2 страница29 апреля 2026, 13:15

Хөрш

Жүхэгийн талаас

Би өрөөнөөсөө гартал Шюгагын өрөө хийгээд өчигдрийн дүр зураг бодогдоно. Жимин түүнтэй хоносон. Өнгөрсөн шөнө тэнд юу болсныг чөтгөр бүү мэд.

Хусог надад энэ тухай ер хэлээгүй. Хачин зүйл болохоор тэр байлгүй...
Bts-н хоорондох нууц юм болов уу? Байз........бусад нь ч бас.......аашш энэ надад ямар хамаатай гэж би ингэж их анхаараад байдаг байна аа.

Сургуулийн зүг алхаж байтал дахиж тэр Шюгатай таарна гэх бодол толгойд орж ирлээ. Бодоод байхад тэр бол маш царайлаг сайхан залуу л харагддаг. Тэхдээ энэ чинь хэтэрхий шударга бус юм аа. Халуухан сайхан залуус яагаад ихэнх нь дандаа гей болчихдог юм бэ?!

"Өө хатагтай, та энийгээ.....унгаачихаж." гэх дуугаар эргэж хараад золтой л нүд минь аяганаасаа бүлтрээд гараад ирчихсэнгүй.

Мин Шюгааааа.

Бид хэсэг нэгнээ хараад эвгүйхэн байдал үүсгэн ширтэлцэв. Тэр ч мөн надтай адил гайхаж байгаа харагдана. Гайхсанаасаа болоод нүд нь бүр томорч ирж гэнэ.

Би "Аа.....баярлалаа." гээд түүнээс эв хавгүй түлхүүрээ авахад тэр толгой дохив.

Гайхалтайййй, одоо би бараг тэрэнтэй хамт сургууль руу алхаж байна. Ёстой эвгүй юм. Байрнаас сургууль руу ердөө 8 минут орчим болдог нь яамай даа.

Чимээгүй алхсаар зөвхөн бидний алхах чимээ л сонсогдож байлаа.

Гошш, 8 минут гэдэг бодож байснаас илүү удаан өнгөрөх юм аа.

Хусогын талаас

"Хөөе сайн уу!" хэмээн өөдөөс харан зогсох охин луу даллан мэндлэв.
"Ухаан санаа чинь хаана явна?"

Тэр хөнгөхөн толгойгоо сэгсрээд "Өө, уучлаарай."

"Юуны тухай тэгж их бодоод байгаа юм?"

Жүхэ "Зүгээр л.......нэг юм." гээд хачин харав.

"Юм гэж юу тэрэв?"

"Убба Жимин, Юнги хоёрын хооронд зүйл байгаа юу?"

Би "Аммм......тэд хоорондоо хөөрхөн дотно. Ах, дүүгийн сайн харилцаатай."

Жүхэ "Та нуух хэрэггүй дээ. Би хэдийн мэдчихсэн. Тэд........"

Би "Ах дүүс гэж үү? Үгүй ээ." гэж намайг хэлэхэд тэр ер гайхсан шинжгүй байв.

Жүхэ "Аа тэгэхээр тэр тухай мэдэхгүй юм байна." тэр амандаа шивнэн "Тэр хоёрын дундах нууц юм байна."

"Чи яагаад тэр хоёрыг сонирхоод байгаа юм? Чамд таалагдаад байгаа юм уу?" Тэрийг тийм гэсэн ч гайхах юу байхав.

Жүхэ "Хаанн ёстой үгүй." гэж хурдхан шиг хэлэн "Нөгөө тэд дажгүй ч гэлээ зөвхөн найзын хувиар л..."

"Нээрэн убба, та тэнд байгаа охидыг харж байна уу?" гээд Жүхэ бидний урд зогсох хэсэг фэн охид руу заалаа.

"Миний төлөө тэд нартай мэндэлж болох уу?" хэмээн Жүхэ гуйсан харцаар над руу харав.

"Яагаад?"

"Таныг тэдэнтэй мэндлэвэл би харин тэднээр хоол авхуулах юм аа." гээд Жүхэ хөөрхөн инээн "Гуйж байна~"

"Чи дахиад намайг хоолон дээр ашиглаад байна шд ээ." гээд би түүнээр тоглоом хийн нүдээ эргэлдүүллээ.

"Убба! Гуанжүд байхад та манай найзууд руу байнга мэндэлнэ тэгвэл тэд чамд гоё юм авч өгнө гэж хэлээ биз дээ. Одоо тэгээд мэндлэл дээ."

Би гүнзгий амьсгаа аван "Аахх за яахав."

"Сайн уу??" гээд тэр охид руу даллан "Өглөөний мэнд. Юу байна даа?"

Харуил хэлэхээс илүү тэр охид баярлан хашхиралдана.

Жүхэ "Баярлалаа убба. Та шилдэг нь!" гээд эрхий хуруугаа гозойлгов.

Зохиогчийн талаас

Намжүүн "Би нөгөө......дахиад чиний балыг эвдэлчихлээ." гэж Жинд хэлэв.

Жин "Чи бүр миний бүтэн хайрцаг шахуу бал эвдэлчихлээ. Дахиж нэг ч бал чамд өгөхгүй шүү!" гэж гомдол мэдүүлнэ.

"Жонгүкаа надаа бал-"

"Үгүй."

Намжүүн "Тэхёнаа, надаа нэг бал өгөөч. Дараагийн цаг шалгалттай." хэмээн гуйна.

Тэхён ".......Надад зөвхөн өнгийн бал л байгаа. Уучлаарай"

Хуби "Өнгийн балаа? Чи зүгээр үү? Чи ямар зургийн анги биш дээ." гээд Тэхён руу заав.

"Май." гээд Жимин өөрт нь хангалттай байсан балнаасаа нэгийг Намжүүнд өглөө.

Намжүүн ам нь урагдах шахам инээн "Воо ЧимЧим. You got ja-"

Жимин эрүүгээрээ Намжүүн рүү заан "Юу???"

"You got jaunty personality (чи догь залуу шүү.) Баярлалаа." гээд хэлэх гэснээ өөрчлөн Жиминд доль үсрэлээ.

"Хөөе! Та яагаад өнөөдөр ийм дуугүй байгаа юм хён? Охин бодоод байгаа юм уу?" хэмээн Хуби Шюгаас асуув.

Тэхён үг нэмэн "Пфф аягүй бол бил нарын мэдэх тэр охин доо."

Юнги "Аашшш тоглоом хийхээ больцгоо!"

"Би тэрнийг бодоогүй байна." тэдний хэлээд байгаа охинг Шюга бодоогүй ч өөр нэг охин болох Жүхэг бодож байсан юм.

Тэд дөнгөж өчигдөр л анх уулзалдсан. Юнги Жүхэгийн талаар өөрийн эрхгүй бодох ч дургүй нь л хүрч байсан юм. Жүхэ түүн рүү харж байгаа нь ч хачин. Өглөөжингөө л эвгүй хачин байдалд байсанд Шюгагын дургүйг хүргэнэ.

Жүхэгийн талаас

Нөгөө охид "Баярлалаа Жүхэ!! Амалсан ёсоороо чамайг хоолонд даая." Хааха тийм ээ үнэгүй хоол!! Сургууль дээр мөнгөө хэмнэх арга!

Тэд "Эндэхийн хоол Сөүлдээ хамгийн шилдэг нь!" гээд захын ойролцоох жижиг хоолны газар орж ирээд хоолоо захиалав.

Би "Энэ сөжү юу? Би үнэхээр ууж чадахгүй ээ." Архи даахдаа үнэхээр муу шд ээ..

Нэг нь "Яаа! Алив ээ энэ чинь охидын орой. Чи бидэнтэй хамт уух хэрэгтэй шд ээ." хэмээн надад сөжү хийж өглөө.
Хэдхэн хундага гайгүй байх гэж бодлоо.

Тэд "Жүхэ бидэнд Хуби уббагын тухай ярь л даа." хэмээн шаналгана. Аааххх ядаргаатай наасан...

"Хуби эгдүүтэй царайлах дургүй байдаг байсан. Гэхдээ одоо эгёоны хаан. Тэр ахлах сургуульд байхдаа олон бүжгийн тэмцээнд орж түрүүлж байсан."

Охид хундаганд минь архи хийсээр би харин Хусогын тухай тэдэнд ярьсаар байв.

"Тэр зөвхөн өөрийг нь хайрладаг бас ном уншдаг охинд дуртай."

Охид "Маргааш номын сангаас 10 ном авна аа." гэцгээнэ.

Би "За идэцгээе! Намайг та нарт өөрийнх тухай их юм ярьсныг мэдвэл Хуби убба уурлах байх даа."

Зохиогчийн талаас

"Ааүүфф!!! Энэ муу чинь..........." гэж согтуу Жүхэ нүд нь сүүмийн амандаа бувтнасаар цахилгаан шатны хаалгыг нэг цохиод буув.
"Тэнэг хаалга."

"Байз...байз.....манай хаалга хаана байна.." нүдээ нухлан эргэн тойрноо хараад "Аа чамайг олчихлоо. Хэхэ надаас битгий нуугд."

Тэр нэг хаалга руу шууд очин онгойлгохын оронд духаараа хаалга налав.

"Нойр хүрээд байна........." гээд доош шалан дээр суугаад "Ээж!!!!" хаалга балбан "Хаалгаа онгойлгооч дээ. Би даараад байна."

Үргэлжлүүлэн орилсоор "Ээжээ!!!"
"Өө тийм.....тэр энд байхгүй шд ээ."

"Хбосоаымуцннө.........." гэж Жүхэ ойлгогдохгүй юм амандаа бувтнасаар нүдээ анин зүүдний ертөнц рүүгээ яваад өглөө.

Сандал дээр суун амарч байсан Шюга гадаа хаалгыг нь нүдэн орилох чанга чимээг сонсоод "Энэ одоо хэн бэ..............." гээд дурамжхан босов.

Тэр хаалгаа нээтэл үүдэнд нь согтуу тасарчихсан нэгэн эмэгтэй байхыг олж харлаа.

"Жүхэ?" *Тэр энд юу хийж байгаа юм бэ*

"Яа!" гээд Шюга тайван унтах түүний дэргэд суугаад "Сэр!"

*Жэй-Хөүп-г дуудах хэрэгтэй юм болов уу?*

Юнги түүнийг өргөх тухай ч бодов.
Утсаа аван залгах гэтэл Жүхэ сэрэв.

Жүхэ "Өө.........сайн уу? Хөршөө"

Шюга "Хөрш?"

"Хөөе надад хаалга онгойлгоход тусалчих бодол алга уу? Түлхүүр............" гээд нүд нь анигдан буцаад унтаад өгөх нь тэр.

Шюгагын талаас

"Хөөе сэр л дээ!" тэрийг өчнөөн дуудсан ч тэр үхсэн юм шиг л унтаад байх юм. Анх түүнийг хараад л сайн зүйл биш гэдгийг мэдээд байсан юм.

Түлхүүрээ хаана хийчихсэн юм бэ дээ?

Би түлхүүрийг нь хайж байсан хүмүүс харвал намайг эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлж байна гэж бодох байх гээд гараа авав.

Ийм зүйл хийх юм гэж өмнө нь хэзээ ч бодож байсангүй. Гэхдээ.......ганц шөнө энэ охиныг гэртээ хонуулах хэрэгтэй бололтой.

Ааашшш ямар гээч яршигтай охин бэ?

Ямар ч сонголтгүйгээр түүнийг өргөн буйдан дээрээ тавьлаа. Үнэхээр хүнд юм!! Юугаа идэж уудаг байнаа???

Тэрэн лүү харан гүнзгий амьсгаа авна.

Тэрийг сэрэхэд ч надад сайн тайлбар хэрэгтэй дэгээ!

2 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!