6-р хэсэг
Сургуулийн гадна хүлээх Тэхён дээр очиж цүнхээ шүүрч аваад , түүнийг тоолгүй гэр лүү алхана. Тиймээ түүнийг үнээс цааш зовоож чадахгүй тиймээс би өөрийнхөө сонголтыг буруу гэж бодохгүй байна гэж өөрийгөө аргадан гэрийн гадна аль хэдийнээ ирчихсэн байв. Тэхён хэтэрхий чимээгүй байсанд гайхаж эргэж хархад тэр яг ард алхаж байлаа. Намайг харсанаа өнөөх мангар инээмсэглэлээрээ инээгээд
Тэхён: ах нар хүлээж байгаа гэж хэлхэд нь түүн лүү муухай харчихаад гэр лүү орход Дэхён болон Бэкхён ах нар намайг хүлээж байсан янзтай 2лаа үүдэнд зогсож байв.
Надад ингэж хэцүү байхад юу ч болоогүй юм шиг инээмсэглэж байгаа чөтгөрүүдийг хархаар л ой гутаж 3ланг нь алчихмаар санагдсан ч би юу ч хийж чадахгүй шүү дээ ...
Бэкхён: өө ирчихсэн үү
Дэхён: ээж хоол хийгээрэй гэсэн шүү гэж хэлхэд нь гадуур хувцасаа Дэхён луу харин цүнхээ Бэкхён лүү шидээд
Би: НАДАД ИЙМ ХЭЦҮҮ БАЙХАД ТА НАРТ ХООЛ ЧУХАЛ БАЙНА УУ ТЭЭ МУУ САЙН ЗӨӨЛӨРЧ МУУДСАН ТӨМСНҮҮД ... ТИЙМЭЭ ТА 3 БОЛ ХЭН Ч БИШ ЗҮГЭЭР ТӨМС гэж хэлээд эргэж харан Тэхён луу хуруугаараа чичлэн
ХАРИН ЧИ ЛУУВАН ЗА гэж хэлээд Бэкхёнаас цүнхээ шүүрч аваад
Хоолоо өөрөө хий гэж хэлэн Дэхён луу харан
Харин чи наадхаа өлгө гэж хэлээд газар чанга чанга дэвслэн өрөө рүүгээ явав. Хэдий уурлаж байсан ч зүрх минь айснаасаа болж хүчтэй цохилож гар минь салгалаж байсанг тэд анзаарсангүй.
Энэ үед
Залуус Хэмигийн ийм төрхийг анх удаа харсан тул гайхаж балмагдан юу ч дугарсангүй. Хэдэн биеэнлүүгээ харцгааж байтал Дэхён байрнаасаа хөдлөн Хэмигийн хувцасыг өлгүүрт өлгөж байтал Бэкхён инээд алдан
Бэкхён: энэ сар сарын тэмдэг нь их өвдөлттэй ирж байгаа бололтой. Утсандаа эмэгтэйчүүдэд зориулсан хуанли татаж авч эмзэг үеүүдэд нь тайван орхих хэрэгтэй бололтой
Дэхён: энэ үедээ эмэгтэйчүүд хоолоо маш шорвог хийдэг гэсэн тиймээс 3лаа хийсэн нь дээр бололтой.
Тэхён: аххх сургуулиас ирэхдээ зүгээр л байсан шдээ. Сарын тэмдэгээ гэж ... манай ангийн охидууд заримдаа шулам шиг болчихдог сарын тэмдэгтэй холбоотой юм байна л даа
Бэкхён: ээжийг ирхээс өмнө гялалзуулье.
Миний талаас
Өрөөндөө орж ирэн булан руу цүнхээ шидээд орон дээрээ таван хошуу болж хэвтэн тааз ширтэхдээ шаналахгүй байгаагаа гайхна.
Тэгж их намайг халамжилдаг байсан тэр хүнийг тавьж явуулсан хэрнээ бага ч болов шаналсангүй. Магадгүй ах нарт уурласанаас болж зүрх минь амарчихсан байх л даа ...
Дүрэмт хувцасаа гэрийн хувцасаараа солиод гал тогоонд орход ах нар хоол хийж байв. Бэкхён ахын нүүрэнд хуурай гурил болчихсон , Дэхён ах хацран дээрээ даршилсан далайн байцаа наачихсан харин Тэхён ах ямар ч хүнсний бээлийгүй хачир хутгаж байв. Би тэндэн дээр очиод
Би: туслах уу? Гэхэд тэд над руу харан бүгд нэгэн зэрэг хэрэггүй гэж хэлэх нь тэр ... зүгээр зогсож чадалгүй Тэхён ахад хүнсний бээлий өмсүүлээд Дэхён ахын хацранд наалдсан далайн байцааг авч өгөөд Бэкхён ахын нүүр дэх гурилыг арчиж өгөөд угаалтууранд хийсэн савнуудыг угаагаад хачирнууд тавгалаад ах нар бэлэн болгосон хоолнуудаа ширээнд тавин оройн хоолны ширээ бэлэн болохтой зэрэгцэн хонх дугарч хойд ээж ирэх нь тэр ...
Ээжид хаалга нээж өгхөд тэр над руу муухай харан намайг давуулан хөвгүүд рүүгээ харан инээмсэглээд
Ээж: миний зулзаганууд гэж хэлэн гадуур хувцас цүнхээ надад өгөөд хошуугаа унжуулан хоолой нь нарийсан дотогш орчих нь тэр ...
Ээжийн хувцасыг өрөөнд нь оруулан хувцасны шүүгэнд нь хийж өлгөөд цүнхийг нь өрөөнд нь үлдээн гал тогоонд орж ирхэд бүгд ширээндээ заларсан байв. Хойд ээжид ус хийж өгхөд тэр над руу дахин муухай хараад
Ээж: суугаад хоолоо ид гэж хэлхэд нь би ширээнд суун бид хооллож эхлэлээ.
Гэр бүлийн тухай ярьвал хойд ээж маань 4 нөхөр сольсон бөгөөд түүний анхны нөхрын хүүхэд болох Бэкхёныг 1992 оны 5-р сарын 6нд Bucheon-д төрүүлсэн юм. Тэрээр нялх хүүгээ пусанд өөрийнхөө ээж дээр үлдээн Сөүлд ирэн 2дох хүүхдээ олсон юм. 2дох хүүхэд 1993 оны 6-р сарын 28нд төрхөд том хүү Бэкхён 1 нас 1 сартай болсон байв. Бэкхёны аавын тухай тодорхой мэдээлэл байхгүй ч Дэхёны аав болох хүнтэй хүүгээ үлдээчихээд Сөүл явахдаа замын унаанд танилцсан түүхтэй. Ингээд тэд Сөүлд ирээд таарч тохирохгүй гэдгээ мэдээд салцгаасан юм. Харин Дэхёныг тэжээх боломжгүй гэх шалтгаанаар Дэхёны аавын ээж рүү явуулсан юм. Залуу бас мөнгөгүй байсан тул тэрээр баян айлд гэрийн үйлчлэгч хийж байгаад гэрийн эзнээс 3дах хүүгээ олж 1995 оны 12-р сарын 30нд буюу он солигдохоос өмнөхөн амаржсан юм. Ямар ч хүүхэдгүй айлын анхны хүүхдийг гарсан хойд эх маань тэнгэрийн хишиг атгасан гэсэн шиг шууд л 3 нас хүрсэн Бэкхёныг өөр дээрээ авч ирэн 2 хүүгээ баян тансаг амьдралаар амьдруулж эхлэх нь тэр ...
Удалгүй тэд салцгаан хойд эх маш их мөнгө өвлөж авсан Дэхёныг өөр дээрээ авах болоогүй гэж үзээд хэсэг хугацаанд ганц бие явж байгаад манай аавтай 2002 онд танилцсан юм. Ингээд тэд 2003 онд албан ёсоор эхнэр нөхөр болцгооход Тэхён болон би 7 настай харин Бэкхён 10 настай байлаа. Ингээд би хойд ээж болон ах нартай болсон ч дахин нэг ах маань 1 сарын дараа ирсэн юм. 2дох ах болох Дэхён ах анх ирэхдээ 9 настай ирсэн юм.
Аав минь хойд эхийн 3 хүүг яг л өөрийн хүү шигээ хайрлаж ирсэн юм.
Бид хооллож байтал хойд эх ам нээн сая япон руу явахдаа маш том ажил амжуулсан тухайгаа ах нарт хэлээд Дэхён ахад нэгэн эмэгтэйн зургыг өгөөд
Ээж: ирээдүйн эхнэр чинь ... гэж хэлхэд ах гайхан
Дэхён: та сая юу гэсэн бэ?
Ээж: ирээдүйн эхнэр чинь ... элчин сайдын охин болхоор миний ажилд бас та нарт ч хэрэгтэй. Хэрвээ тансаг хоол идэж амьдрахыг хүсэж байгаа бол татгалзах хэрэггүй байх. Гэж хэлхэд тэр юу ч хэлэлгүй доош харан хоолоо идэж байгаад савхаа ширээн дээр тавиад
Дэхён: яагаад заавал би гэж?
Ээж: учир нь тэр чамайг өөрөө сонирхсон
Дэхён: та биднийг яг л бараа шиг тэдэнд зарсан хэрэг үү? Гэж хэлхэд хойд ээж хариу хэлсэнгүй. Ах өөрийнхөө өмнө байсан будааны аягаа аван хана руу шидээд
Дэхён: ингэх гэж л намайг авч ирсэн хэрэг үү гэхэд
Ээж: ээждээ туслах нь хүүгийн үүрэг биш гэж үү
Дэхён: энээс өөр байвал юу ч байсан таны төлөө хийж өгч чадах байсан гэж хэлээд хоолны ширээг орхин гадуур хувцасаа өмсөлгүй гэрээс гархад нь би Дэхён ахын гадуур хувцасыг аван түүнийг араас гарав. тэр холдож амжаагүй байлаа. Би түүний араас гүйж очин өлмийгөө өргөн гадуур хувцасыг нь мөрөн дээр нь тохож өгөөд
Би: ханиад хүрэх нь байна гэж хэлхэд тэр хариу хэлсэнгүй. Бид хоорондоо үг дугралгүй удаан зогссон тул би буцаж орох ёстойгоо санаад биеээ гэрийн зүг рүү эргүүлхэд тэр
Дэхён: намайг тэвэр ... гэж захирангүй хүйтэн өнгөөр хэлсэн ч миний уур хүрч надад эвгүй санагдсангүй. Би түүн рүү хархад тэр над руу нуруугаа харуулсан байв. Би ахын араас тэврэхэд тэр хүндээр санаа алдаад
Дэхён: Хэми
Би: ммм ?
Дэхён: би чамд одоо маш чухал юм хэлнэ. Сайн сонсоорой
Би: за ...
—MN4EVER—
![∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/035f/035f145f2ea440b886381f1c9e2d270e.avif)