10 страница21 июня 2016, 13:40

10-р хэсэг

Тэхён Бэкхён руу харснаа намайг дагуулан ахаас холдоод

Тэхён: Дэхён ахтай гэрлэх гэж байгаа тэр хүүхэн ёстой галзуу , ахыг чамтай хардаад над руу орилож орилож гарсан. Тэр чамайг бид 3аас өөр гэдгийг мэддэг юм шиг байна.

Би: би айхгүй байнаа ... би ямар Дэхён ахад сайн биш юунаас нь айхын тийм биз дээ

Тэхён: тэр ч тийм шүү

Бэкхён ах бид 2г ирсэнээс хойш ээж ирсэн ч намайг загнасангүй. Маргааш авч явах хоолоо бэлдээд өрөөндөө орж ирэн аавтай авхуулсан зурагнуудаа үзэн суулаа. Тиймээ одоо тэр энд байхгүй ч миний болон бидэнд гайхалтай үлгэр дуурайлал үзүүлсэн шүү дээ.

Зохиолчийн талаас

Байшин тэр чигтээ анир чимээгүй , гэр бүлийн гишүүд тус тусдаа өрөөндөө орцгоосон байв. Бэкхён өрөөнөөсөө гарч ирэн Хэмигийн өрөөний хаалганы наана зогсон зуны байшинд болж өнгөрсөн зүйлийг бодно.

Гадаа гэгээ орход Бэкхён нүдээ нээхэд Хэми түүнийг налан унтаж байв. Харин Дэхён байсангүй. Бэкхён Хэмиг сэрээлгүй түүнийг буйдан дээр хэвтүүлэн өөрөө босож гал тогоонд орход Дэхён гал тогооны ширээн дээр сууж байв.

Бэкхён: ямар эрт сэрээ вэ?

Дэхён: Хэмиг аваад яв , би буцаж очихгүй.

Бэкхён: чамайг авах гэж бид 2 ирээгүй. Зүгээр амьд байгаа эсхийг чинь мэдэх гэж ирсэн юм. Гэж хэлээд ширээнд суун уутан дотроос ундаа гаргаж ирэн балгаад Дэхён руу чухал царай гарган

Чи Хэмид дурлачихаа юу? ... гэхэд Дэхён Бэкхён луу хараад

Дэхён: тийм гэвэл юу гэж ? үгүй гэвэл юу гэж ?

Бэкхён: зүгээр л чиний хандлагыг мэдэх гэсэн юм. Би түүнийг авч явах гэж байгаа

Дэхён: би хамт явье гэсэн ч тэр яваагүй таньтай явах нь юу л болдоо

Бэкхён: чи миний асуултанд хариулсангүй. Чи Хэмид дурлачихаа юу?

Дэхён: би түүнд дурлаад удаж байна. Энэ гэр бүлд орж ирсэн цагаасаа хойш ...

Бэкхён: ойлголоо ...

Болсон явдалын төгсгөл

""'

Миний талаас

Өглөө сэрж усанд орчихоод Тэхёныг сэрээн бид хамтдаа сургууль руу явж байхад Тэхён намайг хүзүүдээд

Тэхён: 2лаа хэдхэн сарын зөрөөтэй юм чинь одоо бие биеэндээ муу санаж явхаа больцгооё , ах нар бүгд борлогдоод явах нь эцэст нь 2лаа л үлдэх юм шиг байна

Би: чи л сонин зан гаргаад байдаг болхоос би бол зүгээр л байдаг гэхэд тэр миний гарнаас барин сэгсрээд

Тэхён: эвлэцгээё

Би: амлалтаасаа буцвал би чиний өгзгөнд чийдэн чихэж ална шүү за

Тэхён: ямар аймар харгислал вэ?

Би: чи л намайг ийм болгосон биз дээ

Тэхён: хуучин Тэхёныг мартацгаая ...

Биднийг сургууль дээр ирхэд ангийхан цугларчихсан байж байв. Бид 2 суудалдаа сууцгааж байтал ангийн багш орж ирэн бидэнд цаас тараах нь тэр ...

Цаас руу хархад цаасан дээр төгсөлтийн шалгалтын хувиар бичигдсэн байв. Дараа 7 хоногт гэхэд шалгалтууд эхлэхээр байлаа. Ангийхан бүгд гайшран уулга алдацгааж байна.

Их завсарлагаан болж цайны газар орж ирхэд Тэхён харагдсангүй. Ангийханаас асуусан ч тэрнийг харсан хүн байсангүй. Гар утсаа гаргаж ирэн Тэхён луу залгахад Тэхён утсаа авсангүй.

Сургуулийн дээвэр дээр гарч ирсэн ч тэр байсангүй , хамгийн сүүлийн боломж бол сургууль ард тал байлаа. Сургуулийн ард очход Тэхёныг Жэбумын найз нар тойрчихсон зогсож байхыг хараад тэдэн дээр гүйж очоод

Би: Яа та нар юугаа хийгээд байгаан

Жүниор: тэр чамайг дээрлэхээд байгаам биш үү

Би: тийм юм болоогүй тиймээс Тэхёныг тайван байлга залуусаа , ер нь та нарт миний амьдрал хамаагүй байх шүү гэж уурлангуй хэлхэд тэд нар яваад өгөх нь тэр ...

Тэхён бид 2 их завсарлагаанаараа юм идэж чадаагүй болхоор бүфетнээс талх жимстэй сүү аван анги руу алхах зуураа идэн

Тэхён: танай экс найз залуу чинь чамаас болж зовж байгаам шиг байна лээ

Би: хэн тэгж байна

Тэхён: найз нар нь тиймэрхүү утгатай юм яриад байсан шдээ

Би: чи тэгээд нөгөө аймар найз нарыгаа дуудахгүй яасын

Тэхён: манай найз нар ирвэл энэ сургууль сүйрнэ шдээ хаха

Би: -_-

—–

Хичээл тарах дөхөж байтал ангийн багш хичээл дундуур намайг дуудаж , багш нарын өрөөнд орж ирхэд багш надад бор цаасан ууттай зүйл өгөөд

Багш: баяр хүргье Хэми , чи Вашингтоны их сургуульд 70 хувийн тэтгэлэгтэй суралцхаар болсон байна

Би: нээрэн үү

Багш: мхн , энэ илгээмж ирхээс өмнө надад мэйл ирсэн харин 30 хувь болон байрны мөнгөө чи өөрөө төлөх юм байна лээ

Үнэхээр их баярлаж байсан ч хойд ээж энэ бүхнийг зөвшөөрөх болов уу гэдэг л байна. Өнөө орой хэлж үзнэ гэхээс л айж байна. Гэхдээ өөрийнхөө төлөө загнуулсан ч хамаагүй асуух хэрэгтэй.

Би: ээжид яаж хэлнээ

Тэхён: би ээжийг ятгах болхоор зүгээр л хэлээд үз!!!

Би: би ээжтэй 2лаахнаа уулзсан нь дээр байх тээ

Тэхён: аанхаа

Гэрт орж ирээд хувцасаа солиод шууд л гэрээ цэвэрлэж , хоол бэлдэж эхлэлээ. Ээжид сайхан сэтгэгдэл төрүүлж сургалтын төлбөрөө салгаж авна тиймээс хэдхэн сар яг л гэрийн үйлчлэгч шиг байх хэрэгтэй.

Оройн 19 цагт хойд ээж болон Бэкхён ах 2 зэрэг орж ирцгээн , бид 4 хамтдаа хооллож байтал

Ээж: Дэхён холбоо бариагүй юу? Гэхэд бид 3 зэрэг ҮГҮЙ гэж хариулахад ээж толгойгоо дохин хоолоо үргэжлүүлэн идэж эхлэх нь тэр ...

Оройн хоолны дараа гал тогоогоо цэвэрлээд , жимсний шүүс бэлдэн ээжийн өрөөнд орж жимсний шүүс ширээн дээр нь тавин

Би: ээж

Ээж: яасан ?

Би: би вашингтоны их сургуульд тэнцсэн 70 хувийн тэтгэлэгтэйгээр ...

Ээж: тэгээд ?

Би: та миний сургалтын төлбөрийг төлнө биз дээ гэж хэлхэд ээж тольныхоо урд дах шургуулгыг нээн надад хадгаламжийн дэвтэр өгөөд

Ээж: энэ аав чинь чамд зориулж нээсэн дэвтэр гэхдээ 4 жилийн чинь сургалтын төлбөрт хүрэлцэхгүй байх хэрвээ чи миний саналыг зөвшөөрвөл би чиний 4 жилийн төлбөрийг чинь төлж болох л юм

Би: би юу ч байсан хийнээ

Ээж: Дэхёныг гэрт нь авч ир тэгэх юм бол энэ бүхэн ямар ч асуудалгүй байх болно.

Би: Дэхён ахыг л аваад ирэх юм бол болох юм уу?

Ээж: мхн ...

Зохиолчийн талаас

Байшин тэр чигтээ чимээ аниргүй болход Бэкхён дахин өрөөнөөсөө гарч ирэн Хэмигийн өрөөний гадна ирж зогсох нь тэр ...

Өрөөн дотроос ямар ч чимээ гарахгүй байгаа ч Бэкхён ямар нэгэн зүйл хүлээн зогсох шиг ...

Ээж: чи унтаагүй байгаа хэрэг үү? Гэнэт гарч ирэн асуухад Бэкхён сандран

Бэкхён: Хэмигээс асуух зүйл гараад гэхдээ тэр унтчихсан бололтой гэж хэлээд

Сайхан амраарай ээжээ гэж хэлээд өрөө рүүгээ алхана ...

—MN4EVER—

10 страница21 июня 2016, 13:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!