9-р хэсэг
Би: ахаа би ...
Бэкхён: би чамд хэлж байсан байхаа тэр гэрт л би чиний ах гэж ...
Тэр дахиад л намайг мөрийнд тавьж хөзөр тоглох гэж байгаа бололтой. Нэг гараараа нөгөө гараа атган суухдаа Дэхён ахын тухай бодлоо. Тэр намайг зөндөө хүлээсэн байхдаа. Тэхён гэж ялзарсан луувангаас болж түүнийг хүлээж байгааг ч мартчихсан байсан шүү дээ.
Бэкхён: Дэхёны байж болох газар байна уу? Гэж хэлхэд нь би гайхан түүн рүү хараад
Би: ммм нэг бодсон газар байна гэхдээ тэнд бараг байхгүй байх
Бэкхён: очиж байж л мэднэ шдээ.
Би: одоо хүнгүй байгаа аавтай хамт очдог байсан зуны байшин
Бэкхён: би ч гэсэн тэр газрын тухай бодож байлаа гэж хэлээд таксины жолоочид очих газраа хэлчихээд сандалаа налан нүдээ анин хүндээр амьсгаадах нь тэр ...
Тэр ч гэсэн Дэхёнд санаа зовж байгаа байх. Нилээн удаан явсаны эцэст бид аавтай ирдэг байсан тэр байшинд ирхэд гэрэлгүй ч ил зуухны гэрэл байшинг гэрэлтүүлж байв. Олон жил очоогүй болхоор тоггүй бас хүйтэн байх нь тодорхой. Бэкхён ах бид 2 бие биеэнлүүгээ харж байгаад би хаалга рүү дөхөж очоод хаалга тогшиход хаалга руу дотор байгаа хэн нэгэн дөхөж ирэх сонсогдож байв. Энэхэн хугацаанд зүрх минь хүчтэй цохилож айж байсан ч би тэр хаалганы цаана байгаа хүнийг харах хэрэгтэй гэж бодон хөмхийгөө зуун зогсож байтал. Хаалга нээгдхэд Дэхён ах хаалга нээж өгөх нь тэр ...
Би түүнээс намхан учир тэр намайг дээрээс би түүнийг доороос харж байлаа. Гайхаж гайхаж ахыг тэврээд
Би: ийм газар ганцаараа ирээд байхдаа яадаг юм. Гэр бүлийнхнээ санааг зовоогоод гэж хэлхэд Бэкхён ах намайг Дэхён ахаас салгаад
Бэкхён: битгий кино царайлаад бай. Ямар ч сэтгэл хөдөлгөх мөч байхгүй байхад далимдуулаад байгаарай Хэми гуай
Би: гэхдээ ахыг энд ирнэ гэж төсөөлж байсангүй
Дэхён: төсөөлсөн болоол энд ирцэн байгааздээ та 2
Би: -_-
Дотор орход тэр байшин үнэхээр дулаан байлаа. Дэхён ах бөөн бөөн бэлэн гоймон авчихсан хэрнээ ус халаах тоггүй болхоор түүхийгээр нь идсэн бололтой бас захиалгын хоолны савнууд байж байв. Бид 3 ил зуухны наан сууж байтал Дэхён ах нөмөрч байсан хөнжилөө надад өгөөд
Дэхён: байшин хангалттай дулаацаагүй байгаа болхоор энийг нөмөр гэхэд
Бэкхён: ийм том хөнжилд 3лаа ч багтхаар юм байна шдээ гэж хэлээж хажуу талаас хөнжил татаж надад ойртход Дэхён ах ч гэсэн нөгөө талаас хөнжил татан хажууд наалдхад баруун талд Бэкхён ах зүүн талд Дэхён ах суусан байв.
Бид 3 ийм байдалд анх удаа орж байгаа болхоор нэг хэсэгтээ хоорондоо юу ч дугарсангүй. Ил зуухны гал руу ширтэж байтал Бэкхён ах эргэн тойрноо хараад
Бэкхён: энэ газар ерөөсөө ч өөрчлөгдөөгүй байдаг
Дэхён: гэтэл бид хэд маш их өөрчлөгдсөн
Би: аав энэ газар ирхээрээ буцахаа мэддэггүй байж билээ.
Энэ байшин болон аавын түүх гэвэл энэ байшин бол манай аавын хар багаасаа амьдарч байсан байшин байлаа. Энэ байшингийн өнцөг булан бүрт аавын багын дурсамж үлдсэн тул аав энэ байшинг засхыг хүсдэггүй байв. Ах нар аавын хүүхдүүд болход аав үнэхээр их баярлаж тэднийг дагуулан энд ирж зун амардаг байлаа. Магадгүй аав минь олон хөвгүүдтэй болхыг хүсдэг байсан хүсэл нь биелэсэн болхоор ах нарт яг төрсөн хүүхдүүд шигээ ханддаг байсан байх. Аавыг нас бархад ах нар надаас дутхааргүй уйлж түүний араас гашуудаж байсанг одоо ч тод санаж байна.
Аавын тухай гэвэл аав маань тийм ч онцгой нэгэн байсангүй энгийн нэгэн эцэг хүн. Хүүхдэд үнэхээр хайртай нэгэн ээжийг нас барсанаас хойш намайг яг л гүнж шиг өсгөж сүүлд хойд ээжтэй учирч илүү аз жаргалтай нэгэн болсон , энэ аз жаргалын үндэс нь ах нар маань байсан юм.
Аав тэдэнд хайр халамжаа харамгүй хайрласан болхоор би ч гэсэн тэднийг төрсөн ах шиг үздэг болчихсон.
Аав маань жижигхэн бизнес эрхдэг байсан нь томорч бид илүү аз жаргалтай амьдарч байтал ажлын байран дээр гааз дэлбэрч 20 хүнээс 2 хүн нас барсанаас нэг нь манай аав байлаа.
Сүүлд сонсход аав минь амьд гарч ирсэн ч дотор үлдсэн ажилчингаа аврахаар дотогш ороод эргэж гарч ирж чадалгүй нас барсан байна лээ.
Тэр намайг гайхалтай өсгөсөн болхоор би аав шигээ гайхалтай нэгэн болхыг хүсдэг бас өөрийнхөө хүчээр өөрийнхөө амьдралаа босгохыг хүсдэг.
Бэкхён Дэхён ах нартай өнгөрсөнг ярилцсаар Бэкхён ах буйданг налж харин би Бэкхён ахыг налж Дэхён ах намайг налан унтчихсан байлаа.
Зохиолчийн талаас
Гадаа гэгээ орход Бэкхён нүдээ нээхэд Хэми түүнийг налан унтаж байв. Харин Дэхён байсангүй. Бэкхён Хэмиг сэрээлгүй түүнийг буйдан дээр хэвтүүлэн өөрөө босож гал тогоонд орход Дэхён гал тогооны ширээн дээр сууж байв.
Бэкхён: ямар эрт сэрээ вэ?
Дэхён: Хэмиг аваад яв , би буцаж очихгүй.
Бэкхён: чамайг авах гэж бид 2 ирээгүй. Зүгээр амьд байгаа эсхийг чинь мэдэх гэж ирсэн юм. Гэж хэлээд ширээнд суун уутан дотроос ундаа гаргаж ирэн балгаад Дэхён руу чухал царай гарган
Чи Хэмид дурлачихаа юу? ...
Миний талаас
Өглөө сэрээд Бэкхён ахтай явах хүртэл Бэкхён ах болон Дэхён ах 2 хоорондоо дугарсангүй. Дэхён ах буцаж очихгүй гэсэн болхоор бид Сөүл рүү буцхаар болж
Би: болгоомжтой байгаарай.
Дэхён: би энд тэгж их удахгүй Солонгосоос явах боломж олдвол шууд яваад өгнө.
Бэкхён: Хэми явцгаая ...
Бэкхён ах бид 2 таксинд суун гэрийн гадна ирхэд спорт загварын улаан өнгийн машин гэрийн гадна зогсож байв. Бид 2 гайхан хашааны хаалган дээр ирхэд машины хаалга нээгдэн Дэхён ахтай гэрлэх гэж байгаа эмэгтэй бууж ирэх нь тэр ...
: Хэмиг зөндөө хүлээлээ шүү
Бэкхён: Хэмигээр яах гээв? Гэж хэлээд муухай хархад эмэгтэй шилээ аван инээмсэглээд
: түүнийг дагуулж их дэлгүүрээр явах гэсэн юм цаашдаа эгч дүүс болхоос хойш
Бэкхён: түүнд чамд байдаг шиг шуналтай зан байхгүй болхоор уруу татах гэсний хэрэггүй гэж хэлээд хашааны хаалга нээн намайг дагуулан дотогш орчихов.
—–
Би: ахаа миний гар өвдөөд байна гэж хэлхэд тэр гарыг минь тавиад
Бэкхён: иймэрхүү хүүхнүүдтэй орооцолдож өөрийгөө эвдэх гэсний хэрэггүй. Тэр чамаас шал өөр ... тиймээс тэрнээс хол байгаарай за юу гэж хэлхэд нь би толгой дохиод бид хамтдаа дотогш орход ээж байсангүй. Тэхён биднийг ирсэнг мэдээд өрөөнөөсөө гарч ирэн
Тэхён: нөгөө хүүхэн чинь галзуу юм байна лээ гэж хэлээд хачин царайлан над руу хараад
Тэхён: чи ч өнгөрсөөөн Хэми ... гэж хэлхэд нь би болон Бэкхён ах бид 2 юу ч ойлгосонгүй ...
—MN4EVER—
![∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/035f/035f145f2ea440b886381f1c9e2d270e.avif)