8 страница18 июня 2016, 17:11

8-р хэсэг

Дэхён ахын хадмуудтай оройн хоол идчихээд цэвэрлэгээ хийж дуусаад ээжид жимсний шүүс бэлдэж өрөөнд нь оруулж өгчихөөд явж байтал Тэхён гарч ирэн намайг хүзүүдээд

Тэхён: сэтгэлээр унах хэрэггүй дээ

Би: юу ?

Тэхён: тэр үнэхээр царайлаг байсанд сэтгэлээр унах хэрэггүй л гэх гэсийн. Хэдий чи царай муутай ч гэсэн бид 3 дасчихсан

Би: -_- муу гахай

Тэхён: зүгээрээ матрын нулимсаа миний өмнө дуслуулж болно би чамайг ойлгоно гэж хэлхэд нь түүн рүү муухай харчихаад өрөө рүүгээ орон дотроос нь түгжин гэрийн даалгавараа хийх гэсэн ч анхаарал төвлөрсөнгүй.

Гэр тэр чигтээ анир чимээгүй болж өрөөнөөсөө гарч ирэн ус уучихаад дээш гарахдаа Дэхён ахтай тааралдаж түүний нүд рүү эгцэлж харж чадсангүй. Тэр миний зам хааж зогсоод

Дэхён: яагаад над руу харахгүй байгаан

Би: харж л байна шдээ гэж хэлээд түүн рүү хархад

Дэхён: маргааш 14 цагт 17-р гудамж , би 30 минут л хүлээнэ шүү гэж хэлээд яваад өгөв. Тиймээ энэ бол түүний хэлээд байсан дохио нь бололтой.

Шөнөжин Дэхён ахын тухай бодсон ч түүнийг дагаж яваад юу өөрчлөгдөх тухай бодно. Өглөө усанд орчихоод Тэхёныг орхин сургууль руу ганцаар алхахдаа ч бодсоор л байв.

Ангид орж ирхэд ангийхан цуглараагүй байхыг хараад цүнхээ дэрлэн нүднийхээ хорыг гаргахаар нүдээ анихад л шөнө дутуу нойртой хоносоноо санаж нойрондоо дарагдаж орхив.

—–

Нойр ханасан бололтой нүдээ нээхэд дэрлэж унтаж байсан цүнх минь байхгүй байхыг хараад ард сууж байсан ангийн хүүхдээс асуухад

: Тэхён аваад явсан шдээ

Би: -_- муу гахай , ялзарсан лууван ...

Гар утсаа гаргаж ирэн Тэхён луу залгахад тэр утсаа удаан дуудуулсангүй шууд аван

Тэхён: яасан

Би: миний цүнх

Тэхён: сургуулийн ард талын хогын цэг рүү хаяцан

Би: ЧИ МУУ ЯЛЗАРСАН ЛУУВАН

Тэхён: хэн чамайг орхиж яв гэсийн гэж хэлээд утасны цаанаас хэлээ гаргах нь тэр ...

Чөтгөр ав ... чамайг даа муу бяцхан чөтгөр ...

Сургуулийн арын хогын цэг дээр ирхэд ямар ч хог байсангүй. Яахаа мэдэхгүй зогсож байтал цэвэрлэгч эгч явж байхаар нь

Би: энд байсан хогнууд хайчсан юм бол

: түрүүхэн хогны машин ирээд ачаад явцан шдээ

Цэвэрлэгч , жижүүрээс асуусаар хогны машин очдог газар очин манай сургуулийн хогыг ачсан машиныг асуухад өглөөнөөс хойш ирээгүй байгаа гэхэд нь сэтгэл амарч тэр машиныг хүлээж байтал бүрий болхоос өмнө өнөөх машин ирэх нь тэр ...

Би: ахаа та манай сургуулийн хогын цэгнээс цүнх олоогүй биз

: үгүй ээ дандаа ууттай хог ачсан гэж хэлхэд нь Тэхён руу залган

Би: ЯА ТЭХЁН чи надад худлаа хэлсэн юм уу? Гэхэд тэр утасны цаанаа чанга инээгээд

Тэхён: цүнх чинь өрөөнд чинь байгаа

Би: чи өөрийгөө үхсэн гэж мэдээрэй муу гахай минь

Тэхён: хүлээж байя

Замдаа Тэхёныг минут тутамд хараасаар гэрт орж ирхэд ээж Бэкхён ах 2 зочны өрөөнд сууцгааж байснаа Бэкхён ах босож ирэн

Бэкхён: Дэхёнтай холбоо бариагүй биз ? гэхэд түүний хэлсэн үг санаанд орж толгойгоо сэгсрэхэд Бэкхён ах хүндээр санаа алдаад

Бэкхён: тэр өглөө гараад л алга байна. Утас нь холбогдохгүй , найз нартайгаа ч уулзаагүй бас сургууль дээрээ ч очоогүй байна

Тэхён: аргагүй шдээ тийм сонин эгчтэй гэрлүүлэх гэхээр зугтах нь аргагүй аргагүй ...

Ээж: Хэми яагаад ингэж оройтов гэхэд нь Тэхён руу хараад

Би: сургууль дээр ажилтай байсан юмаа

Бид 4 оройн хоолоо идчихээд цэвэрлэгээ хийж байхад хойд ээж хундага хундага виски залгилаж байв. Ээжийг тоолгүй дээш гарах гэтэл тэр

Ээж: ХЭМИ гэж гэрээр нэг орилоход нь биеээ хавчин түүн рүү эргэж хараад

Би: яасан ээж

Ээж: чи Дэхёныг хаана байгааг мэдэж байгаа биз дээ, тэр ачлалгүй хүүгийн хаана байгааг чи мэдэж байгаа тийм үү

Би: би таньд худлаа хэлээгүй би үнэхээр мэдэхгүй

Ээж: битгий худлаа хэл, чамайг худлаа ярихаараа ямар болдогыг би сайн мэднэ. Чи түүнтэй хамт байж байгаад ирсэн биз дээ ... чи арай миний хөвгүүдэд санаархаад , хөвгүүдийн минь амьдралд гай болох гэж байна уу? Гэж хэлхэд нь би түүний үгийг үл тоон гал тогооноос гарах гэтэл тэр араас минь ирж үснээс зулгаагаад

Ээж: Хэми чиний амьдрал миний гарт байгаа гэдгийг битгий мартаарай. Чи миний хөвгүүд рүү нүдээ унагах гэж оролдох л юм бол би чамайг алж орхино шүү гэж хэлхэд нь баруун нүднээс минь доглон нулимс урсан Дэхён ахын хэлсэн үгс чихэнд сонсоглох шиг болов.

Би: би юу гэж ах нар луугаа харц чулуудах билээ. Хэдий би ах нартай дусал цус холилдоогүй ч гэсэн ах нарыг төрсөн ахаа л гэж боддог хэзээ ч тийм юм болохгүй

Намайг уучлаарай ээжээ гэхэд тэр сая нэг юм миний үснээс зулгаахаа больж би газар унахад дээд давхараас Бэкхён ах бууж ирээд

Бэкхён: арай хэтэрч байгаам биш үү ? Дэхёны явсан Хэмид ямар ч хамааралгүй байхад та тэрнийг зодоод байгаа хэрэг үү? Дахиад л уучихаа юу?

Ер нь Дэхён хэнээс болж явсанг та мэдэх үү? Ердөө л таниас болсон шүү дээ. Хэнийг нь ч мэдэхгүй эмэгтэйтэй гэрлэнэ гэдэг ямар аймшигтай болхыг бодоод үзээч

Би Дэхёныг битгий ирээсэй гэж хүсэж байна. Хүсэж байвал та өөрөө тэр хүнтэйгээ гэрлэ

Та бидний амьдралыг шийдэх эрхгүй гэж хэлээд намайг шалан дээрээс босгоод гарнаас минь хөтлөн хаалга руу алхаж байхад

Ээж: Тэр чиний толгойг эргүүлээд амжчихаа юу ? гэхэд ах эргэж харан

Бэкхён: та бидний амьдралыг шийдэх эрхгүй. Энэ чигээрээ байх юм бол таны дэргэд хэн ч үлдэхгүй байх шүү гэж хэлээд намайг дагуулан бид гэрээс гарч ирхэд гадаа зэврүүн байв. Ах гэрээс гарч ирэхдээ өмссөн гадуур хувцасаа надад нөмрүүлээд

Бэкхён: хэтэрхий их уурласанаасаа болоод чамайг гадуур хувцасгүй аваад гараад ирсэн байна

Би: би зүгээрээ та ханиад хүрэх нь байна

Бэкхён: аххх ийм тэнэг эмэгтэй байх гэж зүгээр л өмс мэдэв үү гэж хэлээд такси зогсоогоод

Бэкхён: өнөөдрийн төлөвлөгөө чи намайг халамжлах шүү

Би: ХАЛАМЖЛАХ АА гэж хэлхэд ах намайг такси руу чихэж оруулаад өөрөө суун

Бэкхён: намайг халамжлаж чадахгүй бол юу болхыг чи мэдэж байгаа биз дээ. Миний шүлсээр нүүрээ угаана гэж мэдээрэй ...

—MN4EVER—

8 страница18 июня 2016, 17:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!