1 страница29 апреля 2026, 13:15

Нүүж ирсэн нь

Жүхэгийн талаас

"Ёооооо, гуйж байна надтай гадуур гарчих л даа! Надаа ямар ч найз байхгүй." хэмээн би хажууд алхах залуугаас шалан гуйна.

"Заа за!!!" гээд Хусог инээмсэглэн "Битгий санаа зов, убба нь чамд энэ хавийг үзүүлье."

Бид хоёр их сургуулийн хашаанд орж ирэхэд "Заа байр чинь хаана юм? Ачаагаа задлахад чинь туслах уу?" гэж тэр надаас асуулаа.

"Үгүй дээ хэрэггүй. Би өөрөө янзалчихна. Эндээ тохижчихоод таныг урина аа."

"Вуууааа!! Хусог убба байна шд ээ!"
"Тэр хажууд байгаа охин нь хэн бэ?"
"Баяртай убба!"

Би "Тэр охид миний тухай яриад байна уу? Таны тухай яриад байна уу? Воооооо........миний хачин үеэл ч энд алдартай бололтой???!!"

"Хөөе!" Хусог тоглоом хийн худлаа ярвайн мөр лүү зөөлөн нудрав.

Би "Зүгээр тоглож байна~ Хусог убба шилдэг нь! Тиймээс надад хоол аваад өг."

"Үгүй ерөө" гээд Хусог худлаа хөмсгөө зангидан "Үнэгүй хоол авахуулах болохоороо үргэлж хүнийг ашиглаж байх юм."

Зохиогчийн талаас

"Өө энэ байна." гээд Хусог кафед орж ирэн дандаа найзуудтайгаа хамт суудаг ширээ рүүгээ Жүхэг дагуулсаар "Энд сууж бай. Би чамд өглөөний цай аваад ирье."

Жүхэ "Баярлалаа!" гээд сандал дээр суун түүнийг хоолоо авахаар явахыг харна.

Дэмий суухын оронд Жүхэ ээж, аав руугаа Хуби тосож авсан, Сөүлд дажгүй сайн байгаа санаа зовох хэрэггүй хэмээн зурвас явууллаа. Хусог улсын шилдэг сургуульд сурахаар жилийн өмнө Гуанжүгаас Сөүл руу ирсэн бөгөөд Жүхэ ч мөн түүнтэй адил нэг сургуульд сурахаар нүүж ирсэн нь энэ байв.

Жүхэ утсаа тавин шанаагаа тулан эргэн тойрноо харна.

Түүний хажуунаас "Тэр шинээр ирсэн орж ирсэн юм уу?"
"Тэрийг хөөмөөргүй байгаа ч энэ чинь бидний ширээ."
"Бас Хусог хаана байнаа?" хэмээн шивнэлдэх дуу сонсогдов.

Хусог гэхийг сонсонгуутаа Жүхэ эргэж харвал түүний дэргэд 6 залуус зогсох ба тэд өөр лүү нь харж байхыг олж харлаа.

Хэсэг гайхан сууснаа "Миний тусламж хэрэг болоо юу?"

"Аа.........юу ч биш ээ." гэж хамгийн өндөр нь инээмсэглэн "Бид нар өөр газар суучихая даа."

"Өө яанаа би та нарын суудал дээр суучихсан уу?" гээд Жүхэ хурдхан шиг үүргэвчээ аван бослоо.

Залуус "Үгүй дээ үгүй! Чи заавал босох хэрэггүй."

Жүхэ холдоод "Гэхдээ надад таагүй........."

Тэдгээр залуусын нэг "Зүгээр ээ. Зүгээр л наанаа суу!" гээд үүргэвчийг нь авав.

"Гэвч энэ та нарын суудал байтал......" гээд Жүхэ буцаан эвтэйхэн үүргэвчээ авлаа.

Тэр эрэгтэй энэ удаа илүү хүчтэй цүнхийг нь татан "Үгүй, зүгээр!!"

"ХӨӨЕ!! Тавь!" хэмээн Хусог хоолоо барьсаар ирээд "Залуусаа та нар яаж энэ хөөрхий охиныг дээрэлхэж байнаа?"

"Хуби...тайвш-"

"Хөөе Ким Тэхён! Чи яах гээд байгаа юм? Яагаад тэрний цүнхийг авж байгаа юм? Айн?"

"Хён, би зүгээр л-"

"Бас яагаад та нар тэрнийг тойроод зогсчихсон байгаан?"

"Бид нар зүгээр-"

"Миний үеэлийг дээрэлхсэн үү?!"

Залуус бүгд уулга алдан "Тэр үеэл чинь юм уу???"

"Аашш Хуби, тэд нар намайг дээрэлхээгүй ээ." Жүхэ түүнд хэлэн "Тэд нар зүгээр л намайг энд суу л гэж байсан юм."

"Харав уу? Бид нар юу ч хийгээгүй." намхан бас булчинтай нэг залуу нь хэлэв.

Тэд "Вуав, сая Хусог айчихсан."

"Өө тэгэхээр тэрний яриад байсан үеэл нь юм байна."

Тэд Хусог руу харан "Ммм. Чи бид нарыг танилцуулахгүй юм уу?" гэхэд Хусог сая л нэг тайвшран "Өө..... Заа."

"Энэ бол Жүхэ. Тэхён, Жимин хоёртой чацуу."

"Жүхэ энэ Ким Тэхён." гээд Хусог нүднийхээ дор хоёр хуруугаа гозойлгон зогсох залуу руу заалаа.

"Бид нар чацуу юм уу???? найзууд болцгооё." гээд Тэхён Жүхэг тэврэх гэхэд Хусог хөөрхий залууг түлхлээ.

"Пак Жимин чим чим." Хусог Тэхёны хажуудах залуу руу заав.

Жимин "Excuji me~! Сайн уу? Чи-"

Хусог яриаг нь таслаад "Дараагийнх нь, энэ бол Намжүүн, гэхдээ түүнийг Репмон гэж дуудаарай."

"Сайн уу? Жүхэ" гээд инээхэд түүний хацар дээр нь хоёр хонхорхой гарч ирэв.

"Харин энэ бол хөгшин хён Жин." гээд Хусог супер марио-н цамцтай залуу руу заав.

Жин "Сайн уууу?" гээд Жүхэ рүү агаарын үнсэлт явуулан "Надад тэр таалагдаж байна."

"Бас энэ бол алтан макнэ Жон Жонгүк."

"Сүүлийнх нь гэхдээ ядаж бид нарын өвөө биш юм даа. Мин Юнги буюу Шюга." Энэ Шюга гэх залуу бусад хэд шигээ инээх ч үгүй байгаа нь Жүхэд огт таалагдахгүй байлаа. Тэр бүр Жүхэ рүү харах ч үгүй нэг л хүйт даах хөндий нэгэн байна.

Жүхэгийн талаас

Хусог "Хэрэв хэн нэгэн чамайг дээрлэхвэл надад хэлээрэй за юу?" гэж хэдэн зуун удаа давтан хэлнэ.

"Заа! Мэдлээ."

"Сайн байна. Энэ танай анги чинь." Хуби намайг нэг ангийн үүдэнд дагуулан ирлээ. "Би номын сан явлаа. Дуусахаараа над руу зурвас бичээрэй."

"За тэгнэ ээ. Баярлалаа убба." Би ийм сахиусан тэнгэр шиг үеэлтэй нь гайхалтай шүү.

Анги руугаа орохоос өмнө түүн рүү далласаар "Баяртай!!"

"Залуусаа энэ тэр байна." гэж нэг хүн орилоход би бага зэрэг цочив. Тэр "Хусогын үеэл байна."

"Сайн уу?" хэмээн тэд бүгд инээмсэглэн надтай мэндэлж байна. Чөтгөр гэж, Тэд аргагүй л Хусог-д дуртай юм байна.

"Өглөөний мэнд." гээд тэдэнтэй мэнлээд арагш яван суулаа.

"Чи үнэхээр түүний үеэл юм уу?" гэсээр хэдэн охид нааш ойртон ирлээ.

Би толгой дохив.

"Яагаад ийм хөөрхөнг чинь гайхах юм алга аа!"

"Чи тэгэхээр БиТиЭс-тэй ч гэсэн дотно уу?" БиТиЭс..........өө тийм. Энэ чинь Хусог болон найзуудыг нь ингэж нэрлэдэг шд ээ.

"Үгүй ээ.........Өнөөдөр л дөнгөж тэдэнтэй  анх уулзсан. Та нар яагаад нээх ингэж асуугаад байгаа юм бэ?"

"Чи чинь одоо тоглоод байна уу? Тэд чинь БиТиЭс, энэ сургуулийн хамгийн халуухан сэдэв. Бүр бусад сургуулийнхан ч тэднийг мэднэ."

"Жимин байна шд ээ? Тэр бидэнтэй чацуу." хэмээн тэдгээр охидын нэг нь хэлэн "Үнэхээр халуухан шүү."

"Юнги уббатай уулзсан уу? Аахх......Тэр ч тийм нэг хйүтэн хөндий залуу тэхдээ л мөрөөдлийнх." хэмээн тэр охид санал нэгтэй хэлцгээнэ.

"Аа............нөгөө ямар ч хувиралгүй амьтан." гэж  би амандаа бувтнана. Пфф тэрний юу нь тийм онцгой байдаг юм...

Тэдгээр охид "Хмм.............тэр охидын дэргэд инээдэг ч үгүй. Бас хэзээ ч найз охинтой болж байгаагүй." Эд нар одоо тийм аймар дагадаг юм байх даа?

Тэд үргэлжлүүлэн "Гэвч гунигтай нь тэр ямар ч охиныг тоож сонирхдоггүй."

Бурхан минь гэж тэд энэ бүгдийг яаж мэддэг байна.

Тэд баярлан "Ядаж үлдсэн 6-д нь таалагдах боломж байгаа юм даа."

"Юутай ч чи Хусогын үеэл юм чинь түүнтэй эсвэл бусадтай нь биднийг танилцуулж чадах уу?"

Эд нар чинь харин галзуу юм байна!

Би "Ммм......үгүй ээ." гэж энгийнээр хариулахад тэд урам хугарсан бололтой урвайна.

"Үгүй бол надад хоол авж өг."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Сүүлийнхээ хайрцагтай юм аа янзалж дуусаад цаг харвал оройн 7 цаг болж байлаа. Бараг 3 цаг юмаа янзалжээ.

Буйдан дээр суун зочны өрөөгөө тойруулан харлаа. Тийм ээ одоо бүх юм эмх цэгцтэй болсон харагдана. Хубиг урих уу даа?

Байз, тэрнийг урихаас өмнө ямар нэг идэх юм бэлдэх хэрэгтэй юм байна. Босоод сандал дээрх гадуур хувцсаа авлаа.

"Одоо ч чийсбургер байвал сайхан даа." гэжё өөртэйгөө ярьсаар түрүүвчээ аваад үүдэнд очин кетээ өмсөөд гарах гэтэл хаалганы цаана нэгэн чимээ сонсогдов.

Хаалганы дурангаар хараад гайхаж орхилоо.......

Энэ таньдаг хүмүүс байв!

Жимин?!

Бас Мин Юнги??!

Тэд энд юу хийж байгаа юм бол?  Би чимээгүйхэн зогсон тэднийг чагнан дурандана.

Тэд ямар нэг юм ярин инээлдэнэ. Гэвч яриа нь сайн сонсогдохгүй юм. Нэгэндээ сээтэгнээд байгаа юм уу?

Тэгснээ Юнги манай хажуу талын хаалгыг онгойлгож байгаа харагдана.......үгүй байлгүй дээ..........бид хөршүүд гэж үү??

Тэд өрөөндөө орохоос өмнө Жимин Юнгиг чанга тэврэв. БҮР АРААС НЬ ТЭВЭРЧИХСЭН.

Мммм.......иймэрхүү тэврэлт чинь........нэг тийм хачин........хосуудынх шиг...

Хүлээгээрэй........

Юнги охидыг сонирхдоггүй гэл үү???

Өө бас тэр хэзээ ч найз охинтой болж байгаагүй гэсэн!!!

Өө бурхан минь

МИН ЮНГИ ГЕЙ ГЭЖ ҮҮ ДЭЭ??? 


Сайн уу????? За нэгэн шинэ орчуулга эхэллээ шүү. Хүлээсэн л биз дээ? Энэ удаагийнхтай ч бас хамт байж таалан уншаарай. Таалагдана гэж найдаж байгаа шүү.

1 страница29 апреля 2026, 13:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!