7 страница16 июня 2016, 13:52

7-р хэсэг

Дэхён ахтай хамт гэрт орж ирхэд Бэкхён ах болон Тэхён ах Дэхён ах дээр очин түүнтэй ярилцаж байв. Би тэдэнд анхаарлаа хандуулалгүй шууд л өрөө рүүгээ орж дотроосоо түгжин орон дээр хэвтэн зүрхэн дээрээ гараа тавин ахын хэлсэн үгнүүдийг бодох төдийд л хацар улайж зүрх түргэн түргэн цохилож байлаа.

Flashback

Дэхён: Хэми

Би: ммм ?

Дэхён: би чамд одоо маш чухал юм хэлнэ. Сайн сонсоорой

Би: за ... гэж хэлээд арагшаа харсан ч түүний араас түүнийг ойлгож болхоор байв. Тэр доошоо харснаа гүнзгий амьсгаа авах нь намайг тавгүйтүүлж байв.

Дэхён: би энэ хэргээс болж гэрээсээ явхаар шийдсэн. Ямар ч сэтгэлгүй хүнтэйгээ гэрлэж үхэх хүртлээ хамтдаа байж чадахгүй. Чи надтай хамт явах уу? Гэж хэлхэд нь би гараа татаж авах гэтэл тэр гарыг минь барин намайг өөрөөсөө холдуулсангүй.

Би: ахаа намайг уучлаарай би их сургуульд сурах хэрэгтэй гэж хэлхэд

Дэхён: би чамд хайртай байсан ч хамаагүй юу? Хэми чи яагаад ийм тэнэг юм бэ? Яагаад өөрөө өөртэйгөө ярьдаггүй юм бэ? Хажуунаас чинь харж байгаа би хүртэл чиний сэтгэлийг мэдэж байхад чи л өөрийгөө одоо хүртэл ойлгоогүй байх юм гэж хэлхэд нь би гайхан гараа татаж аваад

Би: би таньд сайн гэж хэлэх гээд байна уу? Та яаж юу ч мэдэхгүй байна. Би яаж ахдаа гэж хэлхэд тэр миний үгийг таслан

Дэхён: би чамд дохио өгөх хүртэл чи сайн бодоорой. Хариултаа олох юм бол надтай хамт явж болно. Би угаасаа энэ зүйлд бэлтгэлтэй байсан болхоор хангалттай мөнгө цуглуулсан

—–

Цаг аль хэдийнээ шөнийн 3 цаг болчихсон байв. Одоо хүртэл Дэхён ахын хэлснээр би хариултаа олж чадсангүй. Гэнэт ухаан орсон юм шиг ам цангаж гал тогоо орход Бэкхён ах сууж байв. Би түүнтэй дугаралгүй хөргөгчнөөс ус хийж уучихаад явах гэхэд ах

Бэкхён: сайхан амраарай Хэми

Би: та ч гэсэн сайхан амраарай гэж хэлээд өрөөндөө орж ирээд маргааш хичээлтэй санаж хичээлээ ялган гэрийн даалгавараа хийж эхлэлээ ...

Аххх гэрийн даалгаварын тухай яаж мартаж чадваа ...

~~~~~

Шөнө хангалттай унтаж чадаагүй болхоор хүйтэн үсээр толгойгоо угааж нойроо сэргээчихээд Тэхён ахыг сэрээн хамт сургуулийн зүг явхад ах бараг л унтаагаараа байлаа. Хүн ихтэй автобусанд бид 2т бариул ч хэрэг болсонгүй. Олон хүний шахцалдаан дунд бага ч гэсэн унтаад авий гэж бодоод нүдээ анихад Тэхён ах намайг цохиод

Тэхён: чи буудалаа хар би унтана гэхэд нь би түүн рүү муухай хараад

Би: өөдгүй новш , хэдхэн сарын өмнө төрчихөөд хүн дээрлэхэх санаатай

Тэхён: зулай дээр чинь гишгэж төрсөн болхоор дээрлэхүүлхээс өөр арга байхгүй. Эрт дээр үеээс л бага дүү нар ах эгч нарынхаа багадсан хувцас үлдээсэн хоолыг нь иддэг байсан тухай чи сонсоогүй юм уу

Би: -_-

—–

Хичээл тараад сургуулиас гарах гэтэл Тэхён надад цаас өгхөд нь

Би: энэ юу юм

Тэхён: багш намайг шалгалтандаа 0 авсан гээд өрөөнд нь орж ирж уулз гэсэн чи миний өмнөөс орж загнуул

Би: -_- яагаад би загнуулах ёстой юм

Тэхён: би чамайг миний хамтран амьдрагч гээд хэлцэн. Бас намайг оролдоод хичээл хийлгэдэггүй гээд хэлцэн

Би: ЯА КИМ ТЭХЁН чи тоглож байгаа биздээ

Тэхён: ах гээч!!!!!!!!! Би юу гэж худлаа хэлхийн

Би: арай ч дээ

Тэхён: за хурдан орчоод ир хүлээж байя

Багшийн өрөөнд орж 30 минутын турш багшийн лекцийг сонсож , дараа нь багш намайг маш олон даалгавараар 19 цагаас өмнө дуусгах тушаал аван Тэхёны хүлээж байгаа ангид орж ирэн түүнд багшийн хэлсэн зүйлийг хэлхэд тэр элгээ тэврэн инээгээд

Тэхён: за хамтран амьдрагч минь явах уу?

Би: 19 цагаас өмнө эд нарыг дуусгах ёстой гэж хэлээд цааснууд үзүүлхэд тэр цүнхээ шүүрч аваад

Тэхён: за гэрт уулзацгаая

Би: Яа КИМ ТЭХЁН чи туслах ёстой биз дээ

Тэхён: яахлээрээ багш чамд өгсөн биз дээ

Би: хөгийн амьтан

Тэхён: хөгийн лууван гээч

Би: муу гахай. Бөгсрүүгээ чийдэн чихүүлж үхвэл таарна

Тэхён: ерөөл бат оршиг

Би: -_-

Тэхёныг явсанаас хойш бараг цаг түүнийг харааж байгаад 19 цагт 30 минут дутуу байхад хийж дуусаад багш нарын өрөөнд очход багш байсан Жэбум ганцаараа сууж байв. Түүнтэй өнөөдөр тааралдаагүй юмсан гэтэл энэ юу вэ?

Би: сайн уу? Юу хийж байгаан

Жэбум: ангийн дарга болхоор багшид туслаж байна

Би: аан гэж хэлээд багшийн ширээн дээр бөөн цааснуудаа тавиад гарах гэтэл

Жэбум: ХЭМИ !!!!!!

Би: яасан

Жэбум: дахиад шинээр эхлэцгээе

Би: уучлаарай Жэбумаа. Гэж хэлээд сургуулиас гархад гадаа харанхуй болоогүй ч гэр хүртэл явхад гудамж хоосорсон байв. Булан эргээд л нэг хашааны цаана гэр харагдаж байтал өөдөөс халамцуухан 2 залуу гараад ирэх нь тэр ... тэр 2-с айн биеээ чангалан зөрөх гэтэл яг бодож байсан шиг тэд намайг бариад авав.

Айсандаа тийчлэн тэр 2г цохиж байсан ч би дийлсэнгүй. ТУСЛААРАЙ гэж хэд хэд орилсон ч хэн ч ойр хавьд харагдсангүй.

: ХӨӨЁ гэж танил хоолой сонсогдход тэр 2 хоолой гарсан зүг рүү хархад нь би ч гэсэн тэднийг харсан зүг рүү харвал Бэкхён Дэхён болон Тэхён 3 зогсож байлаа.

Анх удаа л тэр 3г хараад баярласан минь энэ байв.

Бэкхён: наадахаа явуул

: хараагүй юм шиг өнгөрцгөө

Дэхён: та нар шиг новш биш болхоор хараагүй юм шиг өнгөрч чадахгүй нь дээ. Түүний нэг ширхэг үсэнд хүрэх юм бол өөрсдийгөө үхсэнд тооцоорой

: ингэхэд та нарт хамаагүй байхаа эсвэл энийг танидаг юм уу

Тэхён: танихаар барах уу? Түүнийг хамгаалхаар төрсөн ах нар нь байна гэж хэлхэд Бэкхён ах эвхэгддэг хутга гаргаж ирэн эргүүлээд

Бэкхён: тэрнийг явуулхаар болсон уу? Яасан гэж хэлхэд тэр 2 намайг тавиад эргэж харалгүй яваад өгөх нь тэр ...

Би тэр 3 дээр очоод юу ч хэлж чадалгүй газар ширтэж байтал Бэкхён ах сурсанаараа намайг хүзүүдээд

Бэкхён: ах нар яагаад эхлэж төрдөг гээч тэд нарын араас төрөх бяцхан дүүгээ хамгаалах гэж хэлээд бид гэрийн наан ирхэд урт хар машин гэрийн гадна ирсэн байв.

Машинаас нас тогтсон буюу хойд ээжийн үеийн эрэгтэй эмэгтэй 2 бууж ирээд хамгийн сүүлд байдагаараа гоёсон Бэкхён ах болон Дэхён ахын үеийн эмэгтэй бууж ирэх нь тэр ...

Тиймээ энэ бол Дэхён ахын гэрлэх эмэгтэй байв. Биднийг гэрт орж ирхэд ээж биднийг хараад

Ээж: өөө миний хүүхдүүд ирчихэв үү гэж хэлхэд Дэхён ахтай гэрлэх эмэгтэй босож ирээд элгээ тэврэн

: Дэхёныг эмэгтэй дүүтэй гэж мэдсэнгүй шүү. Гүнж шиг л байдаг байхдаа ийм олон ах нартай гэж хэлхэд нь би юу ч хэлж чадсангүй. Дэхён ахыг яг л эртнээс танидаг байсан юм шиг аашлаж байгаа нь ах нарт таалагдсангүй. Гэхдээ тэр үнэхээр хөөрхөн юм ...

—MN4EVER—

7 страница16 июня 2016, 13:52

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!