зүгээр дээ." Жүхэ буцан буйдан дээр хэвтэн "Би нууц хадгалахдаа сайн шүү."

"Чиний юу яриад байгааг чинь ойлгохгүй байна."

"Юу нөгөө........тэр......." гэж Жүхэ хэсэг чимээгүй болсноо "Чамайг гей гэдгийг."

"ЮУ??!!" Шюга суудлаасаа огло харайн босоод "Ямар......."

"Хэхэхэх Жиминтэй хэхэ одооноос чамайг Юнгей сонбэ гэж дуудаж байдаг юм билүү?"

"ЧИ......." Шюга уурлан түүнийг гараас нь татлаа. Анхнаасаа л Жүхэ түүнд таалагдаагүй. Харин одоо Шюга Жүхэд улам бүр дургүй болж байлаа. *Ямар чөтгөр нь болоод тэр ингэж төсөөлж боддог байнаа?!*

"Тавь!!" Жүхэ гараа татаж авахыг хичээсэн ч тэр түүнээс хамаагүй илүү хүчтэй байх нь мэдээж шүү дээ.

"Нэгдүгээрт би гей биш." Шюга түүнийг хаалга руу хүчээр чирж явах.

"Хоёрдугаарт дахиж чамайг гэртээ хэзээ ч оруулахгүй учраас хэзээ ч битгий согтож бай!" тэр хаалгаа онгойлгов.

"Гуравдугаарт би чам шиг охидод туйлын дургүй тиймээс манай гэрээс гар!" Юнги түүнийг хог шиг л түлхэн гаргав. Гэсэн хэдий ч Жүхэд үүнийг тоох ухаан байсангүй. Тэр зүгээр л бүрэн эрүүл болоогүй хэрэг.

Жүхэгийн талаас

"Үгүй эээ............." би шүршүүрт орохдоо толгойгоо хэд хэд цохин зогсоно. "Яагаад би тэгчхэв ээ??!!"

Хүнд хэцүү, урт өдрийн дараа халуун шүршүүрт орох нь намайг тайвшруулдаг ч өнөөдөр энэ надад үйлчлэхгүй байна. Харамсалтай нь би согтуу байхдаа яаснаа бүгдийг нь санаж байна.

"Тэгэхээр Мин Шюга гей биш........"

"Тэгээд тэр миний хэлсэн тэр үгнээс болоод намайг маш их үзэн ядаж байгаа! Аааххх" гэсээр толгойгоо хаалганд цохин духаа наагаад "Би яагаад ийм тэнэг болоод төрчихсөн юм бэ?"

"..........Түүнээс уучлал гуйх хэрэгтэй юм болов уу?" Гэхдээ Жиминий тэр тэврэлт л намайг буруу ойлгоход хүргэсэн шд!

"Ааашш өнөөдөр хичээлдээ явмааргүй байна аа......" би худлаа уйлагнана.

~•~•~•~•~•~•~•~•~•~

Утасны тусгалд өөрийгөө харан "Бурхан минь би яг хэрэггүй амьтан шиг харагдаж байна." Дахиж хэзээ ч уухгүй гэдгээ амлая!

Хуби "Чи цор ганц болохоор л өөр харагдаж байгаа юм."

Би урвайн "Баярлалаа. Тэгж л найдъя даа."

"Убба........та яг одоо Шюга сонбэг хаана байгааг мэдэх үү?" Тийм ээ зүгээр л түүнээс уучлалт гуйя. Тэгээд л болчих байх.

"Одоо тэр сагс тоглоод зааланд байгаа байх. Яасан?"

"Баярлалаа." заалны зүг эргэн "Дараа хэлнэ ээ!" гээд хичээл эхлэхээс өмнө түүнтэй уулзахаар яаран гүйлээ.

Зохиогчийн талаас

Жүхэ хана налан зогсоод холоос сагс тоглох хөвгүүдийг ажиглана. Тэр удахгүй Юнгиг гарч ирэх байх гэж хүлээсээр 10 минут болсон байв.

"Өнөөдөр сайхан тоглолоо шүү." хэмээн Шюгагын найз хэлсээр тэд хувцас солих өрөөнөөс гарцгаав.

Жүхэ Юнги дээр очихоос өмнө "Тэр энд байна." гэсээр хэдэн охид хэдийн түүнийг хүрээлцгээв.

Шюгаг харан баярлан шуугалдах охидыг хараад түүний найзууд "Вуаа Юнги, охидууд чам дээр шавж байна шд ээ."

*Энэ.......нөгөө яршигтай охин Жүхэ биш үү?* Юнги бодно.

"Шюга сонбэ!" хэмээн Жүхэ охидыг аажуухан түлхэн явсаар түүний урд ирэн "Би........."

"Уучлал-.........." Шюга түүнийг мөрлөн зөрөхөд Жүхэ тэнцвэрээ арай ядан олно.

Шюгагын найз "Яа Юнги, энэ юу вэ?"

"Тэнэг охин."
"Өө юу вэ?" Шюга аажмаар Жүхэ рүү эргэж харан "Уучлаарай харсангүй." гээд зэвүүн гэгч нь инээвхийлээд яваад өгөв.

*юу......* гэж бодсоор Жүхэ хэлэх үггүй болов. Юнги түүнд зэвүүн аашилсаар л байлаа. Харин Жүхэ өөр юу ч хийлгүй зүгээр тэндээ зогссоор.

Шюгагын талаас

"Сайн уу? Юу байцгаана?" гээд би Тэхёны баруун талд суув.

Тэхён "Давгүй ээ харин таниар юу байна?" гэсээр сам хорхой дээш өргөнө.

Би "Тэхён би чамд хоолоороо битгий тоглож бай гэж хэд хэлэх юм-"

"Зүгээр орхио, хён өөрчлөгдөхгүй юм шиг байна." Жонгүк инээв.

Жин умма санаа алдан "Та нар надад саад болохоо болил доо."

"Ёстой бүтэхгүй хүмүүс шүү." Жимин толгойгоо сэгсэрнэ.

Жин "Энэ бүгд чиний буруу." хэмээн Жиминий хажууд суух Намжүүнийг буруутгав.

Намжүүн "Би яасан юм?" тэнэг царай гаргав.

Залуус энэ мэт шуугилдах ч би үнэхээр тэдний ярианд төвлөрч чадахгүй байв.....учир нь түрүүнээс хойш нөгөө яршигтай охин над руу ширтээд байна.

Өглөөнөөс авхуулаад тэр намайг дагаад байна нь үнэхээр хачин. Тэр одоо юу вэ? Нууцаар хүн дагагч уу?

~•~•~•~•~•~•~•~•~

"Бурхан минь........." гэсээр санаа алдана.

Тэр автобусанд дагасан, бүр гэр лүү явах замд дагаж байна. Бас......

Цахилгаан шатанд суух үед тэр "Хүлээгээрэй!" гэж орилов.

Би олон дахин хаах товчийг дарсан ч тэр хурдхан хаалга хаагдахаас өмнө ороод ирэв. Чөтгөр гэж!

"Нөгөө...Намайг уучлаарай, би согтчихоороо өөрийгөө хянаж чаддаггүй юм аа."

"Уучлалыг чинь хүлээж авахгүй." Чи миний эр хүний бардам байдлыг доромжилсон. Чамайг уучлахгүй.

"Яагаад? Би чин сэтгэлээсээ гуйсан байтал." гээд дуу нь сулрав.

"Би чамайг хэзээ ч уучлахгүй."

Тэр "Би мэднээ. Чи гей биш бас энэ миний буруу. Тийм болохоор надад ингэж аашлахаа боль." Би одоо тэгээд тэрэнд чинь уурлахгүй байна гэж үү?

Түүнийг үл тоон чихэвчээ зүүгээд удалгүй цахилгаан шатны хаалга онгойход би буулаа.

Жүхэ араас буун манай хажуу хаалгыг онгойлгон орохдоо амандаа "За яахав тэгж л бай." гэж бувтнахыг сонслоо.

Би юу хийсэн болоод ийм яршигтай хөрштэй болчихдог юм бэ?

3 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!